Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2025/00104

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Т********** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ж********т холбогдох “4,067,373 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Т********** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Э.Ж******** нь Т********** ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024.07.22-ны өдөр Т********** ББСБ ХХК-тай № ЗГ2024072228799 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "IPhone13_128GB" маркийн гар утсыг нийт 2,888,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.07.22-2026.12.31 хүртэл 30 сарын хугацаанд cap бүр 142,585 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

2. 2024.04.16-ны өдөрТ********** Кредит үйлчилгээний гэрээ байгуулж 529,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т********** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг cap бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон.

Хариуцагч нь 2024.07.31-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж.шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.  ЗГ2024072228799 тоот гэрээн дээр 1Phone13_128GB" маркийн гар утас:

Үндсэн зээлийн үлдэгдэл 2,888,000 төгрөг, үндсэн хүү 713,154 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,630 төгрөг, нийт 3,743,784 төгрөг.

 

2. Т********** кредит 2109384 тоот гэрээний төлбөр:

Нийт ашигласан зээлийн дүн 234,080 төгрөг, үндсэн хүү 79,338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,170 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, нийт 323,589 төгрөг.

 

Нэхэмжлэх нийт дүн 4,067,373 (дөрвөн сая жаран долоон мянга гурван зуун далан гурван) төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б  овогт Э-ы Ж******** шүүхэд гаргсан тайлбартаа: “Э.Ж******** би Т********** ББСБ-аас авсан 4,067,373 төгрөгийг 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс хойш 6 сарын дотор төлж барагдуулна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т********** ББСБ” ХХК нь хариуцагч Э.Ж********т холбогдуулан 4,067,373 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Э.Ж******** нь 4,067,373 төгрөгийг “Т********** ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1109384 дугаартай Т********** кредит үйлчилгээний гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ2024072228799 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ,  нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,067,373 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,067,373 (дөрвөн сая жаран долоон мянга гурван зуун далан гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,028 төгрөгийн тавин хувь 40,014 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 40,014 төгрөгийг, хариуцагч Э.Ж********аас улсын тэмдэгтийн хураамж 40,014 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т********** ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т********** ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 4,067,373 (дөрвөн сая жаран долоон мянга гурван зуун далан гурав) төгрөгийг хариуцагч Э.Ж******** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,028 төгрөгийн тавин хувь 40,014 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 40,014 төгрөгийг, хариуцагч Э.Ж********аас улсын тэмдэгтийн хураамж 40,014 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т********** ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Ж******** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР