Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 314/ШШ2025/00258

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 25 314/ШШ2025/00258

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багт оршин суух, 1974 онд төрсөн, 50 настай, ******* хүсэлттэй,

 

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ******* нь Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд саальчин байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн ажилласан хугацаа тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон цэнхэр өнгийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай зөвлөмжийн хуудас, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нотариатын үйлдэл хийхээс татгалзах тухай баримт, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Качушикийн Урандулам гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн CVL2562000001000040 төрсний бүртгэлийн болон CVL2562000001000041 дугаартай төрөл садангийн лавгаанууд, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 24 дугаартай албан бичиг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/09 дугаартай албан бичиг, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаартай албан бичиг, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23/16 дугаартай албан бичиг, №10302722, №1009000484 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбарууд, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-10/508 дугаартай архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхээс *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

5. Шүүх Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23/159 дугаартай албан бичиг, *******ын ХААТР-1 маягтуудыг нотлох баримтаар гаргуулсан.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* нь Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ ...хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр зөрчилтэй, тамганы тос нь өөр... гэж тодорхойлон тайлбарлаж байна.

3. Хүсэлт гаргагч нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №1009000484 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар, гэрч *******,******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч *******д олгосон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний овог нэрийг Качушикийн Урандулам гэж бичигдсэн байна.

Хүсэлт гаргагч ******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-10/508 дугаартай архивын лавлагаа, БНМАУ-ын хүн амын регистрийн карт /ХААТР-1/ маягтууд гэрч *******,******* нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдох тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА