| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2023/0620/З |
| Дугаар | 128/ШШ2025/0425 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2025/0425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б*******, //,
Нэхэмжлэгч: С.Ц, //,
Нэхэмжлэгч: Б.Б, //,
Нэхэмжлэгч: Ц.Х, //,
Нэхэмжлэгч: Б.Б, //,
Нэхэмжлэгч: Л.Э, //,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Э ХХК // нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, нэхэмжлэгч С.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Өгөөдэй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжийн Э ХХК-д дугаар бүхий 91709 м.кв газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 6 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Нэхэмжлэгч нараас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан Б******* дүүргийн 11 дүгээр хорооны У наран хороолол-ын зүүн хойд талд 2010 оноос хойш амьдарч байгаа хэмээн тус бүр 700 м.кв газар эзэмших хүсэлтийг гаад, Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 10/711 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/525 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон газартай давхцалтай гэсэн хариуг өгчээ.
2.2. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч С.Б*******, С.Ц, Б.Б, Ц.Х, Б.Б, Л.Э, С.Н, Ц.Б, Д.О, Б.Б, Л.О нарын 11 иргэнээс тус захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч С.Н, Ц.Б, Д.О, Б.Б, Л.О нарын эзэмшихийг хүсэж байсан газар нь маргаан бүхий газартай давхцалгүй нь нотлогдсоноор нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасны дагуу шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2025 дугаартай захирамжаар хэргийг тусгаарласан болно.
3. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/351 дүгээр захирамжаар гуравдагч этгээд болох Э ХХК-д анх ******* дугаар бүхий 541304 м.кв газрыг 5 жилийн хугацаатай орон сууц-ны зориулалтаар эзэмшүүлсэн. Тус газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/525 дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатай сунгасан. Гэвч Нийслэлийн засаг дарга нь ******* дугаар бүхий 541304 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахдаа газрын байршлыг нь өөрчлөн дараах газруудад газар эзэмших эрх олгосон байна. Үүнд:
- дугаар бүхий 76500 м.кв газар,
- дугаар бүхий 289199 м.кв газар,
- дугаар бүхий 29870 м.кв газар,
- дугаар бүхий 54026 м.кв газар,
- дугаар бүхий 91709 м.кв газрыг тус тус олгосон.
3.2.Маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдэд байршлыг нь өөрчлөн олгосон нэгж талбарын дугаартай 91709 м.кв газар нь 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нарын бодит эзэмшил, ашиглалтад байсан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс амьдарч буй газраа албан ёсоор эзэмших эрхийн гэрчилгээ авахаар 2010 оноос хойш удаа дараа буюу 2010 оны 05 сар, 2014 оны 05 сар, 2014 оны 05 сар, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд Б******* дүүргийн газрын албанд хандсаны үр дүнд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр газар төлөвлөлтөд орсон. 2019 оны А/525 дугаартай захирамжаар ******* дугаар бүхий 541304 м.кв газрын байршлыг өөрчлөх эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын бодит эзэмшил, ашиглалтад байсан газартай давхцуулж газрын байршлыг өөрчилсний улмаас нэхэмжлэгч нарын бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа газраа албан ёсоор эзэмших эрхийн гэрчилгээ авах боломжгүй байна.
3.3. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/525 дугаар захирамжаар гуравдагч этгээд болох Э ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгах хэлбэрээр ******* дугаар бүхий 541304 м.кв газрын байршлыг өөрчлөн 5 хувааж шинээр олгосон газрын нэг болох дугаар бүхий 91709 м.кв газрыг гуравдагч этгээдэд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь бусдын эзэмшил газартай давхцаагүй байх хуулийн шаардлагыг хангаагүй хууль бус захиргааны акт юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох нэгж талбарын дугаар бүхий 91709 м.кв газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 6 иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү.
3.4. Нэг ашиг сонирхолтой 6 нэхэмжлэгч иргэний Б******* дүүрэгт газар эзэмших хүсэлт удаа дараа гаад 2023 оны 7 дугаар сард гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж байна гэдэг хариу өгсөн. Маргаан бүхий захиргааны актыг мэдээд захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Ингээд захиргааны хэргийн шүүхээс гуравдагч этгээдийг татаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Тус шүүхээс ажиллагаа явуулаад гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захирамжийг харахаар 2014 онд олгочихсон юм шиг харагдана. Гэтэл 2014 онд олгохдоо 541,000 метр квадрат газрыг 5 жилээр олгочхоод дараа нь 2019 онд 5 хуваахдаа хэсэгчлээд энд тэнд олгосон байдаг. Ингэж 2019 онд олгохдоо бодитойгоор эзэмшиж ирж байсан нэхэмжлэгч иргэдийн газар дээр хээрийн болон ямар нэгэн бодит байдлын судалгаа явуулахгүйгээр эзэмшилтэй газарт давхцуулаад маргаан бүхий захирамжаар газар олгосон.
3.5. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрх 2014 онд үүссэн юм шиг харагдах боловч бодитоор энэ захирамж нэхэмжлэгчийн оршин суугаа газарт олгосон 2019 онд захирамж олгогдсон байгаа. 2019 онд сунгасан захирамж гадаа шинээр маргаан бүхий газрууд дээр олгоод бусдын эзэмшил, ашиглалтад байсан газар дээр давхцуулаад газар олгосон. Энэ дээр захиргааны байгуулга ямар хууль бус үйл ажиллагаа явуулсан гэхээр хээрийн судалгаа хийгээгүй, хээрийн судалгаа хийгээгүйгээс болоод 2019 онд шинээр олгогдож байгаа 91,709 метр квадрат газрыг олгохдоо энэ газар дээр тухайн иргэд амьдарч байсан эсэх судалгаа хийгээгүй. Үүнээс үүдээд бусдын эзэмшил газар дээр давхцуулаад газар олгосон байгаа. Гуравдагч этгээдийн тайлбарладаг 2014 оноос хойш газар эзэмших эрх түрүүлж үүссэн гэдэг асуудал хууль зүйн үндэслэлгүй. Нийслэлийн газрын албанаас адил тайлбар гаргадаг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцаагүй байна гэдэг Газрын тухай хуулийг зөрчсөн.
3.6. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 6 иргэн 2019 онд 91,709 метр квадрат эзэмшилтэй газар олгохоос өмнө тухайн газар дээр хашаа байшингаа бариад амьдарч байсан гэдэг тодорхой харагддаг. Тийм учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
3.7. Түүнчлэн 2019 оны газар эзэмших эрхийг сунгах байдлаар шинээр олгосон захирамжийн хууль зүйн үндэслэлээр тухайн газар дээр нэхэмжлэгч иргэд амьдарч байсан гэдгийг газар эзэмших эрхийн хүсэлт гадаа иргэдээс кадастрын зураг үйлдүүлээд, нэгж талбарыг тодорхойлуулж, эргэлтийн цэгийг тогтоогоод хүснэгтээ хамт өгдөг. Нэхэмжлэгч С.Б*******ын зүгээс тэр хүсэлтээ өгөхдөө хот тосгон бусад суурины эдлэн газрын улсын бүртгэлийн хуудсыг бөглөөд өгсөн байдаг. Энэ хуудсан дээр 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн гаргасан хүсэлт харагддаг. Кадастрын зургийг үйлдвэрлэхдээ Г******* Л******* ХХК геодези байрлал зураглал кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр кадастрын зургаа үйлдүүлээд эргэлтийн цэгийг тодруулаад өгсөн. Сүүлд Г******* Л******* ХХК-ийн гаргасан тодорхойлолтоор зураг болон баримтаар хавсаргасан 2010 онд энэ газар дээр манайх ингэж тодорхойлуулж байсан нь үнэн гэсэн тодорхойлолт гаргаж өгсний дээр 2017 оны буюу маргаан бүхий 2019 оны захирамж гарахаас өмнө үеийн газрын сансрын зургийг газар зохион байгуулалтын газраас шаардахад гаргаж өгөх боломжгүй гэдэг хариуг ирүүлсэн. Тэгээд Г******* Л******* ХХК-аар сансрын зургийг гаргуулсан. Энэ сансрын зурагт маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч 6 иргэний нийт газрыг хашаалсан болон байшин тухайн үед баригдаад дууссан гэдэг нь харагддаг. Тэгэхээр 2019 оны захирамж гарахаас өмнө тухайн газар дээр иргэд амьдарч байсан. Ингээд иргэд амьдарч байхад нийслэлийн засаг даргын 2019 оны маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрх олгосон байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч нарын бодит эзэмшил, ашиглалтад байсан газар дээр газар эзэмших эрх олгосон байдаг.
3.8. 2014 онд 541 га газар эзэмшүүлэх анхны дуудлага худалдааны төлбөрийг төлүүлэхгүйгээр газрыг олгосон. Олгосны дараа 2019 онд хугацаа дуусангуут сунгахдаа хуулийн шаардлага хангаагүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр цуцлах нөхцөл бүрдсэн байхад газар эзэмших эрхийг сунгаад шинээр газар олгосон байдаг. Хууль дээр өмнөх гэрээний үүргээ биелүүлчихсэн байвал сунгана гэдэг зохицуулалт байгаа. Гэтэл өмнөх гэрээний үүргээ огт биелүүлээгүй байхад сунгачихсан. Сунгахдаа яг шинээр газар олгохдоо нэхэмжлэгч нарын бодитоор эзэмшиж байсан газар дээр газар олгонгуут энийгээ сунгаж байна гэж тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийг зөрчсөн. Эрх зүйн актыг харахаар сунгасан агуулгатай үйлдчихсэн. Бодит байдал дээр шинээр газар олгочихсон байгаа нь өөрөө газрын тухай хуулийг зөрчсөн. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч газрын дуудлага худалдаагаар төлсөн гэдэг ч хэргийн материалд бол баримтаар авагдаад төлөөгүй болох нь харагдаж байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцаж байна гэдэг зүйлд заавал бусдын газар эзэмшигч эрхийн гэрчилгээтэй байгааг ойлгохгүй бодитой эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тус хуулийн хүрээнд тайлбарлана. Монголчууд хашаагаа татаж гэрээ барьчхаад газрыг хөөцөлддөг байдал уламжлал болсон зүйл. Тэгэхгүйгээр гаднын хөрөнгө оруулалттай компани шууд гэрчилгээ авангуутаа манай нэр байгаа гэрчилгээ гэж тайлбарлах гээд байна. Тус байгууллагыг харахаар 2014 онд газар эзэмшигч эрхийн гэрчилгээ аваад үндсэндээ 10 жилийн хугацаанд ямар нэгэн зориулалтын дагуу ашиглаагүй, барилга байгууламж барихгүй худалддаг байж магадгүй. Бодит байдал дээр газрын дуудлага худалдааны өмч төлөөгүй, төлбөр төлөөгүй байж байгаад бусдад шилжүүлэх байдлаар газрын наймаа ингэж эхэлдэг. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэдэг агуулгыг гуравдагч этгээд хараад байна. Нэхэмжлэгч өөрөө бодитой эзэмшигч ашиглагч болохоор эрх ашиг хөндөгдөж байна. гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Э ХХК-д Б******* дүүргийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох, баталгаажуулах тухай 115 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай А/295 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших, Нийслэлийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/351 дугаар захирамжаар 541304 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаа эзэмших эрх олгож, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/423 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан.
4.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-д нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь дээрх хуулийн заалтыг зөрчин зохих зөвшөөрөлгүй дур мэдэн тус газрыг эзэмшиж байсан. Мөн нэхэмжлэлд газар эзэмших хүсэлтийг удаа дараа өгсөн боловч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчиж байх тул төрийн байгууллага, албан тушаалтын тухайн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.
4.3. Тухайн маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч нар 2010 оноос хойш амьдардаг гэж тайлбар гаргадаг. Энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газрыг хууль бусаар эзэмшил ашиглалтдаа байлгадаг байсан. Түүнээс хойш удаа дараа газрын албанд өргөдөл гомдол, хүсэлт гаргадаг байсан ч бүртгэгдээгүй талаар хавтас хэрэгт авагдсан байгаа. Э ХХК-д газар олгохдоо бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг олгосон тайлбар гаргасан. Тухайн газрыг олгоход бусдын эзэмшил, ашиглалтад байгаагүй, ямар нэгэн байдлаар давхцаагүй хууль ёсны дагуу бол маргаан бүхий газрыг олгосон. Ингээд 2019 оноос хойш маргаан бүхий газрыг дүүргийн засаг даргын захирамжаар бол хүчингүй болгосон байдаг. Гэвч дүүргийн Засаг дарга Нийслэлийн засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй тул өөрийн гаргасан алдаатай захирамжийг хүчингүй болгоод 2019 оны захирамж хүчин төгөлдөр болж сэргэсэн байдаг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бидний зүгээс газрыг эзэмшиж, ашиглаж байхад Э ХХК-д газар эзэмших эрхийг олгосон нь хууль бус гэж маргасан. Гэтэл хэргийн бодит нөхцөл байдалд Э ХХК-ийн газар эзэмших эрхийг төрийн эрх бүхий байгууллагаас олгох үед нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр газар эзэмших эрх байгаагүй бөгөөд өнөөдөр ч газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг аль ч дүүргийн засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нараас олгоогүй.
5.2. Э ХХК-д газар эзэмших эрх 2014 онд 5 жилийн хугацаатай олгогдож, 2019 онд 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх сунгагдсан. Ингээд 2019 онд Бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулалтаар орон сууцын зориулалттай төсөл баригдах, хотыг Налайх руу тэлэх зориулалтай хороолол барихаар газрыг авч дуудлага худалдааны төлбөрийг төлсөн үйл баримт байгаа. Тухайн газар том учраас байрласан иргэдэд эзэмшүүлж газрыг хасаад үлдсэн газрыг авсан зүйл байгаа. Тэр үед энэ хүмүүс байсан уу гэхэд байгаагүй. Сунгах үед энэ асуудал өөрөө шийдэгдчихсэн байсан. Тэгэхээр ингэж болдог юм байна гэж бодоод тэнд очиж суурьшаад 2010 оноос хойш амьдарсан гэж тайлбар гаргадаг. Тэгвэл хэргийн материалд нотлох зүйл авагдаагүй байдаг. Өнөөдөр шүүхэд маргаан бүхий захиргааны актын улмаас яг хууль ёсны ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа юм. Дураараа бусдын эзэмшил бүхий газар дээр очиж буугаад би энд газартай, энэ газрыг надад өг гэж хэлэх нь өөрөө хууль ёсных эсэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа 2019 онд газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхцуулаад өгчихсөн тэр хууль ёсны эрх ашгаа шүүхээр хамгаалуулах гээд байгаа эрх нь дур зоргоор хийсэн үйлдлээ шүүхээр зөвтгүүлэх гээд байгаа үйлдэл харагдаж байна.
5.3. Эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээгүй этгээдүүд өөр компанийн эзэмшил бүхий газар дээр суурьших, зөвшөөрөлгүйгээр газар эзэмших гэдэг газрын тухай хуулиар хориотой. Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, гадаадын иргэн, аж ахуйн нэгж ямар нэгэн эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээгүйгээр тухайн газрыг ашиглаж болохгүй, эзэмшиж болохгүй, өмчилж болохгүй гэдгийг хуулиар хориглосон. Үйл ажиллагаагаа шүүхээр зөвтгөх гээд байгаа ийм үйл явдал хэрэгт таарч байна. Тэгэхээр энэ хүмүүс шүүхэд нэхэмжлэл га эрхгүй этгээдүүд гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэгэнт шүүхээс энэ хүмүүсийн сэргээх эрх доголдолтой буюу тийм хууль ёсны эрх ашиг сонирхол бага. Үнэхээр манай эзэмшсэн газартай давхцаж байгаа гэж үзэж энэ газар минийх, эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байгаа гэж харах ёстой. 2010 оноос хойш суурьшаагүй учраас нэхэмжлэгч нар ийм асуудал яриад байгаа. Хэрвээ 2010 оноос хойш суурьшиж ирсэн бол эзэмших эрхийн гэрчилгээгүй ямар ч хаяг бүртгэлгүй 15 жил амьдраад байж байдаг ийм үйл явдал огтоосоо байхгүй.
5.4. Хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг зайлшгүй анхаарч авч үзэх ёстой. Нэхэмжлэгч нар 2010 оноос хойш эзэмших эрхийн гэрчилгээтэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гагүй өнөөдрийг хүрсэн үйл баримт ямар хүндэтгэн үзэх шалтгаан байгаа гэдэг асуудал. 2019 оны захиргааны актыг энд амьдарч байгаа хүмүүс 2023 онд мэдсэн гэдэг ойлголт ерөөсөө байх боломжгүй. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах эрх байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл.
5.5. Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоё гээд байна. Нийслэлийн Засаг дарга яг ямар хууль бус эс үйлдэхүй гаргаж, хэзээ өгсөн хүсэлтийг шийдэхгүй байгааг хууль бус эс үйлдэхүй гэж хэлээд байгаа эсэх, Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн яг ямар заалтаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болоод эс үйлдэхүй нь хууль бус, тийм учраас даалгах шаардлагыг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга гаргаад байгаа гэдэг асуудал байгаа юм. Тэгээд энэ бас тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлага дээрээ эс үйлдэхүй хууль бус болохыг тодорхойлъё л гээд байгаа болохоос биш яг хэзээ гаргасан хүсэлт ямар хууль зүйн үндэслэлтэй болоод тэрийг нь Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй байгаа асуудал. Энийгээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэл дээрээ тодорхойлоогүй. Яагаад гэвэл 2010 оноос хойш амьдарч байсан гэдэг үйл явдал тогтоогдохгүй.
5.6. Нийслэлийн Засаг дарга яг энэ иргэнд 0.07 га газар өгөх эрх бүхий албан тушаалтан мөн эсэх. Энэ чинь дүүргийн засаг даргад хамаарах ёстой асуудал, эрх хэмжээнийхээ хувиар. Нийслэлийн Засаг дарга яахаараа энэ хүмүүс газар эзэмших эрх захирамж га үүрэгтэй болчихдог билээ. Тэгэхээр эзэмших юм уу, өмчлөх юм уу аль нь болохоор тодорхой байгаагүй. Тэгэхээр энийг шүүхээр тус тодорхойлох ямар ч боломж байхгүй гэж харагдаж байгаа. Нийслэлийн Засаг дарга хуульд тавьсан хариуг өгсөн. Бусдын эзэмшил бүхий газартай давхцуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа. Б******* дүүргийн засаг даргын шийдвэр зөв байна гэдэг ийм хариу өгсөн. Хээрийн судалгаа хийнэ гэдэг нэг ойлголт байна. Хээрийн судалгаа хийхэд нь энэ хүмүүсийн хашаа байшин гэдгийг өнөөдөр ямар үйл баримтаар нотолж байгаа. Харин хээрийн судалгаагаа хийгээд хэсэг иргэд чинь эндээс бид нар хасуулаад тэр хүмүүс газраа авчихсан. Тэр хүмүүсийн нэг нь нэхэмжлэл гаргаад явж байсан эмэгтэй байгаа. Хэргийн материал, нэгж талбарынхаа дугаар дээр хүрээд ирчихсэн. Энэ хүмүүсийг тухайн үедээ байгаагүй гэсэн үг. Тэр үедээ тэр хүмүүсийн асуудал шийдэгдээд манай газраас хасагдангуут газар эзэмших эрх нь баталгаажаад гараад ирчихсэн. Тийм учраас энэ асуудалд ерөөсөө шүүхээс нэхэмжлэгч нарын дур зоргоороо газрын тухай хуулиар хориглосон үйлдэл хийж, газрыг хууль бусаар эзэмшсэн үйлдлийг зөвтгөх эсэх асуудал ярина.
5.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд газрын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 4 дугаартай дүгнэлт хэргийн материалд авагдсан. Энэ дүгнэлтээр Нийслэлийн маргаан таслах зөвлөл Б******* дүүргийн газрын албанаас ч тэр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд бүх баримтуудаа татаж үзээд гомдол гаргаад яваад байсан гэдэг нийслэл дээрээ ч тогтоогддоггүй, өнөөдөр хэргийн материал судлаад үзэхэд ч бас тэр тогтоогдохгүй. 15 жил үргэлжилдэг гомдол, газар эзэмших хүсэлт гэдэг ойлголт захиргааны ерөнхий хууль 2016 онд батлагдсан. Тэрнээс өмнө газрын тухай хууль 2002 онд батлагдсан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, өмнөх хууль хүчин төгөлдөр үргэлжилчихсэн энүүгээр ерөөсөө 30 хоног гэдэг ойлголттой байгаа. Мөн 14 хоногийн хугацаанд үйлчилж байсан. Тэгэхээр ингээд 15 жилийн дараа нэхэмжлэл гаргасан хугацаатай нь бодохоор ингээд 13 жилийн дараа энэ асуудлаар эрхээ сэргээлгэнэ гээд хангах ямар ч боломж байхгүй. Энэ компани газрын төлбөрөө төлж, дуудлага худалдааны анхны үнээ график гаргаад төлсөн ийм харилцаанууд явагдаж байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж шүүхэд хандах эрхийг үнэлж шүүх хангах боломжгүй. Захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх хөндөгдсөн, хуулиар хамгаалагдсан гэдэг хууль ёсны эрх ашиг сонирхол гэж байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд захиргааны актыг хүчингүй болгох боломж байхгүй. Захиргааны ерөнхий хууль дээр тодорхой заагаад өгчихсөн. Нэгэнт эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт манай компанид газар эзэмших эрх олгоод 2019 оны захирамж манай газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөөд байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д зөвхөн хуурч мэхлэх, авлига өгөх замаар захиргааны актыг гаргуулсан бол 5 жилийн хугацаа хамаарахгүй гэж байгаа. Тэрнээс бусдаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан 5 жилийн хугацаанд хамаарна. Нийслэлийн маргаан таслах зөвлөгөөний дүгнэлтээр 5 жилийн дараа буюу 6 жилийн дараа манай актыг хүчингүй болгон нийслэлийн засаг даргад даалгаж шийдвэрлэсэн энийг Засаг дарга биелүүлэхгүй байгаа шалтгаан ч гэсэн энэнтэй холбоотой. Шүүхэд нэхэмжлэлээ га ёстой, шүүхээр нэг бүр асуудлуудаа шийдээд төлчих ёстой гэсэн үг. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацааг онцгой анхаарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Б******* дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Э ХХК-ийн 91907 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгах шийдвэрийг гаргажээ.
3. Захирамжийн тус хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч С.Б******* нарын 6 иргэнээс ...2010 оноос хойш тус газарт оршин сууж, 2017 оноос газрыг хашаалж, зуслангийн байшин барьсан, энэ хугацаанд 2010, 2014, 2017, 2022 онд газар эзэмших хүсэлтээ тус тус өгч байсан, үүний үр дүнд 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн тул газар эзэмших хүсэлтээ дахин гаргасан. Гэтэл бидний оршин сууж байсан газарт гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон болохыг мэдсэн, тус захирамжаар Э ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаагүй, харин түүнд шинээр газар эзэмших эрх олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж, бусдын эзэмшил үүссэн газарт давхцал үүсгэсэн, хариуцагчаас бодит нөхцөл байдлыг тогтоож, хээрийн судалгаа хийгээгүй, мөн дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй зөрчил гаргасан байхад газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлсэн... зэргээр маргаж, мөн нэхэмжлэгч 6 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...дүүргийн Засаг даргын захирамжаар Э ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх хугацаанд нэхэмжлэгч иргэд газар эзэмших хүсэлт гаргаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн, гэвч дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлж, нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзээд гуравдагч этгээдийн газар эзэмших эрх сэргэсэн..., нэхэмжлэгч иргэд 2022 оны 5 дугаар сард анх удаа газар эзэмших хүсэлт гаргасан бөгөөд бусдад эзэмшүүлсэн газарт давхцуулан хүсэлт гаргасан..., үүнээс өмнө газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй... гэж, гуравдагч этгээдээс ...нэхэмжлэгч иргэдэд сэргээлгэх эрх үүсээгүй, тухайн газарт амьдарч байсан болох нь нотлогдохгүй байхаас гадна хэрэв нэхэмжлэлд бичсэнээр маргаан бүхий газарт амьдарч, 2010 оноос хойш газар эзэмших хүсэлт гаргаж байсан бол ма эрхээ хэрэгжүүлээгүй... гэсэн тайлбарыг гаргажээ.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд Э ХХК нь Б******* дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/117 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нийт 601304 м.кв газрын эзэмших эрхийг бусдаас шилжүүлэн авч, мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/295 дугаар захирамжаар 60000 м.кв газрыг П******* ХХК-д шилжүүлж, 541304 м.кв газрыг эзэмших эрхтэй үлдсэн байна.
6. Үүний дараа Нийслэлийн Засаг даргаас 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/351 дүгээр захирамжаар Э ХХК-ийн 541304 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг баталгаажуулах шийдвэрийг гаргаж, нэгж талбарын ******* дугаар олгосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад кадастрын зураглалын мэдээллийн санд тус газар нь хэрхэн бүртгэгдсэн талаарх баримтыг гаргуулахад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/444 дүгээр албан бичгээр ...Э ХХК-ийн эзэмшилд 541304 м.кв талбай бүхий газар бүртгэгдээгүй гэсэн лавлагааг ирүүлсэн.
7. Хариуцагчаас үүнийг тайлбарлахдаа ...гуравдагч этгээд хэд хэдэн этгээдээс тусдаа газруудыг шилжүүлэн авч, нийт 541304 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд нийтэд нь нэг захирамжаар эзэмших эрх олгож, нэгж талбарын нэг дугаарт бүртгэсэн... гээд Э ХХК-ийн эзэмшиж байгаа газрын танилцуулга гэсэн баримтыг гаргаж өгсөн, тус баримтаас үзэхэд нэгж талбарын ******* дугаартай, 541304 м.кв газар нь байршлын хувьд 5 тусдаа газар боловч тус бүрээр нь кадастрын мэдээллийн санд бүртгээгүй, нэгж талбарын нэг дугаар олгожээ.
8. Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, газрын хэлбэр засах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжаар 76500 м.кв, 289199 м.кв, 54026 м.кв, 29870 м.кв, 91709 м.кв гэж газрыг тус бүрээр нь Э ХХК-д эзэмшүүлсэн байна.
9. Маргаан бүхий 91709 м.кв газрын тухайд, гуравдагч этгээд Э ХХК-аас 2019 оны 3 дугаар сарын 15, 25-ны өдрүүдэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан ...төсөл хэрэгжих талбайд гэр барин амьдарч байгаа иргэдэд газрыг үлдээх, газрын байршлыг сольж өгөх хүсэлт гаргаж, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн эзэмшихийг хүссэн газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, хүлээлгэн өгсөн тухай актыг хавсаргасан, тус нэгж талбарын зурагт газрын хэмжээг 84714 м.кв талбай гэж бичигдсэн байхад гараар 91709 м.кв гэж засварласан байх ба шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээдээс ...газар эзэмших эрх 2012 оноос эхлэн үүссэн байхад эзэмшлийн газар дээр хэсэг иргэд дур мэдэн хашаа барин амьдарч байсныг албадан нүүлгэх ажиллагаа явуулж байсан боловч иргэдтэй харилцан тохиролцож, амьдарч буй газрыг нь үлдээхээр шийдвэрлэж, иргэдэд шилжүүлсэн газрынхаа оронд өөр газарт байршлыг шилжүүлэхээр болсон... гэж тайлбарласан.
10. Үүнээс үзвэл, Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээдийн эзэмшлийн 91709 м.кв газраас 6995 м.кв газрыг иргэдэд эзэмшүүлэх зорилгоор эргүүлэн авч, газрын байршлыг нь сольж эзэмшүүлэхээр шийдвэрлэж, шинээр 91709 м.кв газрыг Э ХХК-д эзэмшүүлсэн байна.
11. Харин нэхэмжлэгч 6 иргэний эзэмшихийг хүсэж буй газрууд нь гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий нэгж талбарын дугаартай, 91709 м.кв газартай бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1/923 дугаар албан бичгээр ирүүлсэн газрын давхцалын зураглалаар нотлогдсон, нэхэмжлэгч нар тухайн газарт 2010 оноос хойш амьдарч байгаа үндэслэлээр ма боловч газар эзэмших эрх түрүүлж үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсонгүй.
12. Тодруулбал, нэхэмжлэгч иргэдээс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анх удаа газар эзэмших хүсэлт гаргасан, үүнээс өмнө 2010, 2014, 2017 онуудад хүсэлт гаргаж байсан гэх боловч баримтаар тогтоогдоогүй, ...Газрын албанд хүсэлт гааар хүлээн авахгүй байсан, ...газар зохион байгуулагчид хэлсэн... зэрэг үндэслэлийг дурдах ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын өргөдөл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаж байгаагүй учраас хүсэлт гаргаж байсан гэж дүгнэх боломжгүй.
13. Түүнчлэн маргаан бүхий газарт 2010 оноос хойш амьдарч, 2017 онд хашаа, байшин барьсан үйл баримтыг нотлох баримт байхгүй, гэрчээр С.Г******* оролцож, шүүхэд ...нэхэмжлэгч нарыг 2010 оноос хойш амьдарч байсан... талаар мэдүүлэх боловч гэрчийн мэдүүлэг бусад баримтаар давхар нотлогдоогүй, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр газрыг хашаалан байшин барьж, мод тарьсан байх хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгохоос өмнө, 2017 онд баригдсан болох нь тогтоогдохгүй байна.
14. Шүүхээс нэхэмжлэгч иргэдийг тухайн газарт оршин суудаг эсэх талаар тодруулахад Б******* дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар албан бичгээр ...оршин суудаггүй бөгөөд улсын бүртгэл болон Хүн амын өрхийн мэдээллийн санд бүртгэлгүй болохыг тодорхойлсон, мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Г******* лайн ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Кадастрын зураглал хийгдсэн тухай баримтад ...2014 оны 5 дугаар сард С.Б******* нарын 14 иргэн кадастрын зураг хийлгэсэн, 14 айлын хашааг 2017-2018 онд барьж дуусгасан гэсэн байх боловч кадастрын зураг хийлгэсэн нь тухайн газарт бодит эзэмшил үүсгэн амьдарч байгааг нотлохгүй, хэрэв 2014 онд кадастрын зураг хийлгэсэн бол холбогдох Засаг даргад газар эзэмших хүсэлт гаад хавсаргаж өгснөөр тухайн кадастрын зурагт тусгагдсан газрыг эзэмших хүсэлтэй гэж үзэх тул кадастрын зураг хийлгэсэн талаарх тодорхойлолтыг үнэлээд 2014 онд газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэж дүгнэх боломжгүй.
15. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч С.Б******* нарын 6 иргэн 2010 оноос хойш маргаан бүхий газарт амьдарч байсан болох нь нотлогдоогүй ба Нийслэлийн Засаг даргаас 2019 онд гуравдагч этгээд Э ХХК-д 91709 м.кв газрыг эзэмшүүлснээс хойш анх удаа 2022 оны 11 дүгээр сард газар эзэмших хүсэлт гаргасан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.
16. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ... газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 32.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж тус тус зааснаар иргэн газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаж, газар эзэмшүүлэх шийдвэр гарсан бол эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулж, зөвхөн эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрхтэй болно. Иймд нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгоогүй тул тэдгээрийн хувьд газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй, газар эзэмших эрхгүй этгээд гэж үзнэ.
17. Мөн 2010 оноос тухайн газарт амьдарч байгаа үндэслэлээр газар эзэмших эрх түрүүлж үүссэн, оршин сууж байсан газарт давхцуулан Э ХХК-д эзэмших эрх олгосон гэх боловч маргаан бүхий акт гарсны дараа нэхэмжлэгч иргэд газар эзэмших хүсэлт гаргаж, өөрсдөө эрхийн гэрчилгээ олгогдоогүй газарт хашаа, байшин барьж, мод тарьсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасантай нийцэхгүй.
18. Хэдийгээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан ч газар эзэмших эрх хууль ёсоор түрүүлж үүссэн гэж маргасан тохиолдолд тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг шалгахад тухай газарт хэний хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн , мөн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын хууль ёсны ашиг сонирхол бүхий бодитой эзэмшилд байгаа эсэх-ийг харгалзан үзэх ёстой учраас гуравдагч этгээдийн ...маргаан бүхий газарт зөвшөөрөлгүй амьдарч байсан тул хамгаалагдах эрх байхгүй... гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй.
19. Гэвч дээр тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч С.Б******* нар нь 2019 оноос өмнө маргаан бүхий газарт бодитойгоор оршин сууж, амьдарч байсан нь нотлогдохгүй, тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй тул нэхэмжлэгч нарт Газрын тухай хуулиар хамгаалагдах газар эзэмших ашиг сонирхол үүссэнд тооцогдох боломжгүй байна.
20. Иймд нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх болоод газар эзэмших ашиг сонирхол хуулийн дагуу үүсээгүй байх тул Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд Э ХХК-д 91709 м.кв газрыг эзэмшүүлсэн нь тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэлгүй гэж үзээд маргаан бүхий актыг хүчингүй болгох, газар эзэмших эрх олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
21. Хэргийн үйл баримтаар гуравдагч этгээд Э ХХК-д өөр өөр байршилд байгаа нийт 541304 м.кв газрыг эзэмшүүлэхдээ нэгж талбарын нэг дугаар олгосон, 2019 онд 91709 м.кв газрыг шинээр эзэмшүүлсэн атлаа газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамж гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдох хэдий ч эдгээр нь маргаан бүхий актыг хүчингүй болгох, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл биш байна.
22. Нэхэмжлэлийн ...2010 оны 05 сар, 2014 оны 05 сар, 2014 оны 05 сар, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд Б******* дүүргийн газрын албанд хандсаны үр дүнд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр газар төлөвлөлтөд орсон... гэх үндэслэлийн тухайд, Б******* дүүргийн Засаг даргаас 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гуравдагч этгээд Э ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх ба Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 15/33 дугаар албан бичгээр ...Нийслэлийн Засаг даргаас Э ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байхад газрын кадастрын мэдээллийн санд дүүргийн Засаг даргын захирамж гэж алдаатай бүртгэл хийгдсэн ба дээрх алдаанаас шалтгаалан тус захирамж гарах болсон, ...тус алдаатай бүртгэлийг илрүүлэх хүртэл хугацаанд цуцалсан төлөвтэй байсан тул 2022 оны 11 дүгээр сард С.Б******* нараас гаргасан хүсэлтийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан...Нийслэлийн Засаг даргын захирамжийг дүүргийн Засаг дарга хүчингүй болгох боломжгүй тул тус захиргааны акт хүчин төгөлдөр биш учраас сэргээх захирамж гараагүй... гэсэн тайлбарыг гаргасан тул системийн алдаанаас шалтгаалан дээрх ажиллагаа явагдсан болох нь тогтоогдсон.
23. Түүнчлэн нэхэмжлэгч нараас газрын давхцалын маргаан үүсгэсэн атлаа ...газрын төлбөр төлөөгүй, дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй... гэж ма эрхгүй, гуравдагч этгээд Э ХХК нь газар эзэмшихдээ зөрчил гаргасан эсэх нь энэ маргаанд хамааралгүй, мөн Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөс маргаан бүхий актын талаар гаргасан дүгнэлт нь энэ захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б******* нарын 6 иргэний Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжийн Э ХХК-д дугаар бүхий 91709 м.кв газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 6 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол га эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ