Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 157

 

 

 

 

 

                                         

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч П.Энхболд,

шүүгдэгч Д.О түүний өмгөөлөгч Н.Ариунболд,

шүүгдэгч А.А түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Д-ийн О, М овогт А-ийн Анарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1702002200008 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эмээ, эгч нарын хамт ......дүүргийн ...дүгээр хороо ... дүгээр байр .... тоотод  оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Д-ийн О

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүгийн нягтлан бодогч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ......... дүүргийн ...дүгээр хороо ......дүгээр байр .......тоотод оршин суух, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, М овогт А-ийн А

 

Шүүгдэгч Д.О, А.А нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр байрны 1 орцны 6 давхарт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрогидроканнабинол агууламжтай хажуу бөөрөндөө цоолсон, бичиггүй хуванцар сав, гялгар уутны хамт 0,7 грамм сэтгэцэд нөлөөт каннабис гэх нэршилтэй бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байтал фэйсбүүкээр танихгүй хүн холбогдоод “өвс авах уу” гэж асуухаар нь “тэгье авъя” гэхэд “утасны дугаараа өгчих” гэхээр нь утасны дугаараа өгөхөд “надруу залгая” гэж хэлсэн. Би залгахыг нь хүлээж байтал Алтанхаан намайг дуудаад уулзаж байтал надруу нэг хүн залгаад “хорооллын хүнсний зах дээр хүрээд ир” гэсэн. Алтанхаан тэр өдөр хорооллын хүнсний захын хажууд байдаг Амарбаясгалан гэх найзтайгаа уулзахаар явж байсан болохоор хамтдаа хорооллын хүнсний зах руу явсан. Тэгээд Алтанхааныг Амарбаясгалантай уулзахаар явсан үед би хүнсний зах дээр нөгөө хүнтэйгээ уулзаж 20.000 төгрөгөөр жоохон өвс авсан. Тэгээд Алтанхаантай уулзахад Мандах гэх найз маань уулзъя гээд дуудсан. Тэгээд гэртээ очтол Мандах, Бархас нар манай орцонд ирсэн байсан. Тэгээд уулзаж байтал Амарбаясгалан, Батбилэг нар мөн ирээд орцонд нэг шил архи хувааж уусны дараа Мандах, Бархас, Амарбаясгалан, Батбилэг нар яваад Алтанхаан бид хоёр орцонд үлдээд нөгөө өвсөө гаргаад хэрэглэж үзсэн. Хэрэглэж үзэхэд муухай санагдаад толгой өвдөөд байхаар нь хаясан. Удалгүй цагдаа ирээд эрүүлжүүлэх рүү явсан” гэв.

 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэг найзтайгаа шөнө болтол архи уусан байсан. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 25-ны өдөр 15-16 цагийн үед босоод гарч пиво уугаадД.Огийн гэрийн цонхон доор явж байтал намайг дуудаад “хаачих гэж байгаа юм бэ” гэхээр нь “хүнсний захын тийшээ явж байна” гэхэд “байж бай, хамт явъя” гэсэн. Тэгээд хамтдаа хүнсний захын тийшээ очоод би Амарбаясгалантай уулзаадД.Отэй хамт байранд нь очтол “Мандах, Бархас нар ирсэн байна, уулзая” гэж хэлсэн. Тэгтэл Бархас, Мандах хоёр нэг шил архитай сууж байсан. Би тэр өдөр шартаад пиво уусан байсан бөгөөд тэд нартай хамт архи уусан. Дараа  нь Батбилэг нэг шил архи авсан. Тэр архийг ууж байгаад тасарсан. Юу болсон талаар санахгүй байна” гэв.

Шүүхээс хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.О, А.А нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрогидроканнабинол агууламжтай 0,4236 грамм сэтгэцэд нөлөөт каннабис гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 8-11 дүгээр хуудас/

Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 12-18 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хэргийн 20 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 21-23 дугаар хуудас/

 

Гэрч М.Алтантуяагийн “... цагдаа нар ирээд араас нь дээш гарахад 6 давхарт нөгөө дөрвөн залуугаас хоёр нь үлдчихсэн цагдаа нар зураг аваад байж байсан. Намайг доош буухад 6 давхарт ямар нэг хог хаягдал байгаагүй юм. Байсан бол би хаячихсан байгаа. Би орой болгон давхар болгоны хогийг цэвэрлэж доош буулгадаг юм. Би 2 цаг тутам явж орцны хогийг буулгадаг юм. Тухайн өдөр 1 дүгээр орцонд нөгөө архи ууж байсан залуусаас өөр хүмүүс байгаагүй. Мөн  гарч ороогүй. Би ер нь өөрийн орцны хүмүүсийг танина” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Гэрч О.Батбилэгийн “2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед байхаа над руу Мандах залгаадД.Огийн орцонд бид нар уулзах гэж байна, чи ирэх үү гэсэн.Тэгээд би гэрээсээ гараад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр байрны 1 дүгээр орцны 8 давхарт гарахад уг давхартД.О, Алтанхаан, Мандах, Бархас нар нэг шил 0.5 граммын  Ерөөл архи уугаад шатан дээр сууж байсан. Тэгээд намайг очсон чиньД.О, Мандах 2 гараад нэг шил 0.33 граммын архи авчраад тэрийг бид нар хувааж уугаад орцноос Мандах, Бархас нэг танихгүй залуу бид 4 гараад явсан ба тэр үед 21 цаг дөнгөж өнгөрч байсан ба орцондД.О, Алтанхаан 2 нэгнийдээ  орж хононо, жоохон архиа гаргаж байгаад харина гээд үлдсэн. Намайг очиход манай хэд 8 давхарт архи ууж байсан болохоор би 8 давхарт хамт байж байгаад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Ганбатын “Би Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эргүүлийн Тайшир-114 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ба тус өдрийн 21 цаг 15 минутын үед Тайшир-10-аас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 1 дүгээр орцонд хүмүүс архи уугаад амраахгүй байна гэх дуудлагын дагуу дуудлага өгсөн газар очин тус байрны 1 дүгээр орцоор орон цахилгаан шатаар хамгийн дээд давхар буюу 8 дугаар давхарт гаран давхар болгоныг шалган доош уруудан явж байхад 7 давхар орчимд явж байхад нэг эвгүй муухай шатсан ургамал мэт зүйл үнэртэж байсан. Тэгээд 6 давхарт буухад хоёр эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай шатан дээр сууж байсан.  ... Би тухайн этгээдүүдийн сууж байсан шатны орчим нүдээр үзлэг хийхэд улбар шар өнгийн куртиктэй залуугийн урдхан талд хажуу бөөрөн хэсэгт цоолж нүх гаргасан уг нүхээр хуйлсан мөнгө хийсэн хуванцар сав хажуу тийшээ унасан байдалтай, ойр орчимд нь шингэн зүйл асгарсан мөн доошоо харуулан тавьсан хуванцар аяга мэт зүйл байсан. Тэгэхлээр нь би мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэж бодон Тайшир-10-т мэдэгдэж бүрэлдэхүүн дуудсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/

 

Гэрч Г.Амарбаясгалангийн “2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад Алтанхаан над руу фэйсбүүк мессенжирээр уулзах уу гээд бид хоёр хорооллын “Алтан төгрөг”-ийн урд уулзахаар тохирсон юм. Тэгээд би Алтан төгрөгийн урд очтол Алтанхаан ирээгүй юм. ... Намайг очиход Алтанхаан ухаангүй хоёр гараа дэлгээд дээшээ  хараад ухаангүй  хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/

 

Шинжээч Б.Цогбаярын “... гаргасан дүгнэлтүүдэд дурдагдсан дельта-9 тетрогидроканнабинол болон тетрогидроканнабинол гэх бодис нь ижил төрлийн нэг бодис юм. Уг бодис нь хүний биед орохоороо бодисын солилцоонд орохоороо тетрогидроканнабинолын агууламжаараа илэрдэг юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11077 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

2. 3. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар сав, гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

Хуванцар аяга, хуванцар саванд хуйлж шургуулсан байсан JN6379709 гэсэн сери дугаартай 100-тын тал дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0,4236 г байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 47-49 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11075 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн “А.А ЧИ88030819 БГДЦХ-1 Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Н.Атарчимэг А.Бетхааны Алтанхаан мансууруулах өвс хэрэглэсэн” гэж хаягласан шээс, “Одхүү УМ88092990 БГДЦХ-1 ахмад Н.Атарчимэг 94112268 Д.Омансууруулах өвс хэрэглэсэн гэх” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “А.А ЧИ88030819 БГДЦХ-1 Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад  Н.Атарчимэг Абетхааны Алтанхаан мансууруулах өвс хэрэглэсэн” гэж хаягалсан шээс, “Одхүү УМ88092990 БГДЦХ-1 ахмад  Н.Атарчимэг 94112268 Д.Омансууруулах өвс хэрэглэсэн гэх” гэж хаягласан шээс тус бүрт тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.

3.4 Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “ Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан байна. 

 

Шүүгдэгч А.А, Д.О нар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан ба улмаар өөрсдөө хэрэглэсэн байсан нь А.А, Д.О нарын байсан газраас уг бодисыг хураан авсан ажиллагааны баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн шээсэнд хийсэн шинжилгээгээр уг бодис илэрсэн баримтуудаар шүүгдэгч нар тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ гэсэн нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалж байсан  гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг тул шүүгдэгч нар энэ хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй тул шүүгдэгч нарыг хорих ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Өмгөөлөгч Н.Ариунболд, Н.Намжилцогт нараас шүүх хуралдаанд “... Шүүгдэгч А.А, Д.О нарын оногдуулах ялыг тэнсэж өгнө үү...” хэмээн санал гаргасныг шүүх дээр дурдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.

 

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн,

- мөн зүйл, хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Дельта-9 тетрогидроканнабинол  /delta-9 tetrahydrocannabinol/ агуулга бүхий 0.4236 грамм сэтгэцэд нөлөөт бодис, хажуу бөөрөн хэсэгт нь цоолж нүхэлсэн гадна талдаа шошго бичиглэлгүй хуванцар сав, хувцанцар аяга 1 ширхэг, JN6379709 гэсэн серийн дугаартай 100 төгрөгний тал дэвсгэрт зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шүүгдэгч нар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын хадгалж байсан сэтгэцэд нөлөөт тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ бодисыг шинжээчээс 0,4236 гр гэж тогтоосон тул уг бодисын хэмжээг энэ хэмжээгээр тооцлоо.

 

Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Ог бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч М овогт А-ийн А-гбүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ог 1 жилийн хугацаагаар хорих ялаар, А.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О, А.А нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дельта-9 тетрогидроканнабинол  /delta-9 tetrahydrocannabinol/ агуулга бүхий 0.4236 грамм сэтгэцэд нөлөөт бодис, хажуу бөөрөн хэсэгт нь цоолж нүхэлсэн гадна талдаа шошго бичиглэлгүй хуванцар сав, хувцанцар аяга 1 ширхэг, JN6379709 гэсэн серийн дугаартай 100 төгрөгний тал дэвсгэрт зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Д.О, А.А нар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Д.О, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О, А.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ