2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/00118

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 14

191/ШШ2025/00118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Ч тоотод оршин суух, Б овогт Д ******* /РД:*******/-н хүсэлттэй,

 

Цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1982 онд 10 дугаар анги төгсөөд цэрэгт татагдан Өмнөговь аймгийн хилийн цэргийн ******* дүгээр ангид хуваарилагдаж алба хаасан. Өмнөговь аймгийн хилийн цэргийн ******* дүгээр ангид татагдан очоод 45 хоногийн карентинд суралцаж үргэлжлүүлэн Бага даргын сургууль заставын курст 1 жилийн хугацаанд суралцаж түрүүч цолтой төгссөн. Хилийн цэргийн ******* дүгээр ангийн коминдат салааны салаа орлогч, жагсаалын даргын үүрэг гүйцэтгэж алба хаасан. 1984 оны 4 дүгээр сард шалган нэвтрүүлэх боомтын шалгагчийн 6 сарын курст шалгагчаар суралцаж төгсөөд Хилийн цэргийн харьяат Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын шалган нэвтрүүлэх постын шалгагчаар томилогдон 1984 оны 10 сараас хойш 10 гаруй жил ажилласан. Ингээд 1982 оны 6 дугаар сараас 1984 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн хилийн цэргийн ******* дүгээр ангид цэргийн алба хаасан бичиг баримт олдохгүй, бүртгэгдээгүй байгаа тул энэ хугацааны цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд дээрх хугацаанд цэргийн алба хааж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архивын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08/2951 тоот албан бичиг, гэрч *******, ******* нарын тодорхойлолт, фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Шүүх өөрийн санаачилгаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архиваас нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

Үндэслэх НЬ:

 

1. Хүсэлт гаргагч Боржигон овогт Доржийн ******* /РД:*******/ нь 1982 оны 06 дугаар сараас 1984 оны 10 дугаар сарыг хүртэл Өмнөговь аймгийн хилийн цэргийн ******* дүгээр ангид цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь цэргийн алба хаасан талаарх баримтууд олдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хүсэлт гаргагч Д.*******ы Өмнө-Говь аймгийн хилийн цэргийн ******* дүгээр ангид цэргийн алба хаасан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1. Гэрч ******* нь ... Д.*******тай 1982.06.22-ны өдөр цэргийн албанд татагдаж, Өмнөговь аймгийн төвд байрладаг хилийн цэргийн ******* дүгээр ангид хуваарилагдсан. ... бид 1982-1983 оны хугацаанд хамт цэргийн алба хаасан нь үнэн ... гэх,

гэрч ******* нь ... бид Өмнөговь аймгийн хилийн цэргийн ******* дүгээр ангид 1982.06.20-ны өдөр хамт цэрэгт татагдсан ... Д.******* нь тухайн цэргийн ангид 2 жил орчим цэргийн алба хааж байгаад Сэлэнгэ аймгийн гааль руу татагдаж явсан ... гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

Эдгээр гэрч нарын мэдүүлэг үнэн бодит болох нь Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архивын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08/3469 тоот ******* нь Улаанбаатар хотоос НАХЯ-ны сайдын 1982.06.07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, ******* дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1985.05.30-ны өдрийн 364 дүгээр тушалаар 06.17-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан гэх,

Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архивын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08/3467 тоот ******* нь Баянхонгор аймгаас НАХЯ-ны сайдын 1982.06.07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, ******* дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1985.05.30-ны өдрийн 364 дүгээр тушалаар 06.17-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан гэх албан бичгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

3.2. Мөн Д.******* нь 1988 онд мэдүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картанд ажил эрхлэлтийн байдлаа Зэлтэр дэх хийлийн постод шалгагчаар ажилладаг, 1982 онд ажилд орсон гэж мэдүүлсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн цэргийн алба хааж байх үедээ гэрч ******* болон Өмнөговь аймгийн хилийн цэргийн ******* дүгээр ангид алба хааж байх үеийн фото зураг хэрэгт авагдсан.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.*******ы Өмнөговь аймгийн хилийн цэргийн ******* дүгээр ангид 1982 оны 06 дугаар сараас 1984 оны 10 дугаар сарыг хүртэл цэргийн алба хаасан байдал нь нотлогдон тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан үйл баримтаа өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болох нь Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архивын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08/2951 тоот албан бичиг, Хилийн цэргийн ******* дүгээр ангийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/86 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, Д.******* нь Өмнөговь аймгийн хилийн цэргийн ******* дүгээр ангид 1982 оны 06 дугаар сараас 1984 оны 10 дугаар сарыг хүртэл цэргийн алба хаасныг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар Боржигон овогт Доржийн ******* /РД:*******/Өмнөговь аймгийн хилийн цэргийн ******* дүгээр ангид 1982 оны 06 дугаар сараас 1984 оны 10 дугаар сарыг хүртэл цэргийн алба хаасныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ы тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА