Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2025/0354

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, шүүгч Ц.Мөнхзул, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П ХХК //,

Нэхэмжлэгч: У ХХК //,

Хариуцагч: М Улсын Сангийн сайд,

Хариуцагч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г нарын хооронд үүссэн тендерт оролцох эрхийг хязгаарласан-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П ХХК-ийн төлөөлөгч Р.А*******, У ХХК-ийн төлөөлөгч Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч М Улсын Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г, иргэдийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Өгөөдэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.      Нэхэмжлэлийн шаардлага: М Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын П ХХК, У ХХК-д холбогдох хэсгийг, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар дүгнэлтийн П ХХК, У ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах.

 

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. П ХХК, У ХХК-иудаас Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан Е зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /Г*******, Е******* сум/-ын ажил гүйцэтгэх тендерт түншлэлээр шалгарч, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

2.2. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/148 дугаар тушаалаар Улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа авто зам, гүүрийн барилгын болон зөвлөх үйлчилгээний ажлын төсөл, арга хэмжээг гүйцэтгэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг дүгнэх ажлын хэсгийг байгуулсан, тус ажлын хэсгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч П ХХК-тай байгуулсан гэрээний 2022 оны хэрэгжилтийг дүгнэн барилгын ажил 2021 онд 40.4%-тай хийгдсэн ба 2022 нд барилгын ажил хийгдээгүй ажил гүйцэтгэгч П ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэн ажиллаагүй гэсэн үндэслэлээр гэрээний ерөнхий нөхцөлийн 42.2 дахь заалтын дагуу гэрээг цуцлах тухай шийдвэр гаргасан.

2.3. Улмаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Авто зам гүүрийн барилгын ажлын тухай А/182 дугаартай тушаалаар ...гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээт хугацаандаа ашиглалтад оруулаагүй... үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, Сангийн яамны хууль эрх зүйн газарт ...Зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын судалгаа...-г хүргүүлсэн.

2.4. Ийнхүү Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г******* хяналт шалгалт явуулж, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар дүгнэлтээр П ХХК болон У-ийн түншлэл нь ...гэрээний үүргээ биелүүлээгүй... гэж үзээд, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлснээр М Улсын Сангийн сайдын 2023 оны 213 дугаар тушаалаар П ХХК, У ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар бүртгэсэн байна.

3. Процессын түүх:

3.1. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч П ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/90 дүгээр албан бичгээр Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан.

3.2. Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/8446 дугаар албан бичгээр П ХХК-ийн гомдлыг хянаж, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3.3. Тус дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаал гарч, Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/8668 дугаар албан бичгээр У ХХК-д хүргүүлсэн.

3.4. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч П ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, У ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0774 дүгээр захирамжаар хэргийг нэгтгэсэн байна.

4. Нэхэмжлэгч П ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. 2021 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан Е зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /Г*******, Е******* сум/ ажил гүйцэтгэх тендерт манай П ХХК нь шалгарсан. Улмаар талууд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №234 дугаартай Е зочид буудлаас 3, 4 дугаар байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /Г*******, Е******* сум/ ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Манай компани нь дээрх тендерт ажлыг гэрээнд заасан графикийн дагуу ажил гүйцэтгэх явцад биднээс шалтгаалаагүй олон хүчин зүйл, нөхцөл байдлын улмаас бүрэн дуусгаж хүлээлгэн өгч чадаагүй. Ийнхүү гүйцэтгэгч бөгөөд манай П ХХК-иас шалтгаалаагүй хүчин зүйл, нөхцөл байдлын талаар бид захиалагч болон холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тухай бүр шийдвэрлүүлэхээр мэдэгдэж байсан.

4.2. Гэтэл М улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/118 тоот Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр гэрээг цуцалж буйгаа бидэнд мэдэгдсэн. Тус албан бичигт П ХХК, У ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 234 дугаартай түншлэлийн гэрээг байгуулсан. Тус авто замын барилгын ажил 41 хувьтай хэрэгжсэн гэж дурдсан байдаг. Дээрх албан бичгээр талуудын хооронд гэрээт ажлын гүйцэтгэл зохих ёсоор биелэгдэж талуудын хооронд гүйцэтгэлийн баталгаа болон инженерийн акт дүгнэлтээр баталгаажиж байсан ба гэрээний үүргийн биелэлт зохих ёсоор хангагдсан гэдэг нь тодорхой үйл баримт нотлох баримтуудаар тогтоогддог. Тиймээс захиалагчийн илтэд үндэслэлгүйгээр гэрээ цуцалсан асуудалтай холбоотойгоор учирсан хохирлоо гаргуулахаар иргэний журмаар шаардлага гаргаж, хянан шийдвэрлүүлэхээр баримт нотолгоог бүрдүүлэн ажиллаж байсан.

4.3. Гэтэл 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр улсын байцаагч Д.Г нь манай компанид албан бичиг хүргүүлсэн ба уг албан бичигт 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад болох сонсох ажиллагаанд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн. Тус мэдэгдлийн дагуу манай компани нь хүрэлцэн очсон боловч бусад компанийн мэдээлэл байгаа гэх шалтгаанаар тодорхой зүйл яриагүй бидэнд хяналт шалгалтын удирдамжийг танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл, тус хяналт шалгалтаар улсын байцаагч Д.Г нь сонсох ажиллагаанд ямар эрх бүхий байгууллагын чиглэл, удирдамж үүрэг даалгаврын хүрээнд холбогдох компаниудыг дуудаж тайлбар авч байгаагаа тодорхой танилцуулж, үүрэг даалгаврын биелэлт өгч, хууль тогтоомжид заасны дагуу ажиллах ёстой байтал тэрээр илтэд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн Улсын байцаагчийн чиг үүрэг нь Улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах үүрэгтэй байсан.

4.4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10.-т улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, тор, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй, мөн зүйлийн 10.9.11-т улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна гэж заасан байх бөгөөд улсын байцаагч Д.Г нь илтэд үндэслэлгүй, тодорхойгүй, нотлох баримтуудын үндсэн дээр эрх зүйн акт гаргаагүй нөхцөл байдал бий болгож, түүний уг дүгнэлтийг хууль бус хүчингүйд тооцуулах эрх зүйн үндэслэл бүрдэж байна. Тиймээс бид хяналт шалгалтын цар хүрээ болон агуулгын талаар бүрэн дүүрэн мэдээлэл авч чадаагүй ба мэдэгдэлд дурдсан асуудлын хүрээнд тайлбараа гаргаж өгсөн. Тухайн үед улсын байцаагч Д.Г нь манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй болох талаар бидний өгсөн тайлбарыг хүлээн авч, ойлгосон. Улмаар бид манай компанитай холбоотой асуудал дуусгавар болсон гэж ойлгосон.

4.5. Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм 5.1 дэх хэсэгт заасны дагуу хяналт шалгалтын 30 хоног дууссан гэж ойлгосон. Учир нь тухайн хугацаа сунгасан талаар бидэнд аливаа хэлбэрээр мэдэгдээгүй юм. Хяналт шалгалтын 30 хоног аль хэдийн дууссан байтал 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэнэт Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г нь манай П ХХК-д холбогдуулан №50 тоот Хяналт шалгалтын тухай доорх дүгнэлт бүхий захиргааны акт гарсан талаар бидэнд мэдэгдсэн. Тус актын нэг дэх хэсэгт П ХХК болон У ХХК-ийн түншлэлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож байна; 2 дах хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн П ХХК- ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна гэж тус тус дүгнэсэн байсан.

4.6. Дээрх дүгнэлтийг Улсын байцаагч Д.Г нь хууль тогтоомжид заасан хугацаанд гаргаагүй байдаг ба мөн тус дүгнэлтийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан хэд хэдэн үндэслэлийн аль нь болох нь тодорхойгүй, ойлгомжгүй, тухайлан заагаагүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж заасан Тиймээс манай компани нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 7.1-т заасныг үндэслэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №:50 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлтийг бүхэлд эс зөвшөөрч Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагч Ж.Г*******ад 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гapracaн.

4.7. Гэвч Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагч Ж.Г******* нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г нь хяналт шалгалттай холбоотойгоор танай компанид тайлбар, нотлох баримтыг гаргах боломж олгоогүй гэж үзэх боломжгүй гэж шийдвэрлэсэн буюу улсын байцаагч Д.Г 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №:50 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлтийг хэвээр үлдээсэн талаарх 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/8446 тоот Гомдол хянасан тухай албан бичиг гарсан болохыг бидэнд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн. Тухайн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сангийн сайд нь олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийсэн ба тус өдөр Сангийн сайдын 213 дугаар тушаал гарсан болохыг олж мэдсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийсэн 213 дугаар тушаалын хавсралтын 13 дахь хэсэгт П ХХК орсон байсан. Тэрхүү Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын хувийг авахаар Сангийн Яамд хандсан боловч шүүхийн журмаар гаргуулахаас нааш бид хуулбар үнэн хувь олгохгүй гэсэн хариу өгсөн. Түүнчлэн Сангийн сайд нь дээрх Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот Хяналт шалгалтын тухай холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлийг тодорхой бус зааж, мөн хяналт шалгалтын хугацаа дууссан байхад хууль тогтоомжид заасан хэм хэмжээг зорчиж дүгнэлт гаргасан бөгөөд уг хууль бус дүгнэлтийг үндэслэн манай компанийг Хар жагсаалтад оруулсанд гомдолтой байна.

4.8. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлт буюу захиргааны актыг дараах үндэслэлүүдээр хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан болно. Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай Удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж байгаа гэж Д.Г байцаагч мэдэгдсэн боловч тус удирдамжаа манай компанид албан ёсоор танилцуулаагүй бөгөөд түүний хувийг өгөөгүй. Тодруулбал, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.2-т Улсын байцаагч хяналт шалгалт эхлэх шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийн нэг хувийг өгөх бөгөөд албаны үнэмлэх үзүүлнэ заасан байдаг ч энэхүү ажиллагаа хийгдээгүй.

4.9. Манай П ХХК-д хяналт шалгалт хийхээр сонсох ажиллагаанд дуудсан атлаа түншлэлээр ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан У ХХК-ийг гэрчээр болон аливаа хэлбэрээр сонсголд дуудаж оролцуулаагүй, мөн тус компаниас тайлбар аваагүй атлаа 2 компанийг тус бүр хамруулан буруутай хэмээн үндэслэлгүйгээр дүгнэсэн. Өөрөөр хэлбэл дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай, буруутай үйл баримтыг хттай нотлох баримтыг бүрдүүлээгүй. Компани тус бүрийн тендерт ажил гүйцэтгэх үүрэг оролцоо зэргийг тал бүрээж судалж үзэлгүйгээр хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Тухайн компанийг дуудаж, сонсох ажиллагаанд оруулсан байсан бол аль компани нь бодитоор буруутай болох аль компани нь хариуцлага хүлээх үндэслэлтэй болох нь тодорхой болох байсан ч үүнийг улсын байцаагч огт анхаарч үзээгүй. Улсын байцаагч Д.Г 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлтэд манай компанийг Худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зорчсон эсэх, биелүүлээгүй эсэх, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан эсэх аль нь болохыг тодорхой зааж дурьдаагүй байдаг. Хяналт шалгалтын 30 хоногийн хугацаа дууссан байхад хууль тогтоомжид заасан хэм хэмжээг зөрчиж дүгнэлт гаргасан нь хууль зорчсон үйлдэл болно. П ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дахь хэсэгт заасан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх, биелүүлээгүй эсэх, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан эсэх аль нь болохыг тодорхой зааж дүгнээгүй, мөн хяналт шалгалтын 30 хоногийн хугацаа дууссан байхад хууль тогтоомжид заасан хэм хэмжээг зорчиж, дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна.

4.10. Иймд манай компанийг хууль бусаар хар жагсаалтад оруулан 3 жилийн хугацаанд дахин тендер оролцох бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг маань зөрчсөн хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байх тул Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын П ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч У ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

5.1. Манай У ХХК-ийг үндэслэлгүйгээр Хар жагсаалтад оруулж, Худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан болохыг бид 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр анх мэдсэн ба улмаар 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сангийн яам руу тус мэдэгдлийн хувийг авах хүсэлтээ албан бичгээр өгч, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлтийг манай компани 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр л анх хүлээн авч тус дүгнэлттэй танилцсан. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлтийн манай компанид холбогдох хэсэг үндэслэлгүй, хууль бус бөгөөд хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж байна.

5.2. Сонсох ажиллагааны журам зөрчсөн тухайд аливаа сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гарах тохиолдолд Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах хуулийн зохицуулалттай гэтэл бидэнд огт мэдэгдэлгүйгээр, биднээс аливаа байдлаар тайлбар аваагүй. Манай компани нь 2018 оноос хойш С, 0-р хороо, 0 хороолол, алтайн 0000000 тоот хаягт тогтмол үйл ажиллагаагаа эрхэлж байгаа ба 00000 тоот дугаарын утас байнга ашиглагдаж байсан атал бидний сонсох ажиллагаа болох талаар мэдэгдэж, дуудсангүй. Компанийн хаягийн мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудас болон Худалдан авах ажиллагааны цахим хуудас дээр нээлттэй буюу маш тодорхой байдаг ч бидэнд мэдэгдээгүй учир шалтгааныг үнэхээр ойлгомжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27.1-т Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдээлэл авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэж тус тус заасан. Улсын байцаагч Д.Г нь дүгнэлт бөгөөд захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох манай компанийг тодорхойлох ёстой байсан. Мөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох манай компанийг сонсох ажиллагаанд оролцуулах ёстой байсан ч огт оролцуулалгүй дүгнэлт гаргасан нь хууль бус. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлтийг хууль бус захиргааны акт юм.

5.3. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-д Улсын байцаагч нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмаас гадна Бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх зэрэг тусгай зарчмуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллах ёстой байдаг бол Хэрэв Улсын байцаагч Д.Г нь бидэнд сонсох ажиллагааны талаар мэдэгдсэн тухайн хяналт шалгалтад бид буруугүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй талаарх үндэслэл, холбогдох тайлбар болон нотлох баримтаа гарган өгөх байсан. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаанаас гадна асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх зэрэг тусгай зарчмыг үйл ажиллагаандаа баримталсан бол манай компани хариуцлага хүлээх эсэхийг тодруулан нягталж, үндэслэл бүхий дүгнэлт гаргах байсан. Зам, тээврийн хөгжлийн яам болон П ХХК нь 2021.08.17 өдрийн №234 дугаартай Е зочид буудлаас 3, 4 дугаар байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам, П ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2021/3-01 тоот Түншлэлийн гэрээ байгуулсан Гэтэл автозамын трассын өөрчлөлт орон нутгийн засаг захиргааны эсэргүүцэл гэх зэрэг нөхцөл байдлын улмаас П ХХК- ийн гүйцэтгэх ажил удааширч, түүнтэй холбоотойгоор бид тендерт ажлаа буюу түншлэлийн гэрээгээр хүлээсэн тендерт ажлаа гүйцэтгэж эхэлж боломж байгаагүй. Учир нь Түншлэлийн гэрээний 1.5.2-т зааснаар түншлэгч тал болох У ХХК нь тендерт ажлын 30% буюу асфальт бетон хольц нийлүүлэх, шингэрүүлсэн битум цацлага хийх ажлыг хариуцсан ба энэхүү ажилбар нь төлөөлөгч тал болох П ХХК-ийн гүйцэтгэх тендерт ажлын 70% буюу автозамын барилгын угсралтын ажил бүрэн гүйцэтгэгдсэн тохиолдолд хийгдэх юм. Өөрөөр хэлбэл П ХХК нь хариуцсан ажлаа хийж дуусгасны үндсэн дээр манай компанийн ажил графикийн дагуу хийгдэж эхлэх ёстой байсан.

5.4. Мөн Түншлэлийн гэрээний Гурав дах хэсэгт хэн ямар хариуцлага хүлээх талаар маш тодорхой заасан байдаг ба Төлөөлөгч болон Түншлэгч компаниуд өөр өөрсдийн гүйцэтгэсэн ажлын чанартай холбоотой асуудал. түүнээс үүдэн гарах үр дагаврыг хариуцахаар тус тус заасан Гэрээний хуулбарыг хавсаргав. Тиймээс биднээс огт шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас тендерт ажил удааширсан, түүнээс улбаалан гэрээ цуцлагдсанд манай компани буруугүй бөгөөд хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын байцаагчийн дүгнэлт хууль бус бөгөөд хууль тогтоомжид нийцээгүй тухайд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай Удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн гэж Д.Г байцаагч дүгнэлтдээ тусгажээ. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.2-т Улсын байцаагч хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийн нэг хувийг өгөх бөгөөд албаны үнэмлэхээ үзүүлнэ заасан. Гэтэл сонсох ажиллагаанд оролцох эрхгээр хангаагүй, тус удирдамжийг манай компанид албан ёсоор танилцуулаагүй бөгөөд түүний хувийг огт өгөөгүй.

5.5. П ХХК-ийг сонсох ажиллагаанд дуудсан бол тухайн компанитай холбоотой дүгнэлт л гарах байсан боловч манай компанид холбогдуулан дүгнэлт гаргасан нь илт хууль бус үйлдэл юм. Хэрэв 2 компанийг хар жагсаалтад оруулах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргах юм бол компани тус бүрийн алдаа оноог тус тусад гаргаж, шалтгаан нөхцөл, түүний нотлох баримтыг бүрэн бүрдүүлэх ёстой. Гэтэл хяналт шалгалт хийхээр сонсох ажиллагаанд П ХХК-г дуудсан атлаа түншлэлээр ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан манай У ХХК-ийг гэрчээр болон аливаа хэлбэрээр сонсголд дуудаж оролцуулаагүй, мөн хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаарх тайлбар, нотлох баримт авалгүйгээр 2 компанийг тус бүр хамруулан буруутай хэмээн үндэслэлгүйгээр дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай, буруутай үйл баримтыг хттай нотлох баримтыг бүрдүүлээгүй. Компани тус бүрийн тендерт ажил гүйцэтгэх үүрэг оролцоо, хэн хариуцлага хүлээх үндэслэлтэй болох зэрэг асуудлыг тал бүрээс бодитойгоор судалж үзэлгүйгээр хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Дээр дурьдсанчлан Улсын байцаагч нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх зэрэг тусгай зарчмуудыг баримтлаагүй болохыг харуулж байна.

5.6. Улсын байцаагч Д.Г 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлтэд манай компанийг Худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх, биелүүлээгүй эсэх, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан эсэх аль нь болохыг тодорхой зааж дурьдаагүй. Өөрөөр хэлбэл манай компанийг мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан уу, эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн уу гэдгийг хэн ч хараад уншсан ойлгогдохооргүй, тодорхойгүй илтэд алдаатай дүгнэлтийг гаргасан байна. Улсын байцаагч нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалтаа хийх ёстой байсан боловч хууль тогтоомжийг зөрчиж, үндэслэлгүй шийдвэр гаргасанд үнэхээр их гомдолтой байна. Манай У ХХК нь 2007 оноос эхлэн авто замын засвар, авто зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2011 оноос эхлэн үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөн зам барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах болсон. Одоогоор 43 ажилтанг байнгын ажлын байраар хангаж байна. Зам барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлын хүрээнд бид дараах үйлдвэрүүдийг байгуулаад байна.

-Асфалтьбетон хольцийн үйлдвэр-1 Улаанбаатар хот

-Асфалтьбетон хольцийн үйлдвэр-2 Эрдэнэт хот

-Эрдэс нунтгийн үйлдвэр Улаанбаатар хот

-Битумын эмульсын үйлдвэр Улаанбаатар хот

-Төмөр замын салаа бүхий шингэн битум буулгаж хадгалах аж ахуй Улаанбаатар хот, М улсын зам барилгын салбар, бүтээн байгуулалтын ажил нь богино хугацаанд буюу жилд 8 сар ажиллах боломжтой байдаг. Энэ богино хугацаанд бид хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж ирсэн ба өнөөдрийн байдлаар нийт 430,000 гаруй тонн буюу нийт 430 гаран км урт зам талбайг хучих хэмжээтэй асфальтбетон хольц, 20000 гаруй тонн эрдэс нунтаг 7000 гаруй тонн шингэн битум, 4000 гаруй тонн битумын эмульс үйлдвэрлэн өөрийн харилцагч байгууллагуудад нийлүүлээд байна.

5.7. 2012-2023 онд нийслэл хотод хийгдсэн авто зам барилгын ажилд шаардагдсан түүхий эд материалын 30 орчим хувийг үйлдвэрлэсэн болно. Ингэхдээ бид нийт 1,570,000,000 (нэг тэрбум таван зуун далан сая) төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт бүрдүүлж, Нийгмийн даатгалын санд 1,172,000,000 (нэг тэрбум нэг зуун далан хоёр сая) төгрөгийн шимтгэлийг төлөөд байна. Манай компанийн хийж бүтээсэн болон түншлэлээр оролцсон томоохон зам барилгын ажлуудаас:

-Н К Д групп ХХК-ийн захиалгаар Р Г хотхон болон Т С хотхоныг холбосон 820 метр хатуу хучилттай авто замын барилгын ажил 2016 онд дууссан Гүйцэтгэгч,

-С гийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаас М сум хүртэлх авто замтай холбох хатуу хучилттай авто зам /С аг, М сум/ 2020 онд дууссан Түншлэгч,

-Хөх М Г Т ХХК-ийн захиалгаар ХУД, 4-р хороо, А байрлах Г с хилл хотхоны хатуу хучилттай авто зам, явган замын өнгөт  асфальт бетон хучилтын ажил 2022 онд дууссан Гүйцэтгэгч,

-Зам, Тээврийн хөгжлийн яамны захиалгаар Х-Х чиглэлийн эхлэлийн хатуу хучилттай авто зам, 10 км /Б, Х сум, Х тосгон/ 2023 онд дууссан Гүйцэтгэгч,

-Зам, Тээврийн хөгжлийн яамны захиалгаар Улсын чанартай хатуу хучилттай авто замын их засвар /Ө, Д, Ө, Б. , Х Багц-1 Улаанбаатар-М , Д/ 10 км ажил 2023 онд дууссан Гүйцэтгэгч компаниар ажилласан. Бид жил бүр М улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн замын хөгжлийн газар, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, Төрийн өмчит хувьцаат компаниуд, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд мөн Мдоо тэргүүлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг бөгөөд ажиллах хугацаанд манай компанийн хийсэн ажилд ямар нэг гомдол санал, шүүхийн маргаан үүсч байгаагүй болно.

5.8. Тухайлбал сүүлийн таван жилийн байдлаар:

-2019 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн 31 төсөл

-2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн 23 төсөл

-2021 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн 23 төсөл

-2022 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн 32 төсөл

-2023 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн 19 төсөл-д автозамын асфальт хольц болон битумын эмульс нийлүүлсэн байна.

Энэ бүгдээс дүгнэхэд улсын байцаагч Д.Г манай компанид холбогдуулан гаргасан дээрх дүгнэлт нь Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байгаа болно. Тэрхүү үндэслэлгүй, хууль тогтоомжид нийцээгүй дүгнэлт болох хууль бус захиргааны актаас шалтгаалан манай компанийг хар жагсаалтад оруулж. 3 жилийн хугацаанд дахин тендерт оролцох болон одоогийн гэрээт ажлаа хэвийн гүйцэтгэж дуусгахад саад учирснаар бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол маань ноцтойгоор зөрчигдөөд байна. Түүнчлэн тус улмаас мөнгө болон эд хөрөнгөөр үл үнэлэгдэх бизнесийн нэр хүндэд маань халдаж, одоогийн болон ирээдүйн түншүүдээ алдах бодит эрсдэл манай компанид учирсан болно. Түүнээс шалтгаалан бизнесийн гол үнэт зүйл болох олон жил манай компанид ажиллаж ирсэн олон арван ажилтан ажилгүй болж, тэдгээрийн ар гэрт санхүүгийн болон сэтгэл санааны хохирол учирч болзошгүй байгааг энд дурдаж байна. Хэрвээ дээрх Улсын байцаагчийн дүгнэлтээс шалтгаалан манай компани болон үнэт зүйл болсон ажилтнуудад маань бодит хохирол учирсан тохиолдолд бид хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоолгож, хохирлоо нэхэмжлэх болно. Иймд Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2023.10.13 өдрийн №50 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлтийн манай У ХХК-д холбогдох хэсэг, мөн Сангийн сайдын 2023.11.22 өдрийн 213 дугаар тушаалын У ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.      Хариуцагч М Улсын Сангийн сайдаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана.

6.1. ...П ХХК болон У ХХК-ийн түншлэлийг Зам, тээврийн хөгжлийн яамтай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 234 дугаартай Е зочид буудлаас 3, 4 дүгээр байрын хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /Г*******, Е******* сум/ ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай дүгнэлтээр тогтоосон байдаг.

6.2. Тус дүгнэлттэй холбоотойгоор улсын ерөнхий байцаагчид гаргасан гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/8446 тоот албан бичгээр шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ. гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтад энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх; гэж тус тус заасны дагуу тушаал гаргаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн болно.

6.3. Зам тээврийн хөгжлийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны гэрээ цуцлах мэдэгдлийг П******* ХХК болон У ХХК-д хүргүүлсэн хугацаанаас 30 хоногийг тоолохоор 2 дугаар сар, захиргааны байгууллагаас гомдол гаргах хугацааг сэргээх боломжтой 3 сарыг тоолох юм бол 4 сар, түүнээс дахиад шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой 30 хоногийг тоолох юм бол 5 дугаар сар болно. Ингээд энэ хугацаа дууссаны дараа 2023 оны 08 дугаар сард Зам тээврийн яамнаас мэдэгдлийг улсын байцаагчид ирүүлсэн. Хяналт шалгалтын ажиллагаа 9 дүгээр сард эхэлсэн. Өөрөөр хэлбэл энэ гэрээ цуцалсан мэдэгдэлтэй холбогдуулаад нэхэмжлэгч этгээд нараас холбогдох байгууллагад маргаагүй, маргасан талаарх баримтыг сонсох ажиллагаанд ирүүлээгүй. Нэгэнт тухайн мэдэгдэлтэй холбоотой маргаагүй бол гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрсөнд тооцож байгаа юм. Хүлээн зөвшөөрсөн асуудлыг дахиад улсын байцаагчаас тогтоох шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй буюу хугацаандаа биелүүлээгүй гэдгийг ажил дүгнэсэн актаар тогтоочихсон. Нэхэмжлэгч талын гомдоод байгаа шиг улсын байцаагч заавал мэргэжлийн комисс ажиллуулах шаардлагагүй, нэгэнт тогтоогдсон асуудал байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

 

7.      Хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана.

7.1. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар. сарын 13-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 03/3741 тоот албан бичгээр П ХХК, У ХХК-ийн түншлэл нь Зам, тээврийн хөгжлийн яамтай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 234 дугаартай Е зочид буудлаас 3, 4 дүгээр байрын хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам Г*******, Е******* сум/ ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн гэх мэдээллийг Сангийн я ирүүлсэн.

7.2. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай Хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд хийх хяналт шалгалтад Зам, тээврийн хөгжлийн яамны дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн асуудлыг хамруулсан ба удирдамжийн хугацааг улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаараар сунгасан. Хяналт шалгалттай холбоотойгоор 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11/6153 тоот албан бичгийг Зам, тээврийн хөгжлийн я дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдох баримт бичиг, тайлбар, мэдээллийг ирүүлэхийг шаардсаны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 03/4126 тоот албан бичгээр нотлох баримт, тайлбар, мэдээлэл ирүүлсэн.

7.3. Мөн П ХХК-тай 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн ба хяналт шалгалтын хүрээнд цугларсан нотлохыг баримтыг судлан үзэхэд тус яамнаас байгуулагдсан гэрээ дүгнэх ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сард болсон хурлаас П ХХК, У ХХК-ийн түншлэлийн 234 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэж байгаа барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ биелүүлэн ажиллаагүй гэж үзээд гэрээ цуцлах шийдвэр гарган Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Авто зам, гүүрийн барилгын ажлын тухай А/182 дугаар тушаалаар П ХХК-тай байгуулсан 234 дугаартай гэрээг цуцалсан болох нь тогтоогдсон.

7.4. П ХХК болон У ХХК-ийг 234 дугаартай Е зочид буудлаас 3, 4 дүгээр байрын хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам Г*******, Е******* сум/ ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн.Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-ийн дагуу холбогдох этгээдэд хяналт шалгалтын талаар мэдээлэл хүргүүлсэн. Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11/6303 тоот албан бичгээр 03 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх, сонсох ажиллагаанд оролцох, дээр дурдсан асуудалтай холбоотой тайлбар ирүүлэх тухай мэдэгдлийг түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээдэд хүргүүлсэн ба мэдэгдлийг П ХХК-ийн хуулийн зөвлөх Д.С******* гардаж авсан.

7.5. Дээрх мэдэгдлийн дагуу түншлэлийн төлөөлөх эрх бүхий П ХХК-ийн захирал Б.А*******, хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* нар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр болсон сонсох ажиллагаанд оролцсон бөгөөд дурдсан асуудалтай холбогдуулан нэмэлт тайлбар өгнө гэж мэдэгдсэн боловч сонсох ажиллагааны үеэр тохиролцсоны дагуу тайлбарт дурдсан захиалагчид албан бичгээр удаа дараа хандаж, бусад ажлуудаа зогсоохгүйгээр үргэлжлүүлж, зохион байгуулж ажилласан гэх асуудалтай холбогдуулан нотлох баримт, тайлбарыг ирүүлээгүй. П ХХК нь худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 03 дугаартай удирдамжийн хугацааг сунгасан тухай мэдэгдлийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11/7035, тоот албан бичгээр хүргүүлснийг аваагүй, хяналт шалгалтын удирдамжийг танилцуулаагүй гэж байгаа ч тус компанийн хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* тухай бүр өөрийн утаснаас холбогдож мэдээлэл авч байсан ба мэдээгүй гэх үндэслэлгүй.

7.6. Энэ талаар удирдамжид хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* холбогдох тайлбарыг, нотлох баримтын хамт ирүүлэх талаар гурван удаа мэдэгдсэн боловч ирүүлсэнгүй. гэж дурдсан. Түүнчлэн нэхэмжлэлд худалдан авах ажиллагааны улсын байцаагч түншлэлийн гишүүн У ХХК-д мэдэгдэл хүргүүлээгүй гэж дурдсан нь үндэслэлгүй. Учир нь тус компани тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/3-01 дугаартай Түншлэлийн гэрээ-ний дагуу П ХХК нь түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээд бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэл, түүнтэй холбоотой хяналт шалгалтын асуудлаар түншлэлийн гишүүнд мэдээлэл өгөх үүргийг тус компани хүлээх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримтын талаар гаргасан дүгнэлтдээ: 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээ дуусгавар болгосон. Ажлыг хийж гүйцэтгэсэн замын трасс өөрчлөх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасан боловч тухайн орон нутгийн удирдлага иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ямар ч хариу өгөөгүй байна. Энэ асуудлаас үүдэн замын ажлыг цааш хийж гүйцэтгэх боломжгүй болж гэрээг цуцалсан байна. Энэ нь хариуцагч тал яагаад нэхэмжлэгч талтай уялдаа холбоотой ажиллаж чадаагүй, яагаад шууд шийдэж хар жагсаалтад оруулах шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хяналт шалгалт хийх тухай 50 дугаартай дүгнэлтээр П ХХК болон У ХХК-ийн түншлэлээр гүйцэтгэсэн Е зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /Г*******, Е******* сум/-ын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан нөхцөл үүссэн үндэслэлээр тухайн компаниудыг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн, уг саналыг үндэслэн М Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар П ХХК болон У ХХК-уудыг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээд-ийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулах шийдвэрийг гаргаж, нийтэд мэдээллэсэн байна.

3. Хариуцагч нараас шийдвэрийнхээ үндэслэлийг ...Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалаар гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээг цуцалж, энэ талаар П ХХК, У ХХК-д мэдэгдсэн байсан, үүнтэй тухайн этгээдүүдээс маргаагүй буюу хүлээн зөвшөөрсөн учраас 2023 оны 9 дүгээр сараас хяналт шалгалтыг эхлүүлж, дээрх тушаалыг гаргахдаа гэрээний үүрэг биелэгдээгүй болох нь тогтоогдсон байсан учраас ажлын гүйцэтгэлийг дахин шалгах шаардлагагүй гэж үзсэн... хэмээн тайлбарласан.

4. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч П ХХК-аас ...гэрээнд заасан графикийн дагуу авто замын ажил гүйцэтгэх явцад Г******* гийн удирдлагуудаас авто замын трассыг баталж өгөөгүй нь ажил удаашрах нөхцөлийг бүрдүүлсэн..., улмаар төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоогүй байдлаас шалтгаалан хугацаандаа ажлаа гүйцэтгэж чадаагүй байтал худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Зам тээврийн яамны албан бичгийг үндэслэн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай, хариуцлага хүлээлгэх этгээд гэж үзээд тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй... гэж,

5. У ХХК-аас ... хариуцагч улсын байцаагчаас нөхцөл байдлыг тогтоох, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах гэж буй этгээдийг сонсох ажиллагаанд огт оролцуулаагүй, гэрээний үүрэг биелэгдээгүй шалтгаан, үүнд манайх хариуцлага хүлээх үндэслэлтэй эсэхийг шалгаагүй, хэрэв нягталж шалгасан бол түншлэлийн гэрээгээр У ХХК нь тендерт ажлын 30 хувь буюу асфальт бетон хольц нийлүүлэх, шингэрүүлсэн битум цацлага хийх ажлыг хариуцсан ба энэхүү ажилбар нь төлөөлөгч тал болох П ХХК-ийн гүйцэтгэх тендерт ажлын 70 хувь буюу автозамын барилгын угсралтын ажил бүрэн гүйцэтгэгдсэн тохиолдолд хийгдэх ажил болох нь тогтоогдох байсан... гэж тус тус маргаж байна.

6. Талуудын тайлбараас дүгнэхэд, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдээгүй үндэслэлээр гэрээ цуцлагдсан үйл баримтын тухайд маргаангүй, харин тендерт оролцох эрхийг ямар тохиолдолд хязгаарлахаар зохицуулагдсан, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдол бүрийг жагсаалтад хамруулах эсэх хууль хэрэглээний маргаан үүсжээ.

7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч П ХХК болон У ХХК нь түншлэлээр 2021 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан Е зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /Г*******, Е******* сум/-ын ажил гүйцэтгэх тендерт шалгарч, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

8. Үүний дараа тус ажлыг гүйцэтгэх авто замын байршил, хамгаалалтын бүсийг Г******* гийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/473 дугаар захирамжаар тогтоохдоо Е зочид буудлаас 3,4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх, С******* хорооллын хойд талын замаас паркийн зүүн талын зам хүртэл гэж тендерийн нэршлийг өөрчлөн баталсан. Ийнхүү нэхэмжлэгч П ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр в/167 дугаартай албан бичгээр Зам тээврийн хөгжлийн я хандан ...Г******* гийн удирдлагаас газар олгосон шийдвэр буюу Авто замын трасс баталж, хамгаалалтын бүс тогтоох тухай захирамждаа уг тендерийн нэршлийг Төсвийн тухай хуульд заагдсан нэршлээр бус .... буруу тусгасан ба гийн удирдлага уг буруу нэршлийг өөрчлөхгүй гэж бидэнд мэдэгдсэн. Иймд захиалагчийн зүгээс уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү... гэсэн хүсэлтийг,

9. Мөн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн в/168 дугаар албан бичгээр Г******* гийн Засаг даргад хандан ...зөрүүтэй нэршлийг өөрчлөөгүй тохиолдолд ажил эхлүүлэх зөвшөөрөл гарахгүй төдийгүй санхүүжилт олгогдохгүй болохыг анхааруулсан... дээрх ажлын нэршлийг Төсвийн тухай хуульд заасны дагуу өөрчилж өгөх... хүсэлтийг тус тус гаргаж байсан төдийгүй ...Г******* гийн Засаг даргаас авто замын трасс өөрчлөгдөнө гэх шалтгаанаар ажлыг цааш үргэлжлүүлэхийг хориглосон, үүнээс үүдэн ажил зогсонги байдалд орсон... улмаар технологийн улирал дууссанаар 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлыг зогсоосон болохыг Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төвд тухай бүр мэдэгдэж, холбогдох хүсэлтүүдийг[1] хүргүүлж байжээ.

10. Нэхэмжлэгч П ХХК-ийн гаргасан эдгээр хүсэлтэд холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн газрын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1/668 дугаартай албан бичгээр ...авто замын барилгын ажлын явцад инженерийн шугам сүлжээ огтлолцож байгаа тул барилгын ажлыг цааш үргэлжлэн хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул трассыг өөрчлөн Ш******* захын зүүн талд 360 м авто замыг шилжүүлэн гүйцэтгүүлэх саналыг Г******* гийн Засаг даргын орлогчоос ирүүлсэн, ...улсын төсөвт тусгагдсан дээрх авто замын байршлын ажлын байршлыг шилжүүлэн гүйцэтгэх боломжгүй..., тухайн хэсгийн авто замын ажлыг түр зогсоож, төсвөөс хасуулан үлдсэн бусад хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж, график төлөвлөгөөний дагуу хоцрогдлыг арилгах бүрэн боломжтой... гэсэн саналыг Зам, тээврийн хөгжлийн я,

11. Г******* гийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2/1057 дугаар албан бичгээр мөн Зам, тээврийн хөгжлийн я ...тус гийн Е******* сумын Х хорооллын авто замын ажлыг хийж гүйцэтгэхэд гадна инженерийн шугам сүлжээтэй огтлолцож байгаа тул трасс өөрчлөн батлагдсан зураг төсвийн нэршлийн дагуу Ж баг, Х хорооллын зүүн урд уулзвараас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зүүн хойд талд уулзвар хүртэлх автозамыг хийлгэх... хүсэлтийг гаргаж байх хугацаанд буюу тухайн асуудал шийдвэрлэгдээгүй байхад Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 03/4065 дугаар албан бичгээр П ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, авто замын барилгын ажил зогссон нөхцөл байдал тогтоогдож байна.

12. Ийнхүү тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэвэл, ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон Е зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам-ын байршил өөрчлөгдөх эсэх нь 2022 оны 8 дугаар сарын байдлаар ч тодорхойгүй байсан энэ тохиолдолд нэхэмжлэгч компаниудыг гэрээний үүргээ биелүүлж, ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөх ёстой байсан хэмээн буруутгаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасанд тооцож, тендерт оролцох эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй гэж үзлээ.

13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:, 14.1.4.-т сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ... биелүүлээгүй, ... энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон; 14.5.-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ. гэж заасан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж, дахин тендерт оролцох эрхийг тодорхой хугацаанд хязгаарлах зорилготой зохицуулалт байна.

14. Гэтэл дээр дурдсанчлан нэхэмжлэгч П ХХК болон У ХХК нь гэрээнд заасан авто замын барилгын ажлыг 41 хувьтай гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэх явцад Г******* гийн Засаг даргаас авто замын зурвас газрын нэршлийг өөрчлөн баталж, улмаар баригдах авто замын байршлыг өөрчлүүлэхээр холбогдох төрийн захиргааны байгууллагуудад албан бичиг хүргүүлэх зэргээр гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлаа хүлээлгэн өгөх, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй, тодорхойгүй нөхцөл-ийг үүсгэсэн, үүний улмаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон байх тул зөвхөн П ХХК, У ХХК-ийг буруутгаж, тендерт оролцох эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан нь тус хуулийн зорилгод нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн байх зарчмыг зөрчсөн байна.

15. Хэрэв хариуцагч худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлж, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулсан бол П ХХК, У ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байсан болох нь дээрх байдлаар нотлогдох байжээ.

16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар захиргааны акт гаргахад сонсох болон мэдэгдэх ажиллагааг зохицуулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасны дагуу тус хууль хэрэглэгдэхээр байна.

17. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2.-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 26 дугаар зүйлийн 26.1.-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж заасан.

18. Гэтэл худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас нөхцөл байдлыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргах ажиллагааг хийгээгүй, эрх нь хөндөгдөж болзошгүй У ХХК-ийг оролцуулан тайлбар, санал гаргах боломжийг олгох үүргээ хэрэгжүүлээгүй, ямар шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нөхцөлийг тогтоохгүйгээр ...Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалаар гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээг цуцалсан, үүнтэй маргаагүй байсан тул ... ажлын гүйцэтгэлийг дахин шалгах шаардлагагүй... гэж үзсэн нь мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

19. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалаар гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээт хугацаандаа авто замыг ашиглалтад оруулаагүй хэмээн гэрээ цуцлах шийдвэр гаргасныг нэхэмжлэгч П ХХК-аас илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 72 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэ тохиолдлын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан нөхцөл үүссэн эсэхтэй шууд хамааралгүй, захиалагчаас гэрээ цуцлах шийдвэр гаргасан нь гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзсан үр дагаврыг үүсгэхээс биш тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээд болохыг тогтоогоогүй.

20. Өөрөөр хэлбэл, төрийн худалдан авах ажиллагааны хүрээнд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тохиолдол бүрт гүйцэтгэгч этгээдийн тендерт оролцох эрхийг хязгаарлана гэж үзэхгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 521 дугаар зүйлд зааснаар худалдан авах ажиллагааны улсын байцаагчид нөхцөл байдлыг тогтоох бүрэн эрхийг олгосон нь тендерт оролцох эрхийг хязгаарлах хариуцлага хүлээлгэхийн өмнө тухайн зөрчлийн шалтгаан нөхцлийг шалгаж, зөвхөн буруутай тохиолдолд арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.

21. Иймд хариуцагчаас нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан нөхцөл үүссэн хэмээн үндэслэлгүй шийдвэр гаргасан, үүний улмаас нэхэмжлэгч П ХХК, У ХХК-ийн тендерт оролцох эрх зөрчигдсөн байх тул маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

22. Энэ талаар иргэдийн төлөөлөгчөөс ... Ажлыг хийж гүйцэтгэсэн замын трасс өөрчлөх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасан боловч тухайн орон нутгийн удирдлага иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ямар ч хариу өгөөгүй байна. Энэ асуудлаас үүдэн замын ажлыг цааш хийж гүйцэтгэх боломжгүй болж гэрээг цуцалсан байна. Энэ нь хариуцагч тал яагаад нэхэмжлэгч талтай уялдаа холбоотой ажиллаж чадаагүй, яагаад шууд шийдэж хар жагсаалтад оруулах шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна хэмээн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П ХХК, У ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын П ХХК, У ХХК-д холбогдох хэсгийг, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Улсын Сангийн сайдаас 70200 төгрөгийг, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г******* 70200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ