Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 314/ШШ2025/00256

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 25 314/ШШ2025/00256

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт оршин суух, 1974 онд төрсөн, 51 настай, ******* хүсэлттэй,

 

******* хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* нь ******* хамтын амьдралтай байснаа тогтоолгоххүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

2. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би******* 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танилцаж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдарч эхэлсэн. 2015 оноос 2025 оныг хүртэл нөхрийн хамт мал маллаж хоёул амьдарч байна. Тухайн үед гэрлэлтээ батлуулж байгаагүйн улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг******* 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Уянга сумын нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тэтгэврийн зөвлөмжийн хуудас, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03-08/727 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06/18 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн CVL2562010001000156 дугаартай гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин даатгуулагчид олгох 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай архивын лавлагаа, мал, тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2015-2024 оны тооллогын баримтуудын хуулбар, гэрч *******,******* нарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Шүүх Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******, ******* нар гэрлэлтийн бүртгэлгүй талаарх 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23/160 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргуулсан.

 

5. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* нь ******* хамтын амьдралтай байснаа тогтоолгоххүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

2. Хүсэлт гаргагч ******* нь ...Гэрлэлтийн баталгаагүйгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадаагүй... гэж хүсэлтийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

3. Хүсэлт гаргагч ******* нь ******* 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтйн амьдралтай байсан болох нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06/18 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн CVL2562010001000156 дугаартай гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин даатгуулагчид олгох 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай архивын лавлагаа, мал, тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2015-2024 оны тооллогын баримтуудын хуулбар, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23/160 тоот албан бичиг, гэрч *******,******* нарын зэргээр тогтоогдож байна.

4. Иймд хүсэлт гаргагч ******* нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ******* хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

5. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Боржигон овгийн Булчулууны Оджав, ******* нарыг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА