| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03582/И |
| Дугаар | 191/ШШ2025/04318 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04318
2025 05 14 191/ШШ2025/04318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...тоот хаягт оршин суух, Г.Б /РД:.../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот хаягт оршин байрлах Д ХХК /РД:.../-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, олгоогүй цалингийн зөрүү 417,391 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Б,
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Г.Б нь тус байгууллагад 2024 оны 05 Дар сарын 21-ний өдөр "ЖИ" шүдний эмнэлгийн салбар 2-т ажлын зарын дагуу очиж уулзаад ажилд орохоор тохиролцож ажлын 5 хоног Даваа-Баасан гаригт өглөө 09:00 цагаас орой 19:00 цаг хүртэл өдөрт 9 цаг ажиллахаар тохиролцсон. Миний сарын Үндсэн цалинг 1,200,000 төгрөг байхаар амаар тохиролцсон. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, бид аман хэлэлцэл хийсэн.
Уг компанийн захирал Ч.Г надад "Дараа сараас үндсэн ажилтан болгож хоол унааны мөнгө нэмж өгнө ер нь сард ажлын 21, 23 хоног таарсан ч 1,200,000 төгрөгийг хувааж цалинг тооцож олгоно. Чамд энэ 5 сарыг дуустал дадлагын ажилтнаар ажилласан цалинг бодож олгоно" гэж хэлсэн.
Би 5 Дар сарын 31-ний өдөр миний цалин өнөөдөр орох уу хэдэн төгрөгийн цалин бодож орж байгаа вэ? гэж асуухад захирал Ч.Г би тодорхой бодоод цалинг шилжүүлнэ ээ чи над руу дахиад дансаа явуулчих гэж хэлэхэд нь би дансаа chat-aaр явуулсан. Гэвч тухайн өдөр миний цалин ороогүй. Гэтэл 2024 оны 06 Дар сарын 01-ний өдрийн өглөө миний дансанд 184,615 төгрөг цалин хэмээн шилжүүлсэн байсан. 2024 оны 06 Дар сарын 02-ны өдөр захирал Ч.Г мессежээр "Оройн мэнд манайд өмнө нь ажиллаж байсан хүн маань маргаашнаас ирье гэлээ. Богино хугацаанд ч хамтран ажилласанд баярлалаа" гэж мессеж илгээж мэдэгдсэн.
Иймд шүүхэд дутуу бодсон цалингийн зөрүү болох 417,391 төгрөг гаргуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажлаас үндэслэлгүй халсан тул ажилгүй байсан хугацаанд цалин гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б манай байгууллагад нийт 8 хоног ажилласан. Дотоод журамд зааснаар ресейпшн ажлын байр нь эмч болон сувилагчтай холбоотой хариуцлагатай ажлын байр учраас тодорхой дагалдах хугацаа заадаг. Ресейпшний ажлын байрны тухайд 7-10 хоногийн дагалдах хугацаатай тул тохиролцсон цалин хөлсний 50 хувиар цалинг бодож олгоно гэдэг байдлаар 7-10 хоногийн хугацааг зааж өгсөн байгаа.
Тус хугацаанд Г.Бг ажиллуулж үзсэн байгаа. Өмнө нь нэлээн удаан хугацаанд гэртээ байсан гэж хэлж байсан. Өмнө нь Юнител компанид ажиллаж байсан. Тэрнээс хойш удаан хугацаанд хүүхдээ хараад, гэртээ байсан. Ажиллаж байх хугацаанд Г.Б өөрөө ямар нэгэн алдаа гаргаж байгаагүй гэдэг нь тодорхой хэмжээгээр үнэн. Удаан хугацаанд ажил хийгээгүй байдалтай холбоотой ч юм уу ажлын гүйцэтгэл нь нэлээн удаан байсан. Дээрээс нь Г.Бтай цалин хөлсний асуудлыг ярилцахад тодорхой хэмжээнд эсэргүүцсэн зүйл гарч байсан учраас ер нь цаашдаа эргээд компанийн үйл ажиллагаанд нөлөөлж магадгүй гэдэг болгоомжлол үүссэн. Нөгөө талаас манай өмнө нь ажиллаж байсан ажилтан маань эмнэлэгт хэвтсэн байж байгаад буцаад ажилдаа орох хүсэл зоригоо надад илэрхийлсэн байсан. Тэрний дагуу би Г.Бд болон хамт ажилладаг хүмүүст нь өмнөх ажилтан маань буцаж ажилдаа орох хүсэлттэй болохыг хэлж байсан юм. Өмнөх ажилтан маань ажилдаа авах болсон учраас Г.Бг үргэлжлүүлэн ажиллуулахгүй болсон юм.
Нэхэмжлэгч тухайд манай байгууллагад 8 хоног ажилласан. Тухайн үед өмнө нь тайлбарласан зарим нэгэн шалтгааны улмаас цалинг дутуу буруу бодсон тохиолдол байгааг хүлээн зөвшөөрч байна. Г.Б ажлын 5 өдөр ажиллана. Гэтэл үүнийг сувилагч нартай адилхан 6 хоногоор ажилладгаар 26 хоногоор цалинг бодоод олгосон нь тодорхой хэмжээгээр алдаа гарсан учраас үүнийг хүлээн зөвшөөрөөд, зөрүү цалин болох 417,391 төгрөгийг олгоё гэдэг байдлаар хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Бид нар дөнгөж туршилтын байдлаар ажиллуулсан. Тухайн үед би өөрөө ар гэрийн шалтгааны улмаас тодорхой хэмжээгээр ажлаа гүйцэтгэж чадахгүй байсантай холбоотойгоор 6 сард хөдөлмөрийн харилцаа үүсгээд хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэсэн боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Иймд бусад нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /шийдвэр, дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
3.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, Д ХХК-ийн захирлын 2023 оны 05 Дар сарын 01-ний өдрийн ... Дар тушаалын хавсралтаар батлагдсан ЖИ эмнэлгийн хөдөлмөрийн дотоор журам, Угтах үйлчилгээний ажилтан /ресейпшн/-ы ажлын байрны тодорхойлолтын загвар,
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д ХХК-нд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, 8 хоног ажилсан цалингийн зөрүү 417,391 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
6. Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч Г.Бг туршилтаар авч ажиллуулахаар тохиролцсон, 7-10 хоногийн хугацаагаар туршилтаар ажиллуулдаг, тус хугацаанд Г.Бг ажиллуулж үзэхэд гүйцэтгэл удаан байсан, урьд ажиллаж байсан хүн ажиллах талаар мэдэгдсэн зэрэгт үндэслэн нийт ажилласан хоногийн цалинг тооцон өгч, үргэлжлүүлэн ажиллуулж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалингийн зөрүү 417,391 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
7. Д ХХК нь ЖИ эмнэлгийн үйл ажиллагааг эрхэлдэг болох нь зохигчийн маргаангүй тайлбар, нэхэмжлэлд дурдсан үндэслэл, Хөдөлмөрийн дотоод журам зэргээр нотлогдож байна.
8. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гарган шийдвэрлүүлж, 2024 оны 06 Дар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл, тайлбар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.
9. Нэхэмжлэгч Г.Б нь Д ХХК-ийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг ЖИ эмнэлгийн угтах үйлчилгээний ажилтан /ресейпшн/-аар ажилд орохоор тохиролцож, 2024.05.22-2024.05.31-ний өдрийн хооронд нийт 8 хоног ажил үүрэг гүйцэтгэсэн.
Уг хугацаа болон туршилтаар ажиллахаар тохиролцсонд зохигч маргаангүй.
10. Улмаар 2024 оны 06 Дар сарын 01-ний өдөр туршилтын хугацааны цалин 184,615 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, үзлэгийн тэмдэглэл, зохигчийн тайлбараар нотлогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 Дар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй, 43.2.1 дэх хэсэгт ажил олгогч гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үүрэгтэй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч 8 хоногийн цалингийн зөрүү 417,391 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч тал уг мөнгөн төлбөрийн шаардлагад маргаагүй тул 417,391 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
11. Зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно гэж зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно, 48 Дар зүйлийн 48.2 дахь хэсэгт Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй гэж хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийн талаар зохицуулсан.
Мөн хуулийн 50 Дар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт туршилтын хугацаагаар ажиллуулах тохиолдолд хугацаатай байгуулж болохоор, туршилтын хугацаагаар ажиллуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно, 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болногэж заасан ба талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа нь дээрх зохицуулалтын дагуу туршилтын хугацаанд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа байна.
Нэхэмжлэгчтэй туршилтын хугацаагаар ажиллуулахаар талууд тохиролцсон талаар маргаагүй тул хариуцагчийг туршилтын хугацааг дуусгаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлээгүйд болон хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүйд буруутгах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 Дар зүйлийн 56.1, 60 Дар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 Дар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 13,172 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 Дар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 Дар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 Дар зүйлийн 158.1.1, 158.2.2, 127 Дар зүйлийн 127.1, 43 Дар зүйлийн 43.2.7 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 8 хоног ажилсны цалингийн зөрүү 417,391 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх эмнэлгийн угтах үйлчилгээний ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 Дар зүйлийн 56.1, 60 Дар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 Дар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 13,172 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 Дар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА