Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          шүүгдэгч, хохирогч Д.М, Т.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0251 40139 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овгийн Дийн М, 1987 оны 07 дугаар сарын 26-ны өдөр  аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хамгаалагч ажилтай, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:,

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овгийн Тийн Б, 1984 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, тоотод оршин суудаг, урьд 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 66 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар:,

 

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Д.М нь 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амар" зочид буудлын хамгаалагч Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн зочид буудлын лифтийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амар" зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Д.Мтэй зочид буудлын хашаанд шээлээ гэх шалтгаанаар маргалдаж. улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М мэдүүлэхдээ: “Гомдол, саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Бмэдүүлэхдээ: “Гомдол, саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Ариунболор мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23, 71/, хохирогч Д.Мгийн мэдүүлэг /хх-27/, хохирогч Т.Бын мэдүүлэг /хх-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12393 дугаартай дүгнэлт /хх-34/, үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулын 2017 оны 09 дүгээр сарын 29ний өдрийн 12398 дугаартай дүгнэлт /хх-37/, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-44-45/, гэрч Б.Оргилбаярын мэдүүлэг /хх-72-73/, шүүгдэгч Д.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/, шүүгдэгч Д.Мий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, шүүгдэгч Т.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-52/, шүүгдэгч Т.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Д.М нь 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амар" зочид буудлын хамгаалагч Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн зочид буудлын лифтийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амар" зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Д.Мтэй зочид буудлын хашаанд шээлээ гэх шалтгаанаар маргалдаж. улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ариунболорын "... М гэх үйлчлүүлэгч үүрийн 05-06 цагийн үед тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан хамгаалагч Батжаргалтай зодолдож, дараа нь буудлын лифтэнд суух үедээ лифтны хянах самбарын товчлуур, дэлгэцийг цохиж хагалсан байсан. Үүнээс болж лифтны соронзон релей шатаж болж лифт зогссон”. “...компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү..." /хх- 23, 71/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Мгийн "... үүрийн 05-06 цагийн үед

нутгийн ах Чинтулга гэртээ харина гэхээр нь би буудлаас гаргаж өгсөн юм. Чинтулга ах зочид буудлын хашаан дотор шээсэн бөгөөд тэр үед буудлын хамгаалагч Б ямар нэг юм хэлээд байх шиг байсан. ... буудлын манаач ах путикнээс гарч ирэхэд Б "Чи муу пизда ажлаа хийгээч яагаад унтаад байгаа юм, хүн амьтан шээгээд байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бд "Хөгшин настай хүн унтаа л биз, аав шигээ хүнийг ингэж хэлж болохгүй, хячихаач" гээд буудалруу орох гэхэд Б намайг үгээр ёжлоод байсан. Тэгэхээр нь би Быг барьж авах гэхэд Б миний амруу цохиход миний хиймэл шүд хугарсан юм. Тэгэхээр нь би барьж аваад бид 2 ноцолдсон юм. ...би өрөөрүүгээ орж найзыгаа дуудъя гэж бодоод лифтэнд суутал лифтний хаалга хаагдахгүй байсан. Тэгэхээр нь би лифтний удирдлага товчлуурыг цохьтол ресепшин охин гүйж ирээд карт уншуултал лифт нь хөдлөөд явсан. ..." /хх-27/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Бын "... М гэгч намайг заамдаж аваад нүүрлүү цохиод надруу дайраад салж өгөхгүй байхаар нь би биеэ хамгаалахын тулд нүүрэнд нь 1 удаа цохьсон. Би буудлаас гараад цагдаа дуудаад хүлээгээд зогсож байх хооронд М гэгч нь буудлын лифтний товчлуурын шилэн толийг цохиод хагалчихсан..." /хх-31/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12393 дугаартай дүгнэлт:

1. Т.Бын биед тархи доргилт, зүүн шанаан зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы дотор дунд цус хуралт, ууцны зүүн хэсэгт зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. /хх-34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2017 оны 09 дүгээр сарын 29ний өдрийн 12398 дугаартай дүгнэлт:

1. Д.Мгийн биед дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. /хх-37/ гэх дүгнэлт,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний /хх- 44-45/,

Гэрч Б.Оргилбаярын мэдүүлэг/хх-72-73/,

Шүүгдэгч Д.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/,

Шүүгдэгч Д.Мий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/,

Шүүгдэгч Т.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-52/,

Шүүгдэгч Т.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.М, Т.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа

болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.М, Т.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч Д.М, Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аовгийн Дийн М, Т овгийн Тийн Б тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Дэмбэрэлдоржийн Мөнхтүмэнг эд хөрөнгө устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.М, Т.Б тус бүрийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Мд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.М нь шүүх оногдуулсан 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаагаар, шүүгдэгч Т.Бын 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар

Д.М, Т.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан

ирсэн зүйлгүй, Д.М, Т.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

          7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС