| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0449/З/Т |
| Дугаар | 128/ШШ2025/0400 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2025/0400
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Өгөөдэй, нэхэмжлэгч У.Ш, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*******, Г.Э, хариуцагч Н Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагч Н О с к ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд М ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Х нарыг оролцуулан У.Ш, Ж.Б*******, М.Н*******, Ө.О*******, Ч.Д******* нарын нэхэмжлэлтэй, Н Засаг дарга, Н о с кад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б******* нарын нэр бүхий 4 иргэнээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Б******* дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй ХАА-27 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах... гэжээ.
Нэхэмжлэгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...М ц ХХК-тай харилцан тохиролцсон тул тус компанид гаргасан гомдлоосоо буюу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна... гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг дэмжиж байгаа, нэхэмжлэлээсээ татгалзах үр дагаврыг ойлгосон, татгалзлыг баталж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Б*******, М.Н*******, Б.О*******, Ч.Д******* нараас Н Засаг дарга, Н о с ки ХК-д тус тус холбогдуулан Б******* дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй ХАА-27 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах- шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Б*******, М.Н*******, Б.О*******, Ч.Д******* нараас нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д ...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасантай нийцсэн, мөн тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т******* хүсэлтийг дэмжсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн үр дагавартай танилцуулсан болно.
Нэхэмжлэгч нараас Г.Т******* олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, эвлэрэх бүрэн эрхийг олгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна., 28.2.-т Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ:, 28.2.2.-т 28.2.3.-д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах; гэж заасан шаардлагыг хангажээ.
Иймд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журамд нийцэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ж.Б*******, М.Н*******, Б.О*******, Ч.Д******* нарын нэхэмжлэлтэй, Н Засаг дарга, Н о с ки ХК-д тус тус холбогдуулан гаргасан Б******* дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй ХАА-27 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ