2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/01413

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ************* тоотод оршин суух Д******* овгийн Д******* О******* /РД: ЧК54071159/,

Нэхэмжлэгч: ********* тоотод оршин суух Д******* овгийн О*******ийн Ц******* /РД: ЧК*******/,

Нэхэмжлэгч: ********** тоотод оршин суух Д******* овгийн О*******ийн С. /РД:УШ/ нар,

Хариуцагч: **************** тоотод оршин суух Д Б /РД:РЭ/-д холбогдох

 

Зөвшөөрөлгүй барьсан барилгын цонх хааж барьсан хэсгийг буулгуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Барилгын өргөтгөлийн ажлыг зогсоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О*******, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Би *********тоот хашааны газрыг Улаанбаатар хотын захиргааны АО сууцны Тэнхлэг УҮГ ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар архитектур нэгдлээр зураг хийлгэн амины орон сууцаа 000-004 онд барьсан. Өөрийн сууцаа зургийн дагуу аж ахуйн аргаар барьж нам даралтаар халаан 004 оноос -018 оныг хүртэл хүүхдүүд тэдний гэр бүлүүдтэй хамт амьдарсан. 00 онд (зүүн талын ) хөрш хашаанд иргэн Б 5 давхар байшин барихаар болсон боловч 3-н хөрш болох манайх, хойд хөрш Б, зүүн хөрш Э нар зөвшөөрөөгүй. Тэгээд иргэн Б нь хашааныхаа өргөнөөр баруунаас зүүн зүгт тулган кадастрынхаа хэмжээгээр 1x14 метр орчим хэмжээтэй 5 метр орчим өндөр бетон гарааш барьсан. Хөрш Д.Б нь 03 оны хавраас бидэнтэй ярьж зөвшилцөлгүй, зөвшөөрөлгүй каркастай барилга барьж эхэлсэн. Тус барилга нь ************ тоотод баригдаж байгаа. Д.Б нь анх гараж барьж эхэлсэнээс хойш барилгын хүмүүс нь суурийн илүүдэл шороогоо манай хашааны өмнө асгаж мөн илүүдэл бетоноо дээр нь тарааж нялах , хашааны трубан шонг дураараа ёроолоор н таслах , молоток бараг сарын турш ажиллуулж манай байшингийн суурийн хаагуур яаж ухсаныг мэдэх аргагүй, баганаа цонх хааж барьсан, манай грашийн өргөтгөлийн 1 давхрын дээвэр дээр хүнд төмөр, хэв хашмал унагаж дээврийн төмөр эвдэрсэн үүний улмаас таазнаас ус гоожсон, байшингийн буланг эвдэх, дээврийн усны янданг салгах зэргээр хохирол учруулж илт дээрэлхсэн хандлагатай байгаа нь биднийг бухимдуулж байна.Сүүлд 03 оны 8сарын 5нд манай хашааруу нууцаар дураараа орж дээвэр дээр гарч барилгын ажил хийж байхад нь зурагаар баримтжуулсан байгаа.Ингэж дураараа зөвшөөрөлгүй орж ирж барилгын ажил хийж байгаа нь удаа дараа болж бидний хувийн өмчид халдаж.хохирол учруулж байна. Иргэн Б нь харилцан ярилцаж зөвшилцөлгүй асуудлыг хүчээр мөнгөөр шийдэж байна. Мөн иргэн Б нь нэг давхар гараашаа өндөрлөж 3 давхар байшин барина гэсэн учир бид өмчийн эрхээ хамгаалах байгалийн гэрэл үзэх , цэвэр агаараар амьсгалах эрхээ эдлэхийн тулд 03 оны 6 сарын 7-нд мэргэжлийн хяналтын байгууллагад өргөдөл өгсөн. 03 оны 7 сарын 5-нд тус байгууллагаас цахимаар хариугаа авлаа. Өргөдөл өгснөөс хойш тус байгууллагад сүүлийн 14 хоногт биеэр очиж уулзаж байдлыг танилцуулж хэлж байсан, байцаагч цонх хаахгүй.үзэх орчин чөлөөтэй харагдахаар байх, цонхноос 7 метрийн зайтай барихыг шаардсанч.шаардлагыг хүлээн авалгүй энэ нэг сарын хугацаанд Б нь давхар байшингаа барьчихлаа. Багануудаа манай хананд тулгаж барьсан нь хойд айлын хашаанаас уруудаж урсаж ордог усыг урагшаа урсаж гарах боломжгүй болгосноос манай байшингийн сууриар ялангуяа саяхны -Зудаагийн ширүүн борооноор үерийн ус орж ирэх боллоо Үүнийг манай талаас засаж зогсоох ямар ч боломжгүй байна.Уул нь байшингийн хоорондын зайгаар шороо асгаж налуу гарган үерийн ус урсгах бетон ус зайлуулах ховил цутгая гэж хэлж байсан боловч тоосонгүй.СХД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн харьяалалын дагуу нэхэмжлэх гаргасан боловч шүүгчийн захирамжинд барилга баригдаж буй харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг авсангүй. Мөн захирамжинд хариуцагч Д.Бт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэх гэсэн нь бидний хувьд ойлгомжгүй тайлбар.бид юу гэж өөр хүний хөрөнгө тогтоолгохоор хүсэлт гаргах вэ дээ мөн зөвшөөрөлгүй барьсан ч гэсэн барилгыг бүхэлд нь буулгуулах хүсэлт гаргах вэ дээ.зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан шаардлагад цонх хааж барьсан хэсгийн 7м өргөнтэй хэсэгт Збагана буулгах шаардлага тавьсаныг Б нь 1 баганыг зөөсөн бөгөөд бидний тавьж буй шаардлага нь үлдсэн багана,түүн дээр цутгасан хучилт.битүүлж өрсөн блокон ханыг буулгуулах нэхэмжлэл юм.Үүнийг шүүх нарийн ойлгохгүй Бын байшинг бүтнээр нь буцлгуулах нэхэмжлэл гэж буруу ойлгосон болов уу.Иймээс ойлголтуудыг ялгаж салган бидний Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчин буюу цонхоороо байгалын гэрэл мөн орчиноо харах , цэвэр агаараар амьсгалахын тулж, мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэрийн дагуу бидний үндсэн эрхийг хамгаалж өгнө үү. Хүч түрж барьсан цонх хаасан хэсгийг буулгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********** тоот байрлах тус газрыг анх иргэн Өс Б худалдан авсан. Баас хариуцагч Д овогтой Б нь 00 оны 07 дугаар сарын 06-ний өдөр 50.000.000 сая төгрөгөөр барилга барих иж бүрэн батлагдсан барилгын зураг, Эскиз зураг, Архитектур төлөвлөлтийн даалгавартай Магадлалын төлөвлөгөөтэй газар худалдан авсан байдаг.

1. Нийслэлийн барилга хот байгуулалт төлевлелтийн газрын 010 оны 06 дугаар сарын 5-ны өдрийн №БЗД1/06/10 архитектур төлөвлөлтийн даалгавартай Барилгын иж бүрэн батлагдсан зурагтай.

. Газрын харилцаа Геодези зураг зүйн газар Магадлалын Еренхий дүгнэлт 011 оны 08 дугаар сарын 5-ний Дугаар 570/011 дүгнэлт гарсан.

Тус газар нь Нийслэлийн Засаг даргын Захирамж эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшеөрөл олгох тухай, 010 оны 06 дугаар сарын 07 ний өдрийн Дугаар 375 тоот Захирамжтай газар дээр батлагдсан зургийн дагуу үйлчилгээтэй барилга барьсан.

Нэхэмжлэгч Д.О*******ийн хашаандаа барьсан амины орон сууцаа барилга архитектур төлөвлөлтийн даалгаваргүй барьсан бөгөөд газрын анхны эзэн Ө газраа зарахдаа юу ч барьж болно гэж зөвшөөрч барилгын зураг хийлгүүлсэн. Түүний дагуу барилгын иж бүрэн зураг хийлгүүлсэн холбогдох зөвшөөрөл авагдаж зургийг батлуулсан байдаг.

Нэхэмжпэгч О******* нэхэмжлэлд 3 хөрш барилга барихыг зөвшөөрөөгүй гэх боловч 014 окы 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох барилгын загвар зураг батлах,барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4.3. дах заалтын дагуу хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс санал авах хуудас тухайн үед Д******* О*******, Д Э нар зөвшөөрсөн байдаг. 03 оны 7 дугаар сард маргаан гарсан цагаас М Б, зүүн талын хөрш 1-8 а тоот Д овогтой Э нар барилга барихыг зөвшөөрсөн тухай албан ёсны баталгаа гаргаж өгсөн байдаг.

Архитектур төлөвлөлтийн даалгавар авах үед тухайн хөршүүд зөвшөөрсөн байна.Түүний дагуу барилгын зураг батлагдаж, архитектур төлөвлөлтийн даалгавруудаа авсан. Д.О******* болон түүний охин О.Ц******* нар барилга баригдаж давхар дуусах 3 дугаар давхарт орж эхлэх үед гомдол гаргаж эхэлсэн байдаг. Бидэнд энэ асуудлаар мэдэгдээгүй байж, барилгын хийц 3 давхар руу ороод дуусах үед барилгын хийцийг нураана гэх нэхэмжпэл гаргасан нь хувийн ашиг сонирхолтой Д.Баас удаа дараа мөнгө нэхэх хэлбэр гаргаж хэд орчим тегрөг нэхэж байгааг тодруулахад 80.000.000 сая төгрөгөөр тогтохгүй гэснийг Хариуцагч Д.Бт хэлсэн байдаг. Нэхэмжлэгч Д.О******* нь өөрийн өмчлөлийн газар 540 м.кв дээр 600 м.кв тоот нэг сууц, м.кв дээр гэр бүлийн хэрэгцээний газар тоот газар дээр амины сууцуудыг нэг суурьтай нэг дээвэртэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй барилга архитектурын даалгаваргүй барилга барьсан байдаг.

Барилга хот байгуулалтын яамны Сайдын 01 оны 09 дүгээр сарын 8-ний өдрийн №11 дүгээр журмаар 9 м хүртэл өндөртэй 600 м хүртэл талбайтай нэг айлын орон сууц нь зөвшөөрөл шаардахгүй барилгад багтана гэх., энэ нь О*******ийн сууц барилгын норм стандарт мөрдвөл барилга архитектур төлөвлөлтийн даалгавар шаардах эрхтэй ба бага төлөвшилтэй барилгадаа орохоор байна. Барилгын нийт метр квадрат байна. энэхүү барилга нь нэг дээвэртэй нэг суурьтай үл хөрөнгөтэй байна. Нэхэмжпэгч нэхэмжлэлээ гаргахдаа байгалийн гэрэл хаасан, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ шаардлагын үндэслэл нь тус байгалийн гэрэл хаасан гэх өрөө байгалийн гэрэл огт тусахгүй байгаа мэтээр нэхэмжпэлд дурдаж ээ. Нэхэмжлэлд өгсөн материалд хавсаргасан зургаас сайтар харвал зурагт барилгын урд хэсэг тэр чигээрээ цонх байхаархийцтэй байна. Өөрөөр хэлбэл "Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны хангамж" БНбД 3-0.-07-ийн 3. дахь заалт Нормчлогдох хугацааг хавар, намрын улирапд тооцох ба тухайн орон нутг ийн байршил, байгаль цаг агаарын болон барилгажилтын онцлогийг тусган тооцно, 4.6 дахь заалт Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаанд нар мандсаны дараах болон жаргахын өмнөх нэг цагийг тооцохгүй гэж заасан. "Орон сууцны барилгын зураг төсөл телөвлөлт БНбД 31-01-10-ийн 5.6-д сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгапын үргэлжлэх норматив хугацаа өдөрт .5 цаг байх тохиромжтой гэж үзнэ" гэсэн заалтыг орчны барилгуудад хангуулан төлөвлөсөн байдаг. Энэ Нормчлохоор шалгавал О*******ийн сууцны урд тал тэр чигээрээ нар үзэх орчинтой байхаар зурагт харагдаж байна. Мөн дээврээс ус бороо орж дээврийн төмөр эвдэрсэн хэв хашмал унагадаг гэнэ гэх нь хэв хашмал өөрөө 60*60 хэмжээтэй хүн унагаад байх боломжгүй том хэмжээтэй биетэй зүйл , О*******ийн яндан угсардаг салж нийлдэг ихэнх хэсэг нь цоорсон зэргийг зургаар танилцуулна. Олон жил засвар хийгээгүйгээс болсон асуудлыг Бын барилгатай холбож байна гэж үзэж байна. Ер нь О******* нь тус байшиндаа өөрөө амьдардаггүй , хүн амьдрах орчин нөхцөл үгүй . 1 дүгээр давхраа авто засварын газраар түрээсэлдэг .машины гадна тал зардаг маш их хэмжээний будаг хийгддэг учир тэнд хүн амьдрах орчин бүрдээгүй.

Нэхэмжлэгчид Дарь-эх гудамд нийтийн байр түрээслүүлэг. нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа байшинд 10 жил орчим ойролцоогоор хүн огт амьдраагүй байшин байгааг Б дурдсан юм. Маш их засвар хийх шаардлага үүссэн байшингаа Баар засуулах мөнгө нэхэх хэлбэр гаргаж байгаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулах барилга үл хөдлөх хөрөнгө холбогдох зөвшөөрөл авсан байхад хүний өмчид шууд халдах тухай, барилга байшинг нураах эрх зүй, хүний өмчийг үнэгүйдүүлэх хувийн эрх ашгаа далайлган мөнгө нэхэх нь хэрээс хэтэрч байна. *********тоот газрын анхны өмчлөгч О******* өөрөө байсан. Хүнийг санаатай хохироох, Хариуцагч Бын барилгатай холбогдох Захиргааны шат дараалсан байгууллагуудын бүх эөвшөөрөл авагдсан ба Барилгын тухай хуулийн 7.1..энэ хуулийн 10.1., заасан зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан байх ба анхааран үзнэ үү.

Д.О*******ийн зөвшөөрөлгүй баригдсаар байгаа барилгын үргэлжлэл нь барилгын норм стандарт үгүй барилгын үндсэн хийцэд нөлөөлөхөөр одоо өргөтгөл барилга барьж байна. хоёр үл хөдлөх хөрөнгө дээр нэмээд барилгын хог хаягдлаар барилгаа үргэлжлүүлэн барьж бас л Бын хөршийн эрхэд халдаж байна.

Хариуцагч Бын үл хөдлөх орших хил залгаа орших газрын болон үл хөдлөх хөрөнгийн зэрэгцээ ч ялгаагүй Иргэний хуулийн 134.1,135.5 дугаар зүйлд заасан хөршийн эрхэд удаа дараа халдаж байгаад гомдолтой байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 зүйлийг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргах ба 73.1 дэх хэсгийг дурдаад нэхэмжпэгч Д.О*******ийн зөвшөөрөлгүй барьж байгаа барилгын өргөтгөл барилгыг зогсоох тухай сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгч Д.О******* сөрөг нэхэмлэлд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь барилга барих явцдаа бидний өмчид халдаж, гаражийн дээвэр дээр бараг өдөр бүр гарч ажил хийж байсан учир дээвэр тааз эвдэрсэн. Одоо тэр хэвээрээ байгаа.

Өргөтгөлийн барилгыг нурах гэж байна гээд суурийн хажуугаар манасан шороог метр доош нь ухсан. Хар санаа нь суурийн доод улыг ил гаргаж суулт өгүүлэх зорилготой байсан болов уу. Гэвч манай барилгын суурь 3,5метр гүн учир доош ухаж байгаа хүн шороонд дарагдах аюултай байснаас ухахаа больж зарим шороог буцааж хийсэн.Манай хашааны зүүн урд булангийн бетондсон 10 см диаметртай трубан шонг мэдэгдэхгүй гагнуураар тайрч хашаанаас нь 30 см хасаж гагнасан нь манай газар тэр хэмжээгээр хасагдсан. Манайх манаачгүй учир дандаа хулгайн байдлаар барилгын ажлаа хийж байсан. Хүмүүсийг нь бариад баримтжуулаад дахиад манай өмчид битгий халдаарай гэхээр бид ажилгүй болчихно гэдэг. Д.Бт өөрт нь хэлэхээр би тэгээгүй мэдэхгүй гэдэг цайчихсан хүн. Манай 4 цонхийг таг хааж барилга барьчихаад мөнхөд гэрэл үзэхгүй, цэвэр агаар орохгүй, барилга нь үнэгүйдэж байна. Сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох бармтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.О*******, О.Ц*******, О.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар, О.Сэс О.Ц*******д олгосон 03.06.09 итгэмжлэл, Д.О*******, О.Ц*******, О.С нарын өмчлөлийн, ****** тоот хаягт байршилтай, м.кв талбайтай дугаарт бүртгэлтэй газар, ****** тоот хаягт байршилтай 540 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй газар, **********тоот хаягт байршилтай 600 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийн хуулбар, , , нэхэмжлэгч нарын оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын байшингийн өнгөт фото зураг, Хотын стандарт, хяналтын газраас иргэн Д.О*******т хариу хүргүүлэх тухай 03.07.05№0/815 албан бичиг, Эрх бүхий албан тушаалтны даалгавар 03.07.08№ХСХГ-05-035/95 /нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар/, С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаягласа хариуцагч Д.Бт холбогдох Д.О*******, О.Ц*******, О.С нарын нэхэмжлэлийн хувь, нэхэмжлэгчийн хашаанд нууцаар орж ирж ажиллаж байгаа гэх фото зураг, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.08.04№184/ШЗ03/ захирамж, Б******* дүүрэг, дугаар хороо, Дарь-эх хороолол иргэн Д.О*******, О.С нарын ажил үйлчилгээний амины орон сууцны барилгын хэмжилтийн зураг /эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар/, байшин, барилгын фото зураг, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар,

 

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хариуцагч Д.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Б******* дүүргийн дугаар хороо, Дарь эх 1 гудамж, 16б тоот хагят байршилтай, дугаарт бүртгэлтэй газрын өмчлөх эрхийн гэрчилгээ№00075938, Нийслэлийн Засаг даргын /он харагдахгүй хуулбарлагдсан/06.07№375 захирамж, нэгж талбарын дугаартай Нийслэлийн Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын зураг, Архитектур төлөвлөлтийн даалгавар 010.06.5№БЗД1/06/10, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын Зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлт 011.08.5№570/011, ********* тоот, УБЦТСүлжээ ХК-ийн гүйцэтгэх захирлын баталсан хэрэглэгч Ц.Өсөхжаргалын контор үйлчилгээний барилгын Техникийн нөхцөл 011.03.18№83/011, цэвэр, бохир усны холболт хийх техникийн нөхцөл №37/11, Дулааны эрчим хүчний шугамын техникийн нөхцөл 03.08.1№19/03, иргэн Д.Бт Зөрчлийн үр дагаварыг арилгах арга хэмжээ авхуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгавар 03.07.05№ХСХГ-05-035/95, Шийтгэлийн хуудас 007169, ******хаягтай  Д.О*******ээс санал авсан тхай Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс санал авах тухай хуудас, 08 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн 03.08.5№11 тэмдэг дарагдсан Д.Э гэх иргэний зөвшөөрөл, Д.Эгийн иргэний үнэмэлхийн хуулбар, Д.Эгийн өмчлөлийн Баянзрх дүүргийн дугаар хороо, Дарь-эхийн 1 дүгээр гудамж, 8А тоот хаягт байршилтай Г-0400896 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1864431734 дугаартай газрын өмчлөх эрхийн 009.01.8№000638901 гэрчилгээний хуулбар, нэгж талбарын 1864431734 дугаартай газрын кадастрын зураг, иргэн Д.Эгээс авсан Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс санал авах хуудас, 181 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн 03.08.5№310 тэмдэг дарагдсан М.Б гэх иргэний зөвшөөрөл, М.Бын өмчлөлийн ********* гудамж, 18Г тоот хаягт байршилтай Г-0401449 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1864431711415 дугаартай газрын өмчлөх эрхийн 010.05.07№ гэрчилгээний хуулбар, нэгж талбарын 133501543 дугаартай газрын кадастрын зураг, Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавартай газруудын зураг, сөрөг нэхэмлэл, барилгын фото зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар дахь ******** дугаар хороо хаягтай иргэн Ц.Өсөхжаралын контор, үйлчилгээ /0,03/ газрын хувийн хэрэг №375-09, иргэн Ц.Ө хаягласан, газар олгох тухай 010.06.07№09 Мэдэгдэл, Архитектур төлөвлөлтийн даалгавар 010.06.5№БЗД1/06/10, Архитектур төлөвлөлтийн даалгаварт төлөвлөж буй газрын зураг, Ц.Өсөхжаргал эзэмшил газартаа барилга барихыг хүссэн өргөдөл, Ц.Өсөхжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Өсөхжаргалын өмчлөлийн Улаанбаатар хот, *******тоот хаягт байршилтай дугаарт бүртгэлтэй газрын өмчлөх эрхийн №00003813 гэрчилгээний хуулбар, мөн хаягт байршилтай Г-0400916 дугаарт бүртгэлтэй газрын өмчлөх эрхийн №00003891 гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, захиалагч Ц.Өсөхжаргалын захиалж Проект-икс ХХК-ийн гүйцэтгэсэн, Хот байгуулалтын хэлтсийн дарга, Б******* дүүргийн Архитектор зөвшөрсөн, Нийслэлийн барилга, Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан Иргэн Ц.Өсөхжаргалын оффис үйлчилгээний барилга-ын зураг (Нийслэлийн архивын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан 03.09.13№6309 дугаартай лавлагаа), Д.Бын өмчлөлийн Ү-04133618 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 04.1.16№00130340 гэрчилгээний хуулбар, Б******* дүүргийн дугаар хороо, иргэн Ц.Өсөхжаргалын контор үйлчилгээний барилгын ажлын зураг,

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 04.0.9№5/677 албан бичиг ба уг бичгээр Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн дугаарт бүртгэлтэй АОС-ны өмчлөх эрхийг анх 00 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Д.О*******ийн өмчлөлд бүртгэхэд өмчлөгчийн гаргаж өгсөн талбайн хэмжээг тодорхойлсон план зураг болон эрх бүхий байгууллагын барилгын үнэлгээний тайлангийн хуулбар, 04.04.10-ны өдөр Б******* дүүргийн дугаар хороо, Дарь эх АОС 7 дугаар байранд хийсэн үзлэгийн тэмдэглэл, си ди,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

. Нэхэмжлэгч Д.О*******, О.Ц*******, О.С нар нь хариуцагч Д.Бт холбогдуулан, ******** тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Д.О*******, О.Ц*******, О.С нарын өмчлөлийн амины орон сууцны зориулалттай эд хөрөнгийн цонхыг хааж баригдсан, хөрш залгаа газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох ********* тоот хаягт байршилтай, Ү-04133618 дугаарт бүртгэлтэй Д.Бын өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн цонх хаасан хэсгийг буулгуулахаар шаардсан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн барьж буй барилгын өргөтгөлийн ажлыг зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд маргаж байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд ба шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдлоо.

5. Д.О*******, О.Ц*******, О.С нар өмчлөгчөөр бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, **********тоот хаягт байршилтай, м.кв талбайтай дугаарт бүртгэлтэй, ************тоот хаягт бүртгэлтэй газар дээр буюу ********тоот хаягт байрлах Д.О*******, О.Ц*******, О.С нарын өмч, дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зүүн талд, хөрш залгаа газар болох *******тоот хаягт байршилтай, хариуцагч Д.Б өмчлөгчөөр бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дугаарт бүртгэлтэй газар дээр, мөн хаягт оршин байрлах Д.Бын өмч Ү-04133618 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө баригдсан, нэхэмжлэгч Д.О******* нь ****** тоот хаягт байршилтай, м.кв талбайтай дугаарт бүртгэлтэй, ******** тоот хаягт бүртгэлтэй газар дээрх амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд өргөтгөлийн барилга барьсан байна.

6. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг зөвшөөрөлгүй, хүч түрэн барилга барьж манай байшингийн цонхыг хааж, орчиноо харах боломжгүй, байгалийн гэрэлгүй, цэвэр агаараар амьсгалах боломжгүй, эрүүл аюулгүй орчингүй болгосон хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

7. Хариуцагч Д.Бын барьсан барилга нь нэхэмжлэгч нарын байшингийн цонхонд ойр, цонх хаасан гэх үйл баримт нь үзлэгийн тэмдэглэл, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх боловч барилгын ажлыг зөвшөөрөлгүй явуулж, өмчлөх эрх, хөршин эрхэнд халдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

8. Хариуцагч Д.Бын *****хорооны нутаг дэвсгэрт ***********тоотод байршилтай контор үйлчилгээний барилгын зориулалттай барилгыг барихад Нийсэлийн Засаг даргын барилгын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай 010 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 375 дугаар захирамжийн дагуу мөн хаягт 0,03 га талбайд баригдахаар олгогдсон зөвшөөрөлтэй, 010 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн БЗД1/06/10 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын 011 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 570/011 дугаартай Зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан байх бөгөөд 04 оны 1 дугаар сарын 16-ны өдөр 00130340 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ.

9 .Нэхэмжлэгч Д.О******* нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан, өөрийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай тоот газар дээрх амины орон сууцны өргөтгөлийн барилгыг Барилга архитектурын даалгаваргүй барьсан болох нь зохигч талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэргээг тогтоогдож байна.

10. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106..-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж заасан.

11. Хариуцагч нь дээр дурдсанаар ******* тоот хаягт байршилтай, хариуцагч Д.Б өмчлөгчөөр бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дугаарт бүртгэлтэй газар дээр, мөн хаягт оршин байрлах Д.Бын өмч Ү-04133618 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай барилга барихдаа Нийсэлийн Засаг даргын барилгын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай 010 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 375 дугаар захирамжийн дагуу мөн хаягт 0,03 га талбайд барилга барих зөвшөөрөл, 010 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн БЗД1/06/10 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын 011 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 570/011 дугаартай Зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан байх тул хариуцагчийг зөвшөөрөлгүй, хүч түрэн барилга барьсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгч Д.О******* нь Б******* дүүргийн дугаар хороо, Их Дарь эх АОС 7 тоот хаягт байршилтай тоот газар дээрх амины орон сууцны өргөтгөлийн барилгыг Барилга архитектурын даалгаваргүй барьж байгаа буюу барилгын ажил дуусаагүй байгаа нь зохигч талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул уг барилгын ажлыг зогсоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106..-т зааснаар хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115..3, 115..1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.-д заасныг баримтлан, Б******* дүүргийн дугаар хороо, Дарь эх, АОС 7 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Д.О*******, О.Ц*******, О.С нарын өмчлөлийн амины орон сууцны зориулалттай эд хөрөнгийн цонхыг хааж баригдсан, хөрш залгаа газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох Б******* дүүргийн дугаар хороо, Дарь эх 1 гудамж, 16б тоот хаягт байршилтай, Ү-04133618 дугаарт бүртгэлтэй Д.Бын өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн цонх хаасан хэсгийг буулгуулах тухай эхэмжлэгч Д.О*******, О.Ц*******, О.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* тоот хаягт байршилтай тоот газар дээрх амины орон сууцны өргөтгөлийн барилгын ажлыг зогсоож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1. тус тус зааснаар, зохигч талуудаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.О*******, О.Ц*******, О.С нараас 70,00 төгрөг гаргуулж хариуцагч Д.Бт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 10 дугаар зүйлийн 10. дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА