| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 184/2024/09480/И |
| Дугаар | 197/ШШ2025/05148 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/05148
| 2025 04 29 | 197/ШШ2025/05148 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, *** /РД:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, *** /РД:***/-т холбогдох
7,968,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.Б нь 2024 оны 9 дүгээр сард хариуцагч Г.Д болон түүний нөхөр Ц.Б нартай тэдний өмчлөлийн *** хаягт байрлах, мах боловсруулах болон цагаан идээн боловсруулах цехийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах талаар хандаж, үл хөдлөх хөрөнгө нь барьцаанд байгаатай холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд талууд түрээсийн гэрээ байгуулах талаар тохиролцжээ.
3. Түрээсийн гэрээг бичгээр байгуулах талаар хоорондоо гэрээний төсөл, тусгах асуудлаа харилцан бичилцэж байхдаа, нэхэмжлэгчид Г.Д нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь цагаан идээ боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байна.
4. Гэвч нэхэмжлэгч нь тохирсон төлбөрөө төлөөгүй үндэслэлээр түрээсийн зүйлээ буцаан авч, талуудын хооронд төлбөр тооцооны маргаан үүсчээ.
5. Нэхэмжлэгч нь түрээслэсэн цагаан идээ боловсруулах цехэд авах шаардлагатай гэж Г.Д хэлсэн тул ааруулын хэв авахуулахаар 2,166,000 төгрөг, хэмжээстэй хувин авхуулахаар 66,000 төгрөг, 2 литрийн 40 тогоо авхуулахаар 294,200 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн. Үйл ажиллагаа явуулахын тулд 5,442,000 төгрөгийн сүү авсан. Иймд хариуцагчаас 7,968,200 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгаар ааруулын хэв, хэмжээтэй хувин, тогоо зэргийг нэхэмжлэгчийн өгсөн мөнгөөр авсан, эдгээр зүйл нь хорооллын *** төвд байрлах карго дээр ирсэн тул очо*** авах боломжтой, хувинг 45,000 төгрөгөөр худалдаж аваад 21,000 төгрөгийг нь буцаан шилжүүлсэн, сүүний мөнгө гэж нэхэмжлэгчээс мөнгө хүлээж аваагүй бөгөөд авсан сүүгээрээ өөрөө цагаан идээ боловсруулсан, гэрээ цуцлагдсан шалтгаан нь нэхэмжлэгчийн өөрийнх нь төлбөрөө төлөхгүй буруутай үйл ажиллагаанаас болсон гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргалаа.
7. Ааруулын хэв, тогоо зэргийг хариуцагчийн цагаан идээний цехийг түрээсээр ажиллуулахад хариуцагч нь эдгээр зүйл шаардлагатай гэж хэлсэн тул нэхэмжлэгч нь худалдаж авахаар захиалга хийлгэсэн талаар хэн аль нь маргаагүй.
8. Талуудын хоорондын тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж т***орхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээнд хамаарч байна.
9. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
10. Зохигчид цагаан идээ боловсруулах цехийг түрээслэх гэрээг бичгээр байгуулаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэлд хамаарч байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэжээ.
11. Нэхэмжлэгч нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас ааруулын хэв, хэмжээтэй хувин, тогоо зэргийг худалдах авах шаардлага бий болж хариуцагчид үүнтэй холбоотой мөнгийг шилжүүлсэн байна.
12. Хэдийгээр хариуцагч дээрх ааруулын хэв, хэмжээстэй хувин, тогоо зэргийг нэхэмжлэгч байгаа газраас нь авах боломжтой гэж маргасан боловч эдгээр зүйл нь бэлэн байгаа эсэх нь т***орхойгүй, түүнчлэн цагаан идээ боловсруулах цехэд зориулагдсан эд материал бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээж авахаас татгалзав.
13. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан бөгөөд эд хөрөнгөд учруулсан б***ит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхдаа түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн нь өмчлөгчийн буруутай үйлдлээс үүдэлтэй тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагч арилгах үүрэгтэй гэж үзлээ.
14.Нэхэмжлэгч нь 5,442,000 төгрөгийг сүү захиалж хохирсон гэх боловч уг сүүгээ хүлээн авсан эсэх, цагаан идээ боловсруулах цехэд үлдсэн эсэх, боловсруулах боломжит хугацаа байгаагүй зэргийг баримтаар нотлоогүй тул сүүний гэх 5,442,000 төгрөгийг хохирол гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч нь энэ мөнгийг хүлээн аваагүй, ийм хэмжээгээр хөрөнгөжөөгүй байна.
15. Хариуцагч нь хэмжээстэй хувин 45,000 төгрөгөөр авсан гэж нэхэмжлэгчид данс руу 21,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буцаан шилжүүлжээ.
16. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байх тул хариуцагчаас ааруулын хэв, хэмжээстэй хувин, тогоо зэргийн үнэд шилжүүлсэн 2,505,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,463,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
17. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлог*** хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.Д аас 2,505,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,463,000 төгрөг гаргуулахыг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,441 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улдсын тэмдэгтийн хураамжид 55,033 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ