| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2023/03471/И |
| Дугаар | 191/ШШ2025/02148 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/02148
| 2025 03 17 | 191/ШШ2025/02148 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н******* овогт Т*******ийн Г******* /*******7/,
Нэхэмжлэгч: Ц******* отго овогт Д*******ийн О******* /*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М******* ХХК /рд:/,
Хариуцагч: А овогт Т О /рд:/ нарт холбогдох,
Орон сууц захиалан бариулах 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 117/7Ө тоот гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, гэрээний үлдэгдэл төлбөрөөс алданги 10,131,750 төгрөг болон гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгээгүй хугацаан дахь захиалагчийн орон сууц түрээсэлсэн түрээсийн төлбөр 6,100,000 төгрөг, нийт 16,221,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Д.О*******,
нэхэмжлэгч Т.Г*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,
хариуцагч Т.О,
хариуцагч М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х,
хариуцагч М******* ХХК-ийн өмгөөлөгч Ц.Ж,
хариуцагч Т.Оы өмгөөлөгч Б.Ш,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Г*******, Д.О******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т******* овогтой Г******* миний бие болон манай эхнэр Д******* овогтой О******* бид орон сууцтай болох зорилгоор М******* ХХК-ийн барьж байгаа Баянзүрх дүүрэг, хороонд байрлах, хотхон А блок 117-н байр, 1 дүгээр орцонд 75,05 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 101,317,500 буюу нэг м.кв-ийг 1.350.000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож 2018 онд орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байдаг. Ингээд гэрээний төлбөрийг гэрээ байгуулсан даруйдаа буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд заасан тоот Хонгорзулын дансанд, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тоот Хонгорзулын дансанд, 14,521,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Д.О*******ын данснаас тоот данс руу 10,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Д.О*******ын данснаас тоот данс руу 875,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Гэрээний дагуу бол нэхэмжлэгч миний бие гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх хуваарийн дагуу буюу урьдчилгаа төлбөрийг буюу 19.3 хувь болох 19,521,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр болох 81,796,500 төгрөгийг байр ашиглалтад орсноор төлөхөөр тохиролцсон боловч байрыг ашиглалтад оруулж нэхэмжлэгч надад хүлээлгэж өгөөгүй, үлдэгдэл төлбөрөө төлөөд орохоо удаа дараа илэрхийлсэн боловч хүлээж аваагүй. Би үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгэж ирсэн боловч байр ашиглалтад орсны дараагаар тухайн компани ямар үндэслэлээр нь мэдэгдэхгүй танайд байрыг чинь хүлээлгэж өгөхгүй гэж байрыг хүлээлгэж өгөхөөс амаар татгалзсан. Бид энэ хугацаанд хуульчид хандаж олон удаа албан бичиг хүргүүлсэн боловч бидэнд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас аргагүй байдалд хүрсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар бол тухайн орон сууцыг ашиглалтад оруулах сүүлийн хугацаа 2019 оны IV дүгээр улирал байсан боловч удаа дараа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар гэрээг сунгасаар ирсэн болно. Ингэж гэрээ байгуулах бүртээ өмнөх гэрээний эх хувийг хураан авдаг байсан бөгөөд бид хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас тухайн гэрээний эх хувийг аваачиж өгөөд шинэ гэрээг байгуулдаг байсан болно. Ингэж явсаар хамгийн сүүлд байгуулагдсан гэрээ нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 117/70 тоот орон сууц захиалан бариулах тухай гэрээ байсан бөгөөд уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь тухайн байрыг хамгийн сүүлд хугацаа сунгасаар 2020 оны 3-р улиралд оруулж өгөхөөр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл байрыг хүлээлгэж өгөөгүй байна. Иймд тус Орон сууц захиалан бариулах 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 117/70 тоот гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчийн ашиглалтад хүлээлгэн өгөхийг даалгах, гэрээний 6.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь ашиглалтад оруулах гэрээнд заасан хугацаанаас 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн ажлын гүйцэтгэлийн 0.7 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасны дагуу Тус гэрээний 6.4-т талуудын гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нөгөө талдаа төлөх алдангийн дээд хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байх тул алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож 10,131,750 төгрөг нэхэмжилсэн. Бодит байдал дээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги хамгийн сүүлд байгуулсан гэрээнээс тооцвол 101,317,500* 0,7хувь*872хоног= 618,442,020 төгрөгийн алданги бодогдсон боловч гэрээнд заасны дагуу алдангийн дээд хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэсний дагуу хасаж тооцож нэхэмжилсэн. Мөн бид гэрээг тухай бүр сунгаж байх хугацаанд байр ашиглалтад орохыг хүлээж нийт 3 жил гарангын хугацаанд байр түрээсэлж амьдарсан байдаг бөгөөд хамгийн сүүлд байгуулсан гэрээ болох 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэхэд түрээсийн төлбөрт 6,100,000 төгрөгийг төлсөн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэсний дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол болох тул түрээсийн төлбөр 6,100,000 төгрөг, алдангийн хамт нийт 16,231,750 төгрөг гаргуулах, орон сууцыг нэхэмжлэгчийн ашиглалтад хүлээлгэж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг бодохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх дүнгээр гэж заасны дагуу 101,317,500 төгрөгөөс тооцож, тус хуулийн 63.1.1. мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр гэж тооцсоны дагуу 16,231,750 төгрөгөөс тооцож нийт 117,549,250 төгрөгөөр тооцож тэмдэгтийн хураамжийг тушаасан болно гэжээ.
2. Нэхэмжлэгч Т.Г*******, Д.О******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Хариуцагч нь 2020 оны 05-р сарын 30-ны өдөр байгуулсан 117/7Ө дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээнд заасан орон сууцыг 2020 оны 3-р улиралд багтааж хүлээлгэн өгөх, орон сууцыг хүлээлгэн өгсний дараа нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй байгаа бөгөөд улмаар манай компани гэрээг цуцалсан гэх үндэслэлгүй тайлбарыг шүүхэд өгөөд байна. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгч талыг хохироож байгаа буюу нэхэмжлэгч нь одоог хүртэл захиалсан орон сууцандаа орохоо хүлээж, гэр бүлийн хамт хөлсний байранд амьдарч байна. Нэхэмжлэгч нь 2022 оны 07 сарын 16-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 4-р хороо, байрны орон сууцыг нэг сарын 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр хөлслөн амьдарч байна. Энэ хугацаа дахь түрээсийн зардал буюу нэхэмжлэгчид учирсан хохирол нийт 9,750,000 /есөн сая долоон зуун тавин мянга/ төгрөг болно.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг 9,750,000 /есөн сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хариуцагч талаас гэрээний үүргээ хугацаандаа гуйцэтгээгүй алданги 10,131,750 /арван сая нэг зуун гучин нэгэн мянга долоон зуун тавин мянга/ төгрөг, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй улмаас үүссэн хохирол буюу нэхэмжлэгчийн түрээсийн зардал 15,750,000 /арван таван сая долоон зуун тавин мянга/ төгрөг, нийт 25,981,750 /хорин таван сая есөн зуун наян нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргу нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч Т.Г*******, Д.О******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:
Т.Г*******, Д.О******* бид М******* ХХК-нд холбогду 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 117/7Ө тоот гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгч нарын ашиглалтанд хүлээлгэн өгөхийг даалгах, гэрээгээр тохиролцсоны дагуу орон сууцыг заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй алданги 10,131,750 /арван сая нэг зуун гучин нэгэн мянга долоон зуун тавин мянга/ төгрөг, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй улмаас үүссэн хохирол буюу нэхэмжлэгчийн түрээсийн зардал 15,750,000 /арван таван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг, нийт 25,981,750 /хорин таван сая есөн зуун наян нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гарган тус шүүхэд хянагдаж байна.
Хариуцагчаас 2024.03.19-ний өдөр маргаан бүхий орон сууцны одоогийн хаягийг тодруулсан нотлох баримтыг гаргу авахад Баянзүрх дүүрэг 40-р хороо, хороолол, 72-р хотхон 60 дугаар байрны 60 тоот гэсэн байна. Нэхэмжлэгч бидний итгэмжлэгдсэн төлөөлөгч тус баримттай танилцаад ийм хаяг байна хэмээн мэдэгдсэн бөгөөд бид цугтаа тус хаягийн дагуу орон сууцанд очиж үзсэн юм. Гэтэл хариуцагчийн өгсөн тус хаяг нь анх гэрээ байгуулахад харуулж байсан план зураг болон барилгын ажил гүйцэтгэж байх үед буюу цагаан замаскийн ажил хийж байхад ору үзүүлж байсан орон сууцнаас тэс өөр тус 60 дугаар байрны хойд талын орцны 10 давхарын орон сууц байх бөгөөд хариуцагч нь шүүхэд илтэд худал мэдээлэл, нотлох баримтыг гарган өгсөн байна. Миний бие байр захиалж дараа нь захиалсан байраа орж үзэхэд тус байрны урд талын орцны 7 давхарт зүүн урд талын орон сууц байсан болно. Мөн орон сууцны гэрээний хавсралтаар зургийг нь хавсаргасан байдаг. Тэгээд бид тус 60 дугаартай орон сууцны урд талын орон сууцны 7 давхарт өөрийн захиалсан орон сууцны тоотыг үзэхэд тоот хаалганы дугаартай болсон байна. Иймд нэхэмжлэгчид бид хариуцагчийг гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгч нарт ашиглалтад хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч хариуцагч нарын 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 117/7Ө тоот гэрээнд заасан Байрны дугаар: 117-н байр, орц: 1-р орц, давхар: 7 давхар 3 өрөө, хаалга дугаар: А блок Ө тоот, Талбайн хэмжээ: 75,05м.кв орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөхийг шаардаж байгаа бөгөөд тус орон сууцны улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны хаяг нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 40 дугаар хороо, 16 дугаар хороолол, 60-р байр тоот болсон тул тус орон сууцыг нэхэмжлэгчийн ашиглалтад хүлээлгэн өгөхийг даалгах гэж тодруулж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч Т.Г*******, Д.О******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
М******* ХХК болон Т.О нарын хооронд байгуулсан 2021 оны 11-р сарын 04-ний өдрийн №134/7б- дугаартай Монгол Улсын Иргэний хуулийг зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул маргаан бүхий орон сууцны өмчлөл, эзэмшлийг хамтран хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
Тус шүүхэд хянагдаж буй Т.Г*******, Д.О******* нарын нэхэмжлэлтэй М******* ХХК-нд холбогду талуудын хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 117/79 тоот гэрээний дагуу Баянзүрх дүүргийн хороо, хороолол Дандарбаатар гудамж 60-р байрны тоот орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөхийг даалгах үндсэн шаардлагыг гаргаад байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууц нь 2021 оны 11-р сарын 04-ний өдрийн No134/76- дугаартай Орон сууц захиалан бариулах тухай шинэчилсэн гэрээний дагуу Т.Од шилжүүлсэн болж, 2024 оны 03 сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. Өөрөөр хэлбэл тус шүүхэд иргэний хэрэг маргаан үүсэж хянагдаж байх үед хамтран хариуцагч дээр гэрчилгээг гаргасан нь хууль зөрчиж хийсэн хэлцэл, эсхүл дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж болохоор байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.
5. Хариуцагч М******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд Т.Г*******, Д.О******* нарын нэхэмжлэлтэй, М******* ХХК дараах хариу тайлбарыг гаргаж байна. ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 117/70 тоот гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, гэрээний үлдэгдэл төлбөрөөс алданги 10,131,750 төгрөг болон гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгээгүй хугацаан дах захиалагчийн орон сууц түрээсэлсэн түрээсийн төлбөр 6,100,000 төгрөг, нийт 16,221,750 төгрөг гаргуулах... шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсныхаа дараа бусад этгээдэд Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжу 1 метр квадратыг 2,000,000 төгрөгөөр худалдахаар unegui.mn, фейсбүүк зэрэг зарын сайтууд дээр зар тавьсаар байсан. Нэхэмжлэгч Т.Г*******т гэрээний үлдэгдэл төлбөрөө хийх тухай шаардлага, гэрээнээс татгалзсан тухайгаа Т.Г*******т удаа дараа мэдэгдэж байсан. Талуудын байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 117/70 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.10-д Орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь М******* ХХК байна гэж заасан. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу орон сууцны урьдчилгаа болгож 30 хувийг төлснөөр тус үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх шилжихгүй бөгөөд захиалагч нь бусад этгээдэд худалдан борлуулах эрхгүй юм. Тиймээс гэрээг ноцтой зөрчсөн учир гэрээнээс татгалзсан болно. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд Т.Г*******, Д.О******* нарын нэхэмжлэлтэй, "М*******" ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь "Хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаанд нэхэмжлэгчид учирсан хохирол 9,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Дээрхи нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэмэгдүүлсэн шаардлагыг гаргахдаа 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан "Орон сууц хөлслөх гэрээ"-г хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд тус гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д "Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ" гэж, мөн хуулийн 318.4-д "Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна" гэж тус тус заасны дагуу улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д "Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй" гэж заасны дагуу гэрээнээс татгалзсан тохиолдолд хохирлыг шаардах эрхтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс "орон сууцыг нэхэмжлэгч нарт ашиглалтад шилжүүлэхийг даалгах" шаардлага гаргасан атлаа давхар хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Г.Г*******тай "Орон сууц захиалан бариулах тухай гэрээ"-г байгуулсан байтал Д.Отгонбаатар нь хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Т.Г******* нь анх 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г байгу манай компанид 5,000,000 төгрөг шилжүүлж байсан. Гэрээг шинэчилж байгуулсан шалтгаан нь Т.Г*******аас урьдчилгаа мөнгөө өгөлгүй удааснаас болсон бөгөөд манай компанийн зүгээс удаа дараа шаардлага тавьдаг байсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д Захиалагч энэхүү гэрээний 2.2-д заасан аль нэг төлбөр төлөх хугацааг 3 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд Гүйцэтгэгч нь энэ талаар 1 удаа сануулах ба сануулгыг утас, гар утасны мессеж, мэйлийн аль нэгээр мэдэгдсэнээс хойш төлбөрөө 3 хоногийн дотор төлөөгүй нөхцөлд Гүйцэтгэгч нь Захиалагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан бөгөөд Т.Г******* нь урьдчилгаа төлбөрөө бүрэн гүйцэд өгөхгүй 1 жил хоцроосон. Ийнхүү нэхэмжлэгч нь өөрөө Дархан руу шилжсэн, ипотекийн зээл гарахгуй байна гэх шалтгаанаар гэрээг цуцлах асуудал ярьж байсан. Мөн Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсныхаа дараа бусад этгээдэд Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжу 1 метр квадратыг 2,000.000 төгрөгөөр худалдахаар интернет, фэйсбүүк зэрэг зарын сайтууд дээр зар тавьсаар байсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.10-д Орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нъ М******* ХХК байна гэж заасан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ хэмээн зохицуулсан байдаг. Байрны урьдчилгаа болгож 30 хувийг төлснөөр тус үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх шилжихгүй бөгөөд захиалагч нь бусад этгээдэд худалдан борлуулах эрхгүй. Тиймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасныг үндэслэн дээрх гэрээнээс татгалзсан болно.гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь анх гэрээ байгуулах үед 2018.12.31-нд 5,000,000 төгрөг, 2019.01.28-нд 14,521,000 төгрөг, 2021.04.01-нд 10,000,000 төгрөг, 2021.10.24-ний өдөр 875,000 төгрөг, нийт 30,396,000 төгрөг өгсөн, нэхэмжлэгч гэрээний 3.8-д заасан үүргээ биелүүлээгүй, 1 жил хоцроосон, нэхэмжлэгч нь Дархан шилжсэн гэрээг цуцлах талаар ярьж байсан, орон сууцыг худалдахаар зарын сайтад зар тавьсан тул орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад зар тавьсан нь гэрээний заалтыг зөрчсөн, байрны 30 хувийг төлсөн тохиолдолд өмчлөгч болохгүй юм. Бид дараагийн худалдан авагчид худалдсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Хариуцагч Т.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Т.О миний бие 2021 оны 10 сарын үед фэйсбүкээр БЗД-ийн 40-р хорооны нутаг дэвсгэр дээр байрлах "Шинэ 72-р хотхонд байр зарна гэсэн зарын дагуу Метал энд вүүд ХХК-ийн нягтлан, захирал Хонгорзул гэх хүнтэй уулзсан бөгөөд Хонгорзул нь борлуулж байгаа байр, худалдан авах нөхцлийг нь танилцуулсан. Худалдан авахад эхний ээлжинд 80 сая төгрөгийн урьдчилгаа авна гэж байсан. Ингээд бид тухайн байрыг худалдан авахаар шийдэж өөрсдийн амьдарч байсан байрыг 75 сая төгрөгөөр зарсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаа 80 сая төгрөг төлж тус компанитай барилга захиалгын гэрээ байгуулсан. Захиалгын гэрээ байгуулахдаа уг байрыг нийт 127.077.660 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлөх хуваарийн дагуу 20.000.000 төгрөг төлсөн, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр буюу түлхүүр гардаж авч, байрандаа орж, хүлээн авах өдөр 27.077.660 төгрөг төлсөн.
Байрандаа орсны дараа ордер авах материал бүрдүүлж ордер авах хүсэлтээ гаргасан боловч тус компаний захирал Хонгорзул ордероо авахын тулд төлсөн мөнгөн дүнгийнхээ 10 хувийн нэмж төлж авах шаардлагатай байна. Манай компани банкинд өртэй байгаа тул танай байр барьцаанд орох гээд байна гэсэн. Ингээд бид 2024 оны 01 сарын 18-ны өдөр 12.707.660 төгрийг төлж ордероо 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргуулж авсан.
Ингээд БЗД-ийн 40-р хороо, хороолол, Дандарбаатарын гудамны 60 байрны тоот байр нь миний өмчлөлийн байр болсон. Үүнээс хойш би гэр бүлийн хамт амьдарч байсан бөгөөд байрны өмчлөлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал бидэнд гаргаж байгаагүй. "Метал энд вүүд" ХХК-ийн зүгээс бидэнд өөр этгээдтэй гэрээ байгуулсан тухай болон тус байр нь маргаантай байгаа талаар огт мэдэгдэж байгаагүй.
Байрыг 127,077,660 төгрөгөөр авахаар тохирч урьдчилгаа 80 хувийг төлж, худалдан авахаар шийдсэн, 2021.11.04-нд 80,0 сая төгрөг төлсөн, 2021.11.16-нд 20,0 сая төгрөг, 2022.03.17-нд 27,760,000 төгрөг төлж, байрандаа орохдоо ордер гаргаж авах хүсэлт гаргаад 2024.01.18-нд 12,707,660 төгрөг тус тус төлсөн. Манайх байрандаа 2021 оны 11 сарын 16-нд орж амьдарсан. Иймд Т.Г*******, Д.О******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
9. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, Орон сууц захиалан бариулах тухай 2020 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14,521,000 төгрөг, 2021 оны 04 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 875,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримтууд, Орон сууц түрээслэх, түрээслүүлэх 2020 оны 12 сарын 05-ны өдрийн гэрээ, М******* ХХК-д хаягласан 2021 оны 12 сарын 14-ний өдрийн мэдэгдэл /Т.Г*******ын нэр бичсэн гарын үсэггүй/, Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэл буцаасан шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн Хас банкин дахь дансны хуулга, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, нэхэмжлэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт, орон сууцны ашиглалтын зардал төлсөн Төрийн банкны баримт, зэрэг баримтуудыг нэхэмжлэгч бүрдүүлж өгсөн,
Хариуцагч М******* ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, итгэмжлэл, М******* ХХК-ийн 2021 оны 11 сарын 16-ны өдрийн 22/54 дугаартай албан тоотоор захиалагч Т.Г*******т гэсэн гэрээ цуцлах мэдэгдэл, М******* ХХК-ийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 22/51 дугаартай албан тоотоор захиалагч Т.Г*******т гэсэн мэдэгдэл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн гэрч Ж.Нгаас авсан мэдүүлэг, Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ /нэхэмжлэл буцаасан материалаас хуулбарласан гэх/ зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн,
Хариуцагч Т.Ооос дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 40-р хороо, 16 хороолол /13321/, Дандарбаатар гудамж 60 байр, тоот хаягт байршилтай, 78.44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М******* ХХК-ийн үйлдсэн Т.Оы 117/7 давхар Б блок Ө тоот хаягт орон сууцны төлбөр төлөлтийн мэдээлэл бүхий санхүүгийн баримт, Т.Оы Хаан банкны дансны хуулга зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн,
Шүүхийн журмаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 12 хуудас баримтууд, үүнд; Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, М******* ХХК-ийн 2024.02.26-ны өдрийн 01/07 тоот албан бичгээр Нийслэлийн улсын бүртгэлийн газарт Орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай хүргүүлсэн албан бичиг, М******* ХХК, Т.О нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №134/7б- тоот Орон сууц захиалан бариулах тухай шинэчилсэн гэрээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 114 дугаартай албан бичиг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/36 дугаартай тогтоол, Хаан банкны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20/342 албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03/05/1899 албан бичиг, схэм зураг, орон сууцны зураг, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 40-р хороо, 16 хороолол /13321/, Дандарбаатар гудамж 60 байр, тоот хаягт байршилтай, 78.44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн баримтууд бүрдүүлсэн, мөн Баянзүрх дүүрэг, 40-р хороо, хороолол, 60-р байр, 60 тоот, тоот байруудад үзлэг хийсэн тэмдэглэл /232-239/ баримтууд авагдсан байна.
Шүүх хуралдаан зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т.Г*******, Д.О******* нар нь хариуцагч М******* ХХК-д холбогду
-Орон сууц захиалан бариулах 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 117/7Ө тоот гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, гэрээний үлдэгдэл төлбөрөөс алданги 10,131,750 төгрөг болон гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгээгүй хугацаан дахь захиалагчийн орон сууц түрээсэлсэн түрээсийн төлбөр 6,100,000 төгрөг, нийт 16,221,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж,
-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг орон сууцны түрээсийн төлбөр 9,750,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 25,981,750 төгрөг гаргуулахаар шаардаж,
-хамтран хариуцагчаар Т.Ог татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, М******* ХХК, Т.О нарын хооронд байгуулсан гэрээг дүр үзүүлэн хийсэн, эсхүл ямар нэг гэрээ хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх агуулгаар шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Т.Г*******, Д.О******* нар нь гэр бүл ба гэрээ байгуулсан, гэрээний төлбөр төлсөн үндэслэлээр хамтран нэхэмжлэл гаргасан байна.
3. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч Т.Г******* нь хариуцагч М******* ХХК-тай 2018 онд гэрээ байгуулж орон сууц захиалсан боловч барилга ашиглалтанд ороогүй тул 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрээг шинэчилж байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Ийнхүү Орон сууц захиалан бариулах тухай 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 117/7Ө дугаартай гэрээгээр захиалагч Т.Г******* нь 117-р байр, 1-р орц, 7 давхар, 3 өрөө, А блок, Ө тоот 75,05 м2 орон сууцыг захиалж, гүйцэтгэгч М******* ХХК нь гэрээнд заасан орон сууцыг 2020 оны 3-р улиралд багтааж ашиглалтанд оруулах үүрэг хүлээжээ.
Талууд мөн гэрээнд орон сууцны нийт үнийг 1 м.кв 1,350,000 төгрөг, нийт 101,317,500 төгрөг, төлбөр төлөх хуваарийг урьдчилгаа бэлнээр 19,3% буюу 19,521,000 төгрөг, байраа ашиглалтанд 80,7% буюу 81,796,500 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байна.
3.2.Нэхэмжлэгч Т.Г*******, Д.О******* нар нь гэрээний төлбөрт 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14,521,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 875,000 төгрөг, нийт 30,396,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож, маргаан бүхий орон сууцны барилгыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн дүгнэлтээр орон сууцны зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулсан ба эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-10-13/
3.3. М******* ХХК, Т.Оы нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай шинэчилсэн гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, хороонд байрлах, М******* ХХК-ийн Шинэ төсөл хотхоны 60-р байр, Б орц, 7/3 өрөө, тоот, 78,44 м.кв талбайтай орон сууцыг, 139,785,426 төгрөгөөр Т.О захиалж, гэрээний төлбөрийг төлж, 2022 оны 03 дугаар сард орон сууцандаа орж, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. /хх-163-175, 206/
4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэхэд;
4.1. Нэхэмжлэгч Т.Г*******, хариуцагч М******* ХХК-ийн хооронд Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн хүрээнд захиалагч нь гүйцэтгэгчийн гаргасан орон сууцны план зургийг үндэслэн тодорхой байрлалд буюу орц, давхар, өрөөний тоо, талбайн хэмжээ зэргийг тохирч, орон сууцны нийт үнийг тохирч, уг үнээс урьдчилгаанд 30 хувийг төлөх, үлдэх төлбөрийг хариуцагч өөрийн хөрөнгөөр барьж орон сууц ашиглалтад орох үед үлдэгдэл төлбөрийг захиалагч төлөх, гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн ажил гүйцэтгэх гэрээ байна гэж үзлээ.
4.2. Хариуцагч М******* ХХК, хариуцагч Т.О нарын хооронд дээрх гэрээтэй адил загвараар Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан боловч гэрээний төлбөр төлсөн талаар зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримтын хугацаа, орон сууц ашиглалтад оруулсан баримт, дээрх гэрээ байгуулагдсан цаг хугацаа, орон сууцыг захиалагч Т.О эзэмшилдээ авсан цаг хугацааг харьцу үзэхэд орон сууцны барилга ашиглалтад орох хугацаа ойртсон үед гэрээ байгуулсан нөхцөл байдал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууц нь хариуцагч Т.Оы өмчлөлд байгаа, Т.О, М******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг дүр үзүүлэн хийсэн, эсхүл ямар нэг гэрээ хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлээр хариуцагчаар татсан ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч Т.О гэрээний үүрэгт мөнгөн төлбөр шилжүүлсэн, орон сууцыг эзэмшилдээ авч, улмаар өмчлөгчөөр улсын бүртгэлд бүргэгдсэн байгаа тул түүний өмчлөх эрхийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Харин нэхэмжлэгч Т.Г*******, хариуцагч М******* ХХК, хариуцагч Т.О, хариуцагч М******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний зүйл болох орон сууцны хаягийн мэдээлэл, талбайн хэмжээ өөр боловч шүүх хариуцагч Т.Оы өмчлөлийн орон сууцны байршилд үзлэг хийхэд нэхэмжлэгчийн захиалсан байр мөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжсэн тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч Т.Г*******, хариуцагч М******* ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн тухайд дараах дүгнэлтийг хийлээ.
Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч Т.Г*******, хариуцагч М******* ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтанд ороогүй тул гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчаас шаардаж, үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой хохирол шаардсан гэж үзэхээр байна.
Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчиж, гэрээний 3.8-д заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, 1 жил хоцроосон, нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар ярьж байсан, орон сууцны өмчлөгч болоогүй атлаа худалдахаар зарын сайтад зар тавьсан тул гэрээ цуцлах мэдэгдэл өгч өөр этгээдэд орон сууцыг худалдсан гэж маргажээ.
Нэхэмжлэгч Т.Г*******, хариуцагч М******* ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууц хугацаандаа ашиглалтанд ороогүй шалтгаанаар нэхэмжлэгч орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.
Дээрх тайлбар, нөхцөл байдлаас үзэхэд талууд гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тохирсон эсэх, уг хугацаа хэтэрсэн эсэх нь маргаанд ач холбогдолтой юм.
Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээнд орон сууц ашиглалтанд орох хугацааг 2020 оны 3-р улиралд багтааж ашиглалтанд оруулахаар заасан ба Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд гэрээгээр тогтоосон гэж үзнэ.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй ба захиалагч нь гүйцэтгэгчийг орон сууц ашиглалтанд оруулах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр гэрээ цуцлах шаардлага гаргаагүй ба харин гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, улмаар хохирол шаардсан нь мөн зохицуулалтад нийцээгүй байна.
Хариуцагч М******* ХХК-ийн хувьд Орон сууц захиалан бариулах гэрээний 3.8-д заасан Захиалагч нь энэхүү гэрээний 2.2-д заасан аль нэг төлбөр төлөх хугацааг 3 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд гүйцэтгэгч нь энэ талаар сануулах ба сануулгыг утас, гар утасны мессеж, мэйлийн аль нэгээр мэдэгдсэнээс хойш төлбөрөө 3 хоногийн дотор төлөөгүй нөхцөлд гүйцэтгэгч нь захиалагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдэл өгч, гэрээг цуцласан байна гэж үзлээ.
Орон сууц ашиглалтанд орсон хугацааг 2022 оны 4 сард гэж үзэх ба энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч гэрээнд заасан дансанд гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлж, орон сууцаа шаардах боломжтой байсан боловч маргаантай гэдэг шалтгаанаар төлбөрөө төлөөгүй нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж үзлээ.
Орон сууц гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснийг талууд бүрэн мэдэж байгаа ба нөгөө талаас гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ захиалагч биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгөхөд гэрээний үлдэгдэл төлбөрийг байраа ашиглалтанд ороход нь төлнө гэж заасныг гэрээний талууд ямар хугацаа гэдгийг нарийвчлан тохироогүй ерөнхийлөн заасан байна гэж үзлээ.
Хариуцагч М******* ХХК-ийн хувьд орон сууц 2022 оны 4 сард ашиглалтанд орохоос өмнө 2021 оны 11 сард гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардсаныг буруутгах үндэслэлгүй ба үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулсан, гэрээгээр тохирсон орон сууц ашиглалтанд орох хугацаа өнгөрсөн энэ хугацаа хэтэрснийг гэрээний талууд бүрэн мэдэж байгаа тохиолдолд орон сууц ашиглалтанд орох хугацаа болж байгаатай холбоотойгоор хоёр талын гэрээнд захиалагч гэрээний үлдэгдэл төлбөр төлөх, гүйцэтгэгч орон сууцыг зохих журмын дагуу хүлээлгэн өгөх үүргийг харилцан биелүүлэх үүрэгтэй байжээ.
М******* ХХК-иас Т.Г*******т өгсөн мэдэгдлээс үзэхэд гэрээний үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэж зааж өгсөн ба уг хугацааг хэтрүүлсэн тул гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн, үүний дараа нэхэмжлэгчээс 2021 оны 12 сарын 14-ний өдөр орон сууцны гүйцэтгэлийн талаарх мэдээлэл, үлдэгдэл төлбөр баталгаажуулах, байр ашиглалтанд ороход төлбөр төлөхөө илэрхийлсэн бичгийг хариуцагч хүргүүлсэн гэх үйл баримтыг талууд харилцан хүлээн авсан эсэх нь өөр баримтаар тогтоогдоогүй боловч шүүх хуралдаанд талууд гэрээ цуцласан талаар хэлсэн гэсэн тайлбар гаргаж байна.
Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож, уг хугацаанд төлөөгүй үндэслэлээр гэрээ цуцалж, өөр этгээдтэй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 болон гэрээний 3.8, 3.9-д заасантай нийцсэн гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн хувьд гэрээ цуцлах мэдэгдэл авсан үедээ орон сууцны төлбөрийг төлөөгүй, байр ашиглалтанд орох хугацаа гэрээнд зааснаас өөрчлөгдсөн тохиолдолд гүйцэтгэгчийн шаардсан хугацаанд орон сууцны төлбөрийг төлөх үүрэгтэй байжээ.
Иймээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлаж, учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.
Гэрээнд талууд ноцтой зөрчлийг тусгайлан заагаагүй боловч гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байхыг гэрээ цуцлах шууд үндэслэлд хамааруулсан ба гэрээний төлбөрийн 70 хувийг төлөөгүй нөхцөл байдлыг ялимгүй зөрчил гэж дүгнэх боломжгүй юм.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй ба хариуцагч М******* ХХК нь гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс авсан 30,396,000 төгрөгийг төлнө буцаан төлөөгүй байна.
Нэхэмжлэгч гэрээний төлбөр буцаан шаардаагүй тул нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч 30,396,000 төгрөгөө шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Иймд хариуцагч М******* ХХК, Т.О нарт холбогдох орон сууц захиалан бариулах 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 117/7Ө тоот гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, гэрээний үлдэгдэл төлбөрөөс алданги 10,131,750 төгрөг болон гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгээгүй хугацаан дахь захиалагчийн орон сууц түрээсэлсэн түрээсийн төлбөрт нийт 25,981,750 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т.Г*******, Д.О******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 745,697 төгрөг, 170,950 төгрөг, нийт 916,647 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар хариуцагч М******* ХХК, Т.О нарт холбогдох орон сууц захиалан бариулах 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 117/7Ө тоот гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, гэрээний үлдэгдэл төлбөрөөс алданги 10,131,750 төгрөг болон гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгээгүй хугацаан дахь захиалагчийн орон сууц түрээсэлсэн түрээсийн төлбөрт нийт 25,981,750 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т.Г*******, Д.О******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/02058, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/11818 захирамжаар авсан арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 916,647 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцу сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ