| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/09741/И |
| Дугаар | 197/ШШ2025/06288 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/06288
2025 05 16 197/ШШ2025/06288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: М.Н-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 7.860.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т,нарийн бичгийн даргад Ж.Медине нар оролцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Г ХХКомпанид холбогдуулан Гэрээний үүрэгт 7.860.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ** дүүргийн 29 дүгээр хороонд Г ХХКомпанийн барьж буй Г төслийн 68 айлын орон сууцны байрны 1 дүгээр орцны 10 дугаар давхрын 1004 тоот 42.47 мкв 2 өрөө орон сууцыг худалдан авахаар болж, 1 мкв-ыг 2.944.000 төгрөг, нийт 125.031.680 төгрөгийг Г ХХКомпанид 2023.06.12-ны өдөр 95.000.000 төгрөгийг бэлнээр буюу харилцах Хаан банкны 5920...2215 тоот дансанд шилжүүлсэн, үлдэгдэл 30.031.680 төгрөгийг тухайн үнийн дүнд дүйцэх бартерын Hummer H3 загварын автомашиныг шилжүүлсэн.Би тухайн үед хөдөө орон нутагт ажилтай байсан тул өөрийн дүү болох Ц.Баар дамжуулан 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Ц.Баар 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдөр хүсэлт бичүүлж аваад Г ХХК дээр очиход тантай дахин гэрээ байгуулна гээд Орон сууц захиалгын гэрээ-г тус өдөр дахин байгуулсан.Тухайн гэрээг дахин байгуулахдаа орон сууцны мкв-г 40.42 мкв гэж бичсэн байсан тул лавлаж асуухад тодорхой хариу хэлээгүй. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахад мөн 40.42 мкв гэж байсан тул 2024 оны 01дүгээр сарын 11-ний өдөр А ХХК-иар хэмжилт хийлгэж үзэхэп нийт талбайг 39.8 м.кв гэсэн дүгнэлт гарсан.Орон сууцны талбайн хэмжээ 2.67 мкв-аар дутуу байсан тул Г ХХК-д хандахад танайхтай адил байрлалтай айлуудын талбайн хэмжээг ижилхэн 40.42 мкв-аар тооцож гэрчилгээ гаргаж байгаа гэдэг хариу өгсөн. Анх гэрээгээр тохиролцохдоо орон сууцны нийт талбайг 42.47 мкв-аар тооцон 125.031.680 төгрөгийг шилжүүлсэн байхад 39.8 мкв орон сууцыг шилжүүлж, гэрээнд заасан хэмжээнээс дутуу бага байх тул эд хөрөнгийн доголдолтой орон сууц шилжүүлсэн гэж дутуу 2.67 мкв үнэ болох 7.860.460 төгрөгийг гаргуулахаар шаардсан ,
1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 14 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.4-д талбайн хэмжээ нь бодит байдал дээр 1.5 хувиас ихгүй зөрүүтэй байх ба энэхүү хүлцэх алдаанаас хэтрээгүй тохиолдолд талуудын аль аль нь гомдлын шаардлага гаргах эрхгүй болно гэж заасан.Уг гэрээг анх манай компани нь иргэн Ц.Бтай хийсэн.Ц.Б нь 95.000.000 төгрөгийг бэлнээр төлж, орон сууцны үлдэгдэл төлбөрт автомашин оролцуулж өгсөн уг гэрээ хүчингүй болж, харин 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдөр захиалагчийн нэр өөрчлөгдөж М.Нтай хийсэн гэрээнд талбайн хэмжээ 40.42 мкв орон сууцыг 1мкв-ийн үнийш 2.944.000 төгрөгөөр тооцож, нийт 118.996.480 төгрөгийн орон сууцыг 95.000.000 төгрөгийг бэлнээр,анх гэрээ хийсэн иргэн Ц.Бтай тохиролцсоноор үлдэгдэл 23.996.480 төгрөгт бартерийн автомашиныг тооцон гэрээ хийсэн.Эцсийн тооцоогоор орон сууцны үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх 40.42 мкв-ыг М.Нтай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д заасан заалтын дагуу 0..60 мкв хасч 39.82 мкв талбайн хэмжээ гарч байна. Дээрх гэрээний дагуу М.Н нь тухайн орон сууцыг бүрэн хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргажээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбраар: иргэн Ц.Б нь хариуцагч Г ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Орон сууц захиалгын 14 тоот гэрээ-г байгуулан ** дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Г төслийн 68 айлын орон сууцны байрны 1 дүгээр орц, 10 дугаар давхарт байрлах 1004 /52/ тоот 42.47 мкв, хоёр өрөө орон сууцыг 1 мкв-ыг 2.944.000 төгрөгөөр тооцож нийт 125.031.680 / нэг зуун хорин таван сая гучин нэгэн мянга зургаан зуун ная/ төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон 95.000.000 /ерэн таван сая / төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр бэлнээр гүйцэтгэгчийн Хаан банкны 5920...2215 тоот дансанд шилжүүлэх, үлдэгдэл 30.031.680/ гучин сая гучин нэгэн мянга зургаан зуун ная / төгрөгт нь барьтераар **** улсын дугаартай HUMMER H3 маркийн автомашиныг гэрээ хийгдсэн өдөр шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. / хх 17-20 /
3. Дээрх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 95.000.000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 12-нд хариуцагч Г ХХК-ийн Хаан банкны 5920...2215 тоот дансанд шилжүүлсэн ба утга хэсэгт Г 1 орц,10 давхар 1004 тоот М.Н гэж, гарын үсэг хэсэгт Н гарын үсэг зурсан бөгөөд үлдэгдэл 30.031.680 төгрөгт нь барьтераар **** улсын дугаартай HUMMER H3 маркийн автомашиныг шилжүүлэн гэрээнд заасан үүргээ биелүүлэн төлбөр тооцоо дууссан болох нь нотлогдов.
4.Нэхэмжлэгч М.Н нь 2023.12.21-нд 14 тоот гэрээнд заасан 2 өрөө орон сууцыг дүү Ц.Баар дамжуулан түүний нэрээр 2023.06.09-нд Орон сууц захиалгын гэрээ байгуулуулан орон сууц захиалсаны дагуу уг гэрээнд заасан талбайн хэмжээ болох 42.47 мкв-аар тооцон үнэ 125,031,680 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул... орон сууцыг 2023.08.13-ний өдөр гүйцэтгэгч Г ХХК нь М.Нт хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ** дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Г төслийн 68 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын БА-156/2023 тоот дүгнэлт гарсан байна. / хх 9-14,23-26, 39,53-56 / ,
5.Түүнчлэн нэхэмжлэгч талын өөрийн дүү Ц.Баар дамжуулан 2023 оны 06 сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тухайн байрны нийт үнийг 125,031,680 төгрөг гэж тохироод 42.47 мкв байрыг 1мкв-ыг 2,944,000 төгрөгөөр тохиролцож худалдан авсан гэх тайлбар нь үндэслэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2023.12.28-нд гарсан, нэхэмжлэгч нь гүйцэтгэгч Г ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 14 тоот гэрээг байгуулахаас өмнө 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 14 тоот гэрээний үүргийг буюу байрны үнийг 42.47 мкв-аар тооцон бүрэн төлж дуусган гэрээний үүргийг биелүүлжээ.
6.Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийг Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний нөхцөлөөс үзэхэд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үзлээ.
7.Хариуцагч Г ХХК-ийн Ц.Бтай байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 14 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 2,3, 2.7-д орон сууцны талбайн хэмжээ 42.47 мкв, орон сууцны нийт үнэ 125.031.680 төгрөг, үлдэгдэл 30.031.680 төгрөгт гэж тус тус заасан атал эдгээр заалтуудыг өөрчлөн нэхэмжлэгч М.Нтай 2023 оны 12 дугаар сарын 21-нд 14 тоот гэрээ байгуулсан, бусад заалтууд нь хэвээр буюу адил заалттай болох нь нотлогддог.
8.Тухайлбал 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Г ХХК-ийн нэхэмжлэгч М.Нтай байгуулсан 14 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д ... 52 тоот 40.42 мкв 2 өрөө орон сууц бариулах гэж,
2 дугаар зүйлийн 2.1-д орон сууцны нийт мкв:40.42 мкв 2 өрөө гэж,
2.3-д орон сууцны нийт үнэ 118.996.480 төгрөг гэж,
2.7-д үлдэгдэл 23.996.480 төгрөгөнд бартераар...**** улсын дугаартай HUMMER H3 маркийн автомашиныг гэрээ хийгдсэн өдөр шилжүүлэх гэж тус тус өөрчлөгдсөн энэ талаар талууд маргасан харин Ц.Бтай байгуулсан гэрээ, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө,бартерт тооцож өгсөн автомашин, байрны хаалганы тоотын талаар маргаагүй.
9. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй гэжээ.
Нэхэмжлэгч М.Н нь 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 14 тоот гэрээнд заасан орон сууцны 42.47 мкв талбайн хэмжээ нь 2023 оны 12 дугаар сарын 21-д байгуулсан 14 тоот гэрээнд 40.42 мкв болж өөрчлөгдсөн болон 2023 оны 12 дугаар сарын 28-нд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх гэрчилгээнд 40.42 мкв талбайтай гэж бүртгэгдснээр талбайн зөрүүг буюу мкв дутуу болохыг мэдсэн тул 2024 оны 01 дүгээр сарын 11-нд А ХХК-аар хэмжилт хийлгэхэд талбайн хэмжээ 39.8 мкв гэсэн дүгнэлт гарсан байна.
Иймд худалдан авагч М.Нлыг...52 тоот 2 өрөө орон сууцыг 2023.08.13-нд хүлээн авах үедээ мкв нь багассан доголдолын талаар мэдэх боломжгүй байсан гэж шүүх үзлээ.
Учир нь 2023.08.13-нд байрыг хүлээлцэхэд актад 42.47мкв гэсэн мөн 2023.06.09-ны гэрээнд байрны талбайн хэмжээг 42.47 мкв гэж заасан байсан тул энэ үед байрных нь мкв бага, зөрүүтэйг мэдэх боломжгүй байжээ.
10. Хариуцагч талаас:Уг гэрээг анх манай компани нь иргэн Ц.Бтай хийсэн. Ц.Б нь 95.000.000 төгрөгийг бэлнээр төлж, орон сууцны үлдэгдэл төлбөрт автомашин оролцуулж өгсөн уг гэрээ хүчингүй болж, 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдөр захиалагчийн нэр өөрчлөгдөж М.Нтай хийсэн гэж тайлбарладаг.
Захиалагч Ц.Б, гүйцэтгэгч Г ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн Орон сууц захиалгын 14 тоот гэрээ-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэсэн, уг гэрээний үүргээ захиалагч тал зөрчөөгүй, бүрэн биелүүлсэн тул 2023.08.13-ний өдөр гүйцэтгэгч Г ХХК нь орон сууцыг М.Нт хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон тул хариуцагч талын дээрх тайлбар үндэслэлгүй.
11 .Нэхэмжлэгч М.Наас орон сууцны мкв зөрүү буюу доголдолын талаар 2023.12.21, 12.28-нд мэдсэн даруйдаа гүйцэтгэгч Г ХХК-д гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй тул үүнтэй холбоотойгоор цагдаагийн газарт гомдол гаргахад Нийслэлийн ** дүүргийн Прокурорын 2024 оны 09 сарын 30-ны өдрийн *** тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор ... иргэд хоорондын маргаан гэх үндэслэлээр хаасан ба нэхэмжлэгчээс 42.47 мкв нь яагаад 40.42 мкв болсон талаар гүйцэтгэгч компанийн ажилтанд хандахад ямар хариу өгсөн талаар хохирогчоор мэдүүлэг өгсөн байна. / хх 30-35, 38/
12.Хавтаст хэрэгт ** дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Г төслийн 68 айлын орон сууцны байрны 1 дүгээр орц, 10 дугаар давхарт байрлах 52 тоот 2 өрөө орон сууцны талбайн хэмжээний талаарх 39.8, 41.49, 39.73 мкв гэсэн баримтууд авагдсан.ҮҮНД: /хх 27-38,57-59, 91-93 /
12.1.Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...52 тоот хоёр өрөө орон сууцныхаа талбайн хэмжээг А ХХК-иар хэмжүүлж 39.8 мкв талбайтай гэсэн дүгнэлт гарсанг нэхэмжлэлдээ хавсаргасан /хх 27-28 /
12.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Төв Өргөө ХХК-ийн талбайн хэмжээг 41.49 мкв гэсэн дүгнэлтийг ирүүлсэн / хх 57-59/
12.3.Шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03268 дугаар захирамжаар хариуцагч талын хүсэлтээр...52 тоот байрны талбайн мкв хэмжээг тогтоолгохоор шинжээчээр ЭХХК томилон дүгнэлт гаргуулахад 2 өрөө орон сууцны талбай нь 39.73 мкв болохыг тодорхойлон шүүхэд ирүүлжээ. / хх 75-93/
12.4.Талууд шүүгчийн захирамжаар шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан ЭХХК-ийн 39.73 мкв гэсэн талбайн хэмжээнд маргаагүй хүлээн зөвшөөрдөг, хариуцагч талаас ...гэрээний 1.4-д талбайн хэмжээ нь бодит байдал дээр 1.5 хувиас ихгүй зөрүүтэй байх ба энэхүү хүлцэх алдаанаас хэтрээгүй тохиолдолд талуудын аль аль нь гомдлын шаардлага гаргах эрхгүй болно гэж заасан заалтын дагуу 0..60 мкв хасч 39.82 мкв талбайн хэмжээ гарч байна, гэрээний дагуу М.Н нь тухайн орон сууцыг бүрэн хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
13.Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-д Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй гэж заасан, хариуцагч Г ХХК нь ... 52 тоот 2 өрөө сууцны талбайн хэмжээ 42,47 биш гэдгийг 2023.06.09-нд Ц.Бтай гэрээ байгуулах үедээ мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч талаас доголдолтой буюу орон сууцны талбайн хэмжээг зөрүүтэй дутуу байгааг мэдсээр байж нуун дарагдуулан 2023.6.9-нд гэрээ байгуулан орон сууцыг 2023.08.13-нд 42.47 мкв гэж нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ талаар Орон сууцны захиалгын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т Талбайн хэмжээ нь бодит байдал дээр 1.5 хувиас ихгүй зөрүүтэй байх ба энэхүү хүлцэх алдаанаас хэтрээгүй тохиолдолд талуудын аль аль нь гомдлын шаардлага гаргах эрхгүй талаар тусгасан.
14.Худалдах худалдах авах гэрээгээр бол худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-д зааснаар 2 өрөө орон сууцнхыхаа талбайн мкв зөрүүний төлбөрийг 1мкв үнэ 2.944.000 төгрөгөөр тооцож нийт 7.860.480 төгрөгийг шаардах эрхтэй байна.
15.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч М.Н нь ** дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Г төслийн 68 айлын орон сууцны байрны 1 дүгээр орц, 10 дугаар давхарт байрлах 1004 /52/ тоот 2 өрөө орон сууцны 42.47 мкв талбай нь 40.42 мкв болж багассанг 2023.12.21-нд 14 тоот гэрээг байгуулахад болон өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад мэдсэн, мөн 40.42 мкв нь 39.8 мкв болон багассанг 2024.01.11-нд А ХХК-иар хэмжилт хийлгэхэд мэдсэн тул 2024.01 сард гүйцэтгэгч Г ХХК болон цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг шалгаж 2024.09.30-нд хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол гарсан тул шүүхэд 2024.11.22-нд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч талыг татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлож чадаагүй гэж шүүх үзэв.
16.Шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03268 дугаар захирамжаар хариуцагч талын хүсэлтээр...52 тоот байрны талбайн мкв хэмжээг тогтоолгохоор шинжээчээр ЭХХК томилон дүгнэлт гаргуулахад 2 өрөө орон сууцны талбай нь 39.73 мкв болохыг тодорхойлон шүүхэд ирүүлжээ. / хх 75-93/
17.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хүсэлт гаргасны дагуу шүүхээс ЭХХК-ийг шинжээчээр томилоход 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ нь 39.73 мкв болох талаар дүгнэлт ирүүлсэн боловч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн А ХХК-иас 39.8 мкв талбайтай гэсэн дүгнэлтийн дагуу 1 мкв талбайг 2.944.000 төгрөгөөр тооцон 7.860.480 төгрөг шаардсанг хангах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар шүүх үнэлэв.
18. Шүүгчийн захирамжаар хариуцагч талын хүсэлтээр ЭХХК ХХКомпанийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахад шинжээчийн гарсан зардал 400,000 төгрөгийг төлөөгүй болно./ хх 78/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс нь шүүхийн зардалд хамаарах тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч Г ХХК-иар 400.000 төгрөгийг төлүүлэхээр тогтов.
19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч М.Нт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 7.860.480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 140.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ