Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 116/ШШ2025/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Дорнод *******” ХК 

Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хооронд үүссэн, “Газрын хэмжилтийг нэг мөр болгон төрөөс худалдан авсан хэмжээгээр газрын хэмжилтийг үнэн зөв болгон аймгийн Засаг даргад уламжлан шийдүүлэх аар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүйг тогтоож, Захиргааны байгууллагын хэмжилтийг хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргад удаа дараа гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, газар эзэмших эрх олгосон захирамжиндаа залруулга гаргахыг даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Дорнод *******” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* /цахимаар/, хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Дорнод *******” ХК-аас “Газрын хэмжилтийг нэг мөр болгон төрөөс худалдан авсан хэмжээгээр газрын хэмжилтийг үнэн зөв болгон аймгийн Засаг даргад уламжлан шийдүүлэх аар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүйг тогтоож, Захиргааны байгууллагын хэмжилтийг хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргад удаа дараа гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, газар эзэмших эрх олгосон захирамжиндаа залруулга гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох тухай” 320 дугаар захирамжаар[1], аймгийн төвийн 1 дүгээр бүс инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшиж байгаа 6 аж ахуйн нэгж, байгууллага, 13 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, захирамжийн хавсралтын 6 дугаарт “Дорнод *******” ХХК-д 3089 м2 газрыг Хэрлэн сумын 6 дугаар баг “*******” ХХК-ийн хойно байршилд, ******* үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. Дээрх захирамжийг үндэслэн, нэгж барын ******* дугаар бүхий 3089 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар, ******* үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”[2] олгож,  Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, газар эзэмшигч “Дорнод *******” ХК-ийг төлөөлж захирал Д.******* нар  2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”[3] байгуулсан байна.

2.3. Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлэх тухай” А/270 дугаар захирамжаар, ... Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 3089 м2 газрыг ******* үйлчилгээний зориулалтаар эзэмшигч “Дорнод *******” ХК-ийн эзэмшил газраас 1080 м2 газрыг “” ХХК-д ******* үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж, аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байсан 3089 м2 газраас үлдэх 2009 м2 газрыг “Дорнод *******” ХК-д ******* үйлчилгээний зориулалтаар хэвээр үлдээж 5 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлжээ. [4]

2.4. Дорнод аймгийн Засаг даргын 5 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/11 дүгээр захирамжаар, ... хавсралтад дурдсан 3 аж ахуйн нэгжийн 4 байршил дах газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунган эзэмшүүлж, захирамж гарсантай холбогдуулан ... 2018 оны А/270 дугаар захирамжийг цуцалсан бөгөөд хавсралтын 3 дугаарт “Дорнод *******” ХК-д 2009 м2 газрыг ******* үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж[5] шийдвэрлэжээ.

2.5. “Дорнод *******” ХК-ийн зүгээс, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дорнод аймгийн Засаг даргад “газрын хэмжилтийг залруулан шийдвэр гаргуулах”-аар удаа дараа хүсэлт гаргасан боловч, шийдвэрлэхгүй байна гэж үзэн, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан[6] байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “Дорнод *******” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод *******” ХК нь нийгмийн шилжилт өөрчлөлтийн үр нөлөөгөөр төрийн мэдлийн 50.3 хувийн хувьцааг битүүмжилсэн дуудлага *******гаар 1998 онд худалдан авсан. Манай компани нь 300 гаруй хувьцаа эзэмшигчтэй юм.  Энэ дуудлага *******гаар манай компани нь Хэрлэн сумын 6-р баг хуучнаар гэх газрын өмчлөгч болсон. Уг гэх объект маань өөрийн гэсэн хашаалсан газартай, барилгатай байсан. Бид өдийг хүртэл барилгын гаднах хашааг өөрчилж байгаагүй. Ингээд манайх уг газрыг аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшээд ашиглаад газрын дээрх үл хөдлөх хөрөнгө өмчилж эзэмшиж ашигласаар байна. Гэтэл 4 оны хавар газрын хяналтын улсын байцаагч Баярмаа нь намайг дуудаж уулзахад “танайх илүү газар эзэмшээд байна, хашаагаа илүү барьсан байна, энийгээ мэдэж байгаа юу” гэсэн. Тэгэхээр нь “манайх анх энэ объектыг төрийн мэдлийн 51 хувийг дуудлага *******гаар авсан тэр чигээр нь байлгаж байгаа. Хашаагаа тэлж барьсан зүйл байхгүй гэж хэлээд бид газрын хэмжилт зургийг харахад манай газрын хашааг оруулахгүйгээр хасаад шууд баруун ын барилгын сууриар нь газрын хэмжилт хийсэн байна. Тэгэхээр нь “хэн ингэж зураг гаргаа вэ” гээд хувийн хэргээ шалгахад манай газар хашаагаараа газар эзэмших эрхтэй, зураг хувийн хэрэгт байсаар байсан. Харин байгууллагын компьютерт хашаатайгаа байгаа хэмжилтийг орхиод байшингийн сууриар нь хэмжсэнийг мэдэхгүй тодорхой болж чадаагүй. Нэг хэсэг хугацаанд бид харилцан ярилцаж маргаж ойлголцож явсан боловч эцэстээ шийдэл гараагүй. Тэгээд би Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан 4 оны 11-р сард өргөдөл гаргаад энэ асуудлыг тодруулж зөвтгөн өгөөч гэсэн боловч өдийг хүртэл бичгээр хариу өгсөнгүй, харин газрын албаны холбогдох хүмүүс нь надтай 5.01.28-ны өдөр уулзаад танай компанийн өргөдлийн аар хэлэлцээд шүүхээр шийдүүлэх нь зөв, бид таны газрыг буруу хэмжсэн байна гэхдээ шууд газрын хэмжээг нэмж чадахгүй гэсэн хариуг өгсөн. Тиймээс би урьдчилан шийдүүлэх ажиллагаа хийгдээд амаар хариуг авсан гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн газрын цэг тавьж тодорхойлж зурсан хэмжилтээр манай газар нь хашаагаараа газар эзэмших зургаар гарсан байдаг. Гэхдээ энэ хэмжээг авахдаа байн хэмжээг 3089 м2 гэж хэмжээд үүгээрээ би манай газрын хашаатай байгаа нийт хэмжээ гэж ойлгоод явж байсан. Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 320 дугаартай захирамжаар манай газрын хэмжээг 3089 м2 хэмжээтэй газар эзэмших эрхтэй захирамж гарсан. 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр кадастрын зураглал эрх бүхий “ ” ХХК нь аймгийн хэмжээнд газрын хэмжилт хийн хянан багаажуулалт хийсэн юм байна. Тэгэхдээ манай газрын кадастрын зураглал хийхэд нийт газрын байн хэмжээ нь 3769.7 м2 хэмжээтэй байна гэж гарсан. Гэтэл 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин зураг үйлдэн захирамжийн хэмжээнд өөрчлөлт оруул гэж байшингийн ханаар зурсан гэж тайлбарлалаа. Энэ бүхнийг бид мэдэхгүй манай хувийн хэрэгт л эдгээр баримтууд цуглараад байдаг юм байна. Бид мэдэхгүй учраас 2018 онд өмчлөлийн дэлгүүрээ бусдад худалдахдаа тодорхой хэмжээний газартайгаа хамт шилжүүлсэн. Энэ үед аймгийн Засаг даргад өргөдөл гарган “Дорнод *******” ХК-ны 3089 мкв бай бүхий газраас 1080 мкв газрыг “” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх гэснээр Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/270 захирамжаар манай газар эзэмших эрх 2009 мкв бай бүхий болсон. Гэхдээ энэ бүх хэмжээс нь газрын хашаатай хэмжээгээр байгаа тоо хэмжээ гэсэн ойлголттой байсан учраас хассан хэмжээний кадастр хийлгүүлсэн. Бид газар эзэмших татвараа төлөөд ямар нэгэн зөрчилгүй байдаг. Анх газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар газрын хэмжээг авахдаа хашаагаар нь хэмжилт хийчихээд техникийн алдаа хийсэн үү, хэмжилтийн алдаа хийсэн үү ямар ч гэсэн 3890 мкв бай байсныг 3089 гэж бичиж будлиан болсон уу гэж би ойлгоод байна. Энэ аар өргөдөл гаргахдаа бичсэн боловч өөрсдийн алдаагаа ойлгоод байгаа хэрнээ бид өөрчлөлт оруулж чадахгүй гэх юм. Яг одоо хашаатайгаа нийт хэмжээ нь 3770 м2 юм байна. Энэ хэмжээг анх авахдаа алдаатай гаргасан уу алдаатай бичсэн үү гэдэгт би эргэлзэж байна. Эндээс 1080 м2 бай бүхий газрыг бусдын эзэмшилд шилжүүлсэн. Тэгэхээр бодит хэмжээгээр 2690 м2 газар эзэмших эрхтэй байх юм. Үүнээс 681 м2 газрын зөрүү гарч ирсэн. Тэгэхээр энэ газрын хэмжээний учрыг олох гээд байгаа юм. Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч нарт хандаж байсан боловч шийдэл гаргаагүй эс үйлдэхүй үйлдсээр байна. Бичгээр хариу авая гэхэд та шүүхэд хандаж шийдүүл гэж хариуг амаар өгсөн юм. Аймгийн Засаг даргад гаргаж өгсөн 4 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот өргөдлийг шийдвэрлэхдээ 5 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/11 дүгээр захирамжаар “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” шийдвэр гаргасан байх ба уг өргөдөлд дурдагдсан кадастрын зургийг шинэчилж гэх хэсгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй үзүүлсэн. Түүнчлэн манай компаний зүгээс АЗДТГ-т өгсөн 4 оны 10, 4 оны 13 дугаартай албан бичгүүдийг хүлээн авсан аар АЗДТГ-ын бичиг хэргийн бүртгэлд бүртгүүлээгүй байна гэх хариуг өгсөн. Ер нь яагаад манай компаниас өгсөн өргөдөл албан бичгийг хүлээн авч бүртгэлд бүртгээгүй байгааг би мэдэхгүй. даргад өгөх албан тоотыг /4 оны 10/ бичиг хэрэгт өг гэснээр газрын асуудал хариуцсан мэргэжилтэн *******д хүлээлгэн өгсөн. Иймд Дорнод *******” ХК-ийн газар эзэмших эрхийг зөрчиж газрын байн хэмжилтийг алдаатай гаргаж, хянаж багаажуулж нягтлахгүй Аймгийн Засаг даргаар 3089 мкв газар эзэмших захирамж гаргуулсан Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг газрын хэмжилтийг нэг мөр болгон төрөөс худалдан авсан хэмжээгээр газрын хэмжилтийг үнэн зөв болгон аймгийн Засаг даргад уламжлан шийдүүлэх аар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, аймгийн Засаг даргад удаа дараа гаргасан газрын хэмжээг бодит байдлаар кадастр хэмжилт хийн залруулж өгөх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, Захиргааны байгууллагын хэмжилтийг хууль бус болохыг тогтоож, алдаатай захирамж гарган газрыг хэмжээг бодит хэмжээнээс өөрчилсөн тул газар эзэмших эрх олгосон захирамжиндаа залруулга гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анх энэ объектыг 1998 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрөөс олгож өгсөн. Төрөөс олгож хувийн өмчид шилжүүлэхдээ тухайн газрын эргэн тойронд байх хашаа объект хамт шилжсэн. Ингээд 185 тоот захирамжийг гаргасан. Нийт эзэмшилд 2.4 га газрыг захын зориулалтаар эзэмшүүлсэн. Мөн жижиг хэсэг газар олгохдоо “” рестораны хашааг олгосон, зураглал үйлдэхдээ баруун ын хашаагаар хязгаарласан. Ингэхдээ нийтийн эзэмшлийн бай болон шугам сүлжээний газрыг хасаж тооцсон. Энэ газрыг анхнаасаа хэн нэгэнд олгож байгаагүй ямар хэмжээний газар олгосон гэдгийг нотлох баримт юм. “Дорнод *******” ХК нь ******* үйлчилгээний зориулалтаар 3089 м2 газрыг эзэмшиж байна. Үүнээс хойш газрын хэмжилт хийж кадастрын зураг хийхдээ алдаа гаргаж ирсэн. Ингэхдээ нийтийн эзэмшлийн байг хасахгүй тооцож ирсэн. Яг нийтийн эзэмшлийн байг тусад нь гаргачихаад байгаа юм. Үгүй гэвэл энэ компанийн хувьд хашаалаад хаах бүрэн боломжтой болж байгаа юм. 2003 оны Газрын тухай хуульд нийцүүлэн аймгийн Засаг дарга “А” зэрэглэлийн газрыг шилжүүлэх, өмчлүүлэх эрхтэй болсон. Тухайн үед ажиллаж байсан Аюуш гэж хүн зураглалыг гаргасан. Ингэхдээ дэд бүтцийн асуудлыг хамтатгаж оруулаад 3089 м2 гэж бүхэлд нь үзсэн байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр кадастрын зураглал гаргасан. Үүнийг “ ” ХХК зурсан. Ингэхдаа объектын хананаас хашаа хүртэл хэмжсэн. 3770 м2 гэсэн тоог гаргасан. Үүнээс дэд бүтэц нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Энэ бол хамгийн сүүлийн үеийн зураглал юм. Гэтэл үүнээс 1 сар гаруйн дараа захирамжийн хэмжээнд 3089м2 гэж өөрчилж зураглал гаргахдаа обектийн ханаар нь зааглаж зураглал гаргасан. Дэд бүтцийн зураглал зөвхөн газрын албанд байдаг. Энгийн иргэн үүнийг мэдэх боломжгүй. Энэ бол тухайн албаны хийсэн алдаа юм. 4 онд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь аян өрнүүлсэн юм байна. Ингэхдээ “Дорнод *******” ХК нь илүү газар эзэмшиж байна гэж үзсэн. Баярмаа нь компанийн удирдлагатай холбогдсон. Энэ үеэс энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн ба яг бүрэн шийдвэрлэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Тодорхойгүй, үндэслэлгүй юм хийсээр байгаад өөрсдөө яг юу хийгээд байгаа гэдгээ ч мэдэхгүй болсон. Энэ хэрэгт гэрчээр даргыг асуухад “Баярмаа нь энэ асуудлаар 3-4 удаа хандсан” гэж хэлдэг. Энэ нь хууль сануулж авсан мэдүүлэг байгаа. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэсэн ямар хариу байгаа юм бэ? Яг энэ газрын асуудлыг яаж судалж яаж шийдвэрлэхээр болсон нь мэдэгдэхгүй байна. Төрийн байгууллагаас яг энэ газрын зөрүүтэй асуудалтай холбоотой ач холбогдолтой ажиллагааг хийж өгөөгүй байна. Төрийн байгууллага албан тушаалтан иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн аваад баримтжуулах үйл ажиллагаа хийхдээ дутуу ажиллаж байна гэдгийг хэлмээр байна. Өргөдөл хүсэлт гаргасан, хэд хэдэн удаа уулзсан. Гэвч шийдвэрлэж өгөөгүй байна. 3089 м2 газар олгосон гэдгийг аймгийн Засаг дарга дурдсан. Гэхдээ яагаад газрын хэмжээ зураглал өөрчлөгдөөд байгаа юм бэ гэдгийг тогтоож өгөөгүй. Энэ нь яг газар дээрх нөхцөл байдлаас өөр байна гэдэг аар л тайлбарлаад байгаа юм. Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулиар эрхийг авсан юм бол шийдвэрлэж өгөх үүрэг ч гэсэн хүлээж байгаа юм. Асуудлыг бүрэн шийдвэрлэж өгөхгүй байгаа учраас эс үйлдэхүй гаргасан гэж үзээд байгаа юм. Өргөдөл, гомдлыг хүлээж авсан атлаа гомдолд дурдагдсан асуудлыг шийдвэрлэхгүй байна. Уг нь манай аас заавал шүүхээр асуудлыг шийдвэрлэхийг хүсээгүй. Аман байдлаар уулзаад өргөдлийг нь хүлээж авч үлдээд албажуулахгүй байна. Өргөдөл гомдлыг хүлээн авсан атлаа багаажуулаагүй байна. Энэ аар баримт нь тодорхой болсон. Тиймээс 3089 м2 газрыг аймгийн Засаг дарга захирамжаар олгосон. Ингэхдээ дэд бүтцийн газрыг оруулж тооцоод байгаа юм уу гэдгийг л ойлгоод авчих хүсэлтэй байна. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь яагаад урдаа байгаа газрын байршилзүйн зургийг өөрчлөөд байдаг юм бэ? хэн энэ зургийг өөрчлөх эрх хэмжээг олгоод байдаг юм бэ? Эрх олгосон захиргааны актыг яаж хадгалдаг нь тодорхойгүй хэвээр байна. “ ” ХХК-ийн газрын зураглалаас уг нь бүх зүйл тодорхой харагдаж байгаа. Хэмжилт нь өөрөө үнэн зөв юм уу,энэ аар шинжээчийн дүгнэлт гаргуулах саналыг гаргасан. Гэвч шүүхээс 91 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Үүн дээр гомдол гаргах эрхгүй байгаа. Тиймээс хавтаст хэрэгт байгаа материалын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн хэрэг байна. Бид бол дэд бүтцийг нь хасуулаад үлдсэн хэмжээн дээр залруулга хийлгэх л хүсэлтэй байна. Магадгүй алдаатай захирамж гаргасан байх боломжтой. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа байсан байх боломжтой. Шүүхээс газар дээр нь үзлэг хийсэн. Тиймээс дотоод итгэл үнэмшил төрсөн байх гэж бодож байна. Хашааны суурийг өөрөө нүдээр харсан. Хашааны шонгийн суурь байгаа хэсэг хүртэл “Дорнод *******” ХК-ийн эзэмшлийн бай юм. Үүнийг ашиглаж, эзэмшсэнийхээ төлөө төлбөрийг төлсөөр ирсэн. Алдаатай шийдвэр гаргасан гэдгээ хариуцагч аас хүлээн зөвшөөрсөн гэж харж байгаа. Уг нь өөрсдөө алдаагаа л засварлачих боломжтой байсан гэж харж байгаа гэв.

3.3. Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дорнод *******” ХК нь аймгийн Засаг даргын 2008 оны 320 дугаар захирамжаар 3089 м2 газрыг ******* үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаад 2015 онд бодит хэмжилтэд үндэслэн илүү байгаа 190 м2 газрыг эзэмших хүсэлт гаргасны дагуу газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулж, 2016 онд зарласан дуудлага *******нд оролцон ялагч болж аймгийн Засаг даргын 2017 оны А/45 дугаар захирамжаар тус илүү байгаа гэх 190 м2 газрыг ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшиж байсан.

Мөн аймгийн Засаг даргын 2018 оны А/270 дугаар захирамжаар дээрх газраас 1080 м2 газрыг “” ХХК-д хэсэгчлэн шилжүүлж, үлдэж буй 2009 м2 газрын эрхийн гэрчилгээний хугацааг аймгийн Засаг даргын 5 оны А/11 дүгээр захирамжаар сунгуулан эзэмшиж байгаа юм.

Тус компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд тусгагдсан одоо байгаа бодит хэмжилт гэх 3770 м2 газрын хэмжээ нь үндэслэлгүй байх бөгөөд үнэн зөв хэмжилтийн зөрүү болох газрыг эзэмшүүлэх тохиолдолд тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу газар эзэмшүүлэх асуудлыг аймгийн Засаг дарга дуудлага *******, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр байна. Иймд тус компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3.4. Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “Дорнод *******” ХК нь аймгийн Засаг даргын 320 тоот захирамжаар 3089 м2 газрыг 15 жилийн хугацаатай авсан. Анх авахдаа үүнээс илүү байсан гэж ярьж байна. Анх дуудлага *******гаар яг хэдэн м2 газар авсан гэдгээ тайлбарлаж, нотолж чадахгүй байгаа. ОХУ-аас хүлээж авахад одоо байгаа хашаатай байсан гэж ярьдаг. Энэ тайлбарыг бид судалж үзсэн. Он оны Google-ээс зургийг авч үзсэн. Тэгэхэд 2006 оны зураг дээр ямар ч хашаагүй байсан. Ямар ч хашаагүй байсан атлаа байх ёстой гэж яаж яриад байгааг нь ойлгохгүй байна. 2013 оны зураг дээр ч гэсэн ямар ч хашаагүй байгаа нь харагдаж байна. Баруун хойд хэсэг ч огт байгаагүй байна. Бид нарын огт оролцоо байхгүй хөндлөнгийн зураг гэж ойлгож болно. Удаа дараа өөрсдөө хашаандаа өөрчлөлт оруулж ирсэн атлаа үнэн зөв мэт тайлбарлаад байх юм. Алхдаг метр байлаа ч гэсэн тийм ч зөрүүтэй зүйл байх ёсгүй. Өмгөөлөгч, нэхэмжлэгч хоёр хоёулаа хуулиа мэдэж яримаар байна. Нийтийн эзэмшлийн зам бай гэдэг нь тусдаа байдаг. Байгууллагын хашаан дотор явж байгаа машин зам чинь нийтийн эзэмшлийн бай биш шүү. Тэгвэл та нар өөрсдөө яах гэж газраа худалдсан юм. Ингэснээс болж нийтийн эзэмшлийн бай яригдаж байгаа. Бид албан бичгээр хандсан үед хариуг нь хүргүүлж байсан. Газрын даргатай уулзаад амаар ярьсан бол бид ямар хариу өгөх ёстой юм. Амаар л хариуг өгсөн байна. Бид нар таны газраар оролдоод байгаа биш. Таны газрыг дураараа өөрчлөх эрх мэдэл ч байхгүй. Ногоон байгууламжийг хашааны хойд хэсэгт оруулчихаад байхад 2015 онд урд хэсгийг дуудлага *******гаар оруулсан мэт тайлбар гаргаад байсан. 2013 онд газрынхаа баруун хэсэгт мод тарьсан л байгаа. Энэ хэсгээ л авсан байна. Гэтэл худал хэлээд бидний алдаа мэтээр тайлбарлаад байх юм. Эрх бүхий этгээд л энэ асуудлыг шийдвэрлэж байгаа. Бид нар газрын хэмжээний асуудлыг дураараа шийдвэрлэх ямар ч боломжгүй. 2018 онд газар доорх шугамын мэдээллийн сан үүссэн. Үүнээс болж газрын хугацаа сунгахдаа газрын хэмжээнээс хасах ёстой бол хасаж тооцож байгаа. Та ер нь бол объектыг л дуудлага *******гаар авсан байгаа. Тэрнээс биш газрын асуудлыг хөндөөгүй байгаа шүү. Он дамжаад хийгдэж байгаа ажлууд ба авах ёстой арга хэмжээг л авч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүх зүйлс төрийн албан хаагчийн буруу гэж битгий гүтгэ. Та нар өөрсдөө асуудлаа ойлгохгүй л яваад байна. Ер нь бол анх дуудлага *******гаар ямар газар авсан гэдгээ л нотолчих. 2006 онд ямар ч хашаагүй байсан байна. 2013 онд багахан хэсгийг хашаалсан байна гэв.

3.5. Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга Ш. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “.. Анх газар эзэмшүүлэх захирамж гаргах үедээ газрын хэмжээг хашаагаар нь хэмжилт хийсэн бөгөөд энэ нь техникийн алдаа юу, хэмжилтийн алдаа юу ямар ч гэсэн 3890 м2 бай байсныг 3089 гэж бичиж будилаан болсон гэж ойлгоод байгаа” гэсэн байна. “Дорнод *******” ХК нь Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хуучнаар Улаан гэх объектыг худалдан авсан гэх боловч объектын доорх газрын эзэмших эрхийг багаажуулаагүй байсан тул аймгийн Засаг даргын 2008 оны 320 дугаар захирамжаар “Дорнод *******” ХК-д 3089 м2 газрыг ******* үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас багаажуулсан 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн огноо бүхий газрын кадастрын зурагт байн хэмжээ, хил заагийг харуулсан байх ба “Дорнод *******” ХК-ийн эзэмшиж байгаа газрын хэмжээ 3089 мбайна. Дээрх захирамж болон кадастрын зурагт заасны дагуу нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээг олгож, газар эзэмших гэрээг байгуулсан байна. Үүний дараагаар “Дорнод *******” ХК нь 2018 онд өөрийн эзэмшил газраас 1080 м2 газрыг “” ХХК-д хэсэгчлэн шилжүүлэх хүсэлтийг гаргаж, хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2018 оны А/270 дугаар захирамжаар дээрх газраас 1080 м2 газрыг “” ХХК-д хэсэгчлэн шилжүүлж, үлдэх 2009 м2 газрыг “Дорнод *******” ХК-д ******* үйлчилгээний зориулалтаар хэвээр үлдээж 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэлд дурдсанаар ямар нэг хэмжилтийн алдаа байхгүй бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үед тухайн газрын хэмжилттэй холбоотой санал, хүсэлт, гомдол гаргаж байгаагүй болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар “... аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч нарт хандаж байсан боловч шийдэл гаргаагүй эс үйлдэхүй үйлдсээр байна” гэжээ. “Дорнод *******” ХК-аас аймгийн Засаг даргад 4 оны 20 дугаартай албан бичгээр Хэрлэн сумын 6 дугаар баг, гудамжны тоот хаягт байрлах 2009 м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг ирүүлсэн ба аймгийн Засаг даргын 5 оны А/11 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунган эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. “Дорнод *******” ХК-аас 4 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10, 4 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаар албан бичгүүдийг аймгийн Засаг даргын тамгын газарт өгсөн гэх боловч хүлээн авсан аар тэмдэглэл аймгийн Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн бүртгэлд бүртгэгдээгүй. Харин нэхэмжлэгч байгууллагын зүгээс удаа дараа биечлэн ирж хүсэлт тавьсны дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 5 оны 5/398 дугаар албан бичгээр холбогдох хариуг хүргүүлсэн тул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй байхгүй болно. Иймд аймгийн Засаг даргын 2008 оны 320 дугаар захирамжид заагдсан газрын хэмжээг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчид хариу өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.6. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх энэ газрыг “Дорнод *******” ХК нь дуудлага *******гаар авсан гэж ярьж байна. Тэгвэл объект л авсан болох нь харагддаг. Тэрнээс биш газрын асуудлыг огт шийдвэрлээгүй байна. Тиймээс анхнаасаа газар эзэмших эрхгүй явсан байна. Та “” рестораны газар болон Хан-Уул дэлгүүрийн газрыг аваагүй болох нь харагдаж байна. 2.4 га газар гэдэг чинь ердөө “Шүр” захын л асуудал байгаа. Тиймээс зөвхөн барилга байгууламжийг л худалдаж авсан байгаа шүү. Аймгийн Засаг даргад газрын асуудлаар удаа дараа хүсэлт гаргасан ч шийдвэрлээгүй, эс үйлдэхүй гаргасан гэж байгаа. Бид ирсэн бичиг бүрт хариу өгсөн аар баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Төрийн албан хаагч нь хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд л үйл ажиллагаа  явуулж байгаа. Тэрнээс биш хэн нэгний эрх ашгийн дагуу ажиллаагүй шүү. Аймгийн Засаг даргад өгсөн бичгийг надад өгсөн мэтээр яриад байх юм. Надад ямар ч бичиг өгөөгүй. Би өргөдөл, хүсэлт авах эрхтэй этгээд ч биш. Авах ч боломжгүй. Энэ байдлаа цэгцэлж ойлгомоор байна. Огт хуулийн мэдлэг мэдээлэлгүй хүн биш гэж харж байгаа. Анх газар эзэмших хүсэлтээ 2006 онд гаргасан. Ингэхдээ 2646 м2 газрыг эзэмшүүлж өгөөч гэж хүсэлтээ гаргаад ф лан зургаа гаргасан. Бүр 2227 м2 газрыг багаажуулж өгөөч гэж хүссэн. Ингээд аймгийн Засаг даргаас захирамж гаргахдаа мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилласан байх гэж бодож байна. Ингээд 3089 м2 газрыг олгосон захирамжийг гаргасан. Ингээд 2008, 2015, 2014, 2017, 2018 онуудад газар эзэмших гэрээг байгуулсан. Энэ үед тогтмол 3089 м2 газрыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж ирсэн. Гэтэл өнөөдөр яагаад ийм зүйл яриад байгааг нь ойлгохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.7. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорнод *******” ХК-ийн газрын харилцааны асуудал нь 2008 оноос үүссэн байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь маш өргөн байна. Нэхэмжлэл дээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоох, аймгийн Засаг дарга залруулга хийж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоох, Газар эзэмших эрх олгосон захирамжид залруулга хийлгэхийг даалгах гэсэн шаардлага гаргасан. Гэтэл бусад өөрийн эзэмшлийн газартай харьцуулж тайлбарлах нь үндэслэлгүй юм. Аймгийн Засаг дарга нь 320 тоот захирамж гаргасан. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага дээр гаргасан газрын асуудлыг л хэлэлцэх хэрэгтэй. Тэрнээс биш бусад эзэмшлийн газар хамааралгүй юм. 2008 оны кадастрын зураглалд эзэмшлийн газрыг дурдсан. Үүн дээр 3089 м2 газар гэж хэмжигдсэн. Кадастрын зурагт заасны дагуу нэхэмжлэгчид газрыг олгосон. Үүний дараа “Дорнод *******” ХК нь өөрийн эзэмшлийн газраас 1080 м2 газрыг шилжүүлэх хүсэлтийг гаргасан. 2018 нд 1080 м2 газрыг өөрийнх нь хүсэлтийн дагуу шилжүүлсэн. Энэ үед үлдэгдэл газрыг хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулж ажилласан. Энэ үед газрын үлдэгдэл хэсгийг тодорхой мэдэж байсан. А/270 тоот захирамжаар 2009 м2 газрыг “Дорнод *******” ХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Нэхэмжлэлд дурдсанаар ямар нэг хэмжилтийн алдаа байхгүй. Ер нь энэ хугацаанд газрын хэмжилтийн аар гомдол гаргаж байгаагүй байна. Бид мөн ирсэн бичиг бүр дээр хариуг өгч ирсэн. Гэтэл эс үйлдэхүй гаргасан гэж яриад байгааг ойлгохгүй байна. 5 оны А/11 тоот захирамжаар газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн. “Дорнод *******” ХК-иас 4 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10, дараа нь 14 тоот албан бичгийг өгсөн гэж хэлж байгаа боловч манай байгууллага хүлээж аваагүй болох нь харагддаг. Зөвхөн бичиг хүлээж авах эрх бүхий этгээд бичгийг хүлээлгэж өгөх үүрэгтэй байгаа. Тиймээс эс үйлдэхүй гаргаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс, “Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан, Газрын хэмжилтийг нэг мөр болгон төрөөс худалдан авсан хэмжээгээр газрын хэмжилтийг үнэн зөв болгон аймгийн Засаг даргад уламжлан шийдүүлэх аар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүйг тогтоолгохоор, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан удаа дараа гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, газар эзэмших эрх олгосон захирамжиндаа залруулга гаргахыг даалгах, захиргааны байгууллагын хэмжилтийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгчээс, “... Төрөөс анх худалдаж авсан хашаатайгаа байгаа, газрын хэмжилт алдаатай байснаас 2008 онд захирамж алдаатай гарсан байна, яг одоо хашаатайгаа нийт хэмжээ нь 3770 м2, үүнээс 681 м2 газрын зөрүү гарч ирснийг 4 онд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ярьж хэлэхэд мэдсэн бөгөөд үүнээс хойш Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, аймгийн Засаг даргад удаа дараа өргөдөл, хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй эс үйлдэхүйг гаргаж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлдог.

4. Хариуцагч нарын зүгээс, “... Нэхэмжлэгч “Дорнод *******” ХК нь барилга, объектыг худалдан авсан боловч газар эзэмших эрх үүсээгүй, анх 2008 онд 3089 м2 газрыг эзэмшихээр эрх үүссэн, одоо үлдэх 2009 м2 газраа хуулийн дагуу эзэмшиж байгаа, захиргааны байгууллагад гаргасан өргөдөл, хүсэлтийг тухай бүр шийдвэрлэн хариу өгч байсан, хариуцагч нарын зүгээс хууль бус эс үйлдэхүй гаргаагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргадаг.

5. Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох тухай” 320 дугаар захирамжаар, аймгийн төвийн 1 дүгээр бүс инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшиж байгаа 6 аж ахуйн нэгж, байгууллага, 13 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, захирамжийн хавсралтын 6 дугаарт “Дорнод *******” ХК-д 3089 м2 газрыг Хэрлэн сумын 6 дугаар баг “*******” ХХК-ийн хойно байршилд, ******* үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

6. Дээрх захирамжийг үндэслэн, нэгж барын ******* дугаар бүхий 3089 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар, ******* үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”[7] олгож,  Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, газар эзэмшигч “Дорнод *******” ХК-ийг төлөөлж захирал Д.******* нар  2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”[8] байгуулсан байна.

7. Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлэх тухай” А/270 дугаар захирамжаар, Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 3089 м2 газрыг ******* үйлчилгээний зориулалтаар эзэмшигч “Дорнод *******” ХК-ийн эзэмшил газраас 1080 м2 газрыг “” ХХК-д ******* үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж, аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байсан 3089 м2 газраас үлдэх 2009 м2 газрыг “Дорнод *******” ХК-д ******* үйлчилгээний зориулалтаар хэвээр үлдээж 5 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлжээ. [9]

8. Дорнод аймгийн Засаг даргын 5 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/11 дүгээр захирамжаар, ... хавсралтад дурдсан 3 аж ахуйн нэгжийн 4 байршил дахь газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунган эзэмшүүлж, захирамж гарсантай холбогдуулан ... 2018 оны А/270 дугаар захирамжийг цуцалсан бөгөөд хавсралтын 3 дугаарт “Дорнод *******” ХК-д 2009 м2 газрыг ******* үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж[10] шийдвэрлэжээ.

9. Дээрх үйл баримтуудын аар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргаагүй байна.

10. Харин нэхэмжлэгч компанийн зүгээс Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дорнод аймгийн Засаг даргад хандаж удаа дараа өргөдөл, хүсэлт гаргасныг шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргасан эсэх, газрын хэмжээг зөвтгүүлэхийг хариуцагч нарт даалгах үндэслэлтэй эсэх аар маргаан үүссэн байна.

11. Нэхэмжлэгчээс, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, 3 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, мөн 4 оны 11 дүгээр сард “Манай компанийн газрын зураг хэмжээ бодит байдал дээрээ өөр байгаа нь техникийн алдаа гэж үзэж байна” гэсэн агуулга бүхий өргөдлийг гаргасан гэж маргадаг бөгөөд шүүхээс тус газрын нэгж барын хувийн хэрэг, ирсэн бичгийн болон өргөдлийн бүртгэл зэрэг баримт бичгүүдэд үзлэг хийхэд дээрх өргөдөл, хүсэлт бүртгэгдээгүй[11] байна.

12. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас шүүхийн шаардсаны дагуу 46 хуудас бүхий нотлох баримтыг ирүүлсэн[12] бөгөөд дээрх баримтууд дунд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж гаргасан өргөдлийн хуулбар 1 хуудас баримт хавсаргагдсан[13] байна.

13. Мөн гэрч Д.аас “3 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 4 оны 11 дүгээр сард “Дорнод *******” ХК-ийн зүгээс танай байгууллагад хандаж, газрын хэмжээг тавихдаа 3890 м2 байг 3089 гэж бичиж алдаа гаргасан” гэх агуулгатай өргөдөл хүсэлт гаргасан эсэх аар асуухад, “... Хүсэлтийг ******* захирал биечлэн ирж, надад өгч үлдээсэн. Нэг удаа туслах аар дамжуулж авч байсан. Тухайн бичгүүдийг Газрын удирдлагын хэлтсийн дарга *******д, “хуулийн дагуу судалж, шийдвэрлэх” гэдэг агуулгаар цохолт хийж, бичиг хэргээр дамжуулж шилжүүлсэн гэж мэдүүлсэн байна.

14. Дээрх баримтуудаас, “Дорнод *******” ХК-ийн зүгээс 3 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, мөн 4 оны 11 дүгээр сард Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж өргөдөл, хүсэлт гаргасан байна гэж дүгнэлээ.

15. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно” гэж тус тус заасан.

16. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж захиргааны байгууллагын “Нөхцөл байдлыг тогтоох” үүргийг хуульчилсан байна.

17. “Дорнод *******” ХК-аас нөхцөл байдлыг тогтоолгохоор, газрын хэмжээ байршил, зөрүүний асуудлаар Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан удаа дараа өргөдөл хүсэлтээ гаргасан байхад захиргааны байгууллагын зүгээс бичгээр гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэх, өргөдөлд дурдсан асуудлыг хянаж шалгах, нөхцөл байдлыг тогтоон, холбогдох шийдвэр гаргаж, хариу өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус байна гэж шүүх дүгнэлээ.

18. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас дээрх өргөдлийг шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу асуудлыг шалгаж тодруулан, нөхцөл байдлыг тогтоосноор захирамжаар эзэмшүүлсэн газрын бодит хэмжээ, зөрүүтэй асуудал байгаа эсэх нь тогтоогдох боломжтой тул захиргааны байгууллагын хэмжилт хууль бус болохыг тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

19. Мөн Дорнод аймгийн Засаг даргад өөрт нь хандан дээрх асуудлаар өргөдөл, хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдохгүй байгаа тул аймгийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх, захирамжид залруулга хийхийг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй.

20. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг  шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Дорнод *******” ХК-ийн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Газрын хэмжилтийг нэг мөр болгон төрөөс худалдан авсан хэмжээгээр газрын хэмжилтийг үнэн зөв болгон аймгийн Засаг даргад уламжлан шийдүүлэх аар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Удаа дараа гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, газар эзэмших эрх олгосон захирамжиндаа залруулга гаргахыг даалгах” болон захиргааны байгууллагын хэмжилт хууль бус болохыг тогтоох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Дорнод *******” ХК-д  олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      В.ДАВААНЯМ

 

 

[1] Хэргийн 8 дугаар хуудас

[2] Хэргийн 52 дугаар хуудас

[3] Хэргийн 12 дугаар хуудас

[4] Хэргийн 53 дугаар хуудас

[5] Хэргийн 56-57 дугаар хуудас

[6] Хэргийн 1-2 дугаар хуудас

[7] Хэргийн 52 дугаар хуудас

[8] Хэргийн 12 дугаар хуудас

[9] Хэргийн 53 дугаар хуудас

[10] Хэргийн 56-57 дугаар хуудас

[11] Хэргийн 145-194 дүгээр хуудас

[12] Хэргийн 61 дүгээр хуудас

[13] Хэргийн 79 дүгээр хуудас