| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00109/И |
| Дугаар | 157/ШШ2025/00105 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2025/00105
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч М.Г******************гийн нэхэмжлэлтэй хариуцагч М.М**********, М.Ц**************** нарт холбогдох “19,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г****************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.М********** болон нөхөр М.Ц**************** нар нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр машины зээл хаагаад машинаа зарчихаад өгнө гэж 12,000,000 төгрөг зээлсэн. 2024 оны 12 сарын 12-ны өдөр зээл хаахад хүрэлцэхгүй байна гээд 1,100,000 төгрөг зээлсэн. 2024 оны 12 сарын 20-нд мөнгөө авъя гээд ярихад аппликейшний зээлтэй байгаа болохоор зээл гарахгүй байна гээд дахин 5,000,000 төгрөг зээлж авсан. Иймд М.М********** болон М.Ц**************** нараас 18,100,000 төгрөг гаргуулж өгнө үү.
... Үүн дээр нэмж 900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна ” гэжээ.
Хариуцагч А овогт М-ын Ц****************, Ерөөлтийнхөн овогт Мягмаржавын М********** нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...М.Г******************гийн нэхэмжилсэн 18,100,000 төгрөгийг 4 хувааж, 2025 оны 05 сарын 30-нд 4,500,000 төгрөг, 06 сарын 30-нд 4,500,000 төгрөг, 07 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 08 сарын 30-нд 5,000,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна.
... М.Г******************гаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрч байна. М.Г******************д нийт 19,000,000 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г****************** нь хариуцагч М.Ц****************, М.М********** нар холбогдуулан 19,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Ц****************, М.М********** нар нь 19,000,000 төгрөгийг М.Г******************д төлөх үүрэгтэй болох нь мөнгө шилжүүлсэн баримтууд, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 19,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 19,000,000 (арван есөн сая) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,400 төгрөгийн тавин хувь 138,700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 138,700 төгрөгийг, хариуцагч М.М**********, М.Ц**************** нараас улсын тэмдэгтийн хураамж 138,700 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Г******************д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г******************гийн нэхэмжилсэн 19,000,000 (арван есөн сая) төгрөгийг хариуцагч М.М**********, М.Ц**************** нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,400 төгрөгийн тавин хувь 138,700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 138,700 төгрөгийг, хариуцагч М.М**********, М.Ц**************** нараас улсын тэмдэгтийн хураамж 138,700 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Г******************д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.М**********, М.Ц**************** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР