Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/03

 

                         

                                        З.М*******-*******д холбогдох эрүүгийн

                                                           хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ер*******ий шүүгч Д.Азжаргал, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.*******бат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

 

Прокурор М.Сайнзаяа,

Шүүгдэгч З.М*******-*******,

Нарийн бичгийн дарга Б.*******б******* нарыг оролцуулан

 

Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/420 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч З.М*******-Эрдэнийн давж заалдсан гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч З.М*******-*******д холбогдох эрүүгийн 2315******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр х******* авч, Ер*******ий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, З*******н М*******-*******

З.М*******-******* нь Б******* аймгийн С******* сумын 4 дүгээр багийн нутаг "Б*******" гэх газрын ойгоос /Б*******ий даваа гэж нутгийн иргэд нэрлэдэг/ 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2,8171 мЗ буюу 4 ширхэг босоо хуурай шинэс төрлийн модыг 38 ширхэг болгон тайрч бэлтгэн улмаар ******* улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж явсны улмаас байгаль экологид 1,357,482 төгрөгийн шууд /Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 4,072,446 /дөрвөн сая далан хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Б******* аймгийн Прокурорын газраас З.М*******-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/420 дугаар шүүгчийн захирамжаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З*******н М*******-*******д холбогдох эрүүгийн 2315******* дугаартай хэргийг Б******* аймгийн прокурорын газарт буцааж,

Шүүгдэгч З.М*******-*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн ******* улсын дугаартай 13.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн, 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий хар ногоон өнгөтэй хуучин хэрэглэж байсан цахилгаан моторт хөрөө эд мөрийн баримтаар тус тус хураагдсан болохыг дурдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг х******* авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.М*******-******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрийн гэм буруугаа х******* зөвшөөрч хохирлоо барагдуулахаа бүрэн илэрхийлсэн тул өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг прокурорт гаргаж надад холбогдох хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэхээр шүүхэд шилжсэн. Шүүгчийн ... захирамжаар хэргийг прокурорт буцаасныг зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож ердийн журмаар хэргийг шийдэж өгнө үү. Байгаль эколгид учруулсан хохирлоо зохих заавар журмын дагуу төлөх бөгөөд би хөдөө мал маллан амьдардаг. Олон удаа нааш цаашаа яваад байх боломжгүй. Тиймээс хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх үүднээс гомдол гаргасан” гэв.  

Прокурор М.Сайнзаяа шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж үзэн шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Яллагдагч З.М*******-Эрдэнийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, З.М*******-******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа х******* зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа х******* зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.” гэж,

Мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж тус тус хуульчилжээ.

Иймд прокуророос З.М*******-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ болон бусад албадлагын арга хэмжээний талаарх саналыг яллагдагч х******* зөвшөөрсөн тул гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2.Б******* аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Улсын дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаартай тогтоолд “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжинэ...” гэж заасныг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг х******* зөвшөөрсөн эсэх” нөхцөл байдал хангагдаагүй зэргийг үндэслэл болгон прокурорын санал нь Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэснийг баримталж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна. 

Учир нь З.М*******-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн Эрүүгийн ер*******ий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” хэрэглэхдээ хууль буруу ойлгож хэрэглэсэн гэх нөхцөл нь хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй, шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Мөн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын 3.4, 3.5.2, 3.6 дахь хэсэгт заасан шаардлага хангагдахаар байна.

3.Шүүгдэгч З.М*******-******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар х******* зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан 4,072,446 төгрөгийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулна” гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтууд авагдсан байхад “шүүгдэгчийг 4,072,446 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх учир холбогдлыг ойлгоогүй” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.М*******-******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа х******* зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 420 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив“ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.М*******-*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдсан гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Б******* аймгийн прокурорын газраас З.М*******-Эрдэнийг Б******* аймгийн С******* сумын 4 дүгээр багийн нутаг "Б*******" гэх газрын ойгоос /Б*******ий даваа гэж нутгийн иргэд нэрлэдэг/ 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2,8171 мЗ буюу 4 ширхэг босоо хуурай шинэс төрлийн модыг 38 ширхэг болгон тайрч бэлтгэн улмаар ******* улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж явсны улмаас байгаль экологид 1,357,482 төгрөгийн шууд /Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 4,072,446 /дөрвөн сая далан хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх хэргийг х******* авч хянан хэлэлцээд “...Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 7.5 дугаар зүйл Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг шүүх хэрэглэхээр үүрэг болгосон байхад прокурорын шүүгдэгч З.М*******-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохдоо үнийн дүнгээс байгаль экологид учирсан 4.072.446 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх саналыг баталж, шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байна...” гэж дүгнэн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

4.Учир нь: Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.

Мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл” хамаарахаар Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан байна.

5.Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянасны үндсэн дээр шийдвэрлэх ба үүнд шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг х******* зөвшөөрсөн эсэх асуудал хамаарна.

6.Прокурор  З.М*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 сар 10 хоногийн хугацаанд оршин суугаа буюу Б******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг баримтлан яллагдагч З.М*******-*******эс 4,072,446 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дугаарын төрийн дансанд олгох, Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3,4 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн 38 ширхэг шинэс төрлийн т*******ий мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 13,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хураан авч улсын орлого болгохдоо үнийн дүнгээс байгаль экологид учирсан 4,072,446 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий хуучин хэрэглэж байсан цахилгаан моторт хөрөө 1 ширхэгийг хурааж, улсын орлого болгох саналыг тус тус яллагдагч З.М*******-*******д танилцуулж, яллагдагч х******* зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

7.Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 7.5 дугаар зүйл “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-ний талаар тайлбарлахдаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг  үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжинэ,

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд  хуулиар хүлээлгэсэн байна гэж тус тус заасан нь Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал, хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг ялгамжтай байдлаар хэрэглэх практик шаардлага үүссэнийг тайлбарлан, хууль хэрэглээний зөрүүг арилгасан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааралгүй болно.

Учир нь: Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал, хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд нь техник хэрэгслийг бусдын нэр дээр шилжүүлж, эсхүл бусдаас түрээсэлсэн мэтээр зохиомол байдлыг бий болгон техник, хэрэгслийг хураалгахгүйгээр авч үлдэж, дахин гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байгаа нь  энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэх гол шалтгаан нөхцөл болдог бөгөөд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газар болон талбайд нөхөн сэргээлт хийгээгүй эзэнтэй, эзэнгүй орхигдсон талбайн хэмжээ их байдгаас нөхөн сэргээхэд болон байгаль экологид асар их хэмжээний хохирол учирч байдаг байна.

8.Анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч З.М*******-******* болон прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлийг х******* авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9.Шүүгдэгч З.М*******-*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/420 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч З.М*******-Эрдэнийн давж заалдсан гомдол болон прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч З.М*******-*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ   

                                     ШҮҮГЧИД                                      Л.ЭРДЭНЭБАТ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ