Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 302/ШШ2025/00303

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******************** хаягт үйл ажиллагаа явуулдаг, РД:**********, Е ББСБ ХХК (гүйцэтгэх захирал К.Б, утас *********);

Хариуцагч:Б**************-т оршин суудаг, утас *********, Х.Х,

Хариуцагч: Б*************-т оршин суудаг, утас *********, С.Н;

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 3,044,612 төгрөг, зээлийн хүү 1,055,969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,505,000 төгрөг, нийт 6,605,581 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Х.Х, С.Н,

Орчуулагч М.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М.

(Нэхэмжлэгч Е ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус байгууллагын эдийн засагч ажилтай Н.Д-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагч нарын хүсэлтээр түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч Е ББСБ ХХК нь хариуцагч Х.Х, С.Н нарт холбогдуулан Зээлийн үлдэгдэл 3,044,612 төгрөг, зээлийн хүү 1,055,969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,505,000 төгрөг, нийт 6,605,581 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан байна.

3.Нэхэмжлэгч Е ББСБ нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

3.1.Иргэн Х.Х нь манай Е ББСБ-д хандаж, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэрэглээний зориулалтаар 2,100,000 төгрөгийн 4,5 хувийн хүүтэй зээлийг 6 сарын хугацаатайгаар авч, мөн өдөр 003645 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Мөн иргэн С.Н нь зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэгчийн хувьд гэрээний зээлдэгч талаар оролцож, гэрээ байгуулж гарын үсэг зурсан байгаа. Зээлийн гэрээний хамтаар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд эсгийн гэр тавьсан юм.

3.2.Зээлийн төлбөрийг сар бүр төлж байхаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргасан боловч энэ хугацаанд зээлдэгч талаас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 600,000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд засаан хугацаанд төлөөгүй буюу зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн. Гэрээний төлбөр төлөх үүргийг зээлдүүлэгч талаас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй тул шүүхэд хандаж байна.

3.3.Зээлийн гэрээнд хүү төлөхөөр тохиролцож, гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд заасан. Одоогоор төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр 3,044,612 төгрөг байгаа ба зээлийн гэрээний сүүлийн хугацаагаар тооцоход үндсэн хүүд 1,055,969 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,505,000 төгрөг бодогдсон.

Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Х.Х, С.Н нараас зээлийн үлдэгдэл 3,044,612 төгрөг, зээлийн хүү 1,055,969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,505,000 төгрөг, нийт 6,605,581 төгрөг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна.

4.Хариуцагч Х.Х, С.Н нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

4.1.Бид хоёр 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Е ББСБ-аас хэрэглээний зориулалтаар 2,100,000 төгрөг зээлээр авсан нь үнэн болно. Гэтэл Х.Х би хүнд өвчний улмаас удаа дараа Улаанбаатар хотод эмчилгээнд явж байсан тул хугацаандаа төлж чадаагүй юм. Харин 2023 оны 10 дугаар сараас хойш 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,200,000 төгрөгийг төлсөн.

4.2.Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс зээлийн үлдэгдэл гэж 3,044,612 төгрөг, нийт 6 сая гаруй төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь бидний төлөх ёстой үндсэн зээл 900,000 төгрөг байх ёстой ба гэрээний сүүлийн хугацаа нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгаа ба түүнээс хойш 1,200,000 төгрөгийг төлсөн тул зээл төлөгдөөгүй 14 сараар тооцож, үлдэгдэл зээл болох 900,000 төгрөгийг сарын 4,5 хувиар бодоход 567,000 төгрөг гарч байгаа ба үүнийг гэрээнд заасны дагуу 20 хувиар бодож тооцоход нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 113,400 төгрөг гарч байгаа тул бид хоёр нийт 1,580,400 төгрөг төлнө гэж тооцоолж байна.

Е ББСБ-ын зүгээс 6,605,581 төгрөг нэхэмжилж байгаа нь бид нарын байгуулсан гэрээ болон холбогдох хууль журамд нийцэхгүй байгаа тул үндэслэлгүй илүү нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй байна гэдгээ үүгээр тайлбарлан илэрхийлж байна гэжээ.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлдүүлэгч Е ББСБ ХХК болон зээлдэгч Х.Х, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Н нарын гарын үсэг зурж байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03646 дугаартай Зээлийн гэрээ-ний зорилгыг талууд Энэ гэрээний зорилго нь ББСБ зээлдэгчид тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тодорхой зохицуулалтаар, тодорхой хугацаа, хүү, батлан даалт эсвэл барьцаатайгаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, зээлдэгч ББСБ-ын зээлийн нөхцөлийг хүлэн зөвшөөрч зээлийг авах, зээлийг буцаан төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон байна.

Энэхүү зээлийн гэрээний Нэг. Ерөнхий нөхцөл-ийн 1.1.1, 1.1.2, 1.1.3, 1.1.4, 1.1.5, 1.1.6-д тус тус зааснаар хариуцагч (зээлдэгч) Х.Х, хариуцагч (хамтран үүрэг гүйцэтгэгч) С.Н нар нь нэхэмжлэгч (зээлдүүлэгч) Е ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар 2,100,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаагаар бэлнээр зээлдэж авч, барьцаа хөрөнгөд эсгийг гэрийг барьцаалуулсан болох нь тогтоогдож байгаа ба энэ талаар зохигч талууд маргаагүй болно.

Иймд шүүх нэхэмжлэгч (зээлдүүлэгч) Е ББСБ ХХК болон хариуцагч (зээлдэгч) Х.Х, хариуцагч (хамтран үүрэг гүйцэтгэгч) С.Н нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иймд зээлдэгч зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол зээлдүүлэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

5.2.Мөн зээлийн гэрээгээр талууд зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр, хүүг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдэгч зээлийн хүү, зээлийн төлбөрийн дарааллаар төлнө гэж, зээлдэгч энэхүү гэрээний 2.1.7-т заасан хуваарийн дагуу зээл, түүнийг хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө гэж, ...нэмэгдүүлсэн хүүг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй байна гэж тус тус тохиролцжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгч (зээлдүүлэгч) Е ББСБ ХХК болон хариуцагч (зээлдэгч) Х.Х, хариуцагч (хамтран үүрэг гүйцэтгэгч) С.Н нараас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

5.3.Хариуцагч (зээлдэгч) Х.Х, хариуцагч (хамтран үүрэг гүйцэтгэгч) С.Н нар нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03646 дугаартай Зээлийн гэрээ-ний Хавсралт буюу Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр, түүний хүүг буцаан төлөх үүргийг зөрчсөн болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч (зээлдэгч) Х.Х, хариуцагч (хамтран үүрэг гүйцэтгэгч) С.Н нар нь зээлийн эргэн төлөлтөд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 444,500 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 428,750 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 413,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 397,250 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 381,500 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 365,750 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зөрчин 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 600,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

5.4.Хариуцагч нар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 7 сарын зээлийн хүүгийн төлбөр 661,500 (1 сарын хүү 94,500 төгрөг х 7 сар) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,300 (7 сарын зээлийн хүү 661,500 төгрөгийн 20 хувь) төгрөг буюу нийтдээ 2,893,800 төгрөг төлөх ёстой байснаас хариуцагч нар мөн өдөр 300,000 төгрөгийн төлөлт хийснээр үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 493,800 төгрөг, нийтдээ 2,593,800 төгрөгийн үлдэгдэл үлджээ.

5.5.Хариуцагч нар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, өмнөх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 493,800 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны 1 сарын зээлийн хүүгийн төлбөр 94,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,900 (1 сарын зээлийн хүү 94,500 төгрөгийн 20 хувь) төгрөг буюу нийтдээ 2,707,200 төгрөг төлөх ёстой байснаас хариуцагч нар мөн өдөр 300,000 төгрөгийн төлөлт хийснээр үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 307,200 төгрөг, нийтдээ 2,407,200 төгрөгийн үлдэгдэл үлджээ.

5.6.Хариуцагч нар 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, өмнөх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 307,200 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны 3 сарын зээлийн хүүгийн төлбөр 283,500 (1 сарын хүү 94,500 төгрөг х 3 сар) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,700 (3 сарын зээлийн хүү 283,500 төгрөгийн 20 хувь) төгрөг буюу нийтдээ 2,747,400 төгрөг төлөх ёстой байснаас хариуцагч нар мөн өдөр 600,000 төгрөгийн төлөлт хийснээр үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 47,400 төгрөг, нийтдээ 2,147,400 төгрөгийн үлдэгдэл үлджээ.

5.7.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, өмнөх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 47,400 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны 11 сарын зээлийн хүүгийн төлбөр 1,039,500 (1 сарын хүү 94,500 төгрөг х 11 сар) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 207,900 (11 сарын зээлийн хүү 1,039,500 төгрөгийн 20 хувь) төгрөг буюу нийтдээ 3,394,800 төгрөг байна.

Иймд хариуцагч (зээлдэгч) Х.Х, хариуцагч (хамтран үүрэг гүйцэтгэгч) С.Н нараас үндсэн зээл 2,100,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1,294,800 төгрөг, нийт 3,394,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч (зээлдүүлэгч) Е ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3,210,781 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр ...гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдэгч зээлийн хүү, зээлийн төлбөрийн дарааллаар төлнө гэж тохиролцсон тул хариуцагч нарын зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг үлдсэн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Е ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ханган шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 69,267 төгрөгийг хариуцагч Х.Х, С.Н нараас гаргуулан нэхэмжлэгч Е ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан хариуцагч Х.Х, С.Н нараас үндсэн зээл 2,100,000 (хоёр сая нэг зуун мянган) төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1,294,800 (нэг сая хоёр зуун ерэн дөрвөн мянган найман зуун) төгрөг, нийт 3,394,800 (гурван сая гурван зуун ерэн дөрвөн мянган найман зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3,210,781 (гурван сая хоёр зуун арван мянган долоон зуун наян нэгэн) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Е ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,639 (нэг зуун хорин мянган зургаан зуун гучин есөн) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х, С.Н нараас 69,267 (жаран есөн мянга хоёр зуун жаран долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНГИЛИК