Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч Ж.Отгонбаяр,

          шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Дын Бод холбогдох эрүүгийн 1706 0313 90220 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, туслах ажилтан, ам бүл 2 эхийн хамт Баянгол дүүргийн тоотод оршин суух хаягтай, 2013 оны 09 дүгээр сарын 20-нд Баянзүрх дүүргийн шүүхийн 427 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 181-зүйлийн 181.2.1, 181.2.5, 145-р зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж 8 сараар ял хойшлогдож байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар овгийн Д Б.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Д.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Батбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Батбаярын мэдүүлэг /хх-15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №13980 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-24/, гэрч В.Энхтайваны мэдүүлэг /хх-21-22/, яллагдагч Д.Бын мэдүүлэг /хх-79/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, шүүгдэгч Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Батбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Батбаярын өгсөн: “…машиных нь дугуйг нь сольж тавих гээд байж байхад үл таних 4 залуу гарч ирээд бид нартай маргалдан хэл амаар доромжлон маргалдсан. Маргалдаж байх явцад тэдгээр залуучууд бид нарыг цохиж зодож миний нүүрийг хөхөрч хавдтал нь цохиж зодсон. ...Би эмчилгээ хийлгэсэн баримтуудаа хавтаст хэрэгт хавсаргуулсан байгаа. Уг залуу надад учруулсан хохирол буюу эмчилгээний зардлыг бүрэн барагдуулбал би уг залууд ямар нэгэн байдлаар гомдоод түүнээс нэхэмжлээд байх зүйл алга байна" /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч В.Энхтайваны "...зам дээр 20-25 орчим насны гурван залуу гараад ирэхээр нь би тэр 3 залуугаас ахын дүү нар энэ машиныг өргөлцөөд дугуйг нь солилцоод өгөөч гэтэл тэр 3 залуу машинаас өргөлцөж өгч байгаад гэнэт манай найз Батбаяртай муудалцаад эхэлсэн ба 2 залуу нь манай найз Батбаярыг дагуулаад цагдаагийн кабоны тийшээ дагуулаад явсан. Тэгтэл нэг залуу миний өмсөж явсан куртканы ханцуйнаас зуураад намайг чирэх гээд байхаар нь өмсөж явсан куртикээ тайлаад чи яах гээд байна гээд гартаа данхраат барьсан чинь нөгөө залуу цаашаа гүйгээд явчихсан. Би тухайн залуугийн араас 10 гаруй метр зайд гүйгээд хаячихсан юм. ...Тэгж байтал Батбаяр хүнд зодуулчихсан байдалтай хоёр нүд нь хавдчихсан хүрээд ирсэн" /хх-21-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Д.Бын "...хохирогч Ч.Батбаяр нь бид гурвыг дуудаад ахын дүү нар машины крылоноос нь өргөөдхөөч тэр хооронд нь би дугуйг нь сольчихоё гэхээр нь бид гурав тэр ахад наадахыг чинь яаж дийлдэг юм гэж хэлсэн чинь тэр ах бид гуравт хандаж Монголчууд ийм арчаагүй байхгүй юу нэг нэгэндээ тус болчихож чадахгүй гэж хэлээд манай найз Мягмардоржийг барьж авах гэсэн чинь манай найз цаашаа явсан чинь манай найзын араас очиж байсан. Тухайн үед Амарбаяр бид хоёр "Элбэг март" дэлгүүрийн урд зогсож байсан чинь төд удалгүй Мягмардорж хүрээд ирсэн ба Мягмардоржийн нүүр нь хавдчихсан хүрээд ирсэн. Тэгтэл миний уур хүрээд хохирогч Ч.Батбаяр дээр гүйж очоод түүнийг хавирч унагаагаад нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөсөн" /хх-79/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №13980 дугаартай дүгнэлтэд:

1 .Ч.Батбаярын биед хоёр нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-24/,

 

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/,

шүүгдэгч Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Бнь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Бнь хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Хохирогч нь гомдол саналгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

         Шүүхээс шүүгдэгч Д.Бнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч Х овгийн Дын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Быг  450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Бнь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бод урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС