Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/05089

 

 

 

 

 

 

 

2025 04 28 197/ШШ2025/05089

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Н*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.531.970,76 төгрөг, зээлийн хүү 1.470.549,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178.745,47 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, нийт 3.193.265,56 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 21-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 197/ШЗ2025/07820 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Довчинсүрэн, С.Туяацэцэг, хариуцагч Э.Мөнхцэцэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК нь хариуцагч Э.Мөнхцэцэгт холбогдуулан түүнтэй байгуулсан 2022 оны 03 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.531.970,76 төгрөг, зээлийн хүү 1.470.549,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178.745,47 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд нотариатын үйлчилгээний зардал 12.000 төгрөг, нийт 3.193.265,56 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Э.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, тус ББСБ-аас авсан зээлээс 804.500 төгрөгийг төлсөн, нэхэмжлэлийн дүнгээс үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт нийт 2.200.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ үнийн дүнд эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, талууд мэтгэлцсэн.

2. Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 03 сарын 10-ны өдөр олгосон ТЗ 101/610 дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээд байна.

 

3. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3.1. Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК болон хариуцагч Э.Мөнхцэцэг нарын хооронд 2022 оны 03 сарын 10-ны өдөр ЗГ2220261Х дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагч нь 1.949.900 төгрөгийг жилийн 39.6 хувь, сарын 3.3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар /худалдан авсан барааны үнийг худалдагчид шууд шилжүүлэх буюу бэлэн бус хэлбэр/ зээлж аван, талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурснаар гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна.

3.2. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан ба уг гэрээний хүчин төгөлдөр байдалд хэргийн зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

3.3. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон 453 дугаар зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.

3.4. Зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний Гэрээний нөхцөл-д:

- 3.1.6-д Нэмэгдүүлсэн хүү: төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 /хорин/ хувь байна гэж,

- 3.4.4-т зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө гэж,

- 3.4.5-д зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь дээрх төлбөрийн дараалалт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй гэсэн нөхцөлийг тодорхойлсон ба зээлдэгчийн үүрэг хэсгийн 4.2.3-т зээлийн төлбөрийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх гэсэн үүргийг зээлдэгч буюу хариуцагч хүлээхээр заасан байна.

Гэрээний талуудын дээрх тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд тухайлан заасан зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

3.5. Талууд тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлдэгч нь сар бүр тогтсон хугацаанд зээл, түүний хүүг хэсэгчлэн /118.889,12 төгрөг/ тогтмол үнийн дүнгээр төгрөгийг төлөх, ийнхүү төлснөөр гэрээний хугацаа 2024 оны 03 сарын 10-ны өдрөөр дуусгавар болоход үндсэн зээлийн 1.949.900 төгрөг, зээлийн хүү 929.591 төгрөг, нийт 2.879.491 төгрөгийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч зээлдэгч Э.Мөнхцэцэг нь гэрээнд заасан зээл, хүүг эгүүлэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээний үүргийн зөрчил үүсгэсэн болох нь нэхэмжлэгчээс хэрэгт гаргасан зээл, хүүгийн тооцоо баримтаар нотлогдсон байна.

3.6. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.3-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж хуульчилсан байна.

3.7. Хэрэгт авагдсан зээл эргэн төлөлтийн хуулга баримтаас хариуцагч нь гэрээний хугацаанд буюу 2022 оны 4 дугаар сарын 29-ний өдөр 120.000 төгрөг, 2022 оны 05 сарын 18-ны өдөр 119.500 төгрөг, 2022 оны 08 сарын 08-ны өдөр 243.000 төгрөг, 2022 оны 11 сарын 07-ны өдөр 122.000 төгрөг, 2022 оны 12 сарын 31-ны өдөр 200.000 төгрөг тус тус төлсөн ба 2023 онд огт төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон 2024 оны 03 сарын 10-ны өдрөөс хойш 2024 оны 04 сарын 29-ний өдөр 53.913 төгрөг, нийт 7 удаагийн гүйлгээгээр 804.500 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон бөгөөд уг үйл баримтад зохигчид маргаагүй.

Хариуцагчийн төлсөн 804.500 төгрөгөөс нэхэмжлэгч нь үндсэн зээлээс 417.929,29 төгрөг, зээлийн үндсэн хүүд 200.159,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 186.411,37 төгрөгийг тус тус төлснөөр суутган тооцсон тооцоолол нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.4.5-д заасан зээл, хүүгийн төлбөр гүйцэтгэх дарааллын журамд нийцжээ.

3.8. Иймд хариуцагч нь нэхэмжлэл гаргах хүртэл 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнд заасан зээл, хүүг буцаан төлөх хугацааг 812 хоногоор хэтрүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан 2022 оны 03 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.531.970,76 төгрөг, зээлийн хүү 1.470.549,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178.745,47 төгрөг, нийт 3.181.265,56 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Дарь финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий байна.

3.9. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй тул зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцон нотариатын үйлчилгээний зардал 12.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр Дарь финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Э.Мөнхцэцэгээс 3.193.265,56 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд, шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 759 .2 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Мөнхцэцэгээс 3.193.265,56 төгрөг /гурван сая нэг зуун ерэн гурван мянга хоёр зуун жаран таван төгрөг тавин зургаан мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66.042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 66.042 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД