| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00704/И |
| Дугаар | 317/ШШ2025/00723 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/00723
2025 05 28 317/ШШ2025/007***
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг д Аж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **********оршин оршин суух, Б овогт Өий О /рд:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ө.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь хүсэлтийн шаардлага, үндэслэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Ө.О миний бие 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Төв аймгийн А сумын Хөдөлмөр нэгдлийн А хэсгийн малчнаар, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Мал аж ахуйн бүтээгдэхүүний чанар сайжруулагчаар буюу саальчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Төв аймгийн А сумын Хөдөлмөр нэгдэл тараад Төв аймгийн А сумын А хувьцаат компани болоход 1991 оноос 1994 он хүртэл малчин буюу саальчнаар ажиллаж байсан талаар баримтыг архиваас шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. Төв аймгийн Төрийн архиваас надад ажилд орсон болон, ажлаас гарсан талаар 3 ширхэг тушаалыг гаргаж өгсөн, өөр ямарч баримт олдохгүй байна. Иймд байгаа баримтыг үндэслээд Ө.О намайг Төв аймгийн А сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарыг дуустал саальчнаар, Төв аймгийн А сумын А хувьцаат компанид 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хэрэгт дараах бичгийн баримтууд авагдсан. Үүнд:
2.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.28-ны өдөр 70,200 төгрөг төлсөн баримт, Төв аймгийн А сумын 3-р багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ***тоот албан бичиг, Ө.Оийн иргэний үнэмлэхний хуулбар, Төв аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот албан бичиг, Төв аймаг А сумын Монгол-Солонгосын найрамдалын нэрэмжит Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Төв аймгийн А сумын А хувьцаат компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн Төв аймгийн А сумын А хувьцаат компанийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн /*** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ө.Оийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэр, Ц.Мын иргэний үнэмлэхний хуулбар, Сум дундын *** дугаар шүүхийн 2014 оны 04 дүгэрэ сарын 02-ны өдрийн ****дугаар шийдвэр, Ж.Нийн иргэний үнэмлэхний хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ***дугаар лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
2.2.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Ж.Нэ, Ө.Бмөнх нарыг асууж тэмдэглэл үйлдэн, гэрчээр асуугдсан Ө.Бмөнх ажиллаж байсан байдлаа тогтоолгосон Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ***дугаар шийдвэр, түүний иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ө.О нь Төв аймгийн А сумын Хөдөлмөр нэгдэлд болон тус сумын А ХК-д 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.
3.Нэхэмжлэгч Ө.О нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, архиваас зарим тушаал баримт гараагүй гэж тайлбарласан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ө.Оийн хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
4.Хэрэгт дараах бичгийн баримтууд авагдсан. Үүнд:
4.1. Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 7 дугаар зөвлөмжид: иргэн Ө овогтой О ...1.Хөдөлмөрийн дэвтэр - Төв аймгийн А сумын хөдөлмөр нэгдэлд 1991 онд ажилд томилогдсон тушаал, 1992 онд чөлөөлөгдсөн тушаал архиваас авах, гаргахгүй бол шүүхэд хандах, 2.Хөдөлмөрийн дэвтэр - Төв аймгийн А сумын А компанид 1992 онд ажилд томилсон тушаал, 1994 онд чөлөөлөгдсөн тушаал архиваас гаргахгүй бол шүүхэд хандах. Жич: Энэхүү зөвлөмжийн хуудсыг тухайн иргэний бүрдүүлсэн баримт бичгийн хамт хавсаргана... гэжээ. /хх 4 дэх талд/
4.2. Төв аймгийн А сумын 3-р багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ***тоот албан бичигт ...Иргэн Ө.О нь 1991-1994 оны хооронд А компанид малчин саальчнаар ажиллаж байсан нь үнэн болно гэжээ./хх 5 дах талд/,
4.3. Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот албан бичигт Төв аймгийн А сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1991-1992 оны тушаалд ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй тул иргэн Ө.От лавлагаа олгох боломжгүй байна гэжээ. /хх 7 дахь талд/,
4.4. Төв аймаг А сумын Монгол-Солонгосын найрамдалын нэрэмжит Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...1. А хэсгийн малчнаар Өий О,...нарыг 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай гэжээ./хх 8 дах талд/,
4.5. Төв аймгийн А сумын А хувьцаат компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0**дугаар Ажилд томилох тухай тушаалд ...Тус компаний малчнаар дараах хүмүүсийг томилон 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай. Үүнд: ...66-д Ө.О... гэж/хх 9-11 дэх талд/,
4.6. Мөн Төв аймгийн А сумын А хувьцаат компанийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Тус компани нь ээлжит бус хурлаараа бүр мөсөн тарсан тул дараах нэр бүхий хүмүүсийг 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчны ажлаас чөлөөлсүгэй. Үүнд: ...69.Ө.О... гэжээ./хх 12-14 дэх талд/,
4.7. Ө.Оийн ****дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт /эх хувийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан/ Төв аймаг А сумын Хөдөлмөр нэгдэл, овог Ө, нэр О, 1991 он 1-7 сар, 11 сар, 1992 оны 1 сар, 6-7 сар, 11 сард цалин олгосон талаар бичилт хийж тэмдэглэгдэн гарын үсэг зурагдаж, тэмдэг дарагдан баталгаажигдсан байна./хх 15 дах талд/,
4.8. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэрээр ..Цэнд-Аюушийн М /рд:НА68110561/-г Төв аймгийн А сумын Монгол-Солонгосын найрамдалын нэрэмжит Хөдөлмөр нэгдэлд 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуустал Санитарчаар, Төв аймгийн А сумын Хөдөлмөр нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай гэжээ./хх 16-18 дахь талд/,
4.9. Сум дундын *** дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 105 дугаар шийдвэрээр ...НА61120269 регистрийн дугаартай Б овогт Жомбоогийн Нэ нь Төв аймгийн А сумын Хөдөлмөр нэгдэлд 1979 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг хууль ёсоор сэргээн тогтоосугай гэжээ./хх 19-20 дах талд/
4.10. Төв аймаг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 27/609 дүгээр албан бичигт ...Танай ирүүлсэн албан бичигт дурдсан Төв аймгийн А сумын А ХК хуулийн этгээдийн хувийн хэрэг тус хэлтсийн хуулийн этгээдийн архивт байхгүй байна гэжээ./хх 29 дэх талд/
4.11. Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар архивын лавлагаа-д Иргэн Өий О нь А сумын Хөдөлмөр нэгдэл, А хувьцаат компани (-д 190-1992, 1992-1994 онд саальчнаар ажилласан жилийн цалин нотлох баримт шүүлгэх, захиалга ирүүлснээс нэгдлийн даргын 1990 оны тушаалд ажилд томилох тухай, А хувьцаат компаний захирлын 1992, 1994 оны тушаалд ажилд томилох тухай, ажлаас чөлөөлөх тухай зэрэг тушаал шийдвэр гарсан байна. Мөн нэгдлийн даргын 1991-1992 оны тушаалд энэ хүнтэй холбоотой нотлох баримт гараагүй. А хувьцаат компаний захирлын 1993 оны тушаал, цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй. Хавсралт 6 хуудастай. Энэхүү баримт нь хуулбарын хамт хүчинтэй Х№ 50 Хн№ (1-2) гэжээ./хх 30-36/,
4.12. Төв аймгийн А сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/151 тоот албан бичигт Тус сумын КДТГ-ын архивт Хөдөлмөр нэгдэл болон А, Хөдөлмөр ХК-ний баримтууд байхгүй, Төв аймгийн төрийн архивын тасагт 1998 онд тушаасан акт үйлдсэн болно. Жич: Ө.От холбогдох баримт бичгийг Төрийн архивын тасгаас лавлагаа олгосон байсан. Мөн иргэн Ө.О нь 1990 онд 15 настай байсан байна. Улсын төв архиваас хүн амын бүртгэлийн лавлагаа авч болох талаар зөвлөгөө өгсөн гэжээ/хх 37 дах талд/
4.13. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ***дугаар шийдвэрээр ... Б овгийн Өий Бмөнх /******/-ийн Төв аймгийн А сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 08 сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн А сумын А ХК-д 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай гэжээ./хх 55-57 дах талд/
4.14. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ***дугаар лавлагаанд ...2000 оны хүн амын тооллогын бүртгэлээр Төв аймаг, А сум, 3-р баг, сумын төв-4, хадгаламжийн нэгж 1366, хуудасны дугаар 39-д овог Ө, нэр Отгонсүрэн, өрхийн тэргүүний хамаарал Тэргүүлэгч өөрөө, төрсөн он 1969, төрсөн сар 2, нас 30, хүйс эмэгтэй, овог Ө, нэр Тэгшдүүрэн, өрхийн тэргүүний хамаарал Эгч/ах/дүү, төрсөн он 1980, төрсөн сар 4, нас 19, хүйс эрэгтэй, овог О, нэр Оргилболд, өрхийн тэргүүний хамаарал Бусад төрөл төрөгсөд, төрсөн он 1999, төрсөн сар 7, нас 0, хүйс эрэгтэй, овог Ө, нэр О, өрхийн тэргүүний хамаарал Эгч/ах/дүү, төрсөн он 1975, төрсөн сар 4, нас 24, хүйс эмэгтэй гэх баримт зэргийг шүүхэд гарган өгчээ. /хх 60 дах талд/
4.15. Гэрч Ж.Н шүүхэд өгсөн тайлбартаа: ...Намайг Төв аймгийн А сумын А ХК-д малчин, саальчнаар ажиллаж байхад Ө.О хамт ажилладаг байсан. Би сургуулиа төгсөөд А ХК-д ажилласан. Хэдэн оноос ажилласнаа мэдэхгүй байна. 20 жил саальчин хийсэн. Ө.О нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ээс 8 жилийн сургуулиасаа илгээлтээр ирж манайд саальчнаар ажилласан. Ө.Оийг хэдэн жил саальчнаар ажилласныг би сайн мэдэхгүй байна. Миний зарим бичиг баримт дутуу байсан тул би ажилласан жилээ шүүхээр тогтоолгож байж тэтгэвэртээ орсон. Шүүхийн шийдвэрийг баримт болгож хэрэгт өгсөн. гэжээ./хх 19-20, 52-53 дах талд/
4.16. Гэрч Ө.Бмөнх шүүхэд өгсөн тайлбартаа: ...Миний зарим баримт дутуу байсан учир би Төв аймгийн шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож байж, тэтгэврээ тогтоолгосон. Шүүхийн шийдвэрийн хувийг шүүхэд нотлох баримт болгон авч ирж өгсөн. Би Төв аймгийн А сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл малчнаар, А ХК-д 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байснаа шүүхээр тогтоолгосон. Ө.О сургуулиасаа илгээлтээр мал дээр гараад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс саальчин хийсэн. Төв аймгийн А сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын Ө.Оийг 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд томилсон тушаал хэрэгт байгаа бол би буруу санаж байж магадгүй. Тэгвэл 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн байх... гэж тайлбарласан ба, өөрийн ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгосон шүүхийн шийдвэрийг тус Шүүхийн тамгын газрын архивын хуулбар үнэн болохыг баталгаажуулсан баримт гаргаж өгчээ./хх 55-57, 58-60 дах талд/
5. Шүүх, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, хэргийн үйл баримтыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлээд, нэхэмжлэгч Ө.О /рд:НА75041067/-ийг Төв аймгийн А сумын Монгол-Солонгосын найрамдалын нэрэмжит Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар, мөн Төв аймгийн А сумын А хувьцаат компанид 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгох нь хуульд заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Өий О /рд:*********/-ийг Төв аймгийн А сумын Монгол-Солонгосын найрамдлын нэрэмжит Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар, мөн Төв аймгийн А сумын А хувьцаат компанид 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Д ААГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ