| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00100/И |
| Дугаар | 157/ШШ2025/00098 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2025/00098
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “А********** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Л****************д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 470,686.17 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А********** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7102303671 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 459,686.17 төгрөг нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 470,686.17 төгрөгийг хариуцагч Ц.Л****************гаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б овогт Ц-гийн Л**************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Л**************** миний бие А********** ББСБ-аас үндсэн зээл 266,604 төгрөг, хүү 168,934.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,147.35 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг нийт 470,686.17 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Сар бүрийн 1-нд группын мөнгөө авч 3 сард багтааж төлнө. Миний бие 2 удаа түнх солиулах мэс засалд орж, ажил хийх боломжгүй байгаа” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А********** ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Л****************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 470,686.17 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ц.Л**************** нь 470,686.17 төгрөгийг “А********** ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Р20172091 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 7102303671 дугаартай цахим зээлийн гэрээ, Ц.Л****************гийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Л**************** нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 470,686.17 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 470,686.17 (дөрвөн зуун далан мянга зургаан зуун наян зургаан бүхэл зууны арван долоо) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,772 төгрөгийн тавин хувь 7,386 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7,386 төгрөгийг, хариуцагч Ц.Л****************гаас улсын тэмдэгтийн хураамж 7,386 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А********** ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “А********** ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 470,686.17 (дөрвөн зуун далан мянга зургаан зуун наян зургаан бүхэл зууны арван долоо) төгрөгийг хариуцагч Ц.Л**************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 14,772 төгрөгийн тавин хувь 7,386 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7,386 төгрөгийг, хариуцагч Ц.Л****************гаас улсын тэмдэгтийн хураамж 7,386 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А********** ББСБ” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Л**************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР