Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2025/05770

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 08 197/ШШ2025/05770

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,,,,д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.644.977 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 21-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 197/ШЗ2025/07821 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжинг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь хариуцагч Ц.Сарантуяад холбогдуулан 2021 оны 01 сарын 29-ны өдрийн 131010320053 дугаартай зээлийн болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 2.395.708 төгрөг, зээлийн хүү 1.794.244 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358.845 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын үйлчилгээний зардлын 26.000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардлын 70.200 төгрөг, нийт 4.644.977 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа: ..зээлдэгч Ц.Сарантуяа нь 2021 оны 01 сарын 29-ны өдрийн 131010320053 дугаартай зээлийн болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 3.0 сая төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож гэрээнд тусгасан.

Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр 3.649.900 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Гэрээний хугацаа нь 2024 оны 01 сарын 29-ний өдрөөр дуусгавар болсон. Манай байгууллагын зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардан мэдэгдэж байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. 2024 оны 02 сарын 28-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож, шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон ч хариуцагчийн оршин суух хаягтай байхгүй, хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр 2024 оны 10 сарын 07-ны өдрийн 135/ШЗ2025/01203 дугаар шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж, Цагдаагийн байгууллагаа хаягийг олж тогтоосноор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Гэрээний хугацаанд хариуцагч нь нийт 6 удаагийн төлөлт хийсэн байна. Үүнд 2021 оны 02 сарын 27-нд 132.000 төгрөг, 2021 оны 3 сарын 31-нд 133.000 төгрөг, 2021 оны 4 сарын 28-нд 135.000 төгрөг, 2021 оны 9 сарын 25-нд 80.000 төгрөг, 600.000 төгрөг, 2021 оны 11 сарын 18-нд 264.000 төгрөг, нийт 1.344.000 төгрөг төлснөөс үндсэн зээлийн 604.292 төгрөг, зээлийн хүүд 735.933 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3.775 төгрөг тус тус төлснөөр суутган тооцсон байна.

Хариуцагч нь зээл авснаас хойш зээлийн гэрээний хавсралтад заасан зээл хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөд явах удаа дараагийн сануулгыг үл тоон гэрээний үүргээ биелүүлээгүй 1125 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 2.395.708 төгрөг, зээлийн хүү 1.794.244 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358.845 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын үйлчилгээний зардлын 26.000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардлын 70.200 төгрөг, нийт 4.644.977 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

2. Хариуцагч Ц.Сарантуяад энэ өдрийн 14:30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу түүний 99399404 дугаарын утсаар шүүгчийн туслах холбогдон мэдэгдсэн байх ба хариуцагч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 10.3-т заасан журмын дагуу шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Түүнчлэн хариуцагч Ц.Сарантуяад шүүх******* нэхэмжлэлийн хувийг 2025 оны 03 сарын 17-ний өдөр гардуулан өгч, улмаар нөлөөллийн мэдүүлэг, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүрэг зэргийг тус тус тайлбарлан танилцуулсан бөгөөд хариуцагч нь 2025 оны 03 сарын 28-ны өдөр хариу талбараа авчирч өгнө гэсэн боловч өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4 заасан ...зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй, ирүүлээгүй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дэх зүйлийн 751.4-т Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт /Долдугаар1 бүлэг/ өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ гэж хуульчлан тогтоосон бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

 

4. Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

4.1. Хариуцагч Ц.Сарантуяа нь 2021 оны 01 сарын 29-ны өдрийн 131010320053 дугаартай зээлийн болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Транскапитал ББСБ ХХК-аас 3.000.000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай ахуйн хэрэглээний бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан, зээл эргэн төлөх хуваарьд зааснаар тогтоосон дүнгээр, тогтмол хугацаанд хэсэгчлэн төлөлт хийж, гэрээний хугацаа 2024 оны 01 сарын 29-ны өдрөөр дуусгавар болоход үндсэн зээлд 3.000.000 төгрөг, зээлийн хүүд 1.675.421 төгрөг, нийт 4.675.421 төгрөгийг ББСБ-д буцаан төлөх үүрэг хүлээсэн ба гэрээний хугацаанд хариуцагч нь 2021 оны 02 сарын 27-нд 132.000 төгрөг, 2021 оны 3 сарын 31-нд 133.000 төгрөг, 2021 оны 4 сарын 28-нд 135.000 төгрөг, 2021 оны 9 сарын 25-нд 80.000 төгрөг, 600.000 төгрөг, 2021 оны 11 сарын 18-нд 264.000 төгрөг, нийт 1.344.000 төгрөг төлснөөс үндсэн зээлийн 604.292 төгрөг, зээлийн хүүд 735.933 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3.775 төгрөг тус тус төлсөн үйл баримт хэрэгт авагдсан талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдсон байна.

 

4.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан ба талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурснаар гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

4.3. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон 453 дугаар зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.

 

4.4. Зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний Гэрээний нөхцөл-д:

- 3.1.9-д Нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна гэж,

- 3.2-т Зээлдэгч зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж,

- 3.5.4-т Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө гэж,

- 3.5.6-д Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь дээрх төлбөрийн дараалалт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй гэсэн гол нөхцөлийг талууд тодорхойлж тогтоосон ба зээлдэгчийн эрх, үүрэг хэсгийн 4.2.3-т зээлийн төлбөрийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх гэсэн үүргийг зээлдэгч буюу хариуцагч хүлээхээр заасан байна.

 

Гэрээний талуудын дээрх тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд тухайлан заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

4.5. Талууд тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлдэгч нь сар бүр тогтсон хугацаанд зээл, түүний хүүг хэсэгчлэн /132.000 төгрөг/ тогтмол үнийн дүнгээр төгрөгийг төлөх, ийнхүү төлснөөр гэрээний хугацаа 2024 оны 01 сарын 29-ны өдрөөр дуусгавар болоход үндсэн зээлд 3.000.000 төгрөг, зээлийн хүүд 1.675.421 төгрөг, нийт 4.675.421 төгрөгийг ББСБ-д буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч зээлдэгч Ц.Сарантуяа нь гэрээнд заасан зээл, хүүг эгүүлэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээний үүргийн зөрчил үүсгэсэн болох нь нотлогдсон байна.

 

4.6. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.3-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан байна.

 

Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ба энэ талаар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааж зохицуулсан.

 

4.7. Иймээс хариуцагч Ц.Сарантуяагаас, 2021 оны 01 сарын 29-ны өдрийн 131010320053 дугаартай зээлийн болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний үүргийн биелэлт шаардаж, үндсэн зээл 2.395.708 төгрөг, зээлийн хүү 1.794.244 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358.845 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын үйлчилгээний зардлын 26.000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардлын 70.200 төгрөг, нийт 4.644.977 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ч шүүхэд ирж нэхэмжлэлтэй холбоотой тайлбар өгөөгүй тул Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Сарантуяа нь хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүнээс 4.644.977 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж тус тус заасныг дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89.270 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд, шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 759 .2 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Сарантуяагаас 4.644.977 төгрөг /дөрвөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга есөн зуун далан долоо/ гаргуулж, нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 89.270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД