2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/02263

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 19

191/ШШ2025/02263

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: . байр хаягт байрлах *******, ******* ******* ******* /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Я.*******/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Ч..тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д./-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт 451,749,101.41 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

  Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэнг оролцуулан, нэхэмжлэгч, хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 451,749,101.41 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна Үүнд:

1.Нэхэмжлэгч *******, ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалыг тус тус үндэслэн *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг *******, ******* ******* *******т шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж зохицуулсны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ******* ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, *******, ******* ******* асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч ******* ******* ******* ХХК түүнийг төлөөлөн захирал Д. нь *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр SME-01185 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг Малын уурагт ийн үйлдвэр төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Завхан аймаг, ... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Y- дугаар бүхий үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 3,045 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Иймд Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, ******* ******* ******* ХХК-иас үндсэн зээлийн төлбөр 300,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,022,954,86 төгрөг, алданги 136,696,146.55 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 451,749,101.41 төгрөг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

2.Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******, ******* ******* газраас манай компанид холбогдуулан Зээлийн гэрээг цуцлах, гэрээний төлбөрт 451,749,101.41 төгрөг гаргуулах төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Манай компани 2018 оноос хойш Завхан аймгийн Тэс, Асгат, Баянхайрхан, Баянтэс сумдын нутаг дэвсгэрт 1000 га талбайд ******* тариалангийн үйл ажиллагаа явуулж байна. Бүс нутгийн малчдыг чанартай хямд ээр хангах, тариаланчдыг нутагшсан сортын үрээр хангах, цэвэр үүлдрийн эцэг малыг үржлийг хослуулан хөгжүүлж алслагдсан бүс нутагт нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн малыг тоонд бус чанарт анхаарч бэлчээрийн даацыг зүй зохистой ашиглах, хамгаалах, сэргээх талаар малчидтайгаа хослуулан хөгжүүлэх зорилготой байгуулагдсан. 1969 онд Тэс суманд Тэсийн ийн аж ахуйг байгуулан нийт 32,000 га эргэлтийн талбайтай, жилд 10,000 тн үйлдвэрлэх хүчин чадал бүхий ийн үйлдвэртэй байсан. Тэсийн ийн аж ахуйг сэргээн ажиллуулснаар улс орныхоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй хүнсний хэрэгцээг хангахад, баруун таван аймгийн малчдыг ган зудын эрсдэлээс хамгаалах, сэрүүн уур амьсгалтай, хур тунадас муутай, гангын давтамж ихтэй, хөрсөндөө цочир хүйтэрдэг баруун ******* ******* тариалангийн үйлдвэрлэлийг бий болгохоор зорьж байгаа компани юм. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* ******* үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 300,000,000 төгрөгийн зээл авсан. 2020 онд ковид 19 цар тахлын улмаас тариалалтын үйл ажиллагаа, ийн ******* тоног төхөөрөмж импортлох үйл ажиллагаа хугацаа алдсан. 2022 оноос бид бүхэн ийн үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн боловч 2022-2024 оны хооронд 3 жил дараалсан ганд өртөж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ургац алдсан. 2023 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ******* аймгийн ******* тариалангийн бүс нутгаар гангийн байдалтай ******* дээр нь танилцаж Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар дээрх жил дараалсан гангийн нөхцөл байдлын хор уршгийг багасгах зорилгоор Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн ******* сайдын 2023 оны 12 сарын 14-ний өдрийн А/658 дугаар Зээлийн хугацааг сунгах, зээлийн хүүгийн зөрүү төлөх тухай тушаал гарсан байна. 2024 онд дахин тариалалт хийсэн боловч дахин ган болж ургацаа 3 жил дараалан алдсан. Манай бүс нутгийн зэргэлдээ сумдуудын ******* тариалан эрхлэгчдээс дахин байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалж нийтээрээ ургац алдсан. Энэ талаарх баримтаа шүүхэд гарган өгнө. Зээлийн үндсэн төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Залуу хүний хувьд жил дараалан хөрөнгө оруулалт хийж үр худалдан авч, техник хэрэгслээр маш олон ажиллах хүчний зардал гарган жил бүр тариалалт хийсэн боловч байгалиас 100 хувь хараат тариалангийн салбарт бүс нутгаараа алдагдалд орж санхүүгийн маш хүнд байдалд байна. Иймд байгалийн давагдашгүй хүчин зүйлс 3 жил дараалан болж зээлийн эргэн төлөлт хийгдэх боломжгүйг Монголын Улсын Засгийн ******* баталгаажуулсан тул алдангиас чөлөөлж, боломжгүй бол алдангийг бууруулж өгнө үү гэжээ.

3.Шүүхэд нэхэмжлэгчээс нотлох баримтаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн SME-01185 тоот Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, гэрээний хавсралт, Барьцааны гэрээ, ******* ******* ******* ХХК-ийн дүрэм, Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа зэргийг, хариуцагчаас хариу тайлбар шүүхэд өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч *******, ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 300,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,022,954.86 төгрөг, алданги 136,696,146.55 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 451,749,101.41 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүргээ болон барьцаа хөрөнгөө шаардах эрхтэй гэж тайлбарлажээ.

 

5.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн үндсэн төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлс 3 жил дараалан болж зээлийн эргэн төлөлт хийгдэх боломжгүй болсон тул алдангиас чөлөөлж, боломжгүй бол алдангийг бууруулна гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн SME-01185 тоот Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт, гэрээний хавсралт, Барьцааны гэрээ, ******* ******* ******* ХХК-ийн дүрэм, Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр SME-01185 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 300,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутам 0,1 хувийн алданги төлөх, зээлдүүлэх, зээлдэгч ******* ******* ******* ХХК нь зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх санд төлөхөөр харилцан тохиролцсон байх ба 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгажээ. /хавтаст хэргийн 5-11 тал/

 

8.Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтад заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

9.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтад Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

 

10.Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн ******* яамны харьяа *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт огт хийгээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 300,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,022,954.86 төгрөг, алданги 136,696,146.55 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 451,749,101.41 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь зээлийн тооцоололд маргаагүй. /хавтаст хэргийн 43-44 тал/

 

11.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь 100900037019 тоот дансанд сар бүрийн 20-нд үл маргах журмаар төлнө гэж заасан байх тул хариуцагч нь сар бүр зээл, зээлийн хүүг төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн байх ба Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүгийн төлбөрт 15,022,954.86 төгрөг, алданги 136,696,146.55 төгрөг шаардсан тооцоолол үндэслэлтэй гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 9 тал/

 

12.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч зээл, зээлийн хүүг нэхэмжлэгчид сар бүр төлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа гэж дурдсан байх ба Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасантай нийцжээ.

 

13.Мөн нэхэмжлэгчээс зээлээ хугацаанд нь төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн талаар хариуцагч энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг хариуцагч нарт олгосон гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

 

14.Нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын зардалд 30,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, компанийн дүрэм, ******* ******* ******* ХХК-ийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд нийт 30,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн болох нь уг баримтууд дээрх нотариатын тэмдэг дэх төлбөрийн дүнгийн бичилт, хураамж төлсөн баримтаар тогтоогдож байна.

15.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол уг нотариатын үйлчилгээний зардал нэхэмжлэгчээс гарахгүй байсан тул хариуцагч нараас нотариатын үйлчилгээний зардалд нэхэмжилсэн 30,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

16.Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ******* ******* ******* ХХК-иас үндсэн зээлийн төлбөрт 300,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,022,954.86 төгрөг, алданги 136,696,146.55 төгрөг, нотариатын зардал 30,000.00 төгрөг нийт 451,749,101.41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

17.*******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сан болон хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр SME-01185 тоот Барьцааны гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс Эрхийн улсын бүртгэлийн Ү-, үл хөдлөх эд хөрөнгийн дугаар гэрчилгээтэй ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Завхан аймаг, .. тоот хаягт байрлах, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 3,045 м.кв үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ. /хавтаст хэргийн 12-14, 20 тал/

 

18.Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ *******, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа *******, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

19.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан.

 

20.Барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-, үл хөдлөх эд хөрөнгийн дугаар гэрчилгээтэй ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Завхан аймаг, ...тоот хаягт байрлах, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 3,045 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

21.Хариуцагч нь Байгалийн давагдашгүй хүчин зүйлс 3 жил дараалан болж зээлийн эргэн төлөлт хийгдэх боломжгүй болсон гэж маргаж байгаа боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

22.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж зохицуулсан бөгөөд хариуцагч тал алдангиас чөлөөлөх эсхүл алдангийг бууруулна гэх хүсэлт гаргасан боловч зээлдүүлэгч *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 300,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутам 0,1 хувийн алданги төлөх тохиролцсон тохиролцоо нь зээлдэгчид илт хохиролтойгоор тогтоогдсон гэж алдангиас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

23.Шүүх 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШЗ2024/18621 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШЗ2024/21913 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар зохигчид эвлэрэх хүсэлт гаргасан тул хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

 

24.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж зохицуулсан.

 

25.Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарт шүүх хуралдааны товыг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Мэдэгдэх хуудас-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул зохигч талын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

26.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,416,695 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 451,749,101.41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* ******* *******т олгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-, үл хөдлөх эд хөрөнгийн дугаар гэрчилгээтэй ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Завхан аймаг, ...тоот хаягт байрлах, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 3,045 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,416,695 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ