Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

      

                               

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Д.Бтүүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Д-ын Бд холбогдох 1805007690130 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Т овогт Д-ын Б, /ЧЗ................/ 1963 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, яс үндэс халх, 54 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ......зочид буудлыг түрээслэн ажиллуулдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ..... дугаар байр ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Д.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Брик” зочид буудлын 2 давхарын пабад П.Этай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар ширээн дээр байсан архины шилийг шидэж түүний толгойн тус газар онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бмэдүүлэхдээ: “Би энэ үйлдийнхээ гэм бурууг хүлээж байна” гэв.

 

Шүүгдэгч Д.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Этай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар ширээн дээр байсан архины шилийг шидэж түүний толгойн тус газар онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч П.Эгийн “Би 2018 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчим гэртээ байж байсан чинь найзууд болох Мөнхчимэг ирээд хамт хоол идье гэхээр нь дагаад гэрээсээ гарсан. .. .Бид гурав хамт уугаад сууж байсан чинь үүдэнд тааралддаг согтуу ах орж ирэн миний хажууд суугаад өөрийгөө Баатархүү гэж танилцуулахаар нь би өөрийгөө танилцуулсан. Манай найз Мөнхчимэг бол тэр ахыг Баагий ах гээд сайн таньдаг юм билээ. Мягмар-Очир Мөнхчимэг хоёр урьд нь эр эмийн харьцаатай байсан гэж хоорондоо яриад түүнээс болон хоорондоо маргалдахаар нь би Баатархүү ахтай тамхины өрөө орсон. Тамхины өрөөнд Баатархүү ахтай тамхи татаад зогсож байсан чинь Баатархүү ах дөрвүүлээ дээр буудал авч архи уух уу гэхээр нь би татгалзсан. Тэгтэл Баатархүү ах намайг би угаасаа чам шиг царай муутай охидуудыг сонирхдоггүй, 20 настай охинтой явдаг чи бол зайл гэж хэлчихээд тамхины өрөөнөөс гарсан. Би хойноос нь гарсан. Ширээн дээр очоод сандал дээр суух гэтэл өөдөөс хэл амаар чам шиг хүүхэн юу юм бэ гээд доромжлоод байхаар нь би бие мөр хэсэг рүү нь хэд хэдэн удаа түлхсэн чинь Баатархүү надруу чи зайл гэж хэлэн сууж байсан 0.5 литрийн Соёрхол архины шилийг авч шидсэн. Шидсэн шил миний толгой дээр хагарсаны улмаас 2 хуваагдан нэг нь газар унан, нөгөө нь хана руу шидэгдсэн. Тэгтэл миний толгойн орой хэсгээс цус гарахаар нь Мөнхчимэг 99942382 дугаартай утаснаас 102 дуудлага өгсөн. Харин Баатархүү ах гараад явсан. ... Өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл бол алга” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

Гэрч Г.Мягмар-Очирын “...Тэгтэл Баатархүү ах ширээн дээр ууж байсан 0.5 литрийн Соёрхол шилтэй архийг аван Э руу эр эмийн хоёрын асуудал чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэн шидсэн чинь Эгийн толгойн дээгүүр гаран баарны зүүн хойд талын ханыг онож хагарсан. Эгийн оройн хэсгээс цус гарсан. Бид нар айгаад цусыг нь даавуугаар даруулсан. Тэгээд Э, Мөөгий нар буудалд өрөө авсан буудалдаа очин амарна гэж хэлэн явсан. Харин Баатархүү ах гэртээ харихаар явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2228 дугаартай:

“1. П.Э-н биед баруун зулайнд хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Баатархүүгийн яллагдагчаар өгсөн “...Би сэжигтэнээр өгсөн мэдүүлгээ хүлээн зөвшөөрч байна. Согтуугаасаа болон иргэн Эгийн толгойг ууж байсан архиныхаа шилээр толгойг нь хагалсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Иймээс би П.Эд эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Баатархүүгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...  Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч П.Э нь “... Баатархүүгээс 250.000 төгрөг авч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тул Баатархүүтэй сайн дураар эвлэрч, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй” гэсэн хүсэлт ирүүлжээ. /хэргийн 54 дүгээр хуудас/ 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

         

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Д-ын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Баатархүүд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.Бторгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Д.Бторгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Ббаривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Баатархүүд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ