Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/04

 

 

М.Г*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

Прокурор М.Сайнзаяа,

Шүүгдэгч М.Г*******,

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэб******* нарыг оролцуулан

Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/419 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч М.Г*******т холбогдох эрүүгийн 2315******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, М*******гийн Г*******

-Б******* аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60,000 төгрөгөөр торгох ялаар,

-Б******* аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар 8 /найм/ сарын хугацаанд засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар,

-Б******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 01 сарын 05-ны өдрийн 02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

- Б******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

-Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

М.Г******* нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ******* серийн 23-******* дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж Б******* аймгийн О******* сумын 3 дугаар багийн нутаг “С*******” гэх газраас 2 ширхэг босоо шинэс төрлийн мод хөрөөдөж 0.8 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ******* ******* улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 385,498 төгрөгийн шууд хохирол, 1,156,494 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Б******* аймгийн Прокурорын газраас М.Г*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/419 дугаар шүүгчийн захирамжаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт М*******гийн Г*******т холбогдох эрүүгийн 2315******* дугаартай хэргийг Б******* аймгийн прокурорын газарт буцааж,

Шүүгдэгч М.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн, бензин хөдөлгүүртэй цахилгаан моторт хөрөөг эд мөрийн баримтаар хураагдсан болохыг тус тус дурдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэг хүн дээр хоёр машин байгаа мэт яллах дүгнэлт үйлдснийг анхан шатны шүүхийн шүүгч буруу гэж үзээд прокурорт буцаасан байна. Харин миний хувьд өөрийнхөө хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байгаа гэв.

Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эсэргүүцэлдээ: “...Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/419 дугаартай шүүгчийн захирамжийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч М.Г******* нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ******* серийн 23-******* дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж Б******* аймгийн О******* сумын 3 дугаар багийн нутаг “С*******” гэх газраас 2 ширхэг босоо шинэс төрлийн мод хөрөөдөж 0.8 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ******* ******* улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 385,498 төгрөгийн шууд хохирол, 1,156,494 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Аймгийн Прокурорын газраас М.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 228 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд “... прокурорын шүүгдэгчтэй тохиролцсон албадлагын арга хэмжээ хэрэглэх санал нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, хэргийн үйл баримттай тохироогүй” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв...” гэжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж үзэн шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Яллагдагч М.Г******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, М.Г******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.” гэж,

Мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж тус тус хуульчилжээ.

Иймд прокуророос М.Г*******ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ болон бусад албадлагын арга хэмжээний талаарх саналыг яллагдагч хүлээн зөвшөөрсөн тул гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Б******* аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Улсын дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаартай тогтоолд “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжинэ...” гэж заасныг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” нөхцөл байдал хангагдаагүй зэргийг үндэслэл болгон прокурорын санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэснийг баримталж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Учир нь М.Г*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг шүүх  эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Мөн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын 3.4, 3.5.2, 3.6 дахь хэсэгт заасан шаардлага хангагдахаар байна.

2. Прокурор яллагдагч М.Г*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг танилцуулахдаа албадлагын арга хэмжээний талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн 22 ширхэг шинэс төрлийн хуурай мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,292,450 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгслийн битүүмжпэлийг хүчингүй болгож, хураан авч улсын орлого болгохдоо үнийн дүнгээс байгаль экологид учирсан хохирлоос нөхөн төлөгдөөгүй үлдэгдэл 2,584,084 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах албадлагын арга хэмжээ авах” гэж буруу санал бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Харин 2023 оны 12 сарын 11-ний өдөр 228 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт тухайн алдаатай хэсгийг дурдаж бичээгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдааны явцад оролцогчдоос тодруулж, хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхдээ хэргийн тогтоогдсон бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 419 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах хийлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Прокурорын санал, яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоол, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэргийг нягтлан үзэхэд яллах дүгнэлтэд техникийн шинжтэй алдаа гарсан байна. Анхан шатны шүүхээс хэргийг буруу тусгаарласан байна. Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт зөв тусгасан байна. Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар прокурорын саналаа үйлдсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү“ гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Г*******т холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Б******* аймгийн  прокурорын газраас шүүгдэгч М.Г*******ыг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ******* серийн 23-******* дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж Б******* аймгийн О******* сумын 3 дугаар багийн нутаг “С*******” гэх газраас 2 ширхэг босоо шинэс төрлийн мод хөрөөдөж 0.8 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ******* ******* улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 385,498 төгрөгийн шууд хохирол, 1,156,494 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн 2 ширхэг шинэс төрлийн хуурай мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,650,790 төгрөгийн үнэлгээ бүхий ******* ******* улсын дугаартай Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, хураан авч улсын орлого болгохдоо үнийн дүнгээс байгаль экологид учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдэгдэл 1,156,494 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах албадлагын арга хэмжээ авах, нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах албадлагын арга хэмжээ авах санал нь хуульд  нийцээгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу ойлгож, хэрэглэсэн байна...” гэж дүгнэн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

4.Учир нь: Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.

Мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл” хамаарахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан байна.

5.Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянасны үндсэн дээр шийдвэрлэх ба үүнд  шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх асуудал хамаарна.

6.Прокурор  М.Г*******ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг баримтлан яллагдагч М.Г*******аас 1,156,494 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дугаарын төрийн дансанд олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3,4 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн 22 ширхэг шинэс төрлийн хуурай мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,650,790 төгрөгийн үнэлгээ бүхий ******* ******* улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, улсын орлого болгохдоо үнийн дүнгээс байгаль экологид учирсан 1,156,494 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан хүрэн өнгийн цэнхэр маниултай цахилгаан моторт хөрөө 1 ширхэгийг хурааж, улсын орлого болгох саналыг тус тус яллагдагч М.Г*******т танилцуулж, яллагдагч хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

7.Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-ний талаар тайлбарлахдаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийг  үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжэнэ,

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд  хуулиар хүлээлгэсэн байна гэж тус тус заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал, хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг ялгамжтай байдлаар хэрэглэх практик шаардлага үүссэнийг тайлбарлан, хууль хэрэглээний зөрүүг арилгасан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааралгүй болно.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал, хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд нь техник хэрэгслийг бусдын нэр дээр шилжүүлж, эсхүл бусдаас түрээсэлсэн мэтээр зохиомол байдлыг бий болгон техник, хэрэгслийг хураалгахгүйгээр авч үлдэж, дахин гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байгаа нь  энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэх гол шалтгаан нөхцөл болдог бөгөөд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газар болон талбайд нөхөн сэргээлт хийгээгүй эзэнтэй, эзэнгүй орхигдсон талбайн хэмжээ их байдгаас нөхөн сэргээхэд болон байгаль экологид асар их хэмжээний хохирол учирч байдаг байна.

8.Анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

9.Прокурор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,650,790 төгрөгөөр, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 385,498 төгрөг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 1,156,494 төгрөгийн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлтийг 

шүүгдэгч М.Г*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг танилцуулахдаа “...22 ширхэг шинэс төрлийн хуурай мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,292,450 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгслийн .....2,584,084 төгрөгийн хохирлыг ...” гэж алдаа гаргасаныг дурдаж, дээрх шинжтэй алдааг ахин гаргахгүй байхад анхаарах, түүнчлэн энэхүү алдааг ердийн журмаар шүүх хуралдааны явцад шийдвэрлэх боломжтой байна.

 Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10.Шүүгдэгч М.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/419 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АРИУНЦЭЦЭГ

                                                                           ШҮҮГЧИД                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ