Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/05943

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 12 197/ШШ2025/05943

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Н*******,*******,*******,*******, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дугармааг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгорын гаргасан

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******,*******,-д холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: илүү цаг ажилласны хөлс 2.589.014 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/00706 дугаартай захирамжаар тус шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянаад энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Дугармаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор, хариуцагч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, хариуцагчийн өмгөөлөгч С.Болормаа, З.Сүхбаатар нарыг оролцуулан, нарын бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Дугармааг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгороос хариуцагч-д холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын илүү 56 цаг ажилласны хөлс 2.589.014 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа:

...Нэхэмжлэгч Л.Дугармаа нь хөдөлмөрийн гэрээний дагуу-д хүнд машин механизмын операторын ажлын байранд ажилладаг бөгөөд 2024 оны 06 дугаар сарын илүү цагийн цалин хөлс 2.589.014 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.

2024 оны 6 дугаар сарын илүү цагийн хөлсийг шаардаж байна. Ингэхдээ 24 цагаар буюу 168 цаг ажилласан байдаг. Ажил олгогч байгууллагаас цалин, хөлсний журмаар болон ажлын цагийн журмаар 168 цагаас дээш ажиллаж байгаа ажилтанд илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгодог. Үүнтэй нэхэмжлэгч байгууллага маргахгүй байгаа.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 109 зүгээр зүйл, 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар нэхэмжлэгч нь 14 хоног, өдөрт 8 цаг, нийт 112 цагаар ажиллаад үндсэн цалин болон Хамтын гэрээгээр тохиролцсоны дагуу нэмэгдэл цалин хөлсөө авах эрх нь үүсэж байгаа юм. Иймд 112-168 цагийн хоорондох зөрүү 56 цагийн илүү цагийн цалин хөлсийг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ингэхдээ 2024 оны 6 дугаар сарын илүү цагийн хөлсөө 30.821,60 төгрөг гэж тодорхойлсон.

Энэ үнийн дүнг 56 цагтай үржүүлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсөө 1.5 дахин нэмэгдүүлэхэд нэхэмжлэлийн үнийн дүн буюу 2.589.014,4 төгрөг гарч байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажил үүргийн цагийн хуваарьт өөрчлөлт орж 14 хоног кемп дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт 12 цаг ажиллаж байгаа буюу өдөр дунджаар 4 цаг илүү ажиллаж байгаа учраас хуульд заасны дагуу илүү цагийн хөлсөө шаардаж байгаа бөгөөд хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд мөн хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэсний дагуу илүү цагийн хөлсөө шаардаж байгаа юм.

Мөн хуулийн 109.1-т илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэсний дагуу илүү цагийн хөлсийг олгох нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Оюу Толгой-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, тус комисс нь 2024 оны 10 сарын 04-ний өдөр хуралдаж, 2024 оны 10 сарын 28-ны өдөр хурлын тэмдэглэл гарсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг 2024 оны 10 сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлийг гардаж аваад 2024 оны 11 сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал 2024 оны 11 сарын 08-ны өдөр болж, талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж 2024 оны 12 сарын 02-ны өдөр 109 дугаартай хурлын тэмдэглэлийг гардаж авсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс тухайн хурлын тэмдэглэлийг гардаж аваад 2024 оны 12 сарын 18-ны өдөр хуучнаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлээд явж байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас: ...Нэхэмжлэгч Л.Дугармаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Л.Дугармаа нь 2021 оны 12 сарын 30-ны өдөр хариуцагч хуулийн этгээдтэй туршилтын хугацааны гэрээ байгуулж ажиллаж байгаад 2022 оны 6 сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператораар ажиллаж байгаа. Байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажилтан сард 14 хоног ажиллаад 14 хоног амраад өдөрт 12 цаг ажиллана гэсэн хөдөлмөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон гэрээ байгуулсан.-ийн тухайд сарын цалинг тооцож цалин хөлс олгодог.

Сард 168 цаг ажиллаад үндсэн цалингаа авна. 168 цагаас дээш цагаар ажиллавал илүү цагийн хөлсийг олгоно гэсэн журам үйлчилж байгаа. Одоо нэхэмжлэгч 2024 оны 6 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг шаардаж байгаа. Нэхэмжлэгч тухайн сард 168 цаг ажилласан, үүнтэй холбоотой бүх цалин хөлсөө авчихсан. нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан гэрээт ажилтан нартай 2022 оны 01 дүгээр сард Хөдөлмөрийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар, мөн илүү цагийг хэрхэн тооцох журмаа танилцуулж бүх ажилчдад и-мэйл явуулж, Үйлдвэрчдийн нэгдсэн хороогоор мэдээлэл хүргүүлсэн байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш 90 хоногийн дотор зохих журмын дагуу гомдол гаргах ёстой байдаг. Ажилтан эрх нь зөрчигдөж эхэлсэн гэдгийг 2022 оны 01, 02 дугаар сард буюу тухайн үедээ мэдэгдэх боломжтой байсан. Тухайн үед нь нэхэмжлэл, гомдол гаргахгүй явж байгаад одоо 2024 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 168 цагаар тооцож үндсэн цалинг олгосон. 1.5 дахин нэмэгдүүлж олгоно гэснийг 1 дахин нэмэгдүүлээд олгочихсон байгаа. Хэрвээ илүү цагийн олгох шаардлагатай гэж үзвэл 0.5 хувь дахин нэмэгдүүлэх боломжтой. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. гэсэн тайлбар хийж маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэгч Л.Дугармаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3.1. Нэхэмжлэгч Л.Дугармаа нь-тай байгуулсан 2022 оны 06 сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн хугацаагүй гэрээний үндсэн дээр тус компанид хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын ажлын байранд, сарын 803.6 ам долларын үндсэн цалинтай, ажил олгогчийн зүгээс ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, ажил олгогчийн дотоод бодлого журмын дагуу тооцон олгох нөхцөлөөр талууд тохирч хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт баримтаар тогтоогдсон байна.

 

3.2.-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 72/21 дугаартай тушаалаар баталсан Ажлын цагийн тухай журам-ын 8.1.4-д нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл 8 цагаас илүүгүй байна, 8.1.7-д уртын ээлжийн ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна, 9.2.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны сарын нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно, уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж:,

- мөн тус компанийн цалин хөлсний журмын 14.1.2-ын А заалтад Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно, ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 нэмэгдүүлж олгоно гэж, мөн зүйлийн Взаалтад Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан өдөр тутамд нэмэлт нэг цаг илүү ажилласнаар тооцох ба ба тухайн илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэмэгдэл илүү цаг = (1 цаг * цагийн дундаж цалин * 1.5)-(1 цаг * үндсэн цагийн үнэлгээ) гэсэн аргачлалаар бодож тооцон олгохоор тус тус зохицуулсан хэм хэмжээг-ийн бүх ажилтнууд дотооддоо дагаж мөрдөн ажиллахаар үйлчлэх хүрээг нь тогтоосон байна.

 

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна, 87.3 дахь хэсэгт ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэмж олгоно гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тус тус зааж хуульчилсан.

 

3.4. Тухайн хэргийн нөхцөлд нэхэмжлэгч Л.Дугармаа нь 2024 оны 06 дугаар сард нийт 168 цаг ажиллаж, илүү 56 цаг ажилласан болох нь хэрэгт авагдсан ажилтны цагийн бүртгэл, цалингийн тооцоо баримтаар тогтогдсон, мөн цагийн ажлын хөлс 30.821 төгрөг 60 мөнгө гэж нэхэмжлэгч тодорхойлсон үйл баримтад зохигч мараагүй.

Харин хариуцагчийн зүгээс ...нэхэмжлэгчийн 2024 оны 6 сард нийт ажилласан 168 цагийн цалин хөлс бүрэн олгогдсон тул 112-168 цагийн хооронд илүү ажилласан гэх 56 цагийн цалин хөлсний 1 хувь нь олгогдсонд тооцогдох ба зөрүү нь 0.5 хувийн асуудал байж болох талтай ч нэхэмжлэгчийн хувьд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэл үндэслэлгүй хэмээн маргасан.

 

3.5. Хэрэгт хариуцагчаас гаргасан цалингийн тооцоолол баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн тухайн сард нийт ажилласан 168 цагаас илүү цаг ажилласан 56 цагийн нэмэгдэл хөлс тооцогдож олгогдоогүй, харин тухайн компанийн дотоодод мөрдөгдөх Цалин хөлсний журам-ын 14.1.2-ын В-д заасан зохицуулалтын дагуу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг тус журамд заасан аргачлалаар тооцон олгосон /563.816₮/ гэж дүгнэхээр байна. Учир нь:

Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд энэхүү нэмэгдэл нь мөн хуулийн 109 дүгээр зүйлээр зохицуулагдах нэмэгдэл хөлс буюу илүү ажилласан цагийн хөлснөөс өөр агуулга бүхий цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг байхаар хуульд тусгагдсан.

 

3.6. Иймд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 06 дугаар сард илүү цаг ажилласан 56 цагийн нэмэгдэл хөлс гаргуулах шаардлагын үндэслэлийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тооцоолол нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06 өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий байна.

 

3.7. Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн эрхийн зөрчлийн талаарх гомдол маргааныг шийдвэрлүүлэх талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2 дахь заалт, мөн зүйлийн 154.6, 154.7, 154.8 дахь хэсэгт тус тус заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам болон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь нэр бүхий бусад 34 ажилтны хамтаар 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд тус тус гомдол гаргаж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон баримттай байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 25021 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Л.Дугармаагийн гаргасан-аас илүү цаг ажилласан нэмэгдэл хөлс 2.589.014 /хоёр сая таван зуун наян есөн мянга арван дөрөв/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хариуцагч-аас улсын тэмдэгтийн хураамжид 56.374 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 .2 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч-аас 2.589.014 /хоёр сая таван зуун наян есөн мянга арван дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Дугармаад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар-аас улсын тэмдэгтийн хураамжид 56.374 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД