Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Б,

Хариуцагч: Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц нарын хооронд үүссэн зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Б, хариуцагч Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц, гуравдагч этгээд Э ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдлын шаардлага: Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Э ТӨҮГ-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр 16 ширхэг // цацрагийн үүсгүүрийг ийн байранд хадгалсан болохыг тогтоосон гэж үзээд зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, торгох шийтгэлийг оногдуулсан.

2.2. Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг прокурор М.Б хүлээн авч танилцаад, тусгай зөвшөөрөлгүйгээр цацрагийн үүсгүүрийг хадгалсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байхад гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэхгүйгээр, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн хэмээн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

3. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Б гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц "Э " ТӨҮГ нь "О" ХХК, "Ф М" ХХК-иудаас 16 ширхэг *******/*******/ цацрагийн үүсгүүрийг худалдан авч, тусгай зөвшөөрөлгүй хадгалсан" гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр "Э " ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Г.Т Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Аюулгүй ажиллагааны журам зөрчих зөрчил гэж дүгнэн, дугаартай шийтгэлийн хуудсаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан дугаартай материалыг шалгалтын явцад хянасан.

3.2. Материалд, "Э " ТӨҮГ-аас зөрчил, гомдлоо илчилсэн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай албан бичиг, тус ийн газраас "О" ХХК-тай хийсэн цацрагийн үүсгүүр худалдах, худалдан авах гэрээ, 16 ширхэг *******/*******/ цацрагийн үүсгүүрийг ийн байранд хүлээн авсан акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хууль ёсны төлөөлөгч холбогдогч Г.Т******* авсан мэдүүлэг зэрэг баримтууд авагдсан байна.

3.3. Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоохдоо, "Э " ТӨҮГ нь "О" ХХК, "Ф М" ХХК-удаас 16 ширхэг *******/*******/ цацрагийн үүсгүүрийг худалдан авч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Цөмийн энергийн тухай хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөлгүй хадгалж байсан нь Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан "Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахад тавих шаардлага", Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэн, шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

3.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ." гэж, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ." гэж тус тус заасан. Цөмийн энергийн тухай хуулийн 15.3 дугаар зүйлд "цацрагийн үүсгүүрийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эзэмших, ашиглах, худалдах, хадгалах үйл ажиллагааг эрхэлнэ, гэж, мөн хуулийн 5 дугаар бүлэгт "Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахад тавих шаардлага-ыг тус тус хуульчилсан байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлд ".. цацрагийн үүсгүүрийг хууль бусаар олж авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, экспортолсон, импортолсон, худалдсан, түрээслэсэн, тээвэрлэсэн, боловсруулсан, лэсэн, булшилсан..." бол эрүүгийн гэмт хэрэгт тооцжээ.

3.5. Гэвч эрх бүхий албан тушаалтнаас "Э ТӨҮГ-ын цацрагийн үүсгүүр хадгалах байранд хадгалж байсан 16 ширхэг *******/*******/ цацрагийн үүсгүүрийг тус ээс "О" ХХК, "Ф М" ХХК-иудтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан гэх үйлдэлд зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, "Э " ТӨҮГ нь 16 ширхэг цацрагийн үүсгүүрийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй компиануудаас авсан эсэхийг тогтоогоогүй, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахад тавих шаардлагыг хангасан компаниудтай гэрээ байгуулж, цацрагийн үүсгүүрийг худалдаж авсан эсэх нь эргэлзээтэй, дээрх үйлдэл эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байхад "Э " ТӨҮГ-ыг Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Аюулгүй ажиллагааны журам зөрчих" зөрчил гаргасан гэж дүгнэн, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн.

3.6. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар "Э " ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Г.Т гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлж байна. гэжээ.

4. Хариуцагч Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц гомдлын шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц би, "Э " ТӨҮГ нь 16 ширхэг *******/*******/ цацрагийн үүсгүүрийг Цөмийн энергийн тухай хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ийн байранд хадгалж байсан. Эдгээр 16 ширхэг цацрагийн үүсгүүрийн мэдээллийг хувийн дугаараар нь нягтлан шалгахад "Н т ю" ХХК импортлох тусгай зөвшөөрлийг авсан байсан. "Н т Ю" ХХК нь импортын тусгай зөвшөөрөл хүсэж, www.igov.mn цахим системээр материал хүргүүлэхдээ эцсийн хэрэглэгчийн мэдээлэл хэсэгт "Э " ТӨҮГ нь "О" ХХК болон "Ф м" ХХК-тай тоног төхөөрөмж худалдан авах тухай гэрээ байгуулсан, "Н т Ю" ХХК нь цацрагийн үүсгүүр лэгч "Э х" ХХК-ийн албан ёсны дистрибтер компани бөгөөд эдгээр цацрагийн үүсгүүрийг импортлогч тул тус компанид импортын тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн мэдээлэл бүхий албан тоотыг хавсаргасан байсан.

4.2. Цахим системээр материал хүргүүлэхдээ эцсийн хэрэглэгчийн мэдээлэл хэсэгт "Э " ТӨҮГ нь "О" ХХК болон "Ф м" ХХК-тай тоног төхөөрөмж худалдан авах тухай гэрээ байгуулсан, "Н т Ю" ХХК нь цацрагийн үүсгүүр лэгч "Э х" ХХК-ийн албан ёсны дистрибтер компани бөгөөд эдгээр цацрагийн үүсгүүрийг импортлогч тул тус компанид импортын тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн мэдээлэл бүхий албан тоотыг хавсаргасан байсан. www.igov.mn цахим системээр олгож байсан тул тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлт материалд хавсаргасан албан тоотуудын эх www.igov.mn цахим системээр олгож байсан тул тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлт материалд хавсаргасан албан тоотуудын эх хувилбар манай байгуулллагад байхгүй болно. гэжээ.

5.Гуравдагч этгээд Э ТӨҮГ-аас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. "Э " ТӨҮГ-т сүүлийн жилүүдэд технологийн шинэчлэл, өргөтгөлийн ажил эрчимтэй, өргөн хүрээнд явагдаж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд ийн газар нь Ф М ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №2/235-23 дугаар "Багц-1. Хам баяжуулалтын секцийг 12 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай болгон шинэчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил"-ын гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу ийн газрын Баяжуулах ийн Нунтаглах баяжуулах хэсгийн шинэчлэх 2, 3 дугаар секцид нийт 8 ширхэг ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг компанид лэгдсэн // цацраг идэвхт бодис бүхий цөмийн хэмжүүрийг (нягт хэмжигч) нийлүүлэх, суурилуулах ажил тусгагдсан.

5.2. Мөн О ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №2/714-23 дугаар "Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажил"-ын Багц-1 "Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт, тохируулга хийх ажил"-ын гэрээг байгуулсан ба тус гэрээний дагуу шинээр барих хүдэр бэлтгэх бутлуурын байранд нийт 8 ширхэг ХБНГУ-ад үйл ажиллагаа явуулдаг компанид лэгдсэн // цацраг идэвхт бодис бүхий цөмийн хэмжүүрийг нийлүүлэх, суурилуулах ажил тусгагдсан.

5.3. Бидэнд байгаа мэдээллээр, ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг компани нь Монгол дахь албан ёсны дистрибтер, төлөөлөгч компани нь Н т ю ХХК байдаг тул Ф М ХХК, О ХХК компаниуд нь тус бүр 8 ширхэг ХБНГУ-ын компанид лэгдсэн, // цацраг идэвхт бодис бүхий цөмийн хэмжүүрийг ханган нийлүүлэх гэрээг Н т ю ХХК-тай тус тус байгуулсан байна. Ингэхдээ Ф М ХХК нь Н т ю ХХК-тай 8 ширхэг цөмийн хэмжүүрийг зөвхөн нийлүүлэх гэрээг байгуулж, Р******* к******* м******* ХХК-тай эдгээр 8 ширхэг цөмийн хэмжүүрийг Улаанбаатар хотоос Э хот хүртэл тээвэрлэх гэрээг байгуулсан. Харин О ХХК нь Н т ю ХХК-тай 8 ширхэг цөмийн хэмжүүрийг нийлүүлэх, тээвэрлэх гэрээг байгуулсан ба Н т ю ХХК нь эдгээр 8 ширхэг цөмийн хэмжүүрийг Улаанбаатар хотоос Э хот хүртэл тээвэрлэх гэрээг П к ХХК-тай байгуулсан.

5.4. Сүүлийн жилүүдэд ийн газарт эрчимтэй явагдаж буй технологийн шинэчлэл, өргөтгөлийн хүрээнд ионжуулагч цацрагийн үүсгүүртэй холбоотой харилцаанд олон тооны үндсэн болон туслан гэрээлэгч байгууллагууд оролцдог болсонтой холбогдуулан ийн газраас Цөмийн энергийн тухай хууль, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын салбарын хууль тогтоомжийг үндэслэн бүх талын оролцогч нарт зориулж Э ТӨҮГ-т цацрагийн үүсгүүрийг нийлүүлэх, тээвэрлэх, суурилуулах үйл ажиллагааг гүйцэтгэх байгууллагад тавигдах цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын шаардлагыг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр боловсруулж, ийн газартай цацрагийн үүсгүүртэй холбоотой харилцаанд оролцдог байгууллагуудад хүргүүлж танилцуулсан.

5.5. Цацрагийн хяналт шалгалтын үр дүнгээр цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа зөрчил дутагдал илэрч байгаагүй, ийн газрын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын үйл ажиллагаа бага эрсдэлтэй байсан. Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийн биелэлт 98-100% гүйцэтгэлтэй үлгэр жишээ байгууллага гэж тус тус үнэлж, туршлага судлуулах ажлыг удаа дараа хийлгэж байсан. Үйлдвэрийн газар нь цацрагийн үүсгүүр хадгалах тусгай байгууламж агуулахад хадгалж буй цацрагийн үүсгүүрийн талаарх бүртгэл тооллогын мэдээллийг бусад ашиглаж буй цацрагийн үүсгүүрийн талаарх мэдээллийн хамт Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.5-т заасны дагуу жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор цөмийн ил тод ашиглаж, хадгалж байгууллагад тогтмол, хадгалах тусгай зөвшөөрөл ямар ч үед олгогдож байгаагүй, зөвхөн ашиглах хадгалах тусгай олгогдож байсан нь өмнө Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т цацрагийн үүсгүүртэй холбоотой нийт 15 төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ гэж тусгасан боловч өнөөдрийн байдлаар цөмийн болон цацрагийн хяналтын байгууллагаас тусгай зөвшөөрөл олгоход ашиглаж буй, хуучин мэргэжлийн хяналтын ерөнхий газар байх үед хөгжүүлж өнөөг хүртэл хэрэглэж байгаа тусгай зөвшөөрлийг мэдүүлэх цахим www.jgov.mn системээр цацрагийн үүсгүүрийг ашиглах хадгалах тусгай зөвшөөрлийг мэдүүлэх харилцааг зохицуулсан бөгөөд тусдаа, зөвхөн хадгалах тусгай зөвшөөрлийг мэдүүлэх аливаа харилцааг зохицуулаагүй.

5.6. Тус цахим системээр өнөөдрийн байдлаар цацрагийн үүсгүүрийг ашиглах хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох зэрэг 5 төрлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг зохицуулсан, бусад үйл ажиллагааны талаар тодорхойлоогүй байна. Иймд ийн газар нь 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Р******* к******* м******* ХХК, П к ХХК-ийн тээвэрлэж авчирсан 16 ширхэг цөмийн хэмжүүрийг цацрагийн үүсгүүр хадгалах тусгай байгууламж, агуулахад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг нь бүрэн ханган 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хадгалж, Ф М ХХК-тай байгуулсан гэрээт ажлын бэлтгэл нь бүрэн хангагдсаны дараа ийн газрын Баяжуулах ийн Нунтаглах баяжуулах хэсгийн 2, 3 дугаар секцид суурилуулах 8 ширхэг цөмийн хэмжүүрийг ашиглах хадгалах тусгай зөвшөөрлийг хүсэх материалын бүрдэлтийг хийж, ийн газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг шинээр авах хүсэлтийг Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газарт гаргасан.

5.7. Мөн О ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ийн газрын Баяжуулах ийн бутлан тээвэрлэх хэсэгт шинээр баригдах хүдэр бэлтгэх бутлуурын байранд суурилуулах 8 ширхэг цөмийн хэмжүүрийг ашиглах хадгалах тусгай зөвшөөрлийг олгох хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газарт хүргүүлсэн. Гаргасан хүсэлтийн дагуу дээрх 16 ширхэг цөмийн хэмжүүрийг ашиглах хадгалах эрхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тусгай зөвшөөрлийг авсан болно.

5.8. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ийн газарт Аж , эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/81 дугаар тушаал, тус яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан ийн газарт 2025 оны 12 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай удирдамж, тус яамны Цөмийн болон цацрагийн хяналтын салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан мөн хугацаанд цөмийн болон цацрагийн хяналт шалгалт хийх удирдамж тус тус ирсэн бөгөөд хяналт шалгалтын баг нь ийн газарт 2025 оны 12 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд хяналт шалгалт хийсэн.

5.9. Тус хяналт шалгалтын явцад цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц нь дээр дурдсан 16 ширхэг цөмийн хэмжүүрийг хадгалах тусгай зөвшөөрөлгүй хадгалсан, улмаар Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасныг зөрчсөнд тооцож, эдгээр цацрагийн үүсгүүрийг хадгалсан худгийг хэсэгчлэн лацдан битүүмжлэх, Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг үндэслэн ийн газрыг гурван мянган нэгжээр торгохоор шийдвэрлэсэн. Үйлдвэрийн газрын зүгээс дээр дурдсанаар ийн газрын цацрагийн үүсгүүрийг хадгалах тусгай байгууламж агуулахад хадгалж буй цацрагийн үүсгүүрт ямар ч цаг үед тусдаа буюу зөвхөн хадгалах тусгай зөвшөөрөл олгогдож байгаагүй, бүх цацрагийн үүсгүүрт ашиглаж эхлэхийн өмнө гаргасан хүсэлтийн дагуу цөмийн болон цацрагийн хяналтын байгууллагаас дандаа ашиглах хадгалах тусгай зөвшөөрөл олгогдож ирсэн, ийнхүү шаардлагыг хяналтын байгууллагаас ямар ч цаг үед илэрхийлсэн боловч тус асуудлыг зөрчилд хэвээр тооцсон.

5.10. Н.Ц байцаагчийн гаргасан шийдвэрийг ийн газраас хүлээн зөвшөөрч, байцаагчийн өгсөн зааврын дагуу ийн газрын Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газарт гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №ГЕ-107-12/660 дугаар албан бичгээр, Нийслэлийн прокурорын газарт гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар албан бичгээр ийн газрын Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Захиргаа, аж ахуйн албаны дарга Г.Т итгэмжлэл олгож, Аж , Эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газарт гаргасан 2025 оны 01 дүгэр сарын 31-ний Эдрийн № дугаар албан бичгээр 16 ширхэг цацрагийн үүсгүүрийг хадгалах тусгай зөвшөөрөлгүй хадгалсан зөрчлийн асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг илэрхийлсэн. Үүний дагуу Н.Ц байцаагчийн гаргасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн № дугаартай шийтгэлийн хуудасны дагуу ийн газар нь шийтгэлийн төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн.

5.11. Дээр дурдсан үндэслэлүүдээр Э " ТӨҮГ нь 16 ширхэг цацрагийн үүсгүүрийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй компаниудаас авсан эсэх нь тогтоогдоогүй, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахад тавих шаардлагыг хангасан компаниудтай гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй гэх зэргээр дүгнэсэн Прокурорын дүгнэлт няцаагдаж байна. Иймд "Э ТӨҮГ-ын тусгай зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүр хадгалсан гэх үйлдлийн улмаас аливаа иргэн, хуулийн этгээд, нийгэмд ямар нэгэн бодит хохирол, хор уршиг учруулаагүй бөгөөд гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт таих хэлтсийн хяналтын прокурор М.Бийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар Прокурорын дүгнэлтийн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Э ТӨҮГ-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр 16 ширхэг // цацрагийн үүсгүүрийг ийн байранд хадгалсан болох нь Э ТӨҮГ-ын ерөнхий инженерийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгээр албаны бичиг, фото зураг, актаар тогтоогдсон гэж үзээд зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.

3. Эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн материалыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлснээр тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, прокурор М.Б тусгай зөвшөөрөлгүйгээр цацрагийн үүсгүүрийг хадгалсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байхад гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэхгүйгээр, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн хэмээн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

4. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар, гуравдагч этгээд "Э ТӨҮГ нь 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ийн байранд хүлээн авч, хадгалж байсан 16 ширхэг // цацрагийн үүсгүүрийг хадгалах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй байсан болох нь тогтоогдсон, энэ талаар маргаангүй.

5. Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.-д Дараах үйл ажиллагааг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ:, 15.3.2.-т цацрагийн үүсгүүрийг угсрах, байрлуулах, түрээслэх, лэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах;, 50 дугаар зүйлийн 50.2.-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. гэж зааснаар цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөл авсан этгээд хадгалах үйл ажиллагааг эрхлэх бөгөөд хэрэв хуулийн тус шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

6. Ийнхүү Цөмийн энергийн тухай хуулийг зөрчсөн ямар тохиолдолд зөрчил гэж үзэж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг тус хуулийн 12.11 дүгээр зүйлд тусгайлан нэрлэн заасан бол Эрүүгийн хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1.-д Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бусаар олж авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, экспортолсон, импортолсон, худалдсан, түрээслэсэн, тээвэрлэсэн, боловсруулсан, лэсэн, булшилсан... үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан.

7. Харин шийтгэлийн хуудсаар Э ТӨҮГ-ыг Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлд заасан аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэж үзээд, тус зүйлийн 2.2-т заасан тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хүчтэй үйлчлэх, хорт бодисыг хадгалсан зөрчлийг гаргасанд тооцсон байна.

8. Эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрөлгүйгээр цацрагийн үүсгүүрийг хадгалсан үйлдэл нь Зөрчлийн тухай, эсхүл Эрүүгийн хуулийн аль алинд нь заасан шинжийг агуулсан байх ба энэ тохиолдолд улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ гэж заасан үүргээ хэрэгжүүлж, Э ТӨҮГ-ын тусгай зөвшөөрөлгүйгээр цацрагийн үүсгүүрийг хадгалсан үйлдэлтэй холбогдох баримтыг прокурорт шилжүүлэх үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэж үзээд хялбаршуулсан журмаар зөрчлийг шалгаж шийдвэрлэжээ.

9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, зөрчлийн хэрэг нээхгүй байх, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхээс бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа явуулах ба энэ маргааны тухайд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагчаас зөрчлийн хэрэг нээгээгүй, зөрчлийн хэрэг үүсгээгүй учраас прокурор зөрчлийн хэрэг бүртгэлт нээх, хэрэг бүртгэлтэд буцаах боломжгүй нөхцөл үүсч, дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж, шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт захиргааны хэргийн шүүх нь энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гарсан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, 7.2 дугаар зүйлийн 8-д эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хүсэлтэй гэж прокурор дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлнэ гэсэнтэй нийцэж байна.

10. Иймд эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болох ба улсын байцаагчаас холбогдогчийн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйлд тохирч байгаа эсэх, эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, үйлдлийн шинжээс шалтгаалан прокурорт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул шийтгэлийг хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

11. Харин тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан эсэх, гэмт хэрэгт тооцох эсэх талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд Э ТӨҮГ-ын үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Бийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж , эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ