Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 157/ШШ2025/00107

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д-ын Ч**********/РД:............./, О  овогт Л-ын А************ /РД:........../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, ...-р баг, Бор-Өндөр ... дугаар байрны ... тоот хаягт байрлалтай, 54,23 мкв талбайтай, ................ улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр А.С**************, Л.А************ нарыг бүртгүүлж, тус байранд оршин сууж байгаа нэхэмжлэгч Д.Ч**********нь 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус байрыг чөлөөлж, А.С**************, Л.А************ нарт хүлээлгэн өгөх,

- Улаанбаатар хот, .... дүүрэг, ... дугаар хороо .... тоот 55,53 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Ч*************, А.С************** нарыг бүртгүүлэх,

- Хэнтий аймгийн ... сумын ...-р хэсэг... гудамжны ... тоот хаягт байрлах ... нэгж талбарын дугаартай, 848 мкв ... дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг нэхэмжлэгч Д.Ч*************гийн өмчлөлд,

- 2003 онд үйлдвэрлэгдсэн, .... улсын дугаартай, .... арлын дугаартай, Toyota Hilux маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Л.А************ын өмчлөлд,

         - Гэр бүлийн дундын хөрөнгө болох 40 орчим тооны адууг хариуцагч Л.А************ын өмчлөлд үлдээхээр тус тус харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хэрлэнд даалгасугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ч*************гээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Л.А************аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

            Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах асуудлаар зохигч эвлэрсэн ба эд хөрөнгийн маргаантай холбогдох нэхэмжлэлд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг талууд хэн алинаас гаргуулахгүй байхаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч Д.Ч*************гийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, хариуцагч Л.А************ын төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, хамтран хариуцагч А.С**************ын төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээн, улсын орлого болгосугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                                  Р.БАТБАЯР