| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00099/И |
| Дугаар | 157/ШШ2025/00090 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2025/00090
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “А************ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А*************од холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 2,518,955.52 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А************ ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7107231227 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 2,507,955.52 төгрөг нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 2,518,955.52 төгрөгийг хариуцагч Б.А*************оос гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д овогт Б-ийн А************* шүүхэд гаргасан тайлбартаа: “А************ ББСБ-аас 2,518,955.52 төгрөг нэхэмжилсэн байна. Тус мөнгийг 5 сарын хугацаанд хувааж төлж дуусгана. Маргах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А************ ББСБ” ХХК нь хариуцагч Б.А*************од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,518,955.52 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.А************* нь 2,518,955.52 төгрөгийг “А************ ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Р20185752 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7107231227 дугаартай цахим зээлийн гэрээ, Б.А*************ын зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А************* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,518,955.52 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,518,955.52 (хоёр сая таван зуун арван найман мянга есөн зуун тавин таван бүхэл зууны тавин хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,254 төгрөгийн тавин хувь 27,627 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 27,627 төгрөгийг, хариуцагч Б.А*************оос улсын тэмдэгтийн хураамж 27,627 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А************ ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “А************ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,518,955.52 (хоёр сая таван зуун арван найман мянга есөн зуун тавин таван бүхэл зууны тавин хоёр) төгрөгийг хариуцагч Б.А************* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 55,254 төгрөгийн тавин хувь 27,627 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 27,627 төгрөгийг, хариуцагч Б.А*************оос улсын тэмдэгтийн хураамж 27,627 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А************ ББСБ” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.А************* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР