Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

 

Т.Ц*******, Ц.*******, О.Н******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Э.Гантулга,

Яллагдагч: Т.Ц*******, Ц.*******, О.Н*******,

Яллагдагч: Т.Ц*******ын өмгөөлөгч Ч.О*******,

Хохирогч: Ч.Л*******,

Хохирогчийн өмгөөлөгч: М.Д*******,

Нарийн бичгийн дарга: Б.Э******* нарыг оролцуулан

Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/402 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг дэслэн яллагдагч Т.Ц*******, Ц.*******, О.Н******* нарт холбогдох эрүүгийн 1815******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, Т*******ийн Ц*******,

-урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан

Монгол Улсын иргэн, Цийн *******

- Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан

Монгол Улсын иргэн, *******гийн Н*******

- Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан

 

Яллагдагч Т.Ц******* нь Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Л*******гийн 20 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ц.*******, О.Н******* нь бүлэглэн Б аймгийн Б сумын Бийн ам гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т.Ц*******ын тууж ирсэн иргэн Ч.Л*******гийн 20 тооны адуунаас үлдсэн 16 тооны адууг хулгайлж бусдад зарж борлуулсны улмаас 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Б аймгийн Прокурорын газраас Т.Ц*******, Ц.*******, О.Н******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/402 дугаар шүүгчийн захирамжаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т*******ийн Ц*******, Цийн *******, *******гийн Н******* нарт холбогдох эрүүгийн 1815******* дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Б аймгийн прокурорын газарт буцааж, 

Яллагдагч Т.Ц*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, яллагдагч О.Н*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очих хүртэл хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг дурдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Гантулга эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж “яллах дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны дэслэл бүхий байх шаардлага хангаагүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шүүгчийн захирамжийг дараах дэслэлээр эс зөвшөөрч байна. Үд: Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад: Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №153 дугаартай тогтоолд “...2015 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь 17.12 дугаар зүйл болгож хуульчилсан бөгөөд хууль тогтоогч ийнхүү мал хулгайлах гэмт хэргийг тусад нь хуульчилсныг шинээр гэмт хэрэгт тооцсон гэж үзэхгүй болно...” гэжээ. Мөн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №679 дугаартай тогтоолд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, э төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог” гэж тус тус хуулийн зүйл хэсгийг тогтоолоор тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан яллагдагч Т.Ц*******ын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн “...Би урд өмнө Огийн /*******/-ийн гэрт очиж байгаагүй. Би Г сумын нутагт засмал замын тэнд тааралдсан юм. Тэгээд гэрт нь очсон... Би хулгайн адуу гэдгийг бол хэлсэн. Энэ юун адуу юм бэ гэж асуусан. Би тухайн үед хойноос тууж ирсэн гэж хэлсэн... О өөрөө зарж борлуулна гээд аваад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 100-р ху/

Яллагдагч Ц.*******гийн гэрчээр өгсөн “...09 дүгээр сарын эхээр гэж санагдаж байна. Би өөрийн зуслан “Г ” гэх газарт байхад би засмал замын урьд хавьд хонь хариулаад явж байхад адуу туучихсан х ойрхон явж байхаар нь яваад очиход Б аймагт намайг шалгагдаж байхад мөн адил тэнд шалгагдаж байсан Ц гэх Ан залуу морьтой адуу туучихсан явж байсан. Тэгээд мэнд ус мэдэлцээд хаа хүрч явааг нь асуухад миний хариуд “Би холдохгүй машин ирнэ, энэ адуунаас гурав дөрвийг ачих юм хашаа байна уу” гэж хэлсэн. Би тэгэхээр нь адуу хаших гэж байгаа бол манай хаваржаа байна гэж хэлсэн. Тэгээд Ц манай гэрт орж хоол идээд нөгөө адуугаа манай хашаанд хашаад байж байхад хөх өнгийн портер ирээд машины жолооч манай гэрт оролгүй 2 хонгор халзан морь, том улаан хээр морь, 1 хүрэн морь зэрэг 4 тооны морийг ачаад манай гэрээс засмал зам руу нийлээд явсан...Хаанаас хөөж ирсэн гэдгээ бол надад ерөөсөө хэлээгүй. Тэр 4 морийг аччихаад бусдыг нь хойш нь хөөгөөд явуулчих гэж хэлсэн. Би тухайн үед эд нарыг нь яах юм бэ гэхэд хойшоо гаргачих аа тэгээд өөрсдөө цуваад харьчихна гэж хэлсэн... 20 орчим адуу л байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р ху/

Гэрч Ц.Уын “...Би тухайн үед эхнэртэйгээ хот орчхоод А аймгийн Т сум руу гарч явахад Ц******* над руу 88 гэх дугаараас залгаад би “Н ” -ийн урд талаас адуу авах гэж байгаа юм та энд хүрээд ир би таныг тосоод авъя гэж хэлсэн. Тэгээд утсаар яриад “Н ” өнгөрөөд засмалаас урд зүг рүү салаад нэг айлын гадаа очсон. Ц******* тэр айлд байсан. Би бол тухайн айлд ороогүй. Тэр айлд очиход Цгоос гадна 2 эрэгтэй х байсан. Нэг нь бол 50 гаран насны х байсан. Нөгөөх нь сайн хэлж мэдэхгүй байна. тэгээд нар жаргаж байсан учраас сайн хараагүй. Тэр айлын гадаа адуу хашчихсан байсан. Яг одоо бол хэдэн адуу байсан талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Тухайн адуунаас 4 тооны морийг ачсан... Ц*******, 50 гаран насны х, 20 гаран насны эрэгтэй залуугийн хамт ачсан юм. Би уг залууг сайн хараагүй одоо танихгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 94-96-р ху/ зэргээр яллагдагч Т.Ц******* нь Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Л*******гийн 20 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлан /гэмт хэрэг төгссөн/ тууж явах замдаа Б аймгийн Г сумын нутагт Ц.*******тэй тааралдаж тухайн адууг хулгайн адуу болох талаар хэлснийг Ц.******* нь мэдсэн атлаа хулгайн үйлдэлд дэмжлэг үзүүлж уг 20 тооны адууг өөрийн хаваржаанд тууж аваачин хашиж / гэмт хэрэг үргэлжилсэн/ 4 тооны адууг барьж аван Ц.Уын тээврийн хэрэгсэлд хамт ачилцан өгч явуулж, үлдсэн 16 тооны адууг өөрийн хүү О.Н*******тай нийлж бусдад зарж борлуулсан гэж үзэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно” гэж хуульчилсан ба яллагдагч Ц.*******, О.Н******* нарын хувьд яллагдагч Т.Ц*******тай адуу хулгайлах талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй ч 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Т.Ц*******ын тууж явсан 20 тооны адууг хулгайн адуу гэдгийг мэдсээр байж үйлдлээрээ санаатай нэгдэн өөрийн хаваржааны хашаанд хашсанаар мал хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт үйлдэл төгссөний дараа хулгайн эд зүйлсийг хэн хэн нь хэрхэн хувааж авснаар яллагдагч нарын хохирогчид учруулсан хохирол хор уршиг тооцох талаар тусгайлан хуульчлаагүй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм буруутай этгээдээс хувь тэнцүүлэн гаргуулахаар хуульчилсан байна.

Захирамжийн 2 дахь заалтын тухайд: 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт орсон байх ба гэмт хэрэг үйлдэгдэн гарсан цаг хугацаа болох 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын олон тооны малыг хулгайлсан бол” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсний дагуу прокурорын 1815******* дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 124а дугаартай яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх “...Түчлэн яллагдагч Т.Ц*******, Ц.*******, О.Н******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг аль хдрүүлэх шинжээр хдрүүлэн зүйлчилж байгааг заагаагүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан байна.

Харин “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуул ийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл ийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэх хдрүүлэх шинжийг яллах дүгнэлтэд тусгах ёстой” гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар захирамж уншиж сонсгохдоо огт дурдаагүй атал 2023/шз/402 дугаартай захирамжид тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

Иймд Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 2023/ШЗ/402 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай дэслэлийг заагаагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...2015 онд батлагдсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль анх батлагдахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 гэсэн зүйл хэсэгтэй байсан. Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.4 гэж өөрчилсөн. Энэ гэмт хэрэг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн тул хууль буцаан хэрэглэх дэслэл болж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд тус тус заасныг журамлан бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж журамласан. Өмгөөлөгчийн яриад байгаа, шүүгчийн захирамжид дурлаад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.2 дэх заалтыг орхигдуулсан гэж байгаа нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. 2020 онд эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2 зүйл хэсгээр зүйлчлэгдэхээр эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн. Хохирлыг бодитой тогтогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үйлдлээрээ нэгдэж байгаа гэсэн. Үйлдлээрээ нэгдэж байгааг 9 дүгээр сарын 07-ны өдөр тууж яваад 50-иад километр газар туусан. *******тэй таараад юу хийж байгаа талаар асуухад хулгайн адуу гэж ойлголцсон. Ингээд шууд 16-г авч үлдээгүй. Хашсанаас хойш хулгайн гэмт хэрэг үйлдэгдээд байгаа. Ингээд 4-г авч яваад бусдыг нөгөө хоёр , 2020 дээд шүүхийн тогтоолуудыг дурдаж байна. Иймд яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоолыг үйлдсэн. Хэн хэн хэдийг хувааж авснаасаа үл хамааран элгээг хариуцдаг. Үйлдэл үргэлжилж явсаар байгаад *******гийн гэрийн гаднаас ашигаа хувааж авсан. Ц******* 4, нөгөө хоёр нь 16 тооны хохирлыг хариуцна гэж хууль дээр заагаагүй. Нийлээд ямар хэмжээний хохирол учирсан, үийг гэм буруутай этгээдээс хувь тэнцүүлэн гаргуулна гэсэн. 20 адуу 22.800.000 учирсан гэж яллах дүгнэлт дээр дурдсан. Хэт дэлгэрэнгүй бичээгүй нь миний алдаа гарсан байна. мэдүүлгүүд хэрэгт авагдсан тул гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдэх боломжтой байна. Хэзээ үйлдээд хэзээ илэрснийг анхаарч үзнэ үү. 2018 онд үйлдээд 2022 оны 12 дугаар сараас Ц******* үйлдсэн байна гэх нөхцөл яригдаад үээс хойш мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. 4 жил гарны дараа энэ нөхцөл байдал илэрч байгаа. Тухайн цаг хугацаанд харж байсан гэрч нар адууны зүс, ямар х байсан талаар санах нөхцөл байдал хомс болдог. Иймэрхүү хүмүүс байсан талаар гэрч нар мэдүүлж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хийснээр гэм буруутайд тооцох боломжтой гэсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын уншиж байгааг дэмжиж байна. Би хохирлоо гаргуулж авмаар байна. Хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа тул би ч гэсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Яллах дүгнэлтэд хамгийн гол агуулгын алдаа нь яллагдагч нарын учруулсан хохирлыг тусад нь буюу 16 адуу хулгайлсан гэж дурдаж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд алдаатай болсон гэж харсан. ******* хашаанд хашсанаараа үйлдлээрээ нэгдсэн гэж байгаа бол 22.800.000 гэж нэг өгүүлбэрээр бичих байсан. Хохирогчид 22.800.000 төгрөгийн хохирол учирсан. Яллах дүгнэлт, зүйлчлэл дэслэлтэй байна. *******, Н******* нарыг 16 адууг зарсан гэсэн. Нас хүйсээр нь ялгамжтай байдлаар хандах ёстой гэсэн. Гэтэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хохирлын хэмжээг нийтэд гарган хохирлыг хуваах нь дэслэлтэй байна. О******* өмгөөлөгч Ц******* хэдэн тооны адуу аваад хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь тодорхойгүй байна гэсэн. Ц******* 20 тооны адууг туусан гэдгээ хэлсэн тул Ц*******ын учруулсан хохирол бүрэн харагдаж байна гэв.

Яллагдагч Т.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байхгүй гэв.

Яллагдагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ байцаалт буруу байна. Тэр үед Н******* байгаагүй хүүхдээ эмчлүүлж явсан. Г өөрөө зохиомлоор хийсэн. Ц******* надтай таарсан нь эн. Хүүхэд нь тархины хагалгаанд орох гээд хотод явсан. Байцаалтыг эсэргүүцэж байна. Намайг цагдаагийн өрөөнд хонуулж байсан. Би 2, 3, 4 настай хүүхдийг гэрт нь үлдээгээд хүүхдүүдийг маань үлдээснээс болоод 12 настай хүүхэд маань гараа хугалсан. Н******* байгаагүй, Ц******* надад хулгайн адуу гэж хэлээгүй. Намайг өмнө нь байцаагдаж байхад энэ х байцаагдаж байсан юм байна лээ. Би гэрийнхээ ойр хонио хариулж явсан. Замын урдуур цөөхөн тооны адуу тууж явахаар нь би дурандсан манай ойрын х биш байсан. Тэгээд очоод мэндлээд хаа хүрэх вэ гэсэн холдохгүй гэсэн. Тэгээд гэртээ авч очоод хоол хийж өгөөд байж байхад гэрийн гадаа машин ирээд Ц*******тай хамт адууг хашсан. Н******* тэр үед байгаагүй хотод хүүхдээ эмчлүүлж явсан” гэв.

Яллагдагч О.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уын мэдүүлэгт адуу авах гээд явсан гэж байна. 2 эрэгтэй х байсан. Хэдэн адуу байсан талаар мэдэхгүй, 4 морь авсан гэж байна. 50 гаран насны х, 20 гаран настай залуутай хамт байсан гэж байна. Эхлээд насыг нь мэдэхгүй байж яагаад адуу ачиж байхад 20 гаран насны залуу байсан гэж мэдээд байгаа юм. Миний банкны дансны хуулгаар буруутгаж байна. Би өгсөн адууныхаа тухайд тайлбар өгсөн. Хүүхдийн сургуулийн юмыг бэлтгэх гээд, дараа нь хүүхдийн хагалгааны үеэр явсан гэдгээ тайлбарласан. Энэ хэрэгт тусгагдаагүй. Мөрдөн байцаалт учир дутагдалтай байна. Энэ хэрэгт холбогдсоноос хойш сэтгэл зүй маш хд байна. Эхнэр хүүхдээсээ саллаа, 3 сар хоригдлоо. Тийм учир өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.

Яллагдагч Т.Ц*******ын өмгөөлөгч Ч.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг гаргасан. Ингээд шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн дэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-1.1 заасан нотловол зохих зүйл нотлогдоогүй байна, яллах дүгнэлтэд дурдаагүй, дурдсан зүйл ойлгомжгүй байна гэсэн. Тал бүрээс нь судалсан дсэн дээр буцаасан нь дэслэлтэй. Тодруулах ёстой зүйлийг тодруулаагүй байгаа. Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийддэг. Ингэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эргэлзээтэй байдал үүсгэж болохгүй. Хуулийг нэг мөр хэрэглэж нотловол зохиох зүйлийг нотолсон байх ёстой. Яллах дүгнэлт дэслэлгүй болсон тул эрүүгийн хариуцлагыг яллах дүгнэлтийн хүрээнд хүлээлгэх боломжгүй. Хэргийг хэзээ үйлдсэн, хэн ямар хэргийг үйлдсэн, аль цаг хугацаанд үйлдсэн нь тодорхойгүй. Ц*******, Н******* нар нэг бол эсрэг, нэг бол эерэг ашиг сонирхолтой юм шиг байсан. Ц******* Баас хулгайлсан уу, эсвэл гурвуулаа Баас хулгайлсан уу гэдгийг шүүх хөндсөн нь зөв. Хулгайлах үйлдэл хаанаас эхэлж хаана төгсөөд байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн гэж байгаа бол хаанаас бүлэглэж, үгсэн тохиролцож, 20 тооны малыг хулгайлсан гэдгийг нарийн эргэлзээгүйгээр тогтоож яллах дүгнэлтэд дурдах байсан. Хор хохирлыг ярьдаг. Нийт 20 тооны адууг хулгайлаад байгаа. Үээс Ц******* нь 20 тооны адууг хулгайлсан юм уу? 4 адууг хулгайлсан юм уу? 16 юм уу гэдэг дээр ялгамжтай хандах ёстой. Гэмт хэрэг үйлдсэн үйлдлээсээ хор уршгууд хамааралтай. 22.800.000 төгрөгийн хохирлыг хамтдаа учруулаад байна уу, х тус бүр учруулсан уу гэдгийг ойлгомжтой байдлыг тусгах нь хуулийг нэг мөр хэрэглэж эрүүгийн хариуцлагыг зөв  оногдуулахтай холбоотой. Шүүгчийн захирамж дэслэлтэй байж яллах дүгнэлтийг зөвтгөсөн нь дэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тухайлан зүйлчлээгүй нь буруу гэсэн нь дэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж зүйлчилж байгаа боловч 2.1, 2.2, 2.3 гэж тус тусдаа гэмт хэрэг. Бүлэглэж үйлдсэн гэж байгаа бол аль зүйл заалт юм. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүх хуулийг буцаан хэрэглэнэ. Харин шүүхэд хэргийг оруулж ирэхдээ яллах дүгнэлтэд тодорхой оруулах ёстой. Шүүх буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дэх хэсэгт зааснаар гэж өөрөө журамлах ёстой. Прокурорын эсэргүүцэл дэслэлгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах дэслэлтэй байна. Яллагдагч нар дутуу шалгасан, гэрч нарын мэдүүлгийг нарийн зохицуулалт  хийж гаргаагүй гэдэг тул дахин шалгуулах дэслэлтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх яллагдагч Т.Ц*******, Ц.*******, О.Н******* нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Прокуророос яллагдагч Т.Ц******* нь Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Л*******гийн 20 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ц.*******, О.Н******* нь бүлэглэн Б аймгийн Б сумын Бын ам гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т.Ц*******ын тууж ирсэн иргэн Ч.Л*******гийн 20 тооны адуунаас үлдсэн 16 тооны адууг хулгайлж бусдад зарж борлуулсны улмаас 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

3.Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж “... яллагдагч Т.Ц*******, Ц.*******, О.Н******* нарын үйлдэл оролцоог тус бүрд нь шалгаж тогтоогүй, яллагдагч нар гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо бий эсэх, эсвэл тус тусдаа мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй буюу яллагдагч Т.Ц******* нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны  өдөр Ч.Л*******гийн 20 тооны адууг туухад Ц.*******, О.Н******* нарын үйлдэл, хамтран оролцоо байсан эсэх, яллагдагч Ц.*******, О.Н******* нар нь  Т.Ц*******ын тууж ирсэн адуунаас 16 тооны адууг зарж борлуулсан гэх үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн үргэлжилсэн үйлдэл үү эсхүл тусдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл үү гэдгийг шалгаж тогтогүй. Мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг шалгаж тогтогүй мөрдөгч, прокурор хэргийг бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэсэн дэслэлүүдийг зааж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байна.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ц.*******, О.Н*******, Т.Ц******* нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон байх бөгөөд хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Прокурорын эсэргүүцэлд шүүх хуралдаанаар захирамж уншин сонсгохдоо дурдагдаагүй зүйл захирамжинд тусгагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн талаар дурджээ. Хэргийн материалаас харвал шүүх хуралдааны тэмдэглэл, захирамжийн тогтоох хэсэг нь зөрүүгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт шүүх хуралдаанаар уншин сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол ноцтой зөрчилд тооцно гэж хуульчилсан байх тул энэ талаарх эсэргүүцэл нь дэслэлгүй байна.

Прокуророос яллагдагч Т.Ц******* нь Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Л*******гийн 20 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлан тууж явах замдаа Б аймгийн Г сумын нутагт Ц.*******тэй тааралдаж тухайн адууг хулгайн адуу болох талаар хэлснийг Ц.******* нь мэдсэн атлаа хулгайн үйлдэлд дэмжлэг үзүүлж уг 20 тооны адууг өөрийн хаваржаанд тууж аваачин хашиж, 4 тооны адууг барьж аван Ц.Уын тээврийн хэрэгсэлд хамт ачилцан өгч явуулж, үлдсэн 16 тооны адууг өөрийн хүү О.Н*******тай нийлж бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогдсон гэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг, түчлэн  яллагдагч Ц.*******, О.Н******* нарын хувьд яллагдагч Т.Ц*******тай адуу хулгайлах талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй ч 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Т.Ц*******ын тууж явсан 20 тооны адууг хулгайн адуу гэдгийг мэдсээр байж үйлдлээрээ санаатай нэгдэн өөрийн хаваржааны хашаанд хашсанаар энэ гэмт хэргийг төгс үйлдэгдсэн гэх хохирогчийн өмгөөлөгчийн саналыг анхан шатны шүүх хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний дсэн дээр явагдана.” гэснийг баримтлан яллагдагч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог нарийвчлан тогтоох боломжтой буюу яллагдагч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг тодруулах боломжтой юм.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түийг уруу татсан, дэмжин тусалсан, түчлэн гэм хор учруулсаны үр дг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан талаарх прокурорын эсэргүүцэл дэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Ц.*******, О.Н*******, Т.Ц******* нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой элэлт, дүгнэлт өгч, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны дсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагч нарыг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/402 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Т.Ц*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч О.Н*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ   

                                    ШҮҮГЧИД                                   Л.ЭРДЭНЭБАТ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ