Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0309

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл би, С.Н*******, Ц.Б*******, Д.О, Б.Б*******, Л.О******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н******* нэр бүхий 5 иргэнээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, батлуулсны дагуу нэхэмжлэгч 5 иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах... гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч С.Н*******, Ц.Б*******, Д.О, Б.Б*******, Л.О******* нарын газар эзэмших хүсэлтээ гаргасан газар нь Нийслэлийн засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар Э******* ХХК-д олгосон маргаан бүхий газартай давхцалгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

С.Н*******, Ц.Б*******, Д.О, Б.Б*******, Л.О******* нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, батлуулсны дагуу нэхэмжлэгч 5 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Н*******, Ц.Б*******, Д.О, Б.Б*******, Л.О******* нараас нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д ...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасантай нийцсэн, мөн тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* хүсэлтийг дэмжсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн үр дагавартай танилцуулсан болно.

Нэхэмжлэгч нараас С.Б******* олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, эвлэрэх бүрэн эрхийг олгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна., 28.2.-т Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ:, 28.2.2.-т 28.2.3.-д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах; гэж заасан шаардлагыг хангажээ.

Иймд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журамд нийцэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.​

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан С.Н*******, Ц.Б*******, Д.О, Б.Б*******, Л.О******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, батлуулсны дагуу нэхэмжлэгч 5 иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ​ ​ Т.ГАНГЭРЭЛ