Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 157/ШШ2025/00089

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ж***********т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт нийт 17,566,473.12 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад    

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Ж*********** нь манай компанитай 2024 оны 4 сарын 26-ний өдөр L100015474 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Ззэлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Э.Ж***********ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ******************* зээлийн дансны дугаартай, 2,059,000.00 /хоёр сая тавин есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын   4.5   хувийн   хүүтэйгээр   зээлдэгчийн   5946386232   банкны   тоот   дансанд;

2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ***************** зээлийн дансны дугаартай, 11,280,000.00 /арван нэгэн сая хоёр зуун наян мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ****************** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 3 сарын 17-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 6 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 2,059,000.00 /хоёр сая тавин есөн мянган төгрөг/

            - Шимтгэл: 38,321.16 /гучин найман мянга гурван зуун хорин нэгэн төгрөг арван зургаан мөнгө /

- Үндсэн хүү: 825,517.96 /найман зуун хорин таван мянга таван зуун арван долоон төгрөг ерөн зургаан мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 146,826.45 /нэг зуун дөчин зургаан мянга найман зуун хорин зургаан төгрөг дөчин таван мөнгө /

- Нийт: 3,069,665.57 /гурван сая жаран есөн мянга зургаан зуун жаран таван төгрөг тавин долоон мөнгө /

2. 2024 оны 5 дугаар сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 10,984,670.14 /арван сая есөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун далан төгрөг арван дөрвөн мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 3,383,064.49 /гурван сая гурван зуун наян гурван мянга жаран дөрвөн төгрөг дөчин есөн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 120,572.92 /нэг зуун хорин мянга таван зуун далан хоёр төгрөг ерөн хоёр мөнгө /

- Нийт: 14,488,307.55 /арван дөрвөн сая дөрвөн зуун наян найман мянга гурван зуун долоон төгрөг тавин таван мөнгө /

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч Э.Ж***********аас нийт 17,566,473.12 /арван долоон сая таван зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан гурван төгрөг арван хоёр мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б  овогт Э-ы Ж*********** шүүхэд гаргасан тайлбартаа: “Энхсайханы Ж*********** миний бие “*************ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 17,566,473.12 төгрөгийг төлж барагдуулна. ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК нь хариуцагч Э.Ж***********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,566,473.12 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.Ж*********** нь 17,566,473.12 төгрөгийг “*************ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн L100015474 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, Э.Ж***********ийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 17,566,473.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 17,566,473.12 (арван долоон сая таван зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан гурван бүхэл арван хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,782.37 төгрөгийн тавин хувь 122,891.2 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 122,891.2 төгрөгийг, хариуцагч Э.Ж***********аас улсын тэмдэгтийн хураамж 122,891.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК -ийн нэхэмжилсэн 17,566,473.12 (арван долоон сая таван зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан гурван бүхэл арван хоёр) төгрөгийг хариуцагч Э.Ж*********** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,782.37 төгрөгийн тавин хувь 122,891.2 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 122,891.2 төгрөгийг, хариуцагч Э.Ж***********аас улсын тэмдэгтийн хураамж 122,891.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Ж*********** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР