Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 16

О.*******ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн  нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2021/00244 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг, Ховд сум, ******* багт оршин суух,  регистрийн дугаартай, овогт ийн *******т холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг болон хуваарьт эд хөрөнгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие О.******* нь М.*******тэй 2012 онд танилцаж, 2015 оны 06 дугаар сарын 17-нд хуримаа хийсэн. Гэрлэлтээ батлуулах гэсэн боловч М.******* нь гэрлэлтээ батлуулахгүй гээд батлуулаагүй. М.******* нь хамтран амьдрах хугацаанд 2018 оноос гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн өөр хүнтэй болсон учраас бид 2018 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа.Хамтран амьдрах хугацаандаа бид Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг Цамбагарав багийн 11 дүгээр гудамжны 296 тоотод 869,7 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хамтран авсан.

Миний бие 2012 оноос хойш түвхний мултрал оноштойгоор хөдөлмөрийн чадварын 50 хувийн алдалттай группт байдаг. Үүнийг М.******* мэддэг ба миний биеийн байдлыг далимдуулан намайг дээрэлхэж доромжпон элдэв бусаар хэлдэг байсан. Бидний дундын өмчлөлд байдаг эд хөрөнгийг би өөрөө хөдөлмөр эрхэлж, бас группийн мөнгө оролцуулан авсан байхад М.******* нь дундын өмчлөлийн болон миний эд зүйлсийг надад өгөхгүйгээр авч явсанд гомдолтой байна. Би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК-иар дундын эд хөрөнгө болох 869,7 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар болон гэр бүл болохдоо өөрийн авч очсон хөрөнгүүддээ үнэлгээ хийлгэсэн.Эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар 869,7 м.кв талбайтай газрыг 3,043,959 /гурван сая дөчин гурван мянга есөн зуун тавин есөн мянга/ өөрийн авч очсон эд хөрөнгүүд 1,051,000 /нэг сая тавин нэгэн мянга/ төгрөгөөр тус тус үнэлэгдсэн.

Иймд бид цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй учир М.******* бид хоёрыг 2015 оны 06 дугаар сарын 17-ноос 2018 оны 11 дүгээр сарын 01 хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож, Ховд аймаг Жаргалант сум, Цамбагарав багийн 11 дүгээр гудамжны 29 б тоотод байрлах дундын өмчлөлийн 869,7 м.кв гэр бүлийн зориулалттай 3,043,950 төгрөгийн үнэлгээтэй газраас надад ноогдох хэсгийг мөн гэр бүл болохдоо авч очсон 1,051,000 төгрөгний үнэлгээтэй миний хуваарьт эд хөрөнгийг М.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие нь О.*******тэй 2015-2018 онд хамт амьдарч байсан маань үнэн. Гэр бүл батлуулах талаар хэний маань ч ой ухаанд орж байгаагүй юм байна. Тийм зүйл байдгийг одоо л ойлгож байна. Хашааны газрын хувьд миний аав хүнээс өөрийнхөө 3,000,000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Хэнээс хэдэн төгрөгөөр авсныг О.******* мэдэхгүй. Би ч сайн мэдэхгүй. Бүртгэлийн газраар хөөцөлдөн хэнээс авсныг нь тогтоож өгөхөөр хөөцөлдөнө. Миний хуучин хадмууд хөрөнгө мөнгөтэй хүмүүс биш, их хүнд амьдралтай. О.******* бид хоёр таарамжгүй байснаас гадна ах нар нь намайг байнга дарамтлан их хэцүү байсан. О.******* намайг хаяад явчихсан хүн ш дээ.

Би нэг хэсэг сэтгэлээр унан ажлаасаа гарч архидаж яваад хэрэгт ч орж байсан. О.*******ийн ар гэрээс манайд нэг хивс өгсөн. Тэднийд манай аав ёс заншлын дагуу морины оронд 800,000 төгрөг, 2х3 харьцаатай нэг монгол хивс, ах дүү 10 гаран хүнд нэг нэг хувцас бэлэглэж байсан. О.******* ах нартайгаа нийлж ор үндэсгүй гүтгэж байна. Нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2021/00244 дугаар шийдвэрээр:”  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /РД:*******/,  овогт ийн ******* /РД:/ нарыг 2015 оны 06 дугаар сараас 2018 он хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай 2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 119 дүгээр зүйлийн 119.2, 487 дугаар зүйлийн 487.1-д заасныг тус тус баримтлан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 8414100658 нэгж талбарын дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн Г-1617000362 дугаарт бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, Цамбагарав багийн 11 дүгээр гудамжны 29 б тоотод байрлах 869.7 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай 3.043.950 төгрөгний үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгчийн ногдох хэсэг 1.000.000 төгрөгийг, мөн 150.000 төгрөгний үнэлгээтэй хивс, 60.000 төгрөгний үнэлгээтэй аяга тавагны ком зэрэг тавилгыг болон 840.000 төгрөгний үнэлгээтэй эд хөрөнгөөс нэхэмжлэгчийн ногдох хэсэг 420.000 төгргөний эд хөрөнгийг хариуцагч М.*******ээс гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 521.975 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111.230 төгрөгийг, мөн нэхэмжлэгчийн илүү төлсөн 24.351 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгч О.*******д олгосугай шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:  М.Ганболд гэгчээс Жаргалант сумын Малчин хорооллоос 3.000.000 төгрөгөөр хашаа худалдаж авсан. Хашааны бүх төлбөрийг би өөрөөсөө гаргасан. О.*******, М.******* хоёроос ямар ч мөнгө гараагүй. О.*******, М.******* хоёр олсон мөнгөө өөрсдийн өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулж, архи авч уудаг байсан. О.******* бас архи уудаг байсан.

О.******* өөрөө хамт амьдрахгүй гээд зугтаад явсан. Нэхэмжлэлдээ хашаа авахад мөнгө нэмэрлэсэн гэсэн байна. О.******* ямар ч мөнгө нэмэрлээгүй. Мөнгө өгөх ч чадваргүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч О.*******ь нь хариуцагч М.*******т холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг болон хуваарьт эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “О.*******ьтэй хамтын амьдралтай байсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг болон хуваарьт эд хөрөнгийг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ О.*******ь нь хашааны газар авахад мөнгө нийлүүлээгүй, О.*******ь нь орлогогүй байсан, уг хашааны газрыг М.*******ийн эцэг Х. худалдан авч өгсөн” гэж тайлбарлажээ. Шүүх нэхэмжлэгч О.*******ь нь хариуцагч М.*******т нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 11 дүгээр гудамжны 29б тоотод байрлах 869м2 талбайтай гэр бүлийн зориулалтай 3,043,950 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгчид ногдох 1,000,000 төгрөгийг, 150,000 төгрөгийн үнэтэй хивс, 60,000 төгрөгийн үнэтэй аяга тавагны ком, хамтран амьдарсан хугацаанд бий болсон 9 ширхэг эд зүйлийн үнэ 840,000 төгрөгөөс нэхэмжлэгчид ногдох 420,000 төгрөгийг тус тус хариуцагч М.*******ээс гаргуулан нэхэмжлэгч О.*******ьд олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 521,975 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нь давж заалдсан гомдолдоо “маргаан бүхий хашааны газрыг би М.Ганболд гэх хүнээс 3,000,000 төгрөгөөр худалдан авсан байхад шүүх О.*******ь, М.******* нарын дундын өмч хөрөнгө гэж дүгнэн О.*******ийн хувьд ногдох хэсгийг М.*******ээс гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэсэн боловч хавтаст хэрэгт энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хэвээр үлдээсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,318 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2021/00244 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,318 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

                   ШҮҮГЧИД                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                                     М.НЯМБАЯР

.