| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/03580/И |
| Дугаар | 192/ШШ2025/04797 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/04797
2025 06 04 192/ШШ2025/04797
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 33 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байр хаягт оршин байх “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар” Төрийн байгууллага, албан газар/РД:9090142/-ын хүсэлттэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, 18-87 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 45 дугаар байр, 901 тоот хаягт оршин байх “*******” ХХК/РД:*******/-ид холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 73,867,375.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа “Рохн” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйл 21.1 дэх хэсэг “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг cap бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө”, 32 дугаар зүйл 32.2.2-д “орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, cap бүр нийгмийн даатгалын санд төлөх” гэсэн ажил олгогчийн үүргийг зөрчин нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 49,244,917.11 төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги болох 24,622,458.56 төгрөг, нийт 73,867,375.67 төгрөгийн өрийг үүсгээд байна. Нийгмийн даатгалын сангийн орлогыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл 11.1.5 дах хэсэгт “нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэн, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг бууруулсан болон нуусан орлогод тооцсон алданги, торгууль” байна гэж, тус хуулийн 37 дугаар зүйл 37.13.3 дах хэсэгт “нийгмийн даатгалын доод шатны байгууллага, байцаагчийн тогтоосон шимтгэл, алданги, хүү, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх” гэж тус тус хуульчилсан байна. Нийгмийн даатгалын байгууллагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх” журамд заасны дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 321 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс ажил олгогчид дээрх үүссэн шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай “Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг төлүүлэх тухай” мэдэгдлийг ХААН банканд хүргүүлсэн. Иймд “Рохн” ХХК-наас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 49,244,917.11 төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги болох 24,622,458.56 төгрөг, нийт 73,867,375.67 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, “*******” ХХК-ид холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 49,244,917.11 төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги болох 24,622,458.56 төгрөг, нийт 73,867,375.67 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх шаардлага гаргасан. Нэхэмжлэгч талаас хариуцагчаас нэхэмжилсэн мөнгөн дүнгээс алданги болох 24,622,458.56 төгрөгөөс татгалзаж, үлдсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 49,244,917.11 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5,244,917.11 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар cap 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөгийг дээрх графикийн дагуу барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нь “*******” ХХК-ид холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 73,867,375.67 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэлийн шаардлагаас 24,622,458.56 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,244,917.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5,244,917.11 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар cap 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй “*******” ХХК-ид холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 73,867,375.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 24,622,458.56 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,244,917.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5,244,917.11 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар cap 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 202,087 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч “*******” ХХК шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ *****