| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00120/И |
| Дугаар | 157/ШШ2025/00109 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 157/ШШ2025/00109
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “О*********** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э************д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 309,029 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О*********** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч О*********** ББСБ ХХК нь Дүдэлмагвандорж овогтой Э************тай 2023-10-08-ны өдөр 2022-97230 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2023 оны 10 сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг 90 хоногийи хугацаатай 6.9 хувийн хүүтэй Z000036679 тоот зээлийг ХААН банк дахь .................. тоот дансанд зээлдэгч Д.Э************ нь шилжүүлэн авсан. Хариуцагч Д.Э************ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-03-10-ны өдрийн байдлаар:
Z000036679 тоот зээл 2024 оны 1 сарын 28-ны өдөр дуусч үндсэн зээлээс 30,340 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 269,660 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 497 хоногийн зээлийн гэрээний 90 + хугацаа хэтэрсэн 407 + 1 удаагийн сунгалтаар 0 хоногийн хүү 314,529 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 275,160 төгрөгийг хасаж нийт хүү 39,369, нийт дүн 309,029 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 269,660 төгрөг, нийт хүү 39,369 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг бүгд нийлээд 309,029 /гурван зуун есөн мянга хорин есөн/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ш овогт Д-ийн Э************ шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Э************ миний бие О*********** ББСБ-аас нэхэмжилсэн 309,029 төгрөгийг 2025 оны 05 сарын 20-нд төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О*********** ББСБ” ХХК нь хариуцагч Д.Э************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 309,029 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.Э************ нь 309,029 төгрөгийг “О*********** ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Cust-2022-97230 дугаартай Цахим зээлийн эрхийн гэрээ, хүү тооцоолсон хүснэгт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э************ нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 309,029 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 309,029 (гурван зуун есөн мянга хорин ес) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,930 төгрөгийн тавин хувь 4,965 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 4,965 төгрөгийг, хариуцагч Д.Э************гаас улсын тэмдэгтийн хураамж 4,965 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “О*********** ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “О*********** ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 309,029 (гурван зуун есөн мянга хорин ес) төгрөгийг хариуцагч Д.Э************ нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,930 төгрөгийн тавин хувь 4,965 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 4,965 төгрөгийг, хариуцагч Д.Э************гаас улсын тэмдэгтийн хураамж 4,965 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “О*********** ББСБ” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Э************ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР