Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Д.Амартүвшин,

хохирогч Ц.Цэнддорж,

гэрч Б.Итгэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О овогт Д-ийн Ад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1705016390084 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, О овогт Д-ийн А, /РД:.......... / 1987  оны 8 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт ус түгээгчээр ажилладаг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт .......... дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн ..... дугаар гудамжны ......... тоотод оршин суух,

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 454 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

 

Шүүгдэгч Д.Ань 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 13-149 тоотод байх 635 дугаартай худгийн байран дотор Ц.Ц-ийгхудагт түгээгчээр ажилласан мөнгөө нэхлээ гэх шалтгааны улмаас түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Амэдүүлэхдээ: “Намайг хөдөө яваад ирэхэд Цэнддорж надаас мөнгө нэхсэн. Намайг хөдөө явсан үеэр ажиллуулдаг худагт Цэнддорж сууж байсан бөгөөд худаг нээхгүй байна гэдэг ард иргэдээс гомдол гарсан. Цэнддорж худаг болон грашийн цонх хагалсан. Би түүнд боль гэж хэлээд ямар ч нэмэр болоогүй. Би өөрөө цагдаа дуудсан байж буруутан болж байна. Хэрэг гардаг өдөр цайны цагаараа гэртээ ороод хэвтэж байтал Цэнддорж намайг цохиод, надруу юм авч шидээд байсан. Би том хүүдээ “хажуу айлын эгчийг дуудаад цагдаа дууд” гэж хэлсэн. Миний Цэнддоржийг ганц нэг удаа цохисон нь үнэн” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цмэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Амартүвшин надад хашаанд нь суудаг хүүхэн хөдөө явлаа, худаг дээр түр суугаач гэж хэлсэн. Тэгээд би худаг дээр ажиллаж байгаад Амартүвшинг хөдөөнөөс ирэхээр нь мөнгөө аваад явъя гэхэд “цагдаа шүүхээр яваад олоод ав” гээд эрүү рүү гараа зангидаж цохиод үсдээд, чирч гаргаад худгийн хананд хавсарч цохисон. Би худгийн цонхыг хагалаагүй. Амартүвшинд зодуулаад миний нүүр хөхөрсөн байсан. Толгойгоо бариачид бариулсан” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Д.Ань Ц.Ц-ийгхудгийн түгээгчээр ажилласан мөнгөө нэхлээ гэх шалтгааны улмаас түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ц.Ц-ийн“Би 2003 оны үеэс эхлэн Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 10-155 тоотод оршин суудаг байсан юм. Тэгэхэд Амартүвшин нь 635 дугаартай худагт ус түгээгчээр ажилладаг байсан. Би ерөнхийдөө Амартүвшинг зүс таньдаг юм. 2013 онд манайх уг хаягаас нүүсэн бөгөөд 2017 оны  07 дугаар сарын 06-ны өдөр над руу Амартүвшин утсаар яриад “хөдөө явах гэж байгаа юм, намайг ирэх хүртэл хугацаанд 635 дугаартай худаг дээр ажиллаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан. ... Тэгээд би ажилласан хоногийн мөнгөө авъя гэж маргалдсан. Тэгтэл Амартүвшин нь миний үснээс татаж газарт толгойгоор унагаасан. Амартүвшин миний дээр гараад суучихаад миний нүүр лүү гараа атгаж байгаад гурван удаа цохисон. Мөн баруун талын гарны шууны хэсэгт гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тэгээд намайг дээрээс босооч гэж хэлэхээр Амартүвшин чи тэр цагдаадаа хэлээрэй гээд босохгүй байсан бөгөөд миний дээр суусан байдалтай байхад нь гаднаас Пүрэвсүрэн орж ирсэн. Тэгээд Амартүвшин миний дээрээс босоод цагдаа нар Амартүвшинг аваад явсан. Би зодуулсаны улмаас эмнэлгийн байгууллагад үзүүлсэн зүйл байхгүй. Ганцхан шүүх эмнэлэгт л 8000 төгрөгөөр үзүүлсэн. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Худаг дээр сууж байсан 600.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-8 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №14783 дугаартай:

1. Цэнддорж-н биед тархи доргилт, нүүр болон баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 10 дугаар хуудас/

 

Шинжээч эмч Б.Ариунзулын “Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цэнддоржийн тархи доргилт, нүүрэнд учирсан гэмтэл үүссэн байх боломжтой. Шуунд үүссэн гэмтэл нь хүний гарын базалтын улмаас үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Д.Амартүвшингийн яллагдагчаар өгсөн “Би байцаалтаа өмгөөлөгчгүй өгнө. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ц.Ц-ийгзодоогүй. Цэнддорж өөрөө надад жирэмсэн гэдгээ хэлж байсан. Би Ц.Ц-ийгжирэмсэн гэдгийг мэдсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 82-83 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Ц-ийгжирэмсэн болохыг тодорхойлсон “Цэцэг хайрхан” эмнэлэгийн байгууллагын баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Ань Ц.Цэндоржийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь  хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Ань энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн бөгөөд хохирогч Ц.Цнь тухайн үед жирэмсэн байсан болох нь эмнэлгийн тодорхойлолт, гэрч Б.Итгэлмаагийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

Хохирогч Ц.Цнь шүүхийн хэлэлцүүлэгт “худгийн түгээгчээр ажилласны хөлс 600.000 төгрөг” нэхэмжилж байгаа боловч энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй бөгөөд харин Д.Ань энэ мөнгийг өгөхгүй гэсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

Иймд Ц.Ц-ийннэхэмжилсэн худгийн түгээгчээр ажилласны хөлс гэх 600.000 төгрөгийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Хохирогч Ц.Цнь өөр иргэний нэхэмжлэл шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй тул шүүгдэгч Д.Амартүвшингээс гаргуулах төлбөргүй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Абаривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Д.А-д500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч О овогт Д-ийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Аторгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Аторгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Д.Абаривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ц.Ц-ийннэхэмжилсэн худгийн түгээгчээр ажилласны хөлс 600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Д.А-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                              

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ