Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/09

 

                                          *******эд холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Ж.Ундармаа

Нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.  даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон хохирогчийн давж заалдах гомдлоор *******эд холбогдох эрүүгийн дугаартай, 175/2023/0156/Э/208/2024/0003 индекстэй, 3 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт , Монгол Улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 62 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******* *******” ХХК-д таксины жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, сум, 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны үүрийн 04 цагийн үед Сэлэнгэ аймаг, сум, 5 дугаар баг, “Гор газ” шатахуун түгээх станцын урд байрлах олон улсын 0403 дугаартай асфальтан зам дээр Улаанбаатар хот чиглэлээс сум орох чиглэлд улсын дугаартай, “Hyundai sonata 8” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 13.4.А дугаар зүйл дэх “...Гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж заасан журмыг зөрчсөний улмаас ******* ******* улсын дугаартай, “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ургийн овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 06 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч *******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/  жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар эрүүгийн хэргийн хамт архивт шилжүүлж,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ээс 17,076,763 төгрөг гаргуулж хохирогч *******д 13,300,464 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ ХХК-ний төлөөлөгч . төгрөг тус тус олгож,

Хохирогч ******* нь цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан,

Шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, дээрхи шийдвэрийг гардаж авсан  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

... *******ийн өмгөөлөгч Ж.Ундармаа миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар:

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-“Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2-“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 1.7 дугаар зүйлийн 1- “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-“Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны ноцтой зөрчин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны явагдаагүй. Хавтаст хэргээс харахад Гэрч, Хохирогч *******г мөрдөгч мэдүүлэг авсан цаг хугацаа, гарын үсгийн зөрчлүүд байсаар байхад зөвтгөөгүй, алдаатай эргэлзээтэй баримтуудаар *******ийг ялласанд гомдолтой байна.

Хоёр. Гэм буруутай эсэхийг тогтоогоогүй, нотлох баримтууд хууль зөрчиж цуглуулсан талаар:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт буюу 1.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасныг зөрчсөн.

Гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад буюу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар өмгөөлөгч Ж.Ундармаа миний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зорилгоор шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, шинжилгээ хийх эрхгүй этгээд шинжилгээ хийсэн хэмээн хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсан боловч үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй.

Шүүхийн шийдвэрээ уншиж танилцуулахдаа:

Өмгөөлөгч нарын хүсэлт үндэслэлтэй байна гэхдээ *******ийг гэм буруутайд тооцоход агуулгын хувьд зөрчил алга хэмээн дүгнэсэн нь Шүүх шийдвэрээ гаргахаас өмнө урьдчилж дүгнэлт хийсэн нь эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүхийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй талаар:

2023 оны 04 сарын 28-ны өдрийн 17 дугаартай Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 17 дугаартай тогтоолоор “Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Горгаз шатахуун түгээх газрын хажууд зам тээврийн осол гарсан гэх хэрэгт шалтгааныг тогтоосон 2023 оны 02 сарын 24-ний өдрийн Сэлэнгэ аймгийн “Цахир хүн” ХХК-ийн “Мөнгөн хүлэг” авто сургуулийн замын хөдөлгөөний жолоодлогын дадлагын багш С.Оюундэлгэрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул ЭХШХШТХ-ийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 27.3 дугаар зүйлийг удирдлага болгон “Цагаан Шонхорын жигүүр” НҮТББ-ыг шинжээчээр томилсон.

Дээрх 17 дугаартай тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж зөрчиж томилогдсон, бүрэлдэхүүн нь хууль бус учраас дүгнэлт нь хууль зүйн хүчин чадалгүй дүгнэлт юм.

Шүүх шинжилгээний тухай хуулийн

8.4.Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж зааснаар 2023 оны 07 сарын 03-ны өдөр Хууль зүйн сайдын тушаал батлагдсан байхад түүнээс өмнө буюу 04 сарын 28-ны өдөр “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ыг сонгож тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий этгээдээр хийлгэнэ”; 8.3 “Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”; 8.4.Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.

А/233 дугаар тушаалын хавсралтад “Авто техникийн шинжилгээ”-22 дугаарт “Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээ” г жагсаасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний акт”-ын эмхтгэлд нийтлүүлнэ. 59 дүгээр зүйлийн 59.1 .Захиргааны хэм хэмжээний акт” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/233 дугаар тушаал гарахаас өмнө 2023 оны 04 сарын 28-ны өдөр томилсон 17 дугаар Прокурорын тогтоол нь хууль зөрчсөн үйлдэл мөн.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2-т “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална”, Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээд энэ хуулийн 8.4-т заасан жагсаалтад хамаарах шинжилгээг хийнэ”, 10.4.Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд энэ хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана”, 10.8 “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.7 дугаар зүйлийн 1-“Мөрдөгч, Прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж нягталсны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 16.1 дүгээр зүйлийн 1-“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 6-“Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, 4-“Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн.

Гурав. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй талаар:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1- “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2- “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан.

Шүүхийн шийдвэртээ хууль бус аргаар эрхгүй этгээдийн хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон нь хууль ёсны бөгөөд шийдвэр гараагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. 2.Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно гэж заасан. Мөрдөн байцаалтын явцад хангалттай баримтууд цуглараагүй.

Шүүхийн шийдвэрийн 6 дугаар хуудсанд:

“Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаж, “Цагаан Шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэн шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй хэмээн маргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Учир нь:

Хавтаст хэрэгт зам тээврийн ослын талаар Сэлэнгэ аймгийн “Цахир гүн” ХХК- ийн Мөнгөн хүлэг авто сургуулийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн шинжээчдийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 04/01 дугаартай дүгнэлтүүд авагджээ гэж учир дутагдалтай дүгнэлт хийсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хамгийн гол зарчим хууль журмын дагуу олж авсан нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргах, хэргийн оролцогчийн эрхийг эдлэх нь хууль ёсны байх зарчмын илрэл юм.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-дахь заалтанд “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, 7-дахь заалт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг зөрчиж дүгнэлт гаргаж гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн.

Хэрэв:

Шүүх 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/04 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтийг үнэлж байгаа бол уг дүгнэлтийн 2 дугаар асуултанд ******* нь зам тээврийн хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэсэн. Тодруулбал:

Асуулт 2: Хэрэв осол мөн бол ******* ******* улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч *******, ******* улсын дугаартай Hyundai sonata-8 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч ******* нар МУ-н ЗХД- н зөрчсөн үү? Зөрчсөн бол ямар заалтыг зөрчсөн бэ?

Хариулт 2: ******* улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч ******* нь МУ-н ЗХД-н 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Дөрөв. Шүүх хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар:

Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 “Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан.

Гэтэл Шүүх *******гийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор шүүх шинжилгээний байгууллагыг томилж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасныг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлаж дүгнэсэн.

Гэмт хэрэг буюу осол яг хаана, яагаад гарав, хэргийн газрын үзлэгээр хийсэн мөргөлтийн А цэгийг зөв тогтоогоогүй, Өмнөх 2023 оны 08 сарын 15-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр А цэгийг тогтоосон тогтоолд маргадаг. Үүнийг шүүх авч хэлэлцэж шийдвэрлээгүй.

Шинжээчийн дүгнэлтээр “******* ******* улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч ******* нь МУ-н ЗХД-н зүйл заалт зөрчөөгүй гэж үзэж байна” гэж илт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан, гэрч ийн мэдүүлэг буюу “нүдний зүүн үзүүрт хар машин өнгөрсөн гэх мэдүүлэг”, *******ийн уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөний улмаас осол гарах болсон шалтгаан нөхцөл бүрдсэн бус эгнээ байраа эзлээд урагш явж буй автомашины араас мөргөж хүчтэй үйлчлэлийн улмаас шидэгдэж зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж хуульчлан заасан байна. Хавтас хэрэгт хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, болон тэдний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 3 дүгнэлт зэрэг баримтууд авагдсан бөгөөд уг баримтуудын хүрээнд гэм буруугийн уудал шийдвэрлэгдэх учиртай юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж хуульчлан заасан байх бөгөөд зам тээврийн ослын хэргүүд болгоомжгүй хэлбэрээр үүсгэдэг боловч уг хуулийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаас үзэхэд уг заалт нь миний үйлчлүүлэгчийн тухайн үеийн нөхцөл байдалд огт таарахгүй байна....

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсныг гэм буруугүйгээр хор уршиг учруулах нөхцөл байдал хамааруулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан заасан байна. Иймд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” заасны дагуу миний үйлдүүлэгчид улсын яллагчаас зүйлчлэн оруулж ирсэн нь Эрүүгийн хуулийн “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн зарчимтай зөрчилдөж байна.

Хавтас хэрэгт авагдсан ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зөв зурагдсан эсэх, мөргөлдсөн газрыг тэмдэглэсэн А цэгийг зөв тооцсон эсэх, осол гарахад 2 машин замын аль зорчих хэсэгт ямар байрлалтай, аль хэсгээрээ мөргөлдсөн эсэх, машины эд анги эвдэрсэн нөхцөл байдлаас хамаарч физикийн хуулиар хоёр машины хурдыг тодорхойлж болох эсэх, осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн эсэх,

2023 оны 02 сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр /зам орчны байдал/ хэсэгт суурингийн доторх гэж доогуур нь зурсан байх бөгөөд уг осол ямар суурин дотор гарсан, суурин дотор авто машины зорчих хурд хэтрүүлсэн эсэх, тухайн тээврийн хэрэгслийн тоормосны мөр гэж юу вэ, шинжлэх ухааны үүднээс хэдэн км цагийн хурднаас дээш огцом зогсолт хийхэд үүсэх вэ зэргийг тогтоогоогүй. Уг осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн эсэхийг бүрэн дүүрэн тодруулж чадаагүй гэж үзэж байна.

Тав. Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1- “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” 2-т “Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, шинжээч, мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

Улсын яллагчийн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хэт нэг талыг барьсан яллах, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулаагүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-“2.Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг зөрчсөн.

Шүүх шийдвэрийн 10 дугаар хуудсанд “...Шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшээгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй зэргийг тал бүрээс нь дүгнэж” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн хэмээн диспозитив зарчмыг оруулсан. Өөрөөр хэлбэл ******* нь Монгол Улсын Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн 15,000,000 төгрөгийг *******д төлж буй үйлдэл нь үйлдлээ ухамсарласан, гэмшсэн үйлдэл юм бус уу.

Шүүх дотоод үнэлэмж, хийсвэр дүгнэлт, өөрийн үзэмжээр дүгнэлт өгч *******ийн байгаа байдал, гадаад үзэмжээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж урьдчилан дүгнэж буй нь Шүүгчийн ёс зүйн дүрэм, Шүүхийн тухай хуультай зөрчилдөж байна.

Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй байх зарчмыг зөрчиж эрхгүй этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргасан, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш мөрдөгдөх дүрэм журмыг зөрчиж Сэтгэцийн эрүүл мэндийн гэм хорын дүгнэлт гаргасан, өн зөрүүтэй шинжээч нарын дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож

Иймд Монгол Улсын эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.4 “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” хэмээн үзэж байгаа тул 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШТ/235 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг баримтлан давж заалдах гомдол гаргаж байна.

1.2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэр “Горгаз” шатахуун түгээх станцын орчимд болсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоож чадаагүй. Учир нь:

2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 34- 38 улсын дугаартай Соната-8 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэжээ.

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 01- 30 ******* дугаартай тоёота приус машины жолооч ******* болон 34-38 улсын дугаартай Соната-8 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нар тус тус замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн.

Харин 2355 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр 34-38 улсын дугаартай Соната-8 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдлыг тогтооход учир дутагдалтай.

Шинжээчийн эхний дүгнэлт нь *******ийн мэдүүлэгт, хоёрдох дүгнэлт нь Р.гийн мэдүүлэгт, сүүлийн дүгнэлт нь гэрчүүдийн мэдүүлэг болон өмнөх шинжээч нарын дүгнэлтээс өөр нөхцөл байдлыг тогтоосныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн н.ийн мэдүүлэг нь Р.гийн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл, ул мөртэй таарч тохирч байх бөгөөд дээрх 2 тээврийн хэрэгсэл нь зэрэгцэж явсан, улмаар зэрэгцэж явах тухайн агшинд 2 тээврийн хэрэгсэл шахалцаж осол гарсан байх боломжтой нөхцөл байдал тодорхой харагдаж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн зүгээс нэг зүйл дээр онцгой ач холбогдол өгөхийг удаа дараа хэлж, бичгээр ч мөн хандаж байсан. Өөрөөр хэлбэл хохирогчийн хэлж мэдүүлж байгаагаар яллагдагч түүний машины араас мөргөсөн гэж үзвэл хохирогчийн тээврийн хэрэгслийн ар хэсэгт биш, хажуу хэсэгт ул мөр үүссэн бэ? гэдгийг дүгнэлт гаргасан шинжээч болон анхан шатны шүүх дүгнэж чадахгүй байгаа юм.

Шийтгэх тогтоол, түүгээр хийсэн дүгнэлт нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зургаар үгүйсгэгдэнэ.

Тэгэхээр миний үйлчлүүлэгч болон гэрч н.ийн мэдүүлэгт дурьдсан 2 тээврийн хэрэгсэл зэрэгцэж явах үед хохирогчийн тээврийн хэрэгсэл шахсаны улмаас тээврийн хэрэгслүүд хажуу хэсгүүдээрээ мөргөлдөж миний үйлчлүүлэгчийн машин шатахуун түгээх станцын талбай хэсгээр явсан /ул мөр үлдсэн/, харин хохирогчийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу унасан байсан нь хэргийн бодит байдалд нийцэж байна.

Хэргийн бодит байдлыг тогтоолгох талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний үйлчлүүлэгчийн хэлсэн үг, өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан урьдчилсан хэлэлцүүлгийн саналаа гаргаж тавьсан нь шүүхээс үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй гэж дүгнэн, оногдуулах хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан боловч хэргийн бодит байдлыг тогтоож чадсангүй.

2.Шүүхээс хийсэн эрүүгийн хариуцлагын талаарх үндэслэл, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Шийтгэх тогтоолд “...гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшээгүй байгаа байдал, ...зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг /13- 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна/ 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, гэмт хэрэг гарснаас хойш шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэх хүртэл хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлээгүй зэргээс харахад гэмт үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй хувийн байдал харагдаж байна. ...гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшээгүй/хуульд заагаагүй үндэслэл дурьдаж/, хохирол нөхөн төлөгдөөгүй зэргийг харгалзан” гэж дүгнэжээ.

Гэтэл тухайн үйл явдал болсноос хойш хохирогч талтай уулзаж, хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулах талаар яллагдагчийн охин удаа дараа санал тавьж байсан боловч хүлээж аваагүй, шүүхээс авсан завсарлагын хугацаанд мөн хохирлыг төлж барагдуулах талаар боломж нөхцлийн талаарх саналыг хүлээж авахгүй байсан нь миний үйлчлүүлэгчийг хохирлыг төлж барагдуулаагүй гэж шууд дүгнэх үндэслэлгүй бөгөөд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн илэрхийллийн талаар шүүх огт дурьдаагүй байна.

Шүүхээс шийтгэх тогтоол, түүгээр хййсэн дүгнэлт нь *******ийг гэм буруугийн талаар өөрөөр нь нотлуулахаар шаардсан шинжтэй байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох мөрдөгч, прокурорын хуулиар хүлээсэн үүргийг шаардаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлвх/ажиллагааны зорилт нь гэмт хэргийг ..., бүрэн илрүүлэх, ...шударгаар ял оногдуулах, ...-д оршино” гэсэн заалт хэрэгжсэн эсэхэд давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

******* нь өндөр насны тэтгэвэрт байгаа, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг хувиараа хөдөлмөр эрхэлж, нөхөн төлж барагдуулах хүсэлтэй байгаа, хохирогчийн зүгээс хохирол, төлбөртэй холбоотой саналаа нэг мөр хэлж илэрхийлж чадахгүй байсан бодит нөхцөл байдал болон тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, түүний биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хохирогч *******гийн эрүүл мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна. Хууль шүүхийн байгууллага миний буруу гэж үзэж байгаа бол би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие хөгшин настай, үе мөч, даралт ихсэх, хамрын гамрит гэх өвчтэй. Эдгээр шалтгааны улмаас надад хорих байгууллагад байх хэцүү байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хорих байгууллагад би эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэцүү байна. Шүүхээс тогтоосон *******гийн эмчилгээний зардал, машины зардал, сэтгэл санааны хохирлыг бүгдийн төлж барагдуулсан гэв.

Хохирогч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь 2023.04.20-ны өдөр иргэн *******ийн буруутай үйлдлийн улмаас хүнд зэргийн гэмтэл авснаар группт гарч, ажил, амьдрал минь сүйрэхэд хүрч байна. Учир нь миний бие нь осолд орохоос өмнө ажил төрөлтэй байсан ба одоо энэ гэмтлийн улмаас ажил хийх боломжгүй болж байнгын өвчин зовиуртай ба дахин хагалгаанд орох хэмжээнд хүрч байна.

Иймээс 2023.12.06 өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолд дараахи байдлаар гомдол гаргаж байна.

1.Миний зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо өөрт учирсан хохирол болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилсэн боловч шүүхээс хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас хэдэн төгрөгийн тэтгэмж авдаг эсэх нь тодорхойгүй тул тооцох боломжгүй гэсэн байна.

Шүүхэд өөрөөс шалтгаалах баримтууд болох ажлын газрын цалингийн тодорхойлолт, мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа зэргүүдийг гаргаж өгсөн байхад зөрүү олгогдох боломжгүйд гомдолтой байна.

2.Намайг ийм хэмжээнд хүргэсэн ******* нь 6 сарын хорих ялаар шийтгэгдсэнд гомдолтой байна. ******* нь надаас 1 ч удаа уучлалт гуйгаагүй, уулзаагүй, хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, хийсэн хэрэгтээ гэмшсэн удаа байхгүй байхад оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.

Надад эмчилгээний зардал огт өгөөгүй гэж үзэж байна.  Учир нь надад өгсөн 15.000.000 төгрөг бол зөвхөн миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг өгсөн гэж ойлгож байгаа. Би тухайн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 2019 онд 23.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан одоо энэ машинаас авах юм үлдээгүй надад илүү их хохиролтой туссан. Зөвхөн машины мөнгийг зарим хэсгийг өгчихөөд үүнийгээ эмчилгээнд зориулсан хохирлыг барагдуулсан гэж байгаад харамсаж байна.

Одоо миний бие нь 2024.03 сард хагалгаанд орох тул эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Шүүхээс оногдуулсан ял нь хөнгөдсөн байхад гомдол гаргаж хийсэн хэргээ хүлээхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

...Би өөрөө эрүүл ажлаа хийгээд явж байсан бол тэр хэмжээний мөнгийг бүтэн жилийн хугацаанд олчих байсан. Миний ажил амьдрал арай өөр явж байх байсан. Би одоо аливаа зүйлийг мартаж санаж байна. Би осолд орсноос хойш хүн надад 10 үг хэлэхэд би 8 үгийг нь мартаж байна. 2 үгийг нь л санаж байна. Гомдолтой байна. Мөн цалингийн зөрүүг гаргуулаагүй түүнийгээ гаргуулах хүсэлтэй байна. Сүүлд 8.300.000 төгрөгийг *******ийн охин нь төлсөн. Төлөхдөө барьцаатай маягтай төлөөд байх юм. Шүүх хурал 2024 оны 01 дүгээр сарын 30-нд болох байсан. Манай өмгөөлөгч завгүй байсан болохоор шүүх хурал хойшлохоор болсон. Надтай уулзахдаа “...чи өмгөөлөгчгүй шүүх хуралд орчих. Шүүх хурлыг хойшлуулмааргүй байна. Тэгвэл би чиний данс руу үлдэгдэл 8.000.000 төгрөгийг хийнэ...” гэсэн энэ нь одоо юу гэсэн үг юм бэ?  Намайг мөнгөөрөө барьцаалаад байгаа юм уу? Надтай уулзахдаа тэгж ярьсан. Шүүхээсээ тогтоосон мөнгийг 2 сарын хугацаанд төл гэсэн мөнгийг шүүх хуралдаан болохоос 40 минутын өмнө миний данс руу хийсэн. Би бол гомдолтой байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн хувьд давж заалдах гомдлыг гаргасан. Гомдол гаргасан шалтгаан, үндэслэл нь нэгдүгээрт шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн хувьд хөнгөн шийтгэсэн байна гэдэг байр сууриа илэрхийлсэн. Яагаад гэвэл тухайн үеийн шүүх хуралдаанд мөн одоо ч тайлбарлаж байгаа гэмшсэн, гэмшээгүй гэдэг асуудал яригдаад байна л даа. Өнөөдөр миний үйлчлүүлэгчийн хувьд бол тухайн авто осолд орсноос хойш тархи нь цөмрөлттэй, цаашдаа хагалгаанд орох шаардлагатай. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн их тогтворгүй болчихсон. Насаараа тархи нь цөмрөлттэй, эд эрхтний хувьд ч гэсэн доголдолтой болчихсон байна. Ийм байдалтай байхад хэргийг шалгаж байх хугацаанд нэг ч удаа холбоо бариагүй, утсаар яриагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүх хуралдаан дээр ч уучлалт гуйгаагүй. Гэмшсэн гэх асуудлын хувьд хуульд бол гэмшсэн гэдэг үг байхгүй. Гэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд гэмшсэн гэдэг нь “...өөрөө гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл...” гэж заасан байдаг. Энэ тогтоолоос үзэх юм бол гэмшсэн гэдэг үгийг заавал хуульд нөгөө үг утгаараа заах шаардлага бол байхгүй. Шүүгдэгчийн өөрийнх нь байгаа байдал, хохирогчид хандаж байгаа хандлага зэргээс өөрөө шалтгаалаад явах ёстой. Энэ нөхцөл байдал нь хангаагүй учраас ял шийтгэл бага байна гэж үзэж байна.

...Бид нарын зүгээс бол нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөрийн чадвар алдалт, цалингийн тодорхойлолтын баримтыг өгсөн байдаг. Энэ 3 баримтаас өөр баримт байх шаардлага байхгүй. Өөр ямар баримтыг бүрдүүлэх юм бэ? Шүүх үүнийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж зааж байгааг гайхаж байна. Ямар баримтаа бүрдүүлж өг гэж байгаа юм. Хамгийн гол 3 баримтыг бүрдүүлээд өгчихсөн. Энэ 3 баримтыг үнэлэхгүйгээр 11.250.000 төгрөгийг гаргаагүй асуудлыг бол гаргуулах нь зөв гэдэг байдлаар гомдол гаргаж байна.

... Өнөөдрийн байдлаар 2 өмгөөлөгчийн тавьж байгаа санал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хамгаалж байгаа хэлбэр ерөөсөө харагдахгүй байна. Гэм буруутай шууд маргаж байгаа юм. Анхан шатны шүүх хуралдаан дээр орсон тэр байр суурь хэвээрээ оролцож байна.

...Анхан шатны тогтоол үндэслэлтэй гарсан. Би өөрөө гомдол гаргаагүй. . гомдол гаргасан учир өөрөө гомдлынхоо агуулгыг тайлбарлана. Би түүнийг нь дэмжиж оролцож байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  

Шүүгдэгчийг нийгмээс тусгаарласнаараа тухайн хохирогчид үзүүлэх тусламж дэмжлэг тасалдах магадлалтай, нэгэнтээ нийгмээс тусгаарлагдсан байгаа хүнээс “...би ийм эмчилгээ хийлгэсэн ийм баримт байна, энэ мөнгө төгрөгийг гаргуулъя...” гэдэг агуулгаар хандахад бас хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан тухайн хохирогчид учирсан хохирол, төлбөрийг барагдуулах нь зүйтэй гэдэг агуулгаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Шүүх хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр тухайн шүүгдэгчид хорих ял оногдуулах талаараа тайлбарлаагүй байдаг. Тийм учраас анхан шатны шүүх дээр гаргаж байсан ялын саналаа дэмжих байр суурьтай байна. Харин тухайн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах хэр хэмжээ болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хэрхэн оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Үүнд улсын яллагчийн зүгээс тусгайлан гаргах саналгүй байна. Хохирол төлбөрийн хувьд иргэний нэхэмжлэгч тодорхой дурдаж хэлсэн. Иргэний нэхэмжлэгчид 4.279.299 төгрөгийн хохирол учирсныг гэм буруугийн шүүх хуралдааны явцад 500.000 төгрөг төлсөн юм байна. Давж заалдах шатны шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудаар 500.000 төгрөг төлсөн нийт 1.000.000 төгрөг төлснөөс одоо үлдэгдэл 3.279.299 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэдэг агуулгаар иргэний нэхэмжлэгч саналаа хэлж байна. Шүүгдэгч хохирогчид нийт 28.374.000 төгрөгийн хохирлыг өнөөдрийн байдлаар төлсөн. Анхан шатны шүүхийн тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах буюу хорих ял оногдуулах шаардлагагүй. Харин зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаараа хохирогчид илүү үр дүнтэй юм болов уу гэдэг саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон хохирогчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******эд холбогдох эрүүгийн дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүгдэгч *******ийн өмгөөлөгчдийн зүгээс гаргасан “...Тэрээр үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөн төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

3.Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны үүрийн 04 цагийн үед Сэлэнгэ аймаг, сум, 5 дугаар баг, “Гор газ” шатахуун түгээх станцын урд байрлах олон улсын 0403 дугаартай асфальтан зам дээр Улаанбаатар хот чиглэлээс сум орох чиглэлд улсын дугаартай, “Hyundai sonata 8” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 13.4.А дугаар зүйл дэх “...Гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж заасан журмыг зөрчсөний улмаас ******* ******* улсын дугаартай, “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч *******гийн анхан шатны шүүх хуралдааны шатанд өгсөн ”... Улаанбаатар хотоос орж ирээд хороолол өнгөрөөд явж байсан. Зүүн талынхаа толинд харахад машин дөхөж ирсэн. Хажуугаар гүйцэж түрүүлээд гарах нь гээд  замын шороо луу нэг дугуйгаа шахаж өгсөн. Оруулаад л толиндоо харсан юу юугүй түс гээд л явчихсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Гомдолтой байна. Төлбөр мөнгийг олон тасалж авмааргүй байна. Дараагийн хагалгаа 3 сард болно. Миний гавлын яс бүтэн байхгүй. 2 сул ястай..” гэх,

Иргэний нэхэмжлэгч    өгсөн: “...Манай компанийн эзэмшлийн шугам тоноглолыг мөргөж, гэмтэл учруулсан хохирол гарсан. Энийг манай комисс бүртгэж хохирлыг буруутай этгээдээр төлүүлэхээр төлбөрийг нэхэмжилж байна...” гэх,

Хохирогч *******гийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-ныг шилжих шөнийн 00:20 цагийн үед өөрийн эзэмшлийн тоёота приус 30 загварын 01- 30 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод урд талын зорчигчийн суудалд    /нас-24/ гэх нагац дүүгээ суулгаад ард талын зорчигчийн суудалд Дархан-Уул аймаг орох замаас авсан хүнээ суулгаад Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг сум чиглэлтэй явсан. 03 цагийн үед Замаас авсан хүнээ Дархан-Уул аймагт буулгасан. 04 цаг өнгөрөөгөөд сумын байрлалд орж ирсэн бөгөөд 50-60 километр цагийн хурдтай “Гор газ” клонкийн хажуугаар өнгөрөх гэж байх үедээ зүүн талын толиндоо хартал миний ардаас холын гэрлээ тусгасан тээврийн хэрэгсэл маш хуртай ирж байхаар нь намайг гүйцэж түрүүлэх гэж байгаа юм байна гэж бодоод баруун гар тал руугаа буюу замын ******* хэсэг рүүгээ шахаад бага зэрэг зай тавьж өгтөл ардаас явж байсан тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуй, гүүпер хэсэг рүү мөргөсөн. Уг мөргөлтийн улмаас би замаас гараад “Гор газ” клонкийн урд байрлах гэрлийн шонг мөргөсөн бөгөөд түүнээс хойш болсон асуудлын талаар санахгүй байна. Тэгээд ухаан ороод хартал Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Цаг агаар салхи, шуурга, цасгүй тогтуун хэвийн байсан. Замын гэрэлтүүлэг сайн байсан бөгөөд үзэгдэх орчин хэвийн байсан. Замын гадаргуй хар ямар нэгэн цас, шороогүй, хагаралгүй, гөлгөр байсан. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар би тухайн үед 50-60 км цагийн хурдтай явж байсан гэж бодохоор тухайн тээврийн хэрэгсэл 100 гаруй км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 27-29 дүгээр тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 06-21 тал/, хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 22-23 тал/,

Гэрч Н.ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны шөнийн 00:30 цагийн орчимд ээжийн дүү болох ахтай Улаанбаатар хотод уулзаад цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан Сэлэнгэ рүү гарсан. Улаанбаатар хотоос гарахдаа зар тавьсан учир 30-35 орчим насны ах суугаад Дархан-Уул аймагт буусан. Тэгээд бид хоёр үүрээр Сэлэнгэ аймаг руу орж ирэх байхдаа хорооллын зам дагуу уулзвар дээр ах бид 2 ус уучхаад машинтай нь хөдлөөд явж байхад зүүн нүдний үзүүрт хар машин гүйцэт түрүүлэх гээд зэрэгцэж харагдсанаа, түс тас болоод явчихсан ба нэг мэдэхэд машин замын хажуу руу унаад дээшээ харчихсан. Тэгээд хартал ахын толгой хэсгээс нь цус гарчихсан, байдалтай байсан. Би машинаас өөрийнхөө бүсийг тайлж гарчхаад, буцаад очоод ахын суудлын бүсийн авчхаад арын суудал руу татсан чинь ах машинаасаа гарсан. Тэгээд босож зогсчхоод хойшоогоо унаад өгсөн. Унасан байхдаа манай ах ухаан самуурсан байдалтай бага зэрэг зүйл яриад байсан. Тэгээд хар машины жолооч эмнэлэг, цагдаа дуудаад манай ахыг эмнэлгийн машин аваад явсан. Манай ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн машин зэрэгцэж ирээд л ахын машины гэрэл бут үсрээд л миний талд мөргөсөн байгаа нь мэдэгдээд дахиад жолооч тал хэсгээрээ юм мөргөж байгаа нь мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-38 дугаар тал/,

“Цахир гүн” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн: “...******* ******* улсын дугаартай Тоёота приүс маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчөөгүй байна гэж байна. 34-38 улсын дугаартай Соната-8 маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 13.1, 13.4а дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. 34-38 улсын дугаартай Соната-8 маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 13.1, 13.4а дахь заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 47 дугаар тал/,

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн техникийн шинжээчийн: “...1. Toyota prius 30 маркийн ******* ******* улсын дугаартай, Hyundai Sonata 8 маркийн 34-38 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 дахь хэсэгт зааснаар зам тээврийн осол мөн байна. 2. Хэргийн материалтай танилцахад Toyota prius 30 маркийн ******* ******* улсын дугаартай автомашины жолооч *******г Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Hyundai Sonata 8 маркийн сэн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4.А дугаар зүйл дэх Гарц дээр гүйцэт түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Энэхүү дүгнэлтийг 2 дугаар хариултаар хариулсан гэж үзэж байна. 4.Энэ асуултад бидний зүгээс хариулах боломжгүй. 5. Hyundai Sonata 8 маркийн сэн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4.А дугаар зүйл дэх Гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 64-66 дугаар тал/,

Цагаан шонхорын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хэрээлэнгийн шинжээчдийн “...“...Тоёота Приус 30 маркийн тээврийн 01-20 ******* улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Hyundai Sonata 8 маркийн 34-38 улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4/а “...гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 64-66 тал/

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай шинжээчийн: “...техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ шууд зардлын дүн 11,408,000 төгрөг, шууд бус зардлын дүн 1,050,000 төгрөг, нийт 12,458,000 төгрөг...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 73-78 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаартай шинжээчийн: “...*******гийн биед зулай дух, чамархай ясны ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хүнд зэргийн няцрал, дух чамархай хэсгийн тархины няцрал, дарагдал, толгойн орой, дух, зүүн чихний ар хэсэг, дагзны төвгөр, баруун хөмсөгний дээд гадна хэсэгт шарх, толгойн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай: “...*******гийн цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 130-131 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн: “...*******ийн цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 135-136 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, дээрх баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгааг дурьдах нь зүйтэй.  

4.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч маргаагүй боловч тэдний өмгөөлөгчдийн зүгээс анхан шатны шүүхээс тогтоогдсон үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар маргаж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг төлөөлж оролцсон гэж үзэхэд учир дутагдалтай, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр гаргаж буй гомдолын агуулгад нийцэхгүй гэж байгаа тул давж заалдах шатны шүүхээс дээрх гомдлын агуулгад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

5.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцүүлж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хийсэн, гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгчид хуульд заасан 06 сарын хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь  хууль зөрчөөгүй, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д  “1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

27.10 дугаар зүйлийн 2-д

2.Энэ гэмт хэргийг:

2.1.согтуурсан, мансуурсан үедээ;

2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;

2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;

2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирлыг хохирогчид нөхөн төлсөн, хохирогчид ирээдүйд эмчлэгдэх зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялын санал оруулсан, шүүгдэгч түүний хувийн байдал, бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч *******эд оногдуулсан 06 сарын хорих ялыг өөрчилж 01 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн сумаас гарах зорчих эрхийг хязгаарлан уг ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүний энэ гэмт хэргийн улмаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 01 өдөртэй тооцож биечлэн эдлэх ялын хэмжээг 10 сар 03 хоногоор тогтоохоор тогтов.

6.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангасан байна.  

7.Хохирогчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандан гаргасан “...Миний зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо өөрт учирсан хохирол болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилсэн боловч шүүхээс хөдөлмөрийн чадвар алдсны улмаас хэдэн төгрөгийн тэтгэмж авдаг эсэх нь тодорхойгүй тул тооцох боломжгүй гэсэн байна. Шүүхэд өөрөөс шалтгаалах баримтууд болох ажлын газрын цалингийн тодорхойлолт, мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа зэргүүдийг гаргаж өгсөн байхад зөрүү олгогдох боломжгүйд гомдолтой байна. Намайг ийм хэмжээнд хүргэсэн ******* нь 6 сарын хорих ялаар шийтгэгдсэнд гомдолтой байна...” гэх гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.

Учир нь: Хохирогчийн зүгээс хавтаст хэрэгт нотлох баримт болгон ирүүлсэн Ханбогд хурд ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01/120 тоот албан бичигт дурьдснаар хохирогч ******* нь сард 1.800.000 төгрөгийн цалин хөлс авч байсан нь нотлогдож байх ба энэхүү ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан талаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах магадлах комиссын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0609029 тоот шийдвэр гарсан байна.

 Хохирогч *******гийн 2023 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод үндэслэн түүний сард авч байсан цалин 1.800.000 төгрөгнөөс хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж 550.000 төгрөгийг хасч зөрүү 1.250.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сараас эхлэн 2024 оны 02 дугаар сар хүртэл 11 сараар тооцож, нийт 13.750.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан олгохоор тогтов.

Харин шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч ******* анхан шатны шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирол төлбөрөө нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, түүний хувийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан заавал нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3, 4, 8 дахь заалтуудад тус тус өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлыг, хохирогчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/235  дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаатай Сэлэнгэ аймгийн сумаас гарах зорчих эрхийг хязгаарлаж, уг ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ гэмт хэргийн улмаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож зорчих эрхийг хязгаарлах ялын 01 хоногийг хорих ялын 01 хоногтой дүйцүүлэн тооцон түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 10 сар 03 хоногоор тогтоосугай.” гэж,

4 дэх заалтыг:

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан ******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын 01 өдрийг хорих ялын 01 хоногоор тооцож солихыг анхааруулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар *******эд оногдуулсан 02 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж,

8 дахь заалтыг:

“8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан *******ээс 13.750.000 төгрөг гаргуулан хохирогч *******д олгож, тэрээр цаашид гарах цалин хөлс болон эмчилгээний зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг, хохирогчийн гомдлын зарим хэсгийг тус тус хүлээн авсугай.

3.Шүүгдэгч ******* хохирогч *******д шийтгэх тогтоолоор тогтоогдсон 13.300.747 төгрөгийн хохирлыг, иргэний нэхэмжлэгч Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д 500.000 төгрөг тус тус төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

4.Шүүгдэгч *******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, магадлал хүчин төгөлдөр болтол энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ