| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/06152/И |
| Дугаар | 197/ШШ2025/05548 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/05548
2025 05 05 197/ШШ2025/05548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэх*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*******,,,,,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,,,,,нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3.552.492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 21-ны өдрийн 197/ШЗ2025/11550 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Улиастай хөдөлгөгч хүч Хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрмаа, Г.Чулуунцэцэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Улиастай хөдөлгөгч хүч ХЗХ нь хариуцагч Б.Амартүвшин, Б.Ариунтунгалаг нарт холбогдуулан 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 20240923228 дугаартай зээлийн болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний үүрэгт 3.552.492 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа:
...зээлдэгч Б.Амартүвшин нь манай хадгаламж зээлийн хоршооны гишүүн бөгөөд тус тус хоршоонд 549.702 төгрөгийн үнийн дүнтэй 2 хадгаламжийн данс эзэмшдэг. Хариуцагч нь 2024 оны 09 сарын 23-ны өдөр зээлийн №20240923228 дугаартай зээл, барьцааны гэрээ байгуулан, тус хоршооноос 3.000.000 төгрөгийг сарын сарын 4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн гэрээний хугацаа 2024 оны 12 сарын 23-ны өдөр дууссан. Уг гэрээний дагуу зээлдэгч нь сар бүрийн 23-ны өдөр зээл, зээлийн хүүгийн төлбөрт сар бүр 1.080.814 төгрөг тогтмол дүнгээр төлөх эргэн төлөлтийн хуваарьтай. Мөн хариуцагч нь хувиараа Амар цайны газрыг ажиллуулж хөдөлмөр эрхэлдэг бөгөөд мөн сарын төлбөрийг өдөрт 35.700 төгрөгийн төлөлт хийгээд явах боломжтой байдлаар гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааж өгсөн.
Гэрээний хугацаанд буюу 2024 оны 9 сарын 24-өөс 2024 оны 10 сарын 18-ны хооронд өдөрт 35.700 төгрөг байдлаар байдлаар нийт 642.600 төгрөгийг төлсөн. Үүний 118.356 төгрөгийг эхний нэг сарын зээлийн хүүд суутган тооцож, үлдсэн 524.244 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөөс хасаж тооцох юм. Амартүвшин нь 2024 оны 10 сарын 18-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн.
Анх зээл авахад түүний ээж Б.Ариунтунгалаг нь хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан тул хамтран хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ариунтунгалагт холбогдох шаардлагаас татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр өгсөн байгаа. 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 20240923228 дугаартай зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Амартүвшинээс гаргуулахаар нэхэмжилж байна.
Иймд Амартүвшинээс үндсэн зээлийн үлдэгдэл 2.475.756 төгрөг, зээлийн хүүг 2025 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацаагаар тооцож 813.947 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцож нэмэгдүүлсэн хүүд 162.789 төгрөг, нийт 3.452.481 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Амартүвшиний хувьд манай хадгаламж зээлийн хоршоонд хадгаламжийн 2 данс эзэмшдэг бөгөөд зээлдэгч өөрөө зөвшөөрвөл уг хадгаламжаас хасалт хийж, зээлийн төлбөрийг төлөх боломжтой боловч огт харилцаа холбоо тогтоохгүй байгаа. гэв.
2. Хариуцагч Б.Амартүвшинд энэ өдрийн 10:00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу түүний шүүхэд тэмдэглүүлсэн 80265080 дугаарын утсаар 2025 оны 05 шүүгчийн туслах холбогдон мэдэгдсэн байх ба хариуцагч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан журмын дагуу шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Түүнчлэн хариуцагч Б.Амартүвшинд шүүх******* нэхэмжлэлийн хувийг 2025 оны 04 сарын 08-ны өдөр гардуулан өгч, нөлөөллийн мэдүүлэг, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүрэг зэргийг тус тус тайлбарлан танилцуулсан баримттай байна.
Хариуцагчаас нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт: ...Нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлээс төлөлт хийж байсан. Мөн тус Хадгаламж зээлийн хоршооны бүтээгдэхүүн үйлчилгээнд өдөр бүр мөнгө татуулж байсан зэргийг тусгаагүй байна. Өөрийн гүйлгээ хийж байсан дансны хуулгыг гаргаж дахин тохиролцох хэрэгтэй байна гэсэн тайлбар өгсөн байна.
3. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд тодорхойлж зааснаар хадгаламж зээлийн хоршоо нь гишүүддээ үйлчилдэг, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус бус хуулийн этгээд бөгөөд гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор хоршооны гишүүдэд хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэх бөгөөд хадгаламж зээлийн хоршооноос олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу зохицуулахаар мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-д заажээ.
Нэхэмжлэгч Улиастай хөдөлгөгч хүч Хадгаламж зээлийн хоршоо нь хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь тус хоршоонд Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 2015 оны 07 сарын 03-ны өдрийн ТЗ401/369 дугаартай тусгай зөвшөөрөл баримтаар, мөн хариуцагч Б.Амартүвшин тус хоршооны гишүүн болох нь тус ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол, хуралдааны тэмдэглэл баримтаар тус тус нотлогдсон.
4. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
4.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан ба талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурснаар гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
4.3. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон 453 дугаар зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.
4.4. Зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний:
- 3.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна гэж,
- 4.1-д Зээлийн төлбөрийг хавсралт 1-ээр тохиролцсон зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлнө гэж,
- 4.3-т Зээлдэгч нь авсан зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүү төлнө гэж,
- 5.2.2зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд биелүүлэх гэх зэргээр гэрээний нөхцөл, зээл буцаан төлөх арга, зээлдэгчийн эрх, үүрэг зэргийг талууд тодорхойлж тогтоосон ба энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд тухайлан заасан зохицуулалтад нийцсэн байна.
4.5. Талууд тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлдэгч нь сар бүр тогтсон хугацаанд зээл, түүний хүүг хэсэгчлэн /1.080.814 төгрөг/ тогтмол үнийн дүнгээр төгрөгийг төлөх, ийнхүү төлснөөр гэрээний хугацаа 2024 оны 12 сарын 23-ны өдрөөр дуусгавар болоход үндсэн зээлд 3.000.000 төгрөг, зээлийн хүүд 242.443 төгрөг, нийт 3.242.443 төгрөгийг ХЗХ-нд буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч зээлдэгч Б.Амартүвшин нь гэрээнд заасан зээл, хүүг эгүүлэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, үүргийн зөрчил үүсгэсэн болох нь нотлогдсон байна.
4.6. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.3-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан байна.
Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нь 2024 оны 09 сарын 24-ний өдрөөс 2024 оны 10 сарын 18-ны өдрийн хооронд өдөрт 35.700 төгрөгийн төлөлт хийх замаар нийт зээлийн хүүд 118.356 төгрөг, үндсэн зээлээс 524.244 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан Улиастай хөдөлгөгч хүч ХЗХ-ийн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар нотлогдсон тул үндсэн зээлийн үлдэгдэл 2.475.756 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээнд заасан хувь хэмжээгээр, тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 2.475.756 төгрөг, зээлийн хүүд 554.568 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 110.913 төгрөг, нийт 3.141.237 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч талаас зээл, хүүгийн тооцооллын талаар хэрэгт баримт гаргаж өгөөгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 2.475.756 төгрөгт зээлийн хүү 4 хувь тооцоход сард төлөх хүү 99.030 төгрөг, үүнийг хэтэрсэн хугацаа 5 сар 18 хоногоор бодоход зээлийн хүү нь 554.568 төгрөг болох ба зээлийн үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцоход 110.913 төгрөг, нийт хүү, нэмэгдүүлсэн хүүд төлөх дүн 665.481 төгрөг, үүн дээр үндсэн зээлийн үлдэгдэл 2.475.756 төгрөгийг нэмэхэд 3.141.237 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж шүүх тооцоолсон болно.
(2.475.756₮ х 4%=99.030₮ сарын хүү х 5 сар = 495.150₮, 99.030:30=3.301 төгрөг /нэг хоногийн хүү/ х 18 хоног 59.418 төгрөг + 495.150= 554.568 төгрөг х 20% = 110.913₮ нэмэгдүүлсэн хүү + 495.150₮ = 665.481₮ +2.475.756₮= 3.141.237₮)
4.7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Амартүвшинээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.141.237 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Улиастай хөдөлгөгч хүч ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 411.255 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч нь Б.Ариунтунгалагт холбогдох шаардлагаас нэхэмжлэгч баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус заасныг дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65.209 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд, шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 759 .2 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.2 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Амартүвшинээс 3.141.237 төгрөг /гурван сая нэг зуун дөчин нэгэн мянга хоёр зуун гучин долоо/ гаргуулж, нэхэмжлэгч Улиастай хөдөлгөгч хүч Хадгаламж зээлийн хоршоонд олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 411.255 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Улиастай хөдөлгөгч хүч Хадгаламж зээлийн хоршоо нь Б.Ариунтунгалагт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан шаардлагаас татгалзсаныг баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65.209 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Улиастай хөдөлгөгч хүч Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД