| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0258/Э |
| Дугаар | 302 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн 1806 0029 70215 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1989 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай И овогт Б М, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Мнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шөнийн 01 цагийн үед. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хүчилтөрөгч хотхоны гадаа иргэн Т.Нуурындунг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ммэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Нуурындунгын мэдүүлэг /хх-4-6/, яллагдагч Б.Мгийн мэдүүлэг /хх-8-9, 37/, гэрч Т.Отгонзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-10/, гэрч Ж.Онгонбаярын мэдүүлэг /хх-12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 982 дугаартай дүгнэлт /хх-22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Мнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шөнийн 01 цагийн үед. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хүчилтөрөгч хотхоны гадаа иргэн Т.Нуурындунг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч хохирогч Т.Нуурындунгын мэдүүлэг: "...Мөнх-Амгалангийн гэрт нь өндөр шар залуу Очмандахтай маргасан, тэгээд Онгонбаяр бид хоёр гарсан чинь Очмандах гарч ирээд намайг хүзүүдэж бид газарт унасан тэр үед Мөнх-Амгалан гэрээсээ гүйж гарч ирсэнээ миний нүүрлүү нэг удаа өшиглөж нүүр гэмтээсэн." /хх-4-5/,
"...Шөнө 01 цагийн орчимд би гэрлүүгээ явлаа гэсэн чинь Түнтэвийн гэрийн гадаа найз нь гэх шар өндөр залуу араас гарч ирсэнээ хоолойноос татаад арагшаа унагасан, тэгтэл Түнтэв гүйж ирсэнээ миний нүүрлүү нэг удаа өшиглөсөн." /хх-6/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад яллагдагч Б.Мгийн өгсөн: "...Очмандах, Нуурындун, Онгонбаяр нар миний өмнө явж байгаад Очмандах, Нуурындунтай зууралцаад хажууд нь байсан Онгонбаяр тэднийг салгасан. Би очсон чинь Нуурындун надруу агсамнаж боль гэхэд тэр "чи намайг зодох уу" гээд орилоод байхаар нь түүнийг түлхсэн чинь тэр газарт унахаар нь өшиглөсөн чинь нүүрэнд нь өшиглөсөн.”,
"...Түүний нүүрэнд учруулсан гэмтэл нь миний өшиглөсөнөөс болж учирсан. Харин гуя мөр нь түлхээд унаснаас болж учирсан..." /хх-8-9/,
"...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дээрх гэмтлийг баруун хөлөөрөө өшиглөж цохиж гэмтээсэн. ..." /хх-37/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Т.Отгонзаяагийн өгсөн: "...Гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би хувцасаа өмсөөд гарсан. Гарахад нөхөр Нуурындунтай муудалцсан хоорондоо зууралдсан Онгонбаяр салгаж байсан. Би нөхрөө алгадаад Очмандах тэр хоёрыг гэрлүү ор гэж оруулган. Нуурындунгийн хамарнаас нь тухайн үед цус гарсан байдалтай байсан.” /хх-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Онгонбаярын мэдүүлэг: "...Тэгтэл Нуурындун Очмандахын нүүр хавьцаа гараараа цохих шиг болсон би тэднийг салгаж бид нар цасан дээр унасан, тэр мөчид Мөнх-Амгалан гэрээс гарч ирж Нуурындунгийн нүүрлүү нь өшиглөсөн..." /хх-12/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 982 дугаартай дүгнэлтэд:
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/,
-Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Мд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Т.Нуурындун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Бы М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Мг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС