Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 314/ШШ2025/00257

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 25 314/ШШ2025/00257

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багт оршин суух, 1969 онд төрсөн, 56 настай, ******* хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ******* нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. 1988-1990 оны хооронд цэргийн алба хаасан. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийн хуудас, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26-05/712 дугаартай лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/325 дугаартай албан бичиг, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаартай архивын лавлагаа, №1014000255 дугаартай баталгаажилтын хуудас, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин даатгуулагчид олгосон 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай болон 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай архивын лавлагаанууд, 1986, 1987, 1990, 1992 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтууд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх Өвөрхангай аймгийн архивын тасгаас 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаартай тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулсан.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ ...хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн... гэж тодорхойлон тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч ******* нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаартай архивын лавлагаа, №1014000255 дугаартай баталгаажилтын хуудас, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин даатгуулагчид олгосон 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай болон 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай архивын лавлагаанууд, 1986, 1987, 1990, 1992 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтууд гэрч *******,******* нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

 

5. Иймд хүсэлт гаргагч *******г Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА