Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/05934

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 12 197/ШШ2025/05934

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Цэрэнготовын Болдбаатарын гаргасан

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо,*******,*******холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 сарын 19-ны өдрийн 23350691/205 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 14 дүгээр байрны 1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Болдбаатар, хариуцагч Банкны төлбөр барагдуулах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ц.Болдбаатар нь хариуцагч*******хологдуулан тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 сарын 19-ны өдрийн 23350691/205 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 14 дүгээр байрны 1 тоотод байрлах миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр битүүмжилсэн тул эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ: ...гүйцэтгэх бичиг баримтын дагуу өөрийн боломжоор төлбөрөө төлөөд явж байхад эд хөрөнгө битүүмжилсэнд гомдолтой байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр надаас хүүхдийн тэтгэлэг дээр нэмж 36.696.053 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн иргэний хэрэгт нотлох баримттай холбоотой хууль бус үйлдэл дээр А.Ундраагийн талаар 2024 оны 4 сард Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасныг хүлээн авч, хянаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. А.Ундраа нь анхнаасаа намайг луйвардаж, залилсан байдаг. Мөн битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгө нь миний өмчлөлийнх боловч дүү Ц.Одончимэг уг үл хөдлөх эд хөрөнгөд хүнсний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, бидний дундын өмч юм. Мөн үндэслэлгүйгээр эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Банкны өр барагдуулах албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч болон тус албаны даргад өргөдөл гомдол гаргасан боловч хүлээн аваагүй тул шүүхэд эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна. гэсэн тайлбар өгсөн.

2. Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан төлбөрийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ц.Болдбаатарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг явуулсан ба уг ажиллагаанд төлбөр төлөгчийг өөрийг оролцуулж, уг ажиллагааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулж, төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар хийж маргасан.

 

3. Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

 

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/00908 дугаартай шийдвэрээр Цэрэнготовын Болбаатар, Амаржаргалын Ундраа нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас 2021 оны 01 сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Булганчимэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Ц.Болдбаатараар тэжээн тэтгүүлэх, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 36.696.053 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийн хамт Ц.Болдбаатараас гаргуулан А.Ундраад олгохоор шийдвэрлэсэн ба дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3..2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааж зохицуулсан.

3.3. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу бичигдсэн 2023 оны 06 сарын 19-ний өдрийн 102/ГХ2023/01219 дугаартай гүйцэтгэх бичиг баримт, 2023 оны 03 сарын 06-ний өдрийн 102/ШШ2023/00908 дугаартай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 06 сарын 19-ний өдрийн 102/ШЗ2023/11568 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн хариуцагч Банкны төлбөр барагдуулах газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 09 сарын 05-ны өдөр 23350691 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 205 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгчид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна.

3.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн буюу төлбөр төлөгчийн эрх үүрэг, хариуцлагын талаар төлбөр төлөгч Ц.Болдбаатарт танилцуулсан ба төлбөр төлөгчөөс хүүхдийн тэтгэлэгт 7.246.000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсэгт төлбөл зохих 36.696.053 төгрөгөөс 4.000.000 төгрөг, нийт 11.246.000 төгрөгийн төлбөр гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон.

3.5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрт заасан хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн ногдох хэсэгт төлбөл зохих төлбөрөөс 29.484.381 төгрөгийг 2024 оны 11 сарын 26-ны өдрийн дотор сайн дураар төлж биелүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ц.Болдбаатар нь татгалзан мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсанаар төлбөр төлөгчийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006420 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 1 тоотод байрлах орон сууцны зориулалттай, 18 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан уг ажиллагааны явцыг баримтжуулсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 11 сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон 2024 оны 11 сарын 19-ны өдрийн 23350691/205-01 дугаартай төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаа тогтоож мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

3.6. Шийдвэр гүйцэтгэгчээс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд төлбөр төлөгч Ц.Болдбаатарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006420 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 01 тоотод байрлах орон сууцны зориулалттай, 18 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь шийдвэр гүйцэтгэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан /иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ/ арга хэмжээг авна гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасан үүргийн хэрэгжилтэд нь нийцсэн, мөн хуулийн 49 дүгээр зүйлд тухайлан заасан төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааны талаарх хуулиар тогтоосон журам, зохицуулалтыг зөрчөөгүй байна.

3.7. Төлбөр төлөгчийн хувьд тогтоосон хугацаанд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгох талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-д заасан.

 

3.8. Түүнчлэн төлбөр төлөгчөөс эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т тус тус заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлж байсан баримттай байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Ц.Болдбаатарын нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 2335/0691/205 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 сарын 19-ны өдрийн 23350691/205 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 14 дүгээр байрны 1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ц.Болдбаатарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД