Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/05063

 

 

 

 

 

 

2025 04 25 197/ШШ2025/05063

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч:Б.Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О ХХК холбогдох

 

Илүү цагийн хөлс 6,613,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч З.С, нарийн бичгийн дарга Ж.Медине нар оролцов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч О ХХК-д холбогдуулан Илүү цагийн хөлс 6,613,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч талаас: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажил үүргийн хуваарилалтад өөрчлөлт орж 14 хоног кампус дээр ажиллаж, 14 цаг амарч байна. 2024 оны 5 сард нийтдээ 168 цаг ажилласан, үүнээс 56 цагийн илүү цагийн хөлсийг аваагүй. 2024 оны 05 сард 1 цагийн хөлсөө 78,735.82 мөнгө гэж тодорхойлсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 92-р зүлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийг нөхөн амруулахгүй өдөрт 12 цагаар буюу өдөрт дунджаар 8 дээр нэмэх нь 4 гээд 8 цагаар ажиллах ёстой байхад өдөрт 4 цагаар илүү цагаар ажиллаж байгаа хэмээн илүү цагийн хөлс 6,613,808 төгрөгийг гаргуулахаар шаардсан,

 

1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: нэхэмжлэгч Б.Х нь 14 хоног ажиллаад 14 хоног амарна, өдөрт 12 цаг ажиллана, сард 168 цагаар сарын үндсэн цалин бодогдоно гэдэг хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд ажиллаж байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн.2023 оны 03 сарын 10-ны өдөр гомдол гаргасан буюу энэ үед эрхээ зөрчигдсөнийг, илүү цагийн цалин хөлс дутуу авч эрх нь зөрчигдсөнийг мэдсэн. Тиймээс 2024 оны 12 сард нэхэмжлэл гаргаад яваад байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. 2024 оны 05 сарын цалин дээр ярьж байгаа. 168 цагаар бодоод цалин хөлсийг өгсөн гэдэг нь 112 оос 168 хүртэл 56 цагийн 1-д ногдох цалинг өгсөн. Өмнө нь 1-ийг авсан, одоо нэмээд 1.5-ыг олгохыг шаардаж байгаа гэхээр 2.5-р бодоод шаардаж байна гэсэн үг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг тооцооллын хувьд ч гэсэн зөвшөөрөх боломжгүй. 2024 оны 05 сарын 1 цагийн цалин хөлс болох нэхэмжлэгчийн дурьдсан 78,735.82 төгрөг дээр маргаан байхгүй. Хэрэв хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байсан бол 2,204,602.96 төгрөгийг нэхэмжлэх ёстой байсан гэж маргасан.

 

2.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар: нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч О ХХК-тай 2017 оны 06 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор-оор ажилд орсон, ажил олгогчоос сар бүр 1161 ам доллартай тэнцэх хэмжээний үндсэн цалин, илүү цагаар, долоо /7/ хоногийн амралтын өдөр болон нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, цалин хөлсийг сард хоёр /2/ удаа олгохдоо Монгол Улсын албан ёсны мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж, ажилтны нэрлэсэн банкны дансанд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон ба тэрээр уг албан тушаалын ажлаа гүйцэтгэж байгаа болох нь тогтоогдов./ хх 113-120/

 

3.Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн тул О ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн **** дугаар Ажил амралтын хуваарь өөрчлөх тухай тушаалаар талуудын хооронд байгуулсан 2017 оны 06 сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Б.Хын 14 хоног ажиллаад 7 хоног амрах ажил амралтын хуваарийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 14 хоног ажиллаад 14 хоног амрах болгон өөрчилжээ./ хх 121/

 

4.Талууд дээрх үйл баримтын талаар болон 2024 оны 05 сард 1 цагийн хөлсийг 78,735.82 гэж тооцсонд, нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан тухайд маргаагүй харин нэхэмжлэгч талаас 168 цаг ажилласан, үүнээс 56 цагийн илүү цагийн хөлсийг олгоогүй тул 1.5 хувиар хувиар тооцно гэж,

хариуцагч талаас 1 хувийг бол сарын үндсэн цалин, үндсэн цагтаа тооцоод авсан учраас 1.5 дахин нэмэгдүүлж тооцох боломжгүй, 0.5 нь дутуу байгаа, хэрэв хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байсан бол 2.204.602.96 төгрөгийг нэхэмжлэх байсан хэмээн маргасан.

 

5.Шүүхээс Б.Хыг илүү цагийн хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2024.12.13-нд гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэв.

 

6.Хэрэгт авагдсан нотлох баримт болох хөдөлмөрийн гэрээнд ажилтаны ажилласан цалин, нэмэгдэл хөлсийг тухайн сард хоёр /2/ удаа олгохоор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Б.Хаас илүү цагийн хөлс дутуу олгосон талаар 2024 оны 05 сарын цалинг 2024 оны 06 сарын 25-нд, 2024 оны 06 сарын цалинг 2024 оны 07 сарын 25-нд аваад мэдсэн тул 2024 оны 08 сарын 30-нд О ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасныг 2024 оны 10 сарын 04-ны өдөр комисс хуралдаж, 2024 оны 10 сарын 28-ны өдөр хурлын шийдвэр гаргасан, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасны дагуу 2024 оны 11 сарын 08-нд хуралдаж талууд тохиролцоогүйн улмаас урьчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 109 дугаар хурлын тэмдэглэл, шийдвэр гарсаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024.12.13-нд илүү цагийн хөлс 6,613,808 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.6, 154.8-д заасан заалтад нийцжээ.


Иймд хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж зааснаар ажил олгогч О ХХК нь ажилтанд илүү цагаар ажилласан үед нь нэмэгдэл хөлсийг олгох байна.

8.Хариуцагч О ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн **** дугаар тушаалаар ажилтан Б.Хын ажил амралтын хуваарийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 14 хоног ажиллаад 14 хоног амрах болгон өөрчилсөн үүний дагуу тэрээр ажиллаж ирсэн болох нь тогтоогдсон, энэ үйл баримтад талууд маргаагүй.

9.Тиймээс нэхэмжлэгч Б.Х нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4-д зааснаар 14 хоног үүрэг гүйцэтгэж, 14 хоног амардаг уртын ээлжинд ажилласан байх тул мөн хуулийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар илүү цагийн нэмэгдэл хөлс шаардах эрхтэй.

 

Гэхдээ хариуцагч талын 168 цагаар бодоод 2024 оны 05 дугаар сарын цалингаа авсан, тэр 56 цагийн 1 хувийг өгсөн байгаа тул дахиад 1.5 дахин нэмэгдүүлбэл 2.5 болно гэх тайлбрыг нэхэмжлэгч талаас үгүйсгэж чадаагүй болно.

 

10.Хавтаст хэргийн 69-78 талд авагдсан нэхэмжлэгч Б.Хын 2024 оны 03 сарын 25-наас 2024 оны 07 сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны Цалингийн хүснэгт-ээс үзэхэд эдгээр саруудад түүний ажилласан илүү цагийн хөлсийг тооцож олгосон болох нь нотлогдов.

 

Иймд хариуцагч талын 56 цагийн 1 хувийг өгсөн гэх тайлбрыг нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар няцааж чадаагүй гэж шүүх үзэв.

 

11.Хариуцагч О ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Хын илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстой боловч үүнээс 1-г  олгосон гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байх тул 0.5-ыг олгож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

12.Иимээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа 0.5-р тооцож илүү цагийн хөлс 2.204.602.96 төгрөгийг хариуцагч О ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.409.205.04 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

13.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас шүүх үнэлээд хэргийг хянан шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 50,224 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 2.204.602.96 /хоёр сая хоёр зуун дөрвөн мянга зургаан зуун хоёр төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.409.205.04 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 50,224 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.