| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 181/2021/01721/И |
| Дугаар | 191/ШШ2025/03198 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/03198
| 2025 04 16 | 191/ШШ2025/03198
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, * оршин байрлах, М ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, С тоот хаягт оршин байрлах, Э ХХК /РД:***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын дээврийн чанарын доголдлыг арилгахад шаардагдах 643,592,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ч.Д, С.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Ц.С,
Шинжээч Б.Г, О.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр А ХХК /одоогоор Э ХХК-тай МХ2-15/01 дугаар Барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Гүйцэтгэгч нь ** дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2932 м.кв талбайтай М худалдааны төвийн барилга угсралт, дотор гадна инженерийн шугам сүлжээ, автозам, гадна талбайн тохижилтыг гүйцэтгэн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түлхүүр хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний нийт үнийн дүнд 1,350,000,000 /нэг тэрбум гурван зуун тавин сая/ төгрөгийн санхүүжилт олгохоор харилцан тохиролцсон. Гүйцэтгэгч нь Барилга угсралтын ажлын хүрээнд М худалдааны төвийн дээврийг Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, Барилгын тухай хууль, барилгын норм нормативын дагуу, талуудын тохиролцсон материалаар чанартай хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т Гэрээний баримт бичгүүдэд заагдсан ажлыг хугацаанд нь стандартын шаардлагад нийцүүлэн чанартай хийж гүйцэтгэнэ. Ажлын чанарын баталгаат хугацааны дотор гарсан эвдрэл гэмтлийг өөрийн зардлаар засаж янзална., 6.2.10-т Барилгад оруулах материал, эдлэлийг хамтран сонгож тогтоосны дараа нийлүүлэлт хийнэ., 6.2.11-т Аливаа материал, эдлэл нь стандартын шаардлагад нийцсэн чанартай байна гэж заасан. Гүйцэтгэгч нь Захиалагчаас гэрээнд заасан чанарын шаардлага хангасан материалын санхүүжилтийг бүрэн авсан хэдий ч барилгын дээвэрт Гуан жоугийн яармагаас хэт нимгэн төмөр хуудсыг Захиалагчтай хэлэлцэлгүй дангаар сонгон авчирч, угсран, бэхэлгээ шурупийг унь СИ төмөрт нэг шулуунд тавиагүй, буруу тавигдсан шуруп олон газар мултарч хуудас төмөр сэрдийснээс бороо цасны ус орж гоождог, өвөл цанталтаас худалдааны заал хүйтэн болж, үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэл үүсдэг. 2018 онд ашиглалтад орсон барилга гэхэд агаар чийгийн үйлчлэлд автсан эрдэс дулаалга ширгэж үгүй болж сэрдийсэн, хэт нимгэн учир хотолзсон байдалтай байна. Гүйцэтгэгч байгууллагад тухай бүрт нь мэдэгдэж, тус доголдлыг арилгахаар харилцан тохиролцож протокол үйлдсэн, үүний дагуу албан бичгүүд хүргүүлсэн хэдий ч доголдлыг арилгаагүй, Захиалагчийн шаардлагууд үр дүнд хүрээгүй байдаг. Мөн манай компанийн хувьд Мэргэжлийн хяналтын газарт хандан барилгын дээврийн чанартай холбоотой Улсын байцаагчаар дүгнэлт гаргуулан шүүхэд нэхэмжлэл гаргахаар удаа дараа хандсан ч томилогдсон байцаагчдын хувьд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй барилгын ажлын санхүүжилттэй холбоотой маргаанаас доголдолтой холбоотой маргааныг зааглаж авч үзэлгүйгээр энэ барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар гүйцэтгэгч, захиалагч талуудын маргаан шүүхээр эцэслэгдээгүй байгаа учир шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариу өгдөг. М худалдааны төвийн Дээврийн доголдлоос үүдэлтэйгээр хэрэглэгчид тав тухтай үйлчилгээ авч чадахгүйд хүрсэн, бараа бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын асуудлууд гарч ирсэн, байнгын цэвэрлэгээ үйлчилгээ, засвар зэргээр үргүй зардал байнга гарах болсон. Гадаа дулаарч бороо, усны улирал эхэлж цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул дээврийн доголдлыг арилгахаар Кендле Хаус ХХК-д хандан засварын ажил хийлгэхээр тохиролцсон. Тус байгууллагаас газар дээр нь үзлэг хийхэд БНбДүрэм болон холбогдох заалтуудыг зөрчсөн тул уг барилгын дээврийн хийцлэлд их засвар оруулж шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Тус их засварт 285,623,690.66 /хоёр зуун наян таван сая зургаан зуун хорин гурван мянга зургаан зуун ерэн/ төгрөг шаардагдахаар байна. Иймд, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна., тус хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-т захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 350.1.7-т Гүйцэтгэгч нь ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу дээврийн доголдлыг арилгахад шаардагдах 285,623,690.66 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж өгнө үү. гэв.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 05 сарын 28-ны өдрийн нэхэмжлэлээр хариуцагч компаниас 285,623,690 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг гүйцэтгэгч ** дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Мын дээврийн засварын гэрээний дагуу нэхэмжилсэн. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр А ХХК буюу одоогоор Э ХХК-тай МХ2-15/01 дугаар барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түлхүүр хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний нийт үнийн дүнд 1,350,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор харилцан тохиролцсон. Гүйцэтгэгч нь Барилга угсралтын ажлын хүрээнд М худалдааны төвийн дээврийг Монгол улсын стандарт, Барилгын тухай хууль, барилгын норм нормативын дагуу, харилцан тохиролцсон материалаар чанартай хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Гэтэл хууль, стандартыг баримталж ажиллаагүй. Гэрээт ажлыг доголдолтой гүйцэтгэсэн нь шинжээчийн дүгнэлт болон мэргэжлийн байгууллагуудын үзлэг шалгалтаар нотлогдсон. Энэ хариуцлагагүй байдлын улмаас дээврээс ус гоожих, дэлгүүрийн ажилчид болон хэрэглэгчид үйлчлүүлэхэд хүндрэлтэй болох, бараа норох, ойр ойрхон засвар үйлчилгээ хийх шаардлагатай болдог хүндрэл үүсэж байна. Манай компани 2021 онд К ХХК-иар дээврийн ажлын засвар үйлчилгээ хийлгэе, засварлахад хэдэн төгрөг шаардагдах гэдэг үнийн санал авахад хавтаст хэргийн 13-37 дугаар талд авагдсан нийт 14 хуудас материалыг өгсөн бөгөөд үнийг 285,623,690 төгрөг засах үнийн санал ирүүлсэн. Үүний дараа нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт А ХХК буюу Эн си констракшны гэрээт ажлын гүйцэтгэлийн доголдлын талаар газар дээр нь үзлэг шалгалт хийж өгөх хүсэлтийг албан бичгээр удаа дараа хүргүүлсэн. Гэвч талуудын хооронд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд төслийн маргаан үргэлжилж байсан учраас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу тайлбарыг ирүүлж байсан. Талуудын байгуулсан гэрээний 6.2.10-т Барилгад оруулах материал, эдлэлийг хамтран сонгохоор оруулсан байхад хятад улсаас дур мэдэн чанаргүй материал авч ирээд дээврийн ажил гүйцэтгэсэн. Манай компанийн зөвлөх инженертэй зөвшилцсөн гэж тайлбарладаг боловч зөвшөөрсөн, цуг явж авсан талаар акт нотлох баримт байдаггүй. 2017 оны 3 сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирал Зориг гэх хүн ажлын хэсэг байгуулж М 2 барилгын үзлэг шалгалтыг зохион байгуулсан. Уг дүгнэлтээр нийт 5 асуудал байсан. Энэ талаар баримтууд нь хэргийн 50-51 дүгээр хуудсанд тэмдэглэл байдаг. 2017 оны 12 сарын 18-ны өдөр барилга ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас хариуцагчийн тухай үеийн захирал Бадрал нь барилга угсралтын ажилд 2016 оны 7 сарын 10-ны өдөр дууссан. Туршилт, тохируулгын ажлыг 2017 оны 10 сарын 28-ны өдөр шалгасан. Гадна саравчны шилэн хийц дутуу, металл хийц угсарсан өвөл угсрах боломжгүй байна. Хавар угсарна. Хавар ашиглалтад оруулахад татгалзах зүйлгүй гэсэн тэмдэглэлийг хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд гаргаж өгсөн. 2017 оны 12 сарын 18-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуудсанд манай байгууллагын зүгээс *** гэх хүн барилгын ажилд ямар ажлууд дутуу байгааг дурдаад, гүйцэтгэгчээр үүрэг хүлээлгэж, хийлгэх нь зүйтэй гэдэг санал хүргүүлсэн. Хэргийн 46-47 дугаар талд авагдсан. Дээрх асуудлуудтай холбоотой 2018 оны 3 сарын 5-ны өдөр М ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг М 2 барилгын дээврийн ажлыг дүгнэж протокол үйлдсэн. Уг протоколд ...гадаа хур, тунадасгүй цэлмэг байна. Дээврийн цас хайлсан дэлгүүрийн үүд, хаалга, заалны дам нуруу дамжин маш олон газарт ус дусаж байгааг бичлэгээр баримтжуулж авлаа. Дээврээс ус гоожиж байгаа байдлыг харахад чанаргүй дутуу хийснээс хамааралтай байна. Барилга ашиглалтад оруулаад дөнгөж жил болж байгаа гэсэн протокол үйлдсэн. 2018 оны 3 сарын 6-ны өдөр талууд хоорондоо барилга хүлээлцсэн акт үйлдсэн. Хариуцагч талаас М.Б, Т.Эрдэнэ баяр нар байлцсан. Манай талаас талбай хариуцсан захирал Цэцэглэн, Оюунбилэг нар байлцсан. Уг актаар нийт 8 ажил дутуу байгааг талууд тохирч, гарын үсэг зурсан. Үүнд гол саравчны шилэн хаалт хийц хийгдээгүй, урд хаалга, шал ханатай гүйцэт хийгдээгүй, цахилгааны кабель гэмтсэн, хананы шингэн зуурмаг хийгдээгүй, дээврийн төмөр ховлогдсон, олон газраас ус гоождог, барилгын хананы дагуу ус гоождог гэх байдлаар хэргийн 48 дах хуудсанд байх актыг үйлдсэн. 2017 оны 4 сарын 15-ны өдөр комиссын гишүүн хариуцагчийн инженер Э нь дээрх байдлаар 8 асуудал байна. Ажлын 14 хоногт хийж гүйцэтгэнэ гэсэн бичгийг гаргаж өгсөн /хх.53/. Дээрх барилгыг 2018 оны 5 сарын 17-ны өдөр барилга ашиглалтад оруулах комиссын 2018/150 дүгнэлтээр улсын комисс хүлээж авсан. Дүгнэлттэй холбоотойгоор 2021 оны 9 сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Билигмаагаар дамжуулан гүйцэтгэгчийг ямар алдаа гаргасныг хэрэгт дэлгэрэнгүй тайлбарласан./хх109-110/ Мөн мэргэжлийн хяналтын байгууллагад удаа дараа дүгнэлт гаргуулахаар хандсан боловч шүүхийн маргаантай гэдэг шалтгааны улмаас дүгнэлт гаргах боломжгүй гэж татгалзаж байсныг дурдсан. Хариуцагч хариу тайлбараараа эс зөвшөөрч маргаж, шинжээч томилуулах хүсэлт өгсөн. Мөн үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаад 2016 оны 6 сарын 25-ны өдөр, 2015 оны 5 сарын 5-ны өдрийн видеонуудад үзлэг хийлгэх хүсэлт өгч. Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон. Шинжээчээс үйлчилгээний төвийн барилгын дээвэр нь Монгол улсын стандарт, норм, дүрмийн дагуу баригдсан эсэх, барилгын дээвэр чанар байдлын доголдолтой эсэх, дээвэр засах шаардлагатай эсэх гэсэн асуултуудыг асууж, шинжээч дүгнэлт гаргасан. Шинжээч 2022 оны 4 сарын 1-ний өдөр 12 цаг 41 минутад үзлэг хийж, хариуцагч талаас Бадрал, нэхэмжлэгч талаас *** нар байлцуулан дүгнэлт хийсэн. Дүгнэлтээр үйлчилгээний төвийн барилгын дээвэр нь барилгын норм ба дүрэм 310705 7.2 дахь хүснэгт, хуудаснуудын уулзварыг суурьт бэхлэхдээ хуудасны нугалаас төмрүүдийг бэхэлгээ төмрийг Т маягийн догол төмрийг хадаж бэхэлнэ гэсэн заалтыг зөрчсөн гэдэг дүгнэлт өгсөн.
Мөн дээврийн чанар доголдолтой эсэх дээр дээврийн ажлыг 2016 оны 03 сарын 20-ны өдрийн 17/2016 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй байна. Мөн өөрчлөлтийн зураг төсөл хийлгээгүй байна. Барилгын дээврийн 1 дүгээр тэнхлэгийн хүрээ хооронд дээврийн металл хавтангийн зөрүүлэг эсрэг хийгдсэн. Дээврийн хавтангийн боолтон холбоосыг хуудаснуудын нугалааст боогоогүйгээс нүх их гарсан. 12 метрийн өргөнтэй дээврийн хавтанг 6 метрээр хувааж, урд хэсгийг силиконоор шахваас хийсэн байна. зураг төсөлд дээврийн хавтангийн уртыг 6 метр хуваахаар заагаагүй. Дээврийн парапетын малгай төмрийг салхины эсрэг чиглэлд ам дарж хийсэн. Ашиглалтын явцад хэрэглээний бага хэмжээний нүх, сүв гарсан гэж дүгнэсэн. Засварлах шаардлагатай хэсэгт Барилгын норм ба дүрэмд 310705-ын дагуу гүйцэтгэх шаардлагатай барилгын техникийн ажлын зураг төсөл гаргаж зохиогчоор батлуулах, дээврийн малгай болон бүх боолтон холбоосыг дээврийн нугалааст бэхлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ирүүлсэн. Дүгнэлт гаргасан хүн нь нийтийн аж ахуйн хэлтсийн ажилтан Ганпүрэв, Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн хяналтын инженер Ундрах гэсэн хүмүүс дүгнэлт гаргасан. 2023 оны 1 сарын 17-ны өдөр А ХХК нь бодит байдалд нийцээгүй гэж дахин шинжээч нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг тавьсан. Мөн манай талаас хэргийн 122 дугаар тал байх хүсэлтийг дахин гаргаж, шинжээч томилуулах хүсэлт тавьсан.
2023 оны 1 сарын 18-ны өдөр буюу нэхэмжлэл гаргаснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн тул 285,623,690 төгрөгийн үнийн санал ирүүлж байсан, 2023 онд хэдэн төгрөгөөр засварлахыг нь мэдэхгүй байсан учраас Баттүвшинболд ХХК-иас 2022 оны 12 сарын 12-ны өдөр ирүүлсэн үнийн саналаар 429,476,400 төгрөгөөр засварлах төсөв ирүүлсэн. Энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг 143,823,710 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. 2023 оны 5 сарын 03-ны өдөр түрүүчийн үзлэг хийсэнтэй холбоотой К ХХК-иас дээврийн ажлын засварын үнийн саналыг авсан. 2022 оны 12 сарын 1-ний өдөр, 2023 оны 5 сарын 01-ний өдөр тус тус хийсэн үзлэгээр барилгын хийцлэлд их засвар оруулж бүхэлд нь засварлах шаардлагатай гэж үзээд дахин шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасан. Шүүх үүнийг хүлээн авч хангасан бөгөөд үүний дараа Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон. Амгалан гэх шинжээч 2023 оны 8 сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр дээврийн засварын ажилд 643,592,545 төгрөг шаардлагатай гэж үзсэн. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д заасныг үндэслэж захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй хөрөнгийг шилжүүлэх, тогтоосон хугацаанд гүйцэтгэх, доголдлыг арилгах зардлыг хариуцах гэх мэт шаардлагуудыг үндэслэн шаардах эрхийн хүрээнд нийт 643,592,545 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг дэмжиж байна. 2 талын инженерүүд болон барилгын инженер *** гэх хүний бичгээр гаргасан, хэрэгт авагдсан материалуудыг дэмжиж оролцож байна. Хариуцагч талаас 2024 онд дээвэр дээр үзлэг шалгалт хийх нэрийдлээр бичлэг хийж хэрэгт өгсөн. Уг бичлэг дээр манайх асуудалгүй дээвэр хийсэн. Гадаа бороо орж байна. Дотор талд ямар нэг ус туссан зүйл байхгүй гэж бичлэг дээр хэлдэг. Ажил гүйцэтгэх гэрээ нь 2015-2016 он хүртэл хугацаанд хийгдсэн. Жил болгон бороо, цасны улирлаар байнга худалдан авагчид болон ажилчдад хүндрэл учруулах хэцүү учраас засвар үйлчилгээний албаар засварын ажлыг бүрнэ шинэчлэхгүйгээр тухай бүрд нь жижиг хэмжээний засвар хийгээд явж байсан. 2024 онд Хараат хан ХХК-иар засварын ажил гүйцэтгүүлсэн. Нэгэнт хийснийх нь дараа дээврийн ажил ямар ч асуудалгүй байна гэдэг байдлаар нотлох баримт гаргаж өгсөн нь үндэслэлгүй гэв.
2. Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э ХХК-ийн захирал М.Б би М ХХК-ийн барилгын дээврийн чанар доголдлыг арилгахад шаардагдах 285,623,690.66 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 сарын 23-ны өдөр хүлээж аваад дараах тайлбарыг өгч байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл 1. М ХХК нь Улсын комисс хүлээж аваагүй байхад захиалагчийн хувьд 2016 оны шинэчлэн найруулсан Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-; Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчин 2016 оны 07 дугаар сарын 08-нд Миний дэлгүүр хайпермаркет 2 дэлгүүрийг нээж ажиллуулсан болно. 2016 оны 11 сард цас орж мөстсөн үед Миний дэлгүүр хайпермаркет 2 дэлгүүрийн дээврийн цасыг арилгуулахаар дэлгүүрийн бүх ажилчдыг дээвэр дээр гаргаж замын цас арилгадаг сүх шиг үзүүртэй урт төмөрт гагнасан багажаар цохисноос дээврийн дээд үений төмрийг энд тэндгүй цоолсон байсан, мөн СИ төмрийн хооронд дэвсэж цасыг доргиож буулгахдаа нимгэн төмрийг хотойлгосон нь ашиглалтын буруу үйл ажиллагаанаас болсон.
2. Дээврийн хийц сэндвичин хавтан байсныг захиалагч, барилга бүтээцийн зургийн автор, захиалагчийн техникийн хяналтын инженер Т.*** уг төмрөөр хийхийг гүйцэтгэгчтэй ярилцаж материалыг хамтран сонгосон, БНХАУ-аас авчирсан төмрөөр угсрахыг Т.*** зөвшөөрсөн. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах заалтын дагуу шаардлага хангахгүй материал нийлүүлсэн гэж үзсэн бол угсруулахгүй солиулах, тухайн материалын чанар, аюулгүй байдал, техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулах бүрэн эрх нь байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй.
3. Барилгын дээврийн ажлыг далд ажлын актаар хүлээн авсан, зураг төсөл зохиогчийн дүгнэлтэн дээр Т.*** дээврийн дүгнэлт гаргасан.
Иймд М ХХК-ийн буруутай ажиллагаанаас болсон гэж үзэж Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах гэсэн заалтын дагуу М ХХК-ийн барилгын дээврийн чанар доголдлыг арилгахад шаардагдах 285,623,690.66 төгрөгийн зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.1.Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын дээврийг захиалагчтай хэлэлцэлгүйгээр дур мэдэн явж, сонгоод өөрөө угсраад, бэхэлгээ шуруфыг нь нэг шулуунд тавиагүй, шуруф нь мултарч, төмөр сэртийсэн гэж нэхэмжлэл дурдсан.
Гүйцэтгэгч байгууллагад тухай бүрд нь мэдэгдэж байсан гэдэг. Харилцан тохиролцож, арилгахаар шийдэж, протокол үйлдсэн бол одоо хүртэл доголдол арилгаагүй гэсэн. Тэгэхээр хэргийн 3 хавтаст дотор хэт нимгэн төмөр авч ирэхэд нь, угсрахад нь, бэхэлгээ хийхэд нь, мултраад унасан тухай ямар ч мэдэгдэл протокол, тогтоол байхгүй. Үйлдэгдсэн албан бичиг, мэдэгдсэн зүйл, гаргасан гомдол алга. Дээврийн ажлыг 2016 оны 3 сарын 7-ны өдрөөс 14 хоногийн хугацаанд хийж, 3 сарын 21-ны өдөр акт хийж дээврийн ажил гүйцэтгэсэн. Энэ актад зураг төслийн дагуу хийгдсэн. Ажлын гүйцэтгэлийг магадлах тогтоол, хэрэглэсэн материалын чанарын гэрчилгээг хавсаргасан гэж хүлээн авсан. Зураг төсөл зохиогч, хяналтын инженер *** өөрөө гарын үсэг зурж хүлээн авсан. Үүнээс хойш ямар нэг мэдэгдэл гаргаагүй. Ажил хүлээн авах үед доголдлын тухай яригдаагүй, энэ тухай шаардлага тавигдаагүй. Түүнээс гадна чанар гүйцэтгэлийг баталгаажуулсан бусад баримтуудад барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн, зохиогчийн дүгнэлт байна, барилга ашиглалтад оруулсан техникийн комиссын дүгнэлт, магадлалын дүгнэлт, магадлагч Төрбатын үнэлгээ, барилга ашиглалтад оруулсан улсын комиссын актад хэт нимгэн, шуруф буруу тавигдсан, бэхэлгээ сул гэсэн зөрчил, дутагдал, доголдол тэмдэглэгдээгүй.
Хэрэгт авагдсан материалыг үзэхээр өөрөө дураараа Гуанжу яваад авч ирсэн зүйлгүй. Өвөр монголын Цендай цайран ган хийц гэх компаниас авч ирүүлсэн. Хэт нимгэн гэх төмрийг доторлогооны цагаан төмөр нь 0,3 мм, гадарлагаа нь 0,5 мм байхаар заасан. Энэ хэмжээ нь зураг төсөл баталсан Сэрээнэндагвын өөрийнх нь баталсан ажлын зурагтай таардаг. 12 метртэй байсан зүйлийг Бадрал өөрөө дур мэдэн 6 метрээр авч ирсэн биш, үйлдвэрээс гарсан падаан дээр 5900-6700 метрийн урттай ачсан. Эдгээр баримтууд хэрэгт байгаа. Өөрчлөлтийн зураг гаргаагүй гэж нэхэмжлэлд бичсэн. Өөрчлөлтийн зураг гараагүй байхад манай барилгад тохирохгүй хэт нимгэн төмрийг консруктын тооцоогүй сонгож, дээврийн ажил зураг төсөлгүй хийгдсэн гэдэг. Өөрчлөлтийн зургийг нь хаана байна гээд хэргийн материал уншихаар өөрчлөлтийн зураг байна. Үүнийг 2023 онд хийсэн. Дээврийн ажил хийж дууссаны дараа 7 жилийн дараа өөрчлөлтийн зураг гарсан. Үүнийг хуульд нийцсэн гэж яаж хэлэх бэ. Өөрчлөлтийн зураг гараагүй байхад дээврээ зассан гэж маргаж байна. Өөрчлөлтийн зургийг хүлээгээд 7 жил дээвэр хийхгүй явсан болно. ДЦ012016 гэсэн дугаартай 2016 оны 3 сарын 19-ны өдөр экспертизийн баталгаажуулалт хийсэн. Барилгын ажлын зураг 2015 гараад, 2016 онд экспертизээр батлагдсан. Зөвхөн өөрчлөлтийн зургаа өгөөгүйгээс гадна, барилгын ажлын зургийг өгөөгүй юм шиг байдаг. Ямар ч байсан 2016 онд гарсан зураг ажил эхлэхэд өгөөгүй байсан. Зураг төсөлгүйгээр дээвэр хийсэн гэж буруутгаж болохгүй. Ажлын зураг төслийн талаар ноцтой зөрчлийг барилгын ажил гүйцэтгэгч Бадрал удаа дараа хэлж байсан. 2016 оны 6 сарын 15-ны өдөр дулааны магадлан хийсэн ажлын зураг эцсийн байдлаар хүлээлгэж өгөөгүй, батлагдсан ажлын зураг зөвшөөрлөө гүйцэт авч чадаагүй тул барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх нөхцөлийг хангаж өгнө үү, 2016 оны 9 сарын 20-ны өдөр дулааны шугамын ажлын гэрээ байгуулахад цэвэр усны төв тодорхойгүй байсан. Гэрээ байгуулсны дараа шугам татахаар байсан. 8 сарын 15-нд ирлээ гэсэн. 2016 оны 12 сар Анх гэрээ хийх техникийн нөхцөлүүд авсан. Олголтын цэг тодорхойгүй, ажлын зураг гараагүй. Төсөвт өртгийн тооцоо хийх боломжгүй тул миний бие ажлын зураг гаргахаар 2 дахь гэрээ хийх гэсэн боловч та бүхэн ажлын нэр төрлөө тус бүрд нь барагцаагаар багцлаад нийт төсөвтөө багтаая. Илт гарвал танайхыг юу гэж хохироох бэ гэж хэлсэн.
...6 сарын 20-ны өдөр хүрсэн боловч амаар болон бичгээр ажлын зураг хүлээлцэх шаардлага тавьсан боловч хариу өгөхгүй учир 7 сарын эхэнд ажлын зурагт өөрсдөө засвар хийж, цахилгаан хангамжийн ажлыг эхлүүллээ гэх мэт маш олон ажлыг зураг өгөөгүй тухай маш олон бичвэр байдаг. Манай барилгад тохирохгүй, гэрчилгээгүй, тэнхлэгийн төвийн консруктын тооцоогүй явсан. Консруктын тооцоо гэдэг зүйл хэрэгт байхгүй. Юу үндэслэж консруктын тооцоо үндэслэж дээврийн ажил хийлээ гэж шаардлага тавьж байгаа нь ойлгомжгүй. Барилгын төсөвчдийн холбооны шинжээч Амгалангийн дүгнэлтэд Тус дээврийн ажил хийгдэж байхад сэндвичэн материалаар барилгын угсралт хийх барилгын стандарт Монгол улсад байгаагүй. Түүгээр ч барахгүй барилгын хөгжлийн төвийн Амарсанаагийн 2024 оны албан бичигт Сэндвичэн хавтангаар дээврийн ажил гүйцэтгэх нарийвчилсан шаардлага бүхий норматив бичиг баримт одоогийн байдлаар батлагдаагүй гэсэн. Тэгэхээр сэндвичэн дээврийн норм нормативын бичиг батлагдаагүй байхад норматив зөрчсөн, консруктын дагуу хийгдээгүй гэж байгаа нь юуг үндэслэж буруутгаж байгаа нь тодорхойгүй. Барилгын захиалагч тал барилга гүйцэтгүүлэх гэрээний 6.1, 6.1.2, 6.1.4-т заасан барилгын зургийг өгч ажил эхлүүлнэ. Өөрчлөлтийн зураг орох тохиолдолд ажил эхлэхээс 3 хоногийн дотор өмнө өгөөрэй гэсэн заалтыг өөрсдөө зөрчсөн. Гэрээний 6.1-т заасан шаардлага хангахгүй ажлыг буулгаж, дахин хийлгэнэ. Гэрээний 1 дэх хэсэгт, барилгын материалыг өөрсдөө сонгох, баталгаажуулна гэсэн. Энэ эрх нь байсан, хэрэгжүүлээгүй. Муу нимгэн материал авч ирсэн бол түүнийг нь буцаалгүй, бариулаад угсруулсан, буруу материалаар угсарсан байсан бол буулгах эрх нь нэхэмжлэгчид байсан. Өөрсдийнхөө хийгээгүй эс үйлдэхүйн эрсдэлийг тооцоололгүй учраагүй хохирлыг шаардсан нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй. Барилга захиалагч М ХХК нь Монгол улсын барилгын тухай хуулийн 37.1.1-д заасан барилгын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэнэ, барилгын норм нормативын бичиг баримтыг шаардлагын дагуу бүрдүүлнэ, хөндлөнгийн лабораторийн шинжилгээ хийлгэнэ гэж заасан заалтуудыг орхигдуулсан. Шаардлага гаргахаасаа өмнө энэ үүргээ эдлээгүй. Тэр байтугай дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. Улсын комисс 2018 онд хүлээж авсан. Гэтэл 2016 оны 7 сарын 8-ны өдөр ашиглалтад ороогүй барилгыг дэлгүүр нээгээд ажиллуулсан. Дэлгүүр нээхийн тулд дээвэр дээр хөргөлтийн мотор байршуулсан. Одоо засвар хийх гээд газарт буулгасан. Газарт байх ёстой, дээвэр дээр байх нь буруу байсан гэдгийг өөрсдийн энэ үйлдлээр баталж байна. 1000 тонн жинтэй 2 моторыг дээш гаргахдаа кранаар өргөсөн. Цоорсон байж, таарна. Энэ моторыг 72 м.кв талбайд 2016 оны 5 сард байрлуулсан. Тэгэхээр дээврийн даацын ган хучлагын дээр шатамхай материал, тоноглол, багаж хэрэгсэл, хийн шингэн байрлуулахыг хориглодог. Хөргөлтийн хортой шатамхай хий дээвэр дээр гаргасан. Энэ моторыг байрлуулахын тулд дэр мод татаж, хашлага хийсэн. Энэ бүхний үр дүнд дээвэр дээр цас, борооны ус үүссэн нь цоорсон нүхээр доош нэвчсэн. Хамгийн гол нь орлогын байр, дэлгүүрийн байр хоёрын завсраар нэвчсэн. Хамгийн анх талууд хийсэн протоколд захиалагч болон гүйцэтгэгч талууд оролцсон. 2016 оны 7 сарын 07-ны өдөр наадмын өмнө, мотор тавигдсаны дараа хийгдсэн. Бороо, ороогүй, ус дусаагүй байх үед хийгдсэн. Протоколын 8 дугаар зүйлд дээвэр дээр гоёлын хүрээ хийх, эвдэрч цоорсон тааз, дээврийг шалгаж засах гэсэн. 2016 оны 7 сарын 7-ны өдөр эвдэрч цоорсон байна. Эвдэрч цоорно гэдэг нь гадны механик үйлчлэлээр үүснэ. Бороо, салхи цоолохгүй. Гүйцэтгэгч тал гаргасан гомдол шаардлага байхгүй гэсэн. Тааз дээвэр эвдэрч цоорсныг л тодорхойлсон. Эзэн холбогдогч огт байхгүй, дээвэр, таазтай цоорсныг л тодорхойлсон. Үүний дараа А ХХК буюу Бадрал захиалагч байгууллагын дэмжих албаны дарга Оюунчимэгтэй хамт үзлэг хийсэн. Үзлэг хийгээд протокол үйлдсэн. 2017 онд хийгдсэн протоколд цоорсон талаар ямар ч материал байхгүй, модоор хийсэн тухай нэг ч материал байхгүй. Нуун дарсан. Харин үнэхээр орлогын байр, дэлгүүрийн байр хоёрын дундуур ус нэвчсэн. Энэ тухай Бадрал захиалагчийн дэмжих албаны даргатай үзлэг хийхдээ өнгөрсөн өвөл дээврийн цас, мөсийг буулгахдаа хүнд төмрөөр цохиж гэмтээсэн байна. Өндөр газраас нам газар руу үсэрч, дэвхэрч буусан, төмрийг нугалсан, дээвэр дээр тоног төхөөрөмж угсарсан шалтгаан нь дээврээс ус гоожих нөхцөлийг бүрдүүлсэн. Дээврийн шуруф мултарсан зүйл ажиглагдаагүй гэж тэмдэглэсэн.
Энэ дүгнэлтээ үндэслээд буруутай тал арга хэмжээ авах санал гаргасан. Энэ саналд хариу өгөөгүй. Комисс байгуулаагүй, дүгнэлт гаргаагүй, хариу тайлбар өгөөгүй. Үнэхээр А ХХК дээвэр, орлогын байр хоёрын дундуур ус нэвчиж байгаа талаар мэдэгдэл өгсөн. Гадна цас овоолсноос болж хана хагарсан байна, дээврийн мөстэй цас буулгахдаа гадна талын амлагааг цөм цохисон байна. Гоёлын хүрээг цасаар түлхэж цүнхийлгэсэн, цөм цохигдсон байна, цоолсон байна. 2017 оны 5 дугаар сард барилга бүрэн дуусаагүй байхад М ХХК Мын үйл ажиллагааг эхлүүлсэн. Барилгын дотор халаалтын шугамын ус юүлэх шугамыг онгорхой орхиж, их хэмжээний ус алдсан, шал суурь нь хуурсан, дээврийн төмрийг хүнд зүйлээр цоолж, хонхойлгосон гэсэн. Мөн үйл ажиллагааг нь зогсоож өгөөч гэж мэдэгдэл хүртэл өгч байсан. Энэ талаар ямар ч хариу өгөөгүй. Барилгын хууль зөрчиж дуусаагүй, ашиглалтад ороогүй барилгад дэлгүүр нээж, үүнийхээ тулд 2 том моторыг кранаар өргөж тавьсан нь дээврийн төмрийн уулзвар залгаас нугарсан, мотор тавьснаас орлогын байрны дээврийн тусгаарлагч урагдсан. Моторын тэгшилж тогтоохын тулд мод тавьсан гэсэн. Энд хүнд үйлчлэл буюу тусгай үйлчлэлийн улмаас хугарсан гэсэн байдаг. Манайхыг цоолсон гэдэг боловч мэргэжлийн инженер очоод тусгай үйлчлэлээс болж төмөр хугарсан гэж захиалагчийн төлөөлөгч нарт хэлсэн. Мотор ачихдаа кранаар цохисон байх. Орлогын байрны заагаар ус нэвчих шалтгаан нь дээвэр дээр мотор байрлуулснаас болсон. Дээвэр 3973 м.кв. Засвар хийсэн газар нь 72 м.кв үлдэх 3800 гаруй м.кв-д засвар хийсэн нь тодорхойгүй. Одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. 9 жилд 1 ч удаа засвар хийгээгүй, ус гоожоогүй. Тэр байтугай бүрэн автомат тоглоомын газар байгуулаад ажиллаж байгаа. Тэгэхээр юунаас болж ус нэвчиж барилгын дээвэр цоорох нөхцөл бүрдсэн гэдгийг шүүх анхаараасай. Хэний буруутай үйл ажиллагаанаас болсон уу, буруу баригдсанаас уу, нимгэн төмрөөр хийснээс болсон эсэх зэргийг анхаараасай. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээврийн ажил 2016 оны 3 сарын 27-ны өдөр дууссан. Энэ үед ямар шаардлага тавиагүй. Тухайн үед шаардлага тавиагүй. Шаардлага тавих 3 жилийн хугацаа өнгөрсөн учир шаардлага тавих эрхээ алдсан гэв.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.03.28-ны өдрийн 66 дугаартай итгэмжлэл, 2015.08.07-ны өдрийн МХ2-15/02 дугаартай Барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээ, /гэрээний тусгай нөхцөл/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018.05.17-ны өдрийн 2018/150 дугаартай дүгнэлт, Миний дэлгүүр-110-ийн дээврийн засварын төв, Цалингийн нэгтгэл, Материал ба тээврийн зардал, Дээврийн хучлагад хийсэн Кендле хаус ХХК-ийн дүгнэлт, гэрэл зургууд, М ХХК-ийн 5 сарын 16-ны өдрийн 43 дугаартай албан бичиг, М ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай албан бичиг, М ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаартай гомдол, М ХХК-ийн М барилгыг ашиглалтад хүлээж авах улсын комиссоос тавьсан шаардлага, Үзлэг хийсэн протокол, 2017.12.18-ны өдрийн Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүний саналын хуудас, 2017.12.08-ны өдрийн Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүний саналын хуудас, 2017.12.18-ны өдрийн Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүний саналын хуудас, 2018.03.06-ны өдрийн Барилга хүлээлцсэн акт, 2017.03.15-ны өдрийн М барилгад үзлэг хийж гаргасан дүгнэлт, Хийх дутуу ажлын жагсаалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.05.17-ны өдрийн 184/ШЗ2021/04899 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, фото зураг, иргэний үнэмлэхний хуулбар, А ХХК-ийн Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, М ХХК-ийн 20150.8.10-ны өдрийн 63 дугаартай итгэмжлэл, 2015.08.07-ны өдрийн МХ2-15/01 дугаартай Барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээ, /гэрээний ерөнхий нөхцөл/, 2021.06.30-ны өдрийн хүсэлт, 2021.09.01-ний өдрийн 81 дугаартай итгэмжлэл, 2017.06.10-ны өдрийн Хайпермаркет-2 дэлгүүрийн барилгын дагуу хийгдсэн ажлуудыг хийж гүйцэтгэх хугацаа, 2021.10.05-ны өдрийн 991 дугаартай итгэмжлэл, 2020.02.19-ний өдрийн 35 дугаартай хүсэлт, М ХХК-ийн 2018.03.21-ний өдрийн 39 дугаартай хүсэлт, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2016.12.02-ны өдрийн албан шаардлага, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баттүвшин Болд ХХК-ийн 2022.12.25-ны өдрийн Төсөв хүргүүлсэн албан бичиг, 2022.12.15-ны өдрийн Барилгын дээврийг солих шинэчлэх төсөв, Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, МХ2-15 /01 тоот гэрээг дүгнэсэн протокол, 2017.10.07-ны өдрийн 1710/07 дугаартай хэлцэл, Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай 2016.02.22-ны өдрийн 10/440 дугаартай дүгнэлт, 2017.03.15-ны өдрийн М барилгад үзлэг хийж гаргасан дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.11-ний өдрийн 184/ШЗ2020/03457 дугаартай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 184/ШТ2020/00091 дугаартай тогтоол, Хүсэлт, 2023.02.10-ны өдрийн тайлбар, 2023.03.02-ны өдрийн 21 дугаартай итгэмжлэл, 2023.03.02-ны өдрийн 20 дугаартай итгэмжлэл, 2016.09.02-ны өдрийн мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.04.04-ний өдрийн 181/ШЗ2018/04111 дугаартай захирамж, 2017.12.18-ны өдрийн хурлын тэмдэглэл, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, М ХХК-ийн 2018.04.04-ний өдрийн хүсэлт, Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүний саналын хуудас, 2023.04.26-ны өдрийн 63 дугаартай албан бичиг, 2018.03.06-ны өдрийн Барилга хүлээлцсэн акт, Кендле хаус ХХК-ийн 2022.12.15-ны өдрийн албан бичиг, Материалын ба тээврийн зардал, 2023.02.10-ны өдрийн 16 дугаартай итгэмжлэл, Ажлын зураг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн, 2023.12.22-ны өдрийн 1/4А-80 дугаартай итгэмжлэл, 2023.12.22-ны 1/4А-81 дугаартай албан бичиг, 2024.04.15-ны өдрийн Дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, Хараат хан ХХК-ийн Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Дээврийн ажил гүйцэтгэх үнийн санал, шилжүүлгийн баримт, засварын ажлын гүйцэтгэсэн ажилбарууд, нэхэмжлэх, Ажил хүлээлцсэн акт, дүгнэлт, зарлагын баримт, нэхэмжлэх, зарлагын баримт, дүгнэлт, 2024.07.01-ний өдрийн Төмөр дээвэр хийсэн акт, нэхэмжлэх, зарлагын баримт, фото зургууд, шилжүүлгийн баримт, Дээвэр засварын далд ажлын акт, 2024.09.10-ны өдрийн 04/А-86 дугаартай итгэмжлэл, Дэмжих албаны төсөвт материалын тооцоо, төлбөрийн даалгавар, нэхэмжлэх, Барилгын хөгжлийн төв 2024.09.12-ны өдрийн 1/2509 дугаартай албан бичиг, Дээврийн ажил гүйцэтгэлийн зураг, Барааны жагсаалт, фото зургууд, Барааны жагсаалт, 2025.04.15-ны өдрийн 25/04/А-35 дугаартай албан бичиг, нэг ширхэг хар өнгийн флаш, Монгол Улсын Барилгын норм ба дүрэм Дээврийн ажил БНбд31-07-05, Дээврийн хучлага БНбд 31-02-03,
4. Хариуцагчаас 2021.07.06-ны өдрийн хариу тайлбар, 2021.12.23-ны өдрийн 21/37 дугаартай итгэмжлэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018.08.06-ны өдрийн тодорхойлолт, Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2023.01.25-ны өдрийн 2/23 дугаартай итгэмжлэл, Барилга, хот байгуулалтын яамны 2023.02.10-ны өдрийн 3/521 дугаартай итгэмжлэл, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын 2023.03.03-ны өдрийн 12/23 дугаартай албан бичиг, Дээврийн ажил гүйцэтгэх акт, Зохиогчийн хяналтын 2017.12.18-ны өдрийн дүгнэлт, фото зургууд, Ажлын зураг, 1 ширхэг флаш, 2024.01.05-ны өдрийн хариу тайлбар, Цаг, уур орчны шинжилгээний газрын 2024.07.18-ны өдрийн 01/691 дугаартай албан бичиг, Цаг, уур орчны шинжилгээний газрын 2024.07.18-ны өдрийн 01/691 дугаартай албан бичгийн хавсралт, М ХХК-ийн 2018.04.04-ний өдрийн хүсэлт, 2016.07.07-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол, Мэргэжлийн хяналтын газрын 206.07.21-ний өдрийн албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016.08.09-ний өдрийн 2016/322 дугаартай Комиссын акт, 2017.02.10-ны өдрийн нэхэмжлэл, М ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.02.17-ны өдрийн 181/ШЗ2017/02976 дугаартай захирамж, МД-110 дэлгүүр хүсэлт, М ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлага, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2021/05859 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.15-ны өдрийн 181/ШЗ2021/06974 дугаартай захирамж, өмгөөлөгч Р.Мөнхзулын хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019.09.25-ны өдрийн 181/ЗТ2019/00850 дугаартай тогтоол, Өнгөт төмөр ХХК-ийн 2024.11.04-ний өдрийн албан бичиг, Гамшиг судлалын Үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024.03.20-ны өдрийн албан бичиг, Үнийн санал, А ХХК-ийн 2016.06.15-ны өдрийн 79/16 дугаартай албан бичиг, 2016.09.02-ны өдрийн Протокол, А ХХК-ийн 2016.09.22-ны өдрийн албан бичиг, А ХХК-ийн 2016.10.05-ны өдрийн албан бичиг, А ХХК-ийн 2016.12.05-ны өдрийн албан бичиг, А ХХК-ийн 2017.05.03-ны өдрийн албан бичиг, А ХХК-ийн 2017.05.11-ний өдрийн албан бичиг, А ХХК-ийн 2017.05.19-ний өдрийн албан бичиг, А ХХК-ийн 2017.05.26-ны өдрийн албан бичиг, А ХХК-ийн 2017.10.29-ний өдрийн албан бичиг, М ХХК-ийн 2015.10.26-ны өдрийн 107 дугаартай, М ХХК-ийн 2016.10.06-ны өдрийн албан бичиг,А ХХК-ийн захирал М.Бд танаа албан бичиг, М ХХК-ийн 2018.01.30-ны өдрийн албан бичиг, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025.04.14-ний өдрийн итгэмжлэл,
5. Шүүхийн журмаар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 16-16/13 Хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, 2021.12.22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Барилгын хөгжлийн төвийн 2022.04.29-ний өдрийн 1/985 дугаартай албан тоот, Шинжээчийн дүгнэлт, Си-Динд хийсэн 2023.04.24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, Барилгын төсөвчдийн холбооны 2023.08.29-ний өдрийн 59/2 дугаартай албан бичиг, шинжээчийн дүгнэлт, хавсралт фото зураг, Дээврийн засварын ажлын төсөв, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, цалингийн нэгтгэл, тээврийн зардал, машин механизмын хэрэгцээ, Барилгын материалын үнэ ханшийн мэдээлэл, Үндэсний төв Архивын 2024.04.05-ны өдрийн 02/347 дугаартай албан бичиг, А ХХК-ийн тусгай зөвшөөрөл, Зохиогчийн хяналтын дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт, Комиссын хурлын тэмдэглэл, Комиссын гишүүний саналын хуудас, Дээвэр ажил гүйцэтгэсэн акт, Үндэсний төв архивын 2024.06.21-ний өдрийн 02/633 дугаартай албан бичиг, 2015.04.03-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Д ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барилга бүтээцийн хэсэг, Магадлалын Ерөнхий дүгнэлтийн хавсралт, Зохиогчийн хяналтын дүгнэлт, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл, комиссын гишүүний саналын хуудас, Улсын комиссын шаардлага, комиссын гишүүний саналын хуудас, Дээврийн ажил гүйцэтгэх акт, Ажлын зураг, 2024.07.19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Т.Эын мэдүүлэг, 2025.04.16-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан Барилгын дээврийн чанарын доголдлыг арилгахад шаардагдах 285,623,690.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 143,852,710 төгрөгөөр ихэсгэж, мөн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 214,116,145 төгрөгөөр ихэсгэж, нийт 643,592,545 төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Гүйцэтгэгч нь Барилга угсралтын ажлын хүрээнд М худалдааны төвийн дээврийг Монгол улсын стандарт, Барилгын тухай хууль, барилгын норм нормативын дагуу, харилцан тохиролцсон материалаар чанартай хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Гэтэл хууль, стандартыг баримталж ажиллаагүй. Гэрээт ажлыг доголдолтой гүйцэтгэсэн нь шинжээчийн дүгнэлт болон мэргэжлийн байгууллагуудын үзлэг шалгалтаар нотлогдсон. Энэ хариуцлагагүй байдлын улмаас дээврээс ус гоожих, дэлгүүрийн ажилчид болон хэрэглэгчид үйлчлүүлэхэд хүндрэлтэй болох, бараа норох, ойр ойрхон засвар үйлчилгээ хийх шаардлагатай болдог хүндрэл үүсэж байна.
Гэрээний 6.2.10-т Барилгад оруулах материал, эдлэлийг хамтран сонгохоор оруулсан байхад хятад улсаас дур мэдэн чанаргүй материал авч ирээд дээврийн ажил гүйцэтгэсэн.
2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр дээврийн засварын ажилд 643,592,545 төгрөг шаардлагатай... гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: ... Хэт нимгэн төмөр авч ирэхэд нь, угсрахад нь, бэхэлгээ хийхэд нь, мултраад унасан тухай ямар ч мэдэгдэл протокол, тогтоол байхгүй, мэдэгдсэн зүйл, гаргасан гомдол байхгүй.
Дээврийн ажлыг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр акт үйлдэж хүлээлгэж өгсөн. Энэ актад зураг төслийн дагуу хийгдсэн. Ажлын гүйцэтгэлийг магадлах тогтоол, хэрэглэсэн материалын чанарын гэрчилгээг хавсаргасан гэж хүлээн авсан.
Үүнээс хойш ямар нэг мэдэгдэл гаргаагүй. Ажил хүлээн авах үед доголдлын тухай яригдаагүй, энэ тухай шаардлага тавигдаагүй.
Түүнээс гадна чанар гүйцэтгэлийг баталгаажуулсан бусад баримтуудад барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн, зохиогчийн дүгнэлт байна, барилга ашиглалтад оруулсан техникийн комиссын дүгнэлт, магадлалын дүгнэлт, магадлагч Төрбатын үнэлгээ, барилга ашиглалтад оруулсан улсын комиссын актад хэт нимгэн, шуруф буруу тавигдсан, бэхэлгээ сул гэсэн зөрчил, дутагдал, доголдол тэмдэглэгдээгүй.
Хэт нимгэн гэх төмрийг доторлогооны цагаан төмөр нь 0,3 мм, гадарлагаа нь 0,5 мм байхаар заасан. Энэ хэмжээ нь зураг төсөл баталсан Сэрээнэндагвын өөрийнх нь баталсан ажлын зурагтай таардаг.
12 метртэй байсан зүйлийг Бадрал өөрөө дур мэдэн 6 метрээр авч ирсэн биш, үйлдвэрээс гарсан падаан дээр 5900-6700 метрийн урттай ачсан.
Өөрчлөлтийн зургийг 2023 онд дээврийн ажил хийж дууссаны дараа 7 жилийн дараа өөрчлөлтийн зураг гарсан. Өөрчлөлтийн зургаа өгөөгүйгээс гадна, барилгын ажлын зургийг өгөөгүй юм шиг байдаг.
Сэндвичэн дээврийн норм нормативын бичиг батлагдаагүй байхад норматив зөрчсөн, консруктын дагуу хийгдээгүй гэж байгаа нь юуг үндэслэж буруутгаж байгаа нь тодорхойгүй.
Гэрээний 6.1, гэрээний 1 дэх хэсэгт эрх нь байсан, хэрэгжүүлээгүй. Барилга захиалагч М ХХК нь Монгол улсын барилгын тухай хуулийн 37.1.1-д заасан барилгын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэнэ, барилгын норм нормативын бичиг баримтыг шаардлагын дагуу бүрдүүлнэ, хөндлөнгийн лабораторийн шинжилгээ хийлгэнэ гэж заасан заалтуудыг орхигдуулсан.
Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулсан.
2016 оны 7 сарын 8-ны өдөр ашиглалтад ороогүй барилгыг дэлгүүр нээгээд ажиллуулсан. Дэлгүүр нээхийн тулд дээвэр дээр хөргөлтийн мотор байршуулсан. 1000 тонн жинтэй 2 моторыг дээш гаргахдаа цоолсон байж, таарна. Энэ моторыг 72 м.кв талбайд 2016 оны 5 сард байрлуулсан.
Энэ бүхний үр дүнд дээвэр дээр цас, борооны ус үүссэн нь цоорсон нүхээр доош нэвчсэн. Хамгийн гол нь орлогын байр, дэлгүүрийн байр хоёрын завсраар нэвчсэн.
2017 онд хийгдсэн протоколд цоорсон талаар ямар ч материал байхгүй, модоор хийсэн тухай нэг ч материал байхгүй.
Дээврийн ажил 2016 оны 03 сарын 27-ны өдөр дууссан. Энэ үед ямар шаардлага тавиагүй. Шаардлага тавих 3 жилийн хугацаа өнгөрсөн учир шаардлага тавих эрхээ алдсан... гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
М ХХК болон А ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр №МХ2-15/01, №МХ2-15/01 дугаартай Барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээ /гэрээний ерөнхий нөхцөл болон гэрээний тусгай нөхцөл/ байгуулагджээ.
Уг гэрээнүүдээр ** дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7000 м.кв газар дээр 2932 м.кв талбайд М худалдааны төвийн барилга угсралт, дотор, гадна инженерийн шугам сүлжээ, авто зам, гадна талбайн тохижилтын хамт 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр ашиглалтанд оруулах, 1,395,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй, санхүүжилтийн нийт гүйцэтгэл байхаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх ерөнхий болон тусгай нөхцөлийн гэрээнүүд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Дээрх гэрээний 4.1-д гүйцэтгэх ажил, ажилбаруудын төсвийг тодорхойлсон байх ба 4.1-д барилга угсралтын нийт 50 хувь буюу 675,000,000 төгрөг үүнээс
4.1.1 Газар шорооны ажил 5 хувь буюу 33,750,000 төгрөг,
4.1.2 Суурь 15 хувь буюу 101,250,000 төгрөг,
4.1.3 Метал хийц, сэндвичэн хана дээвэр 35 хувь буюу 236,250,000 төгрөг,
4.1.4 Гадна, дотор засал 35 хувь буюу 236,250,000 төгрөг,
4.1.5 шал 10 хувь буюу 67,500,000 төгрөг
4.2. Дотор инженерийн шугам сүлжээ 15 хувь буюу 202,500,000 төгрөг,
4.2.1 Халаалт салхивч 50 хувь буюу 101,250,000 төгрөг,
4.2.2 Цэвэр бохир ус 20 хувь буюу 40,500,000 төгрөг,
4.2.3 Цахилгаан, холбоо дохиолол 30 хувь буюу 60,750,000 төгрөг,
4.3 Гадна инженерийн шугам сүлжээ 15 хувь буюу 202,500,000 төгрөг,
4.3.1 Гадна дулаан 30 хувь буюу 60,750,000 төгрөг,
4.3.2 Ариутгах татуурга 25 хувь буюу 50,625,000 төгрөг,
4.3.3 Гадна цахилгаан 25 хувь буюу 50,625,000 төгрөг
4.3.4 Дизель генератор 50 ква 20 хувь буюу 40,500,000 төгрөг,
4.4 Гадна тохижилт 20 хувь буюу 270,000,000 төгрөг. Үүнээс
4.2.1 Авто зам /төв замаас хаалга хүртэл, төв зам сэтэлж/ 32,500,000 төгрөг,
4.2.2 Гадна талбай асфальт, тэмдэглэгээ 195,000,000 төгрөг
4.2.3 Гадна хашаа гэрэлтүүлэг 42,500,000 төгрөгт төсөвлөсөн байна.
Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр А ХХК /РД:***/ нь нэрээ өөрчилж Э ХХК нэртэй болсныг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд талуудын хооронд гэрээ байгуулсан А ХХК нь Э ХХК болсон нь уг баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 350.1.7-д ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах, 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус заажээ.
Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин нэхэмжлэгч ажлын үр дүнг биет байдлын буюу чанарын доголдолтой гэж маргасан, хариуцагч биет байдлын буюу чанарын доголдолгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргадаг.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-ийн ажлын үр дүн доголдолтой байсан бол өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй байна. Гагцхүү нэхэмжлэгчийн шаардлага баримтаар нотлогдсон байж нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлтэй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК-ийн гүйцэтгэсэн М худалдааны төвийн дээврийн ажлын доголдлыг арилгахад гарах зардал 643,592,545 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хэрэгт авагдсан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2018/150 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр ** дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан бага төвөгшилтэй ангиллын 48,0*60,0м 1 давхар хүчин чадал бүхий үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн байх ба талуудын маргааны зүйл болох М худалдааны төвийн барилгын дээврийн ажил болон барилгыг хүлээлгэж өгсөн болох нь уг баримтаар нотлогдож байна. /1-р хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/
Мөн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр барилга хүлээлцсэн актаар А ХХК 2015 оны 08 дугаар сарын 07-нд МХ2-15/01 тоот гэрээгээр түлхүүр хүлээлгэж өгөхөөр Миний хайрпермаркет-2 худалдааны төвийг барилга угсралтын ажлыг гүйцэтгэж барилгыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ашиглалтанд оруулсан, туршилт тохируулгын ажлыг 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хийсэн, баталгаат хугацаа 3 жил буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, тохируулга зүгшрүүлэлтийн 1 жилээс хойш баталгаат хугацааны дагуу 3 жил, ... дээврийн төмөр хотолзсон, ус олон газраас гоождог, орлогын ханын дагуу ус гоождог гэх баримт авагджээ.
Өөрөөр хэлбэл, барилгыг дээрх баримтаар 2018 оны 03 дугаар сарын 06-нд барилга хүлээлцэх актаар хүлээлгэж өгсөн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5, 349 дүгээр зүйлийн 349.1, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-т зааснаар барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байх бөгөөд уг хугацааг ажил хүлээн авснаас хойш тоолохоор байна.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3-т Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэжээ.
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр барилга хүлээлцсэн актаар баталгаат хугацаа 3 жил буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, тохируулга зүгшрүүлэлтийн 1 жилээс хойш баталгаат хугацааны дагуу 3 жил гэсэн баримт хэрэгт авагдсан байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсдэг.
Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тухай ерөнхий зарчим ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагчийн зүгээс тавих шаардах эрхийн хувьд гомдлын шаардлага гарга хугацаа дууссан өдрөөс эхлэн тоологдох хэлбэрээр хэрэгжинэ.
Ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага /баталгаат/ гаргах хугацаа өнгөрөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн үр дүнгийн доголдлын талаар шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлахгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М ХХК баталгаат хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан ба нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2.1-д Гэрээний баримт бичгүүдэд заагдсан ажлыг хугацаанд нь стандартын шаардлагад нийцүүлэн чанартай хийж гүйцэтгэнэ. Ажлын чанарын баталгаат хугацааны дотор гарсан эвдрэл гэмтлийг өөрийн зардлаар засаж янзална гэж тохиролцсон байна.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 350.1.7-д ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах гэж тус тус заажээ.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээгээр тохиролцсон шинж чанарт нийцсэн байхыг чанарын доголдолгүй гэж үзнэ.
Гэрээний зүйл нь чанарын хувьд шаардлага хангасан тохиолдолд биет байдлын доголдолгүй гэж тооцогдоно. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох эд хөрөнгийн чанарын талаар гэрээнд тодорхой тусгасан байх учиртай бөгөөд чанарын талаарх заалт нь гэрээний гол нөхцөл болно. Тухайн эд хөрөнгө зориулалтын дагуу ердийн байдлаар ашиглагдах боломжтой, эсхүл гэрээнд заасан тусгайлсан шаардлагыг хангасан тохиолдолд биет байдлын доголдолгүй гэж тооцогдоно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хувьд шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс шинжээч томилж, ** дүүргийн 16 дугаар хороо /хуучнаар 9 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт оршин байгаа М үйлчилгээний төвийн барилгын дээвэр нь Монгол Улсын стандарт, норм, дүрмийн журмын дагуу баригдсан эсэх, Барилгын дээвэр чанар байдлын доголдолтой эсэх, Барилгын дээврийг засварлах шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн.
Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр:
Хариулт-1. ** дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин байгаа М үйлчилгээний төвийн барилгын дээвэр нь БНбД 31-07-05-ийн 7 дугаар зүйлийн 7.2 /Хуудаснуудын уулзварыг суурьт бэхлэхдээ хуудаснуудын нугалаас дундуур бэхэлгээ төмөр гүйлгэж Т маягийн догол төмрийг хадаж бэхэлнэ/, 7.3-ын 5 дугаар хүснэгтийг зөрчсөн,
Хариулт-2.Барилыг дээврийн ажлыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17/2016 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт-ээр баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, өөрчлөлтийн зураг төсөл хийлгээгүй,
-Барилгын дээврийн 1 дүгээр тэнхлэгийн дагуу /Ё-3/ тэнхлэгийн хооронд дээврийн металл хавтангийн зөрүүлэг нь эсрэг хийгдсэн,
-Дээврийн хавтанг бэхлэх боолтон холбоосыг хуудаснуудын нугалаасан дээр боогоогүйгээс нүх, сүх их гарсан,
-12 метрийн өргөнтэй дээвэрт дээврийн хавтанг 6 метрээр 2 хувааж гүйцэтгэж уулзвар хэсгийг силиконоор шаваас хийсэн, зураг төсөлд дээврийн хавтангийн уртыг 6 метрээр хуваахаар заагаагүй,
-Дээврийн парпетний малгай төмрийг тэнхлэг /А-Д/-ийн дагуу салхины эсрэг чиглэлд ам дарж хийсэн,
-ашиглалтын явцад хэрэглээний бага хэмжээний нүх, сүв гаргасан,
Хариулт-3. Барилгын дээврийн ажлыг БНбД 31-07-05-ын дагуу гүйцэтгэх шаардлагатай.
-Барилгын дээврийн ажлын өөрчлөлтийн зураг төслийг гаргаж зохиогчоор батлуулах шаардлагатай,
Дээврийн парапетны малгай болон бүх боолтон холбоосыг дээврийн нугалаасан дээр бэхлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргажээ. /1-р хавтаст хэргийн 167 дугаар тал/
Хариуцагч шинжээчийн дүгнэлтийн талаар маргаж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны явцад шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан байна. Зохигч талууд уг дүгнэлтийн талаар маргаагүй гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Э ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн биет байдлын буюу чанарын доголдолтой болох нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Түүнчлэн, хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02/-07-093/1353 дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлагад: ...50м х 62м хэмжээтэй, баганы бэхэлгээний анкер бүхий цутгамал төмөр бетон суурь, төмөр арагт бүтээц, хөнгөн блокон дүүргэгч хана, сэндвичэн дээвэртэй, худалдааны заал, агуулах, сан узелийн болон бусад туслах өрөөнүүдтэй барилга...
Барилгын гол орцын саравч, дээврийн хашлага ханын малгай төмөр хийгдээгүй, орлогын байрны дээврийн ус зайлуулах хоолойн угсралт дутуу, гадна тохижилтын шороон налуулгын суусан хэсгийг засаагүй, халаалт, салхивч, элеваторын узель, цахилгаан, автоматик, аваарын дизель станц, бусад тоноглол, хэрэгслийн угсралтын туршилт, тохируулгыг хийж захиалагчид хүлээлгэн өгөөгүй зэрэг нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйл Барилга байгууламжид тавих шаардлага-ийн 14.1.1 /зураг төслийн дагуу баригдсан байх/, 40 дүгээр зүйлийн 40.1.1 /Барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих/... гэж дурдсан байна. /1-р хавтаст хэргийн 154 дүгээр тал/
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж заажээ.
Нэхэмжлэгч М ХХК барилгын дээврийн биет байдлын доголдлын талаар
-2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 229 дүгээр албан бичгээр А ХХК-д хүргүүлсэн мэдэгдлээр ...2016.08.29-ний өдрийн түр зуурын аадар бороо орсон бөгөөд уг борооны үер М худалдааны төв нь усанд автаж, бидний үйл ажиллагаанд ноцтой доголдол хохирол учраад байна.
Энэ нь барилгын гүйцэтгэлийн байдал зохих норм, стандартад нийцээгүй, чанарын шаардлага хангахгүй баригдсан байхын зэрэгцээ, гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчсөн байна гэж бид үзэж байна...,
-2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Протоколд ...Барилгын ажлын явцыг түргэтгэх хүйтний улирал эхлэхээс өмнө дулааны шугамыг дуусгаж ашиглалтад оруулах бэлтгэлийг хангах мөн Орлогын байрыг борооны уснаас хамгаалах талаар ярилцав.
...Ц.Нарантуяа дутуу ажлын атлаар гаргасан урдах протокол /2016.07.07-ны/-ыг хэрэгжүүлэх, орлогын байр борооны усанд автаж байгааг ойрын үед засах,
Орлогын байрыг борооны уснаас хамгаалах ажлыг 2016.09.10-ны дотор хийж дуусгахаар тогтов.,
-2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 25/17 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актын санал дүгнэлтэд Дээврийн засвар, парпет малгай хийх, орлогын байр дээвэр ус тусгаарлалт, дэд өртөө дээвэр засах ажлыг хийхээр үүрэг хүлээсэн талаар дурдсан байна. гэж хариуцагч Э ХХК-д мэдэгдэж байсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.4-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол захиалагч нь ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй боловч ажлын үр дүнг хүлээж авах үед доголдлыг мэдсэн, мэдэх боломжтой боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр дээрх шаардлагыг гаргах эрхээ алддаг байна.
Нэхэмжлэгч М ХХК нь ажлын үр дүнгийн биет доголдлыг хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдал буюу тухайн ажлын үр дүнг хүлээн авах үед мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй, харин тухайн дээврийн ажлыг хүлээж авсны дараа бороо орсноор уг дээврийн ажлын доголдол илэрсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т Доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь дээврийн ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдож, шинжээчийн дүгнэлт гаргасан Барилгын төсөвчдийн холбооны 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг үндэслэж дээврийн засварын ажлыг нийт төсөвт өртөг 643,592,545 төгрөг нэхэмжилжээ.
Шүүх дээрх Барилгын төсөвчдийн холбоо-ны шинжээчийн дүгнэлтэд үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.
Иймд хариуцагч Э ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад гарах зардалд 643,592,545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7, 352 дугаар зүйлийн 352.2.2-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 643,592,545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,701,813.18 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,375,913 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС