Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/00156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:307/2025/00091/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* хотхон, ******* байр, ****** тоотод оршин суух Бичээс овгийн ын (утас:9939-0953)-ийн хүсэлттэй,

 

Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Хүсэлт гаргагч Х.Дурсахбаяр нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбартаа:

Миний бие 1990 оны 02 сарын 16-наас Дархан хотын 07 цэцэрлэгт туслах багшаар орж ажиллаж байгаад 1993 оны 01 сарын 01-ний өдрийн ******* тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна.

Иймд тухайн үед ажиллаж байсан нь үнэн гэсэн лавлагаа баримтыг шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд миний 1990-1993 оны 3 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Шүүхээс: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэр-Дархан хотын хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт туслах ажилчнаар ажиллуулав гэсэн бичилт, хамт олны зураг, шүүгчийн захирамж, Ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, гэрч *******ын мэдүүлэг, гэрчийн хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч *******ийн мэдүүлэг, шүүхийн баримтууд, ******* аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

Хүсэлт гаргагч ******* нь 1990 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дархан хотын 7 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан хугацааны баримтууд архивт шилжиж ирээгүйн улмаас дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох боломжгүй болж, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн №06 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн 1990 оны 02 сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зурган үзүүлэлтүүд,

Гэрч *******ын ... Би 1989 онд Дархан хотын хүүхдийн 07 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар анх ажилд орсон. Тухайн байгууллагадаа ажиллаж байхдаа мэргэжлээ дээшлүүлээд мөн цэцэрлэгтээ хүмүүжүүлэгч багшаар ажилласан. Ингээд намайг ажиллаж байхад явцад ******* нь манайд хүмүүжүүлэгчийн туслахаар анх ажилд орж ирсэн. Би яагаад тэр олон хүмүүс дундаас сайн санаад байна гэхээр зэрэг миний туслахаар ажиллаж байсан. Гэхдээ миний туслахаар нэг их удаагүй, өөр хүмүүжүүлэгч дээр туслахаар ажилласан. Дархан хотын 7 дугаар цэцэрлэг 1993 онд татан буугаад би багшийн ажлаас чөлөөлөгдөөд, өөр 12 дугаар цэцэрлэгт цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар ажилласан. *******ийг тухайн 7 дугаар цэцэрлэгээс яг хэзээ гарсныг санахгүй байна. Учир нь олон жил өнгөрсөн байна. Миний санахаар 7 цэцэрлэгийг татан буугдахад л ажлаасаа чөлөөлөгдсөн санагдаад байна. ******* өнгөрсөн долоо хоногт билүү дээ над руу гэнэтхэн ярьсан. Ямар ч байсан тэр үед сурагчийн амралт эхэлсэн байсан санагдаж байна. *******ийг эхлээд сайн таниагүй, тэгээд надад шүүхэд ажилласан жил тогтоолгох хүсэлт гаргасан, гэрчээр асуугдаж өгөөч гэсэн. Ингэж ярихаар нь би зөвшөөрсөн юм гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрчийн 1989 оны 11 сарын 16-ны өдрийн******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 17-21 дэх тал/

Гэрч *******ийн ... Би 1992 оны 09 сарын 01-ний өдөр Дархан хотын 7 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар томилогдон ирж ажиллаж байсан. Намайг анх ажилд ороход ******* нь тус цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед багш гэдэггүй хүмүүжүүлэгч багш гэдэг байсан. Тэгээд манай байгууллага 1993 оны 03 сард татан буугдсан. Би тэгээд 12 цэцэрлэгт томилогдож ажилласан. ******* мэргэжлийн хүн нь биш байсан болохоор өөрийн ээж аав дээрээ очихоор буюу ******* руу явсан. Би тэр олон хүмүүс дундаас яагаад *******ийг сайн санаад байна вэ гэхээр зэрэг намайг тухайн байгууллагад анх ажилд ороход миний үе тэнгийн хүн байсан. Тэгээд надад байгууллагаа танилцуулаад, *******а, ******* бид хэд найзалж нөхөрлөж байсан. Ажил төрөл дээрээ оройтоход нэгнийдээ очдог, хамт дэлгүүр хоршоо хэсдэг дотно найз нөхөд байсан. Өөр хэлэх зүйл байхгүй. Нэг үе тэнгийнхэн болохоор *******а, ******* нарыг таниад байгаа юм. Өөр бусдыг сайн танихгүй, 1 жил гаран л хамт ажилласан. Гэр маань ч ойрхон байсан, одоо бол хааяа бид хоорондоо ярьдаг юм. Цөөхөн бүлэгтэй, цөөхөн хүүхэдтэй цэцэрлэг байсан болохоор татан буугдсан байх. ******* ямар ч байсан хүмүүжүүлэгчийн туслах хийдэг байсан. Мэргэжлийн багш биш байсан болохоор *******ийг томилоогүй байх. Мэргэжлийн хүмүүсийг бол шууд ажилд томилж байсан гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 1989 оны 09 сарын 01-ний өдрийн дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 22-25 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Дээрх нотолгооны хэрэгсэлүүдийг нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, хүсэлт гаргагч овгийн ын ийг 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дархан хотын 7 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

5. Хүсэлт гаргагч *******ийг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан гаргагч МЭ71100563 регистрийн дугаартай, овгийн ын ийг 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дархан хотын 7 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА