2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/02894

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 07 191/ШШ2025/02894

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Д овогт Ггийн Н /РД: *****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод байрлах БЗДБХ /РД: *****/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,552,571 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

/Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Н миний бие нь 2024-02-23-ний БЗД-ийн ИХАШШ-ийн 101/ШШ2024/01034 тоот шийдвэрээр ажилд орох эрх үүссэн. 

2024-06-13ны өдөр боловсролын хэлтсийн даргын тушаалаар ажилд орсон. 

Шүүхийн шийдвэрээс, ажилд орсон өдөр хүртэлх ажлын 79 хоногийн /2024-2-23наас 2024- 06-13/ цалин хөлс 5552571 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тооцоолоход: 

 

 

Он сар

 

Ажлын өдөр

 

Үндсэн цалин /төг/

Төрийн албаны 23%-ийн нэмэгдэл /төг/

 

Нийт /төг/

2023 оны 11-р сар

21

1,200,000

276,000

1,476,000

2023 оны 12-р сар

20

1,200,000

276,000

1,476,000

2024 оны 01-р сар

22

1,200,000

276,000

1,476,000

Дүн

63

3,600,000

828,000

4,428,000

 

1 өдрийн дундаж цалин: 4428000:63=70286төгрөг. Ажилгүй байсан 79 өдрийн цалин: 70286*79=5552571төгрөг. 

Нэхэмжлэлийг хүлээн авч ажилгүй байсан хугацааны 5552571 /таван сая таван зуун тавин хоёр мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийг тооцож олгоно уу. гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар 23- ний өдрийн шийдвэр, Г овогтой Нийн 2024 оны 08 дугаар сарын 08-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу дараах байдлаар цалин хөлсийг нөхөн олгосон. Үүнд: 

1. Ажилгүй байсан хугацааны цалин олгох: Г.Нийн 2024 оны 03-05 дугаар сард ажилгүй байсан хугацаанд ногдох цалин хөлсийг тухайн сард мөрдөгдөж байсан үндсэн цалин, хөдөлмөрийн тухай хуулийн 114.1 дүгээр зүйл заалтын дагуу нөхөн олгосон. Нийт 3 сарын цалингаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14.1 дүгээр зүйл заалтын дагуу зохих суутгалыг хийж Г.Нийн Голомт банкны 1825142440 тоот харилцах дансанд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн. 

2. Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгал нөхөн бичих: Г.Нийн 2024 оны 03-05 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын нөхөн тайланг гаргаж хүлээлгэн өгсөн. Цалин хөлсөнд ногдох нийгмийн Даатгалын шимтгэлийн нөхөн тайланг мэдээллийн баазад оруулахад системийн хөгжүүлэлт хийж байгаа гэсэн хариуг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс албан тоотоор мэдэгдсэн.

5,552,571 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч ажил хийгээгүй. Гэтэл уг цалин нь хийсэн ажлын үндсэн цалин дээр нэмэгдэл, урамшуулал нэмэгдсэн дүнгээр бодогдсон. Үндсэн цалин буюу 79 хоногийн цалинг тооцож нэхэмжлэгчийн цалингийн тоот дансанд шилжүүлсэн, цалин шилжүүлснийг нэхэмжлэгч өмнө шүүх хуралдаан хүлээн зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалыг нөхөн төлсөн. Хариуцагч талаас гаргасан алдаагаа засаж, нэхэмжлэгчийг ажил хийгээгүй байхад 79 хоногийн цалин болох 3,773,663.40 төгрөгийг тооцож шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Ажлаа гүйцэтгэсэн хүнд нэмэгдэл, урамшуулал зэрэг олгогдоод 5 сая төгрөг болдог. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, БЗДБХийн даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар Г.Нийг ажилд эгүүлэн авах тухай тушаал /хх-3/, Г.Нийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-4/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/01034 дүгээр шийдвэр /хх-6-9/,

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-52/, БЗДБХийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 258 дугаар Хариу хүргүүлэх туха албан бичиг /хх-26/, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөрийн хүсэлт /хх-27/, 2024 оны 10 дугаар сарын III хагасын цалингийн тооцооны хүснэгт /хх-28/, Цалин олгох хүсэлт /хх-29/, Г.Нийн цалингийн тооцоо /хх-30/, БЗДБХийн даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 дугаар Г.Нд цалин хөлс олгох тухай тушаал /хх-31/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04-161/14433 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг /хх-40/, Г.Нийн ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоо /хх-41/, БЗДБХийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/31 дүгээр Г.Нийг ажилд түр томилох тухай тушаал /хх-42/, БЗДБХийн даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар Г.Нийг ажилд эгүүлэн авах тухай тушаал /хх-43/, БЗДБХийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаар Г.Нийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-44/, БЗДБХийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 03 дугаар сарын тайлан /хх-46/, БЗДБХийн нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт /хх-47/, БЗДБХийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 04 дүгээр сарын тайлан /хх-48/, БЗДБХийн 2024 оны 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт /хх-49/, БЗДБХийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 05 дугаар сарын тайлан /хх-50/, БЗДБХийн 2024 оны 05 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт /хх-51/, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Гаас Д.Мд олгосон 0838 дугаар Итгэмжлэл /хх-53/, БЗДБХ 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 тоот Итгэмжлэл /хх-65/, БЗДБХийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тоот албан бичиг, БЗДБХийн ажил олгогчийн 2024 оны 10 дугаар сарын шимтгэлийн тайланд даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн төрөлд залруулга хийснийг мэдүүлэх тайлангийн маяг /хх-67/, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөрийн хүсэлт хх-70/, БЗДБХийн даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 дугаар Г.Нд цалин хөлс олгох тухай тушаал /хх-71/, 2024 оны 10 дугаар сарын III хагасын цалин /хх-72/, БЗДБХийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 10, 11, 12 сар, 2024 оны 01, 02, 03 дугаар сарын тайлан /хх-76/, БЗДБХээс ажиллаж буй даатгуулагчийн 2023 оны 10, 11, 12, 2024 оны 01, 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх-77/, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 10 дугаар сарын тайлан /хх-78/, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэст ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх-79/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч БЗДБХт холбогдуулан ажилгүй байсан хугацаа цалин болох 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны 79 /далан ес/ хоногийн цалин, хөлсөнд нийт 5,552,571.00 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг үндэслэн хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Н нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/01034 тоот шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон ба хариуцагч БЗДБХ уг шийдвэрийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар биелүүлсэн тул ажилгүй байсан хугацаа болох 79 хоногийн цалинг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.

 

2.1 Хариуцагч БЗДБХ 2024 оны 03-с 05 дугаар сарын цалин болох 3 сарын цалинг тухайн сард мөрдөгдөж байсан цалингийн дунджаар тооцож нэхэмжлэгчийн Голомт банк ХК-ийн 1825142440 тоот харилцах дансанд шилжүүлсэн, мөн эрүүл мэндийн болон нөхөн бичилт хийлгэхээр Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тайланг хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж маргаж байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-т заасан үндэслэл журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Нэхэмжлэгч Г.Н нь БЗДБХийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/31 тоот тушаалаар Бага боловсрол хариуцсан мэргэжилтнээр О.Анхцэцэгийн хүүхэд асрах хугацаанд, түр хугацаанд ажиллуулахаар томилж, мөн өдрөө хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хариуцагч БЗДБХийн даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний Б/35 тоот тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна./х.х-ийн 44 дүгээр тал/

 

Энэхүү шийдвэрт нэхэмжлэгч Г.Н нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэж чадаагүй тул маргааныг дуусгавар болгосон байна.

 

Харин Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/01034 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Г.Нийг Нийслэлийн БЗДБХийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 5,485,708.8 төгрөг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэж уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

 

Гэвч хариуцагч БЗДБХ шүүхийн шийдвэрийг эс биелүүлж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/01034 тоот шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан биелүүлж шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04-161/14433 тоот мэдэгдлийн хариуцагчид хүргүүлсэн байна./х.х-ийн 40 дүгээр тал/

 

Улмаар хариуцагч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/01034 тоот шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 5,485,708.8 төгрөг, мөн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөнд 3,600,000.00 төгрөгөөс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд 700,200.00 төгрөгийг суутгаж 2,899,800.00 төгрөгийг нэхэмжлэгчийн Голомт банк ХК-ийн 1825142440 тоот харилцах дансанд шилжүүлсэн үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй./х.х-ийн 29 дүгээр тал/

 

2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн БЗДБХийн даргын Б/15 тоот тоот тушаалаар нэхэмжлэгч Г.Нийг Нийслэлийн БЗДБХийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн ажил, тушаал эгүүлэн томилсон боловч нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн./х.х-ийн 29-31 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нэг өдрийн 70,286.00 төгрөгөөр тооцож, 79 хоногийн цалин хөлсөнд нийт 5,552,571.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч бүх нийтээр амрах өдрүүдийг хасаж, ажлын өдрөөр тооцвол нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 76 /далан зургаа/ хоног байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж зааснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/01034 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг хоногийн цалинг 57,142.8 төгрөгөөр тооцсон тул уг үйл баримтыг дахин нотлохгүй.

 

Иймд, дээр дурдснаас тус тус нэгтгэн дүгнэвэл хариуцагч БЗДБХээс нэхэмжлэгч Г.Нийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 76 хоног * 57,142.8 /нэг өдрийн цалин/төгрөг=4,342,792 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 3,600,000 төгрөгийг хасаж, үлдэх 742.792 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,791 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан БЗДБХээс 742.792.00 төгрөг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,809,779.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н болон ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг БЗДБХт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БЗДБХээс 4,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА