| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/11229/И |
| Дугаар | 197/ШШ2025/06765 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/06765
2025 05 26 197/ШШ2025/06765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 байр, *******од оршин суух, Хэ******* овогт Да******* Ба******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, 50Б байр, *******од оршин суух, Да******* овогт Мө******* Ва******* /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 596,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ба*******, хариуцагч М.Ва*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Ба******* нь хариуцагч М.Ва*******д холбогдуулан 596,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М.Ва******* нь үл ойлголцлын улмаас миний шүдийг булга цохьсон. Үүний улмаас мэдээ алдуулалт хийж шүд авахад 80,000 төгрөг, шүдний буглаа цэвэрлэхэд 95,000 төгрөг, хиймэл шүд хийлгэхэд 140,000 төгрөг, нийт 315,000 төгрөг болсон. Мөн машины өшиглөж эвдэлсэн хохирол 281,000 төгрөг болсон. Иймд М.Ва*******гаас нийт 596,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
3. Хариуцагч М.Ва******* нь нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулах, эвлэрэн хэлэлцэх тухай мөрдөн байцаалтын явцад удаа дараа илэрхийлсэн боловч зөвшөөрөөгүй, татгалзсан. Миний бие өөрийн эхнэрээ бусдад хэл амаар доромжлуулж байхыг хүлээн зөвшөөрч чадалгүй уг үйлдлийг хийсэн ба нэхэмжлэгч мөн энэ хэрэгт буруутай. Миний бие эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зорчих эрхийг 1 жилээр хязгаарлах ял, 1 сая төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдсэний улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа. Учир нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг компаниа ажиллуулж чадахгүй байгаа. Иймээс төлбөр төлөхөөс татгалзаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. М.Ва******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Ба*******тай маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж зүүн дээд талын 5 дугаар шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн байна. /1хх 12-20/
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.
Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд зөрчил үйлдсэн обьект, гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй, тэдгээрийн улмаас учирсан шалтгаант холбоо, зөрчил үйлдэгчийн гэм буруу тогтоогдсон байх ёстой.
Эрүүл мэндэд учирсан гэм хорын тухайд
5.1. Хариуцагч М.Ва******* нь нэхэмжлэгч Д.Ба******* цохьсоны улмаас түүний шүдэнд булгарал гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцогдсон нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй.
5.2. Дээрх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлохгүй.
5.3. Учруулсан хохирлын хэмжээ ямар байх нь маргааны зүйл байна.
5.3.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хатуу хуванцар суурьтай хиймэл шүдийг 140,000 төгрөгөөр хийлгэсэн болох тогтоогдож байна. /1хх 9/
5.3.2. Бусад хохиролд гаргаж өгсөн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна. /1хх 10/
5.3.3. Тиймээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хор 140,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
Эд хөрөнгөд учирсан гэм хорын тухайд
5.4. Нэхэмжлэгчийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч өшиглөж гэмтээсэн үйл баримтад зохигч маргаагүй.
5.5. Учруулсан хохирлыг хэмжээ ямар байх нь маргааны зүйл байна.
5.5.1. Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
5.5.2. Тиймээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол 281,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.6. Дээрхийг нэгтгэвэл нэхэмжлэлийн шаардлагаас 140,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч М.Ва*******гаас 140,000 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ба*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 456,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ва*******гаас улсын тэмдэгтийн хураамж 4,850 төгрөг, улсын орлогоос 9,450 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Ба*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ