Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч Ч.Батбаяр,

хохирогч Б.Баяраа,

          шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Мт холбогдох эрүүгийн 1806 0042 90246 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 16-ны өдөр аймгийн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй,

аймаг Сум дундын шүүхийн 2002 оны 11 сарын 25-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 148.1 дүгээр зүйлд зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан. Т овгийн Дын М, регистрийн дугаар /ВЕ/.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Д.М нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баярааг хутгаар зүүн гарын бугалган тус газар нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баяраа мэдүүлэхдээ: “Гомдол, санал байхгүй.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч

Б.Баяраагийн мэдүүлэг /хх-7, 26/, гэрч А.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-9/, шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хохирогч Б.Баяраагийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэгхийсэн 841 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-14/, яллагдагчаар Д.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-25/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/, шүүгдэгч Д.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баярааг хутгаар зүүн гарын бугалган тус газар нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баяраагийн өгсөн: “..2017 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 24-534 тоот гэрээсээ гараад нарийн гудамжаар орж арын гудамжинд байдаг хүнсний дэлгүүр орохоор явж байтал урдаас Мөнхбаатар ирээд заамдаад авахаар нь тоглож байгаа юм байх гэж бодоод цааш нь түлхээд яагаад байгаа юм" гэхэд халааснаасаа тонгорог гаргаж дэлгээд мөрнөөс татаад зүүн мөр хэсэгт 2 удаа хатгахаар нь цааш нь түлхсэн чинь хөл рүү хатгах гээд дайр. байхаар нь гар руу нь өшиглөсөн Тэгээд би "чи яаж байгаа юм бэ, цагдаа дуудлага өглөө шүү" гэтэл "дууд дууд" гэсэн. Цагдаа ирэхийг хүлээж байтал Мөнхбаатар яваад өгсөн. Миний зүүн гарын бугалга хэсэг рүү 2 удаа хатгасан байсан. Одоо биеийн байдал зүгээр эрүүл болсон. Хадам эгч эмийн сантай учир эм тариа авчирч өгсөн. Мөнхбаатар нь группэд байдаг хүн учраас нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдэж өгнө үү..." /хх-7, 26/, гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Алтангэрэлийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчим хотын төв ороод автобуснаас буугаад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 24 дүгээр гудамж руу гэртээ орохоор нарийн гудамжаар гарч иртэл Мөнхбаатар ах "хүн хутгалчихлаа" гээд гартаа жижиг шаргал иштэй тонгорог бариад зогсож байхаар нь хутгыг нь булааж авсан ба хажууд Баяраа зогсож байсан Нэхий куртикыг нь тайлж үзэхэд зүүн гарын бугалга орчим цус болсон байсан. Би хутгыг нь аваад гэртээ орох замдаа гудамжинд хогтой поошиг гаргаж тавьсан байхаар нь хутгыг поошиг руу хийсэн. Шаргал иштэй нугалдаг тонгорог байсан..." /хх-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.Мын өгсөн: ...Орой 20 цагийн үед гэртээ унтахаар хэвтэж байтал 2 цагдаа орж ирээд та гараад 1 хүнтэй уулзаадах гэж хэлэхээр нь гарсан чинь манай хашааны үүдэнд Делика маркийн машин дотор Баяраа сууж байхаар нь юу болсон бэ гэж асуухад та миний гар луу хутгалсан гэж хэлсэн бөгөөд намайг тэр өдөртөө эрүүлжүүлсэн.”/хх-25/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 841 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Б.Баяраагийн биед зүүн гарын бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах

тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-14/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/,

Шүүгдэгч Д.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.М нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хохирогч Б.Баяраа нь шүүгдэгчид гомдол,саналгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

         Шүүхээс шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч Т овгийн Дын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Мт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.М нь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан

ирсэн зүйлгүй, Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС