Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/04758

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 21 197/ШШ2025/04758

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэ*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, хүүгийн төлбөрт 13.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 20-ний өдрийн 197/ШЗ2025/01048 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Отгонбат, хариуцагч Д.Алунгуа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч С.Отгонбат нь хариуцагч Д.Алунгуад холбогдуулан зээлийн 10.000.000 төгрөг, хүүд 3.000.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 10.000.000 төгрөг төлөхөд татгалзахгүй, хүү 3.0 сая төгрөгийг төлөх боломжгүй гэсэн тайлбар хийж маргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.1. Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгч С.Отгонбат нь хариуцагч Д.Алунгуагийн хүсэлтээр 2024 оны 03 сарын 14-ний өдөр 3.200.000 төгрөг, мөн оны 3 сарын 18-ны өдөр 6.800.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг түүний банк дахь харилцах дансанд шилжүүлсэн, хариуцагч нь уг мөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс 10.000.000 төгрөг зээлж авсан байдлаа хариуцагч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

2.2. Хэргийн зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан буцаан өгөх үүргийг хүлээнэ, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох-оор, мөн Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт болон мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт тус тус зааж хуульчилсан байна.

2.3. Зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь талууд аман хэлцлээр харилцан тохирч гэрээг байгуулсан, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй учир ...хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэсэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан журмын дагуу нэхэмжлэгч нь хариуцагч буюу зээлдэгчээс зээлийн хүү тооцон нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч Д.Алунгуагаас 10.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Отгонбаатарт олгож, түүний нэхэмжлэлээс хүүд нэхэмжилсэн гэх 3.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 10.000.000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд тооцогдох тэмдэгтийн хураамж болох 174.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд, шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 759 .2 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийн 115.2.2 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Алунгуагаас 10.000.000 төгрөг /арван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Отгонбатад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алунгуагаас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбатад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАЗАРХАНД