| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/06403/И |
| Дугаар | 197/ШШ2025/06415 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/06415
2025 05 19 197/ШШ2025/06415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Н*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо,*******,*******,т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 444.332 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 19-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2025 оны 03 сарын 24-ны өдрийн 197/ШЗ2025/12083 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармааг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
ББСБ нь Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах журмын дагуу 2022 оны 08 сарын 22-ний өдрийн байдлаар зээлийг эрсдэлийн сангаас хааж, авлага үүсгэн зээлдэгч Л.Өлзийбаярын авсан зээлийн хүү тооцолтыг зогсоосон бөгөөд нэхэмжилсэн зээл, хүүг, нэмэгдүүлсэн хүү, нийт 444.332 төгрөг нь 2022 оны 08 сарын байдлаарх төлбөр тооцоо юм. Хариуцагч нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт үндсэн зээлээс 100.000 төгрөг төлсөн гэсэн боловч энэ талаар баримт байхгүй, манай ББСБ-д 100.000 төгрөгийн төлөлт хийсэн орлого орж ирээгүй. Харин түүний биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй байгаа гэсэн тайлбартаа холбогдуулаад итгэмжлэгдсэн хувьд нэмэгдүүлсэн хүүгийн 40.820 төгрөгийн шаардлагаас татгалзах, төлөлтөд хугацаа олгох боломжтой. гэсэн тайлбар өгсөн.
2. Хариуцагч Л.Өлзийбаяр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: ...Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус ББСБ-аас 200.000 төгрөг зээлсэн, 100.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 100.000 төгрөг төлөх дутуу байгаа. Хүү 260.000 төгрөгийг өгч чадахгүй. Миний бие 2 удаа даралт харвасан, биеийн байдал муу байгаа гэсэн тайлбар өгч маргасан.
Шүүх, энэ өдрийн 11:00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчид 2025 оны 05 сарын 14-ны өдрийн 16:40 минутад түүний шүүхэд тэмдэглүүлсэн 99747715 дугаарын утсаар шүүгчийн туслах холбогдон мэдэгдэхэд тэрээр утсаа салгасан тул дээрх дугаарын утсанд тов мэдэгдсэн захидал бичиж үлдээснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэнд тооцох бөгөөд шүүх хуралдаан товлосон цагт хариуцагч Л.Өлзийбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 10.3-т заасан журмын дагуу шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
4. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбар, хариуцагчийн бичгээр өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
4.1. Хариуцагч Л.Өлзийбаяр нь Мобифинанс ББСБ-тай 2018 оны 04 сарын 12-ны өдөр №1400001312512021 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба уг гэрээний хүчинтэй хугацаанд 2020 оны 02 сарын 18-ны өдөр мессеж хүсэлт гарган 200.000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээл, түүний хүүг тогтоосон хугацаанд эгүүлэн төлөөгүй үйл баримт хэрэгт авагдсан талуудын хооронд бичгээр байгуулсан зээл, зээлийн эрх нээх гэрээ, зээлдэгчийн зүгээс гаргасан хүсэлт, зээлийн дансны хуулга зэрэг тогтоогдсон байна. Мөн хариуцагч нь дээрх зээлээс 100.000 төгрөгийг буцаан төлсөн гэж бичгээр гаргасан тайлбарт дурдсан боловч үүнийгээ нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна.
4.2. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2010 оны 08 сарын 25-ны өдөр олгосон ТЗ101/209 дугаартай банк, бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, зээлийн үйлчилгээ, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, гадаад валютын арилжаа хийх, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримт, санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл баримтуудаар нотлогдсон байна.
Зохигчийн хооронд байгуулсан Зээл, зээлийн эрх нээх гэрээгээр гэрээний талууд зээлийн эрхийн нөхцөл, зээл олголт болон ашиглалт, зээл, зээлийн хүүг төлөх журам, болон зээлдэгч, зээлдүүлэгчийн эрх, үүргийг нэг бүрчлэн тодорхой зааж тусган, харилцан тохиролцсоноор гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэх ба гэрээний талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд тухайлан заасан зохицуулалтад нийцсэн байна.
4.4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон 453 дугаар зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.
4.5. Мөн Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.3-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
4.6. Талууд тохиролцсон гэрээнд заасан хугацаанд зээлдэгч Л.Өлзийбаяр нь зээл, зээлийн хүүг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь үндсэн зээлийн 200.000 төгрөг, түүнд тооцогдох хүүг сарын 3.4 хувиар, 2022 оны 08 сарын 18-ны өдрийн байдлаар зээлийг идэвхтэй ашигласан 2 жил 6 сарын буюу 30 сарын хугацаагаар хүүг /200.000х3.4%=6.800₮х30 сар=204.000₮ зээлийн хүү/ тооцон зээлийн хүүд 203.511 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 40.820 төгрөг тус тус зээлдэгч буюу хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн шаардлага, түүний үндэслэлийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
4.7.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэмэгдүүлсэн хүү 40.820 төгрөг нэхэмжлэхээс татгалзсан тайлбар гаргасан тул хариуцагч Ц.Өлзийбаяраас үндсэн зээлийн 200.000 төгрөг, зээлийн хүү 203.511 төгрөг, нийт 403.511 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
4.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу хуваарилан хариуцуулна гэж тус тус заасныг дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12.755 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд, шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 759 .2 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.2 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Өлзийбаяраас 403.511 төгрөг /дөрвөн зуун гурван таван зуун арван нэг/ гаргуулж, нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 40.820 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Өлзийбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 12.755 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД